antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2016 4 comments

Хятадын тэрбумтнуудын тоо 2-оор нэмэгдлээ

нийтлэсэн Admin

4444Панамын баримтуудад дурдагдсан 366 мянган компанийн дөрөвний нэг нь БНХАУ эсвэл Хонгконгд байгуулагдсан болохыг судлаачид онцолж байгаа. Нэг ёсондоо Хятадууд оффшорын жагсаалтад онцгой үүрэгтэй байна гэсэн үг. Тэгвэл Хятадуудтай холбоотой нэгэн мэдээллийг хүргэе. Тус улсын тэрбумтнуудын тоо 2-оор нэмэгджээ. Хятад улсын махны эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор  амьтны тэжээл бэлтгэгчдээс хоёр тэрбумтан төрсөн гэх мэдээллийг Блүүмберг дамжуулж байгаа юм. Шинэ төрсөн тэрбумтнуудыг танилцуулахад  улсдаа тавдугаарт бичигдэх амьтны тэжээлийн фирм “Twins Group”-ийн Гүйцэтгэх захирал Бао Хонгшин  1.8 тэрбум ам.долларын хөрөнгөөр, Сычуань мужийн тэргүүлэх тэжээлийн компани “West Hope Group”-ийг үндэслэгч Чен Юушин  1 тэрбум ам.доллараас давсан хөрөнгөтэй болсон байна.

Дашрамд өгүүлэхэд, Хятадын “Хурун” сэтгүүлээс жагсаасан “Hurun Rich List”-ээс харахад  тэргүүлэгч 1000 баяны 90 хувь нь төрийн албан тушаалтан. Эсвэл Коммунист намын гишүүд байдаг.  Харин шинжээчид үүнийг  эрүүл бус тогтолцооны илэрхийлэл гэдэг. Тэгвэл сүүлийн мэдээллээс харахад цэвэр зах зээлийн эрэлт дээр тулгуурлан босч ирсэн хоёр тэрбумтан шинээр төрсөн бололтой байна.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Ganbaa (May 13, 2016 2:44:41 pm )

    Neg in law Bayartsogt Bha!

  • монгол (May 15, 2016 11:05:42 am )

    манайд эсэргээрээ 20 гуйлагчин нэмэгдэж байхиймаа

  • Zochin (May 15, 2016 11:09:01 am )

    Bayrtsogtiig oruulaad 3 aar shdee

  • иргэн (May 15, 2016 12:06:19 pm )

    ЭНЭ СОНГУУЛААР МАНАН ЗАСАГЫН ЭРХЭЭС ЗАЙЛАХГҮЙ БОЛ ЯДУУРСЭН АРД ТҮМЭН / /КОМ / НАМАА ДАХИН СЭРГЭЭН БАЙГУУЛНА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ЭРХ МЭДЭЛТЭН НАРЫН ЭСРЭГ ХАТУУ ТЭМЦЭД ЯВУУЛНА

antalya rent a car