antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2016 28 comments

Улс төрийн хэлмэгдүүлэлт Монголын нийгмийг түгшээж байна

нийтлэсэн Admin
527-14631066735
Муу зүйл ялах шалтгаан нь сайн хүмүүс дуугүй байх
Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг бол тун аймшигтай, эмгэнэлтэй үзэгдэл юм. Нэгэн хүнийг тахин шүтэх гажуудлын дор ямар ч гэм буруугүй хүмүүсийг түм түмээр нь хувьсгалын эсэргүү, японы тагнуул гэхчилэн гүтгэж гүжирдэж, гутаан харлуулж, шоронд хатааж, шороонд булж, хагацал зовлонг халгиаж цалгиаж, ар гэрийнхнийг нь жигшүүлэн чичлүүлж, ажил амьдралгүй болгож байсан ад там Монголын түүхэнд тохиосон л буюу.
Өдгөө зарим бодлогогүй хүн “тэр бол тусгаар тогтнолын төлөөс, Монголын хөгжил дэвшлийн тусын тулд зайлшгүй гарах учиртай золиос” хэмээн ихэмсэглэн үл ойшоож, өвөг дээдсийнхээ бүлээн булшийг нулиман дэвслэх болж. Эрүүл ухаантай хүн бүр тусгаар тогтнолын төлөөс гэж тийм юм огт байдаггүйг, хөгжил дэвшилд хүн хэрэгтэй болохоос, харгислал сөнөөлт хэрэггүй болохыг мэднэ. “Хэлмэгдүүлэлт байх ёстой” хэмээгч бэртэгчнийг барьж аваад, “алив чи хэлмэгдэх ёстой, золиослогдох учиртай гэж байгаагаа өөрөө үлгэрлэн үзүүлээдэх, чамайг хэлмэгдүүлээдэхье, золиослоодохъё, гомдохгүй биз” гэвэл яасан их ардчилал, хүний эрх ярьж, амь хэлтрэхийг чармайн зүтгэх бол доо.
Хэлмэгдүүлэлт гэдэг хайрт Монголын ард түмэндээ хүсэх зүйл биш. Тийм юм байх ёстой гэж байгаа хүн бол Монголын дайсан, хар амиа хоохойлох амьтан үзэлтэй өчүүхэн нэгэн.
Сүүлийн үед авлига, бусад гэмт хэргүүдтэй тэмцэх нэрийдлээр улс төрийн хэлмэгдүүлэлт үйлдэх нь энгийн үзэгдэл болж байна. Тиймээс ч миний бие энэхүү өгүүлбэрүүдийг тэрлэж сууна.
Сэтгүүлч миний санаанд илхэн хэдхэн жишээг дурдъя.
Саяхан Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөөг “Г.Шийлэгдамбатай холбоотой гэрчийн мэдүүлэг авна” гэж баривчлан,Төв аймгийн цагдан хорих төвд хорьлоо. Энэ нь улс төрийн өрсөлдөгчөө дарамтлахын тулд хамт ажиллаж байсан юм уу, ойр дотны хүнийг нь барьцаалан харгисладаг хар технологийн л нэг хэрэгжилт юм. Н.Энхбаярыг БНСУ руу эмчилгээгээ хийлгэхээр явахад нь олон дэмжигчид нь бүчин хамгаалсаар үдсэн нь учиртай.
Төрийн Ордонд 3-р сарын 22-нд АТГ-ын гэх 4 үл мэдэгдэх хүн нэвтэрч, шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд уулгалан дайрч орж, тэнд байсан Н.Энхбаярыг эв нь таарвал авч явах, өөрөөр хэлбэл хулгайлах, эв нь таарахгүй бол байцаалт авах гэсэн гэж дүйвүүлэх үйлдэл гаргалаа.
Н.Энхбаярыг 3 хэрэгт сэжигтнээр, 1 хэрэгт гэрчээр шалгаж байна гэж элдэв үлгэр домог зохиож, үүндээ зүсэн зүйлийн үл бүтэх этгээдүүдийг ашиглаж байгаа нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн улайм цайм илрэл юм.
Н.Энхбаярын хэргүүд гэдэг нь юу сан билээ?
Дүү Н.Энхтуяад нь холбогдуулсан, “ӨРГӨӨ”, “УЛААНБААТАР ТАЙМС”-ЫН ХУВЬЧЛАЛ гэх хэдэн жил яригдаж улиг домог болсон үндэслэлгүй асуудалд гэрчээр байцаана гэдэг. Ойр дотныхоо хүнийхээ эсрэг мэдүүлэхгүй байх хууль ёсны эрх бий гэхэд хуульгүй хүмүүс тоодоггүй.
Шийлэгдамбыг яг авлига авч байх эгшинд нь АТГ-ынхан нисч ирээд бариад авчихлаа гэх ид шидийн юм дуулдсан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг тавингуут ийм хариу үйлдэл ирсэн. Удалгүй Шийлэгдамба би авлига аваагүй, Н.Энхбаяр намайг намын санхүүжилт ол гэж шахсан, тэгэхээр нь би танил О.Даваасүрэнгээс тусламж хүсэж 170 000 доллар авсан гэх болов. Түүнийг ингэж хэлэхээр Н.Энхбаяр авлигын хэрэгтэн болдог гэнэ. “Намын санхүүжилт ол” гэж намын дарга ЕНБД-даа хэлэх нь авлигын хэрэг мөн үү, уншигч та хэлээд өгөөч. Хэвлэл дээр гарч буй мэдээллийг үзвэл, ноён Шийлэгдамба ёсзүйн хувьд доройтож, хувийн хүнд асуудлуудад орсон байснаараа улс төрийн хэлмэгдүүлэгчдийн шантааж, урхинд орон ашиглуулсан гэх.
Н.Энхтуяад АНУ-ын иргэд байр худалдах, тус байрыг намын байр болгон түрээслэж ашиглах асуудлыг өнөөгийн нэг УИХ-ын дэд дарга Л.Цог олны танил улс төрч эмэгтэйн хамтаар санаачилж, зуучлан хөөцөлдөн бүтээсэн гэдэг. МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан: “Намын байрыг ав гэж Н.Энхбаяр даргад шахсан хүн нь Л.Цог шүү дээ. “Нам байртай болох хэрэгтэй. Миний таньдаг еврей хүмүүс ийм байр зарах гэж байна” гэж Н.Энхбаяр даргыг шахсаар байгаад авахуулсан. Тэгээд дараа нь “Эд байраа хямд үнээр зарсан гээд дахиж мөнгө нэхэж байна” гэж хүний нэр барьж худлаа ярьж, нэг сая ам.доллар нэхсэн хүн нь Л.Цог дарга өөрөө.
Тэгэхэд нь Н.Энхбаяр дарга “Би шоронд орчихсон байна, яаж сая ам.доллар олж өгөх вэ. Чи энэ асуудлаа өөрөө шийд. Намынхаа төлөө санаа зовж, намаа байртай болгоё гэж бодсон юм бол энэ мөнгөө хандив босгоод ол. Эсвэл миний өмчинд байгаа юмнуудыг зараад ав” гэсэн. Гэтэл өнөөдөр АТГ дээр хэрэг үүсгүүлээд, өөрийнхөө олж ирсэн, өөрийнхөө зуучилсан байрны төлөө залилангийн хэрэгт унагаж, гэрчийн мэдүүлэг өгөөд явж байгаа нь урвагч Л.Цог өөрөө” гэжээ.
Булган аймгийн МАХН-ын хорооны дарга асан гэх С.Дашдондог гэдэг хүн “би намдаа 500 сая төгрөг зориулсан, одоо энэ мөнгөө Н.Энхбаяраас авмаар байна” гээд, АТГ-т хандсан аж. Үүнийг юу гэж ойлгох вэ?
Ямар авлигын хэрэг уншигч танд харагдаж байна вэ?
Их өрийг тэглүүлсэн ганц үйлдлийг нь дурдахад л Н.Энхбаяр гэдэг хүн хэн болох нь төсөөлөгдөх учиртай. Социализмын үеийн хосгүй бүтээн байгуулалтаас ийм өр үлдсэн байдаг. Мөхсөн байсан найрсаг харилцааг ОХУ-тай сэргээн тогтоож байж энэ их өрийг тэглүүлсэн. Тэгвэл тэр цагаас хойш түүнээс хоёр дахин өрийг, өнөөдөр бусдыг хэлмэгдүүлж буй хүмүүс Монгол орныг сөнөөснийхөө төлөө тавьчихаад сууж байна. 2012 онд СЕХ-гоор “мэдлэг боловсрол дутмаг” гэсэн дүгнэлт гаргуулан Н.Энхбаярын сонгуульд оролцох эрхийг хасч байсан бол, одоо шоронд ахин хийж сонгуульд оролцуулахгүй байх атгаг зорилго илхэн харагдаж байна.
Миний бие 2010 онд Н.Энхбаярыг шударга үнэний дуу хоолой болж байна гэж үзэн дэмжиж, “Н.Энхбаяр Монголын Горбачёв болох уу?” гэсэн нийтлэлээрээ санаа бодлоо илэрхийлж, баахан хараалгаж байсан. Ц.Элбэгдоржийг дэмжвэл бурзайна гэх мухар сүсэг нэлээн байсан юм даг уу. 2011 онд “Н.Энхбаярт итгэх үү, эс итгэх үү?” гэсэн нийтлэлийг бичин, талархал хараалыг тавь тавин хувиар хүртэж явлаа. Энэ хүнийг Монголын нийгэмд эерэг зүйл хийнэ бүтээнэ гэсэн итгэл минь дундраагүй хэвээр.
Хэрэв үнэхээр зүй бус хэргийг илчлэн, зохих гэсгээл цээрлэлийг хүртээх гэж байгаа бол хэн ч бүрэн дэмжнэ. Харин улс төрийн ашиг хонжоонд шунасан, улс төрийн өрсөлдөгчөө дарах гэсэн хэлмэгдүүлэлт явагдаж байгаа бол хэн ч зөвшөөрөхгүй.
2016, 2017 оны сонгуулийг Н.Энхбаяр, Х.Баттулга гэдэг хоёр хүнийг шоронд хийж байж явуулах төлөвлөгөө эрх баригчдад байна.
УИХ-ын гишүүн Х.Баттулга, түүний хамтран зүтгэгчдийг үндэслэлгүй гэмт хэрэгт хутган элдэвлэж ирсэн нь нэгэн тод жишээ юм. Түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүсийг барьж хорьж, эрэн сурвалжилж дүвчигнэсэн. Тэгвэл саяхан бас хамт ажиллаж байсан 4 хүнийг нь баривчилж, ингэхдээ бүр 4 сартай хөхүүл хүүхэдтэй эхийг хэлмэгдүүлэн хорьж, хэрэв бидний гүтгэлэг буруутгалыг хүлээн зөвшөөрч, хамгийн хүнд ялыг үүрэх аваас энэ хүмүүсийг чинь суллана гэж ойлгогдохоор барьцаалал үүсгэсэн.
Энэ нь 1937 онд бие давхар эмэгтэйг хэлмэгдсэн хүний эхнэр байсных нь төлөө буудан хороосон харгис хэрцгий цагийг тодхон санагдуулсаан.
Х.Баттулга бол шударга байр суурь, үйл ажиллагаа, үр бүтээлээрээ олонд танигдсан зүтгэлтэн. Өнөөдөр Монгол улс үндэстэнд маань, шударга ёс, эрүүл нийгмийн төлөөх тэмцэлд маань нэг шударга зүтгэлтэн ч гэсэн асар их үнэтэй байна, асар их дутагдаж байна. Тэр тусмаа, Х.Баттулга гишүүн шиг нэр нөлөөтэй, хүчин зүтгэлтэй, бүтээн байгуулагч хүн улс оронд хэрэгтэй байна.
 Өнгөрсөн онд түүнтэй хамтран ажиллаж байсан Б.Батзаяа, Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ, солонгосын “Самсунг” компаний албан тушаалтан Ли Жон Гёл нарыг хэрэгт ороож, хорьж, эрэн сурвалжилж байхад, энэ нь Х.Баттулга руу чиглэсэн ажиллагаа гэдэг нь ойлгогдож байсан. Тэр ёсоор ч болж байна.
Өнөөдөр Х.Баттулгыг гүжир гүтгэлгийн асар их урсгалаар харлуулах ажиллагаа явуулж, МоАХ-ны удирдлагад очих гэсэн хүмүүсийг турхирч, таньдаг мэддэг хүмүүсийг нь хэрэгт холбогдуулж, тал бүрээр дайрч байна.
 Миний 1990-ээд онд танилцсан, хэдэн ч удаагийн сонгуульд дэмжин ажиллаж байсан Н.Алтанхуяг гуайн хувьд ч мөн л улс төрийн өрсөлдөгчөө дарах, улс төрийн өс авах гэж, ойр дотны хүмүүс, хамтран зүтгэгчдийг нь хорьж, хэрэгт холбогдуулж байсан, өөр зорилго байгаагүй.
Саяхан Л.Гансүх хорихоос өмгөөлөгчөөрөө дамжуулан ерөнхийлөгчид захиа бичихдээ: “Гэр хорооллын иргэддээ нүүрсийг шигшиж, шуудайлж өгөх Шинэчлэлийн ЗГ-ын ажлыг зохион байгуулсан миний бие болон, байгуулсан гэрээний үүргээ ямар ч зөрчилгүй биелүүлсэн компаний захирал Даваахүү бид нарыг гэрээнд байхгүй үнийн зөрүүгээр 1,1 тэрбум төгрөгийн хохирол Багануур компанид төлөх, намайг 3,6 жил шоронд хорих, 4 жил төрд ажиллах эрхийг хасахаар шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Мөнгөнтуяаг 6 сар шоронд хорьж, 2 жил хэлмэгдүүлээд эцэст нь Дээд шүүхээс цагаатгалаа.
Шинэчлэлийн ЗГ-ыг, ерөнхий сайд Алтанхуягийг унагахын тулд улс төрчдийн захиалгаар энэ зохиомол хэргийг үүсгэн АТГ, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийг ашиглан энэ хэлмэгдүүлэлтийг хийлээ.
Энэ улс төрийн захиалгат зохиомол хэргийн үнэн учрыг Монголын ард түмэн 5 хоногийн шүүх хурлаас харж, биднийг үнэндээ цагаатгасан гэдэгт итгэдэг” гэжээ.
Н.Алтанхуяг зөвлөх нь байсан Р.Эрдэнэбүрэн баривчлагдсаны дараа “Хуулийн нэрээр шоронгоор айлгаж, шударга бусын хонгил буй болгож, зохиомол хэргээр ялтан сэжигтэн үйлдвэрлэдэг тогтолцоо үүсчээ. Энэ бүхнийг төрөөс төрсөн тэрбумтнуудын хуйвалдааны бүлэглэлийн толгойлогч Ц.Элбэгдорж хамсаатнуудтайгаа зохион байгуулж байна. Ардчиллаа хамгаалж, энэ хуйвалдааны бүлэгтэй тэмцнэ” гэж мэдэгдсэн.
Улс төрийн хэлмэгдүүлэлтэд зөвхөн улс төрчид өртөөд, эгэл ард иргэдэд хал балгүй байгаа хэрэг огт биш билээ. Хууль бусаар ажлаасаа халагдсан консулын ажилтан Л.Сүхбаатарын гэргий Ц.Алтанцэцэг хэт нутгархлын сүлжээ гадаад харилцааг эзлэн сүйрүүлж буйг илчилж, шударга ёс тогтоохыг хүсч, өндөр албан тушаалтнуудад мессеж бичсэн аж.
Ерөнхийлөгчийн нутгийнхны тухай яригдсан юм байна л даа. Үүний төлөө энэ эмэгтэйд Эрүүгийн хуулийн 177.1-ээр эрүү үүсгэж, 2 сар гаруй зовоогоод цагаатгажээ. Энэ талаар бичсэн нийтлэлийг маань ҮАБЗ-өөс “үндэсний аюулгүй байдалд харшилсан нийтлэл” гэж сайтнаас устгуулсан байх юм.
Миний бие олуулаа болох уриалга гэх зэрэг шалтгаанаар ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж ирсэн, ерөнхийлөгчийн хүн гэж хүртэл шүүмжлүүлж явлаа. Ямар юмных нь ерөнхийлөгчийн хүн байх вэ дээ, тэр хүнтэй харьцаж ч үзээгүй, дэмжээд дэмжээд дэмжлэгийг маань хүлээж аваа ч үгүй. Харин ерөнхийлөгчийн хүн гэж хэлүүлэх таатай биш.
Миний эргэн тойронд л лав түүнийг дэмждэг хүн үгүй, тэгэхээр би эвгүй байдалд орох нь цөөнгүй л. Олуулаа болох уриалга гаргасан юм чинь ерөнхийлөгчийг шүүмжлэхгүй гэж би удтал явсан даа. Гэвч энэ нь сүүлдээ утга учиргүй байдал болж хувирдаг юм билээ. Оны эхээр Японы хэвлэлээс намайг олуулаа болох уриалгын талаар бичиж өгөхийг хүссэн. Үнэнийг бичээд л өгсөн дөө. Одоо аргагүй л улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар тэрлэж сууна. Энэ хүн маань яалт ч үгүй өөрийнхөө эсрэг бүхнийг нэгтгэх гэсэн мэт үйл ажиллагаа явуулах юм.
Цаашид, улс төрийн хэлмэгдүүлэлт хийх шинэ харгис хууль дүрмүүдийн дагуу бүр ч олон хүнийг хэлмэгдэх болно. Тиймээс санаа зовохгүй суухын арга алга. Ерөнхийлөгчөө шүүмжлэхгүй ээ гээд дуугүй суухын нөхцөлгүй аж . Саяхан би өөрөө жижиг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн, зандалчлалын хэрэгт ч холбогдох дөхлөө. Хэрэв байдал өөрчлөгдөхгүй бол энэ жижиг хэлмэгдүүлэлт шат ахин томорсоор байх болно л доо.
Н.Энхбаяр, Х.Баттулга болон бусад улс төрийн хохирогчдыг хэлмэгдүүлэн хорих, хуурамч хэрэгт холбогдуулах, гүтгэн гүжирдэх, мөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн шинэ хууль дүрэм гаргах оролдлогуудыг таслан зогсоох хэрэгтэй байна.
Улс төрийн хувьд хэлмэгдэж буй хүмүүсийг болон бүх эх орончдоо тал бүрээр дэмжиж, тойрон хүрээлж, хамгаалан нэгдэж, хамтдаа ардчилсан, эрх чөлөөт, хөгжил дэвшилт, эрүүл нийгэмт Монгол орны төлөө эрс шийдэмгий, эр зоригтой, эргэж буцашгүй тууштай тэмцэцгээх хэрэгтэй байна.
Эдмунд Бурке: “Муу зүйл ялах шалтгаан нь сайн хүмүүс дуугүй байх” гэсэн байдаг.
Ч.Мөнхбаяр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • booroo (May 13, 2016 11:22:22 am )

    зангарагтай болгоноос айцгаах юм даа. жинхэнэ лидрүүдээ устгадаг нь монгол ёс болж дээ

  • 81 (May 13, 2016 11:35:59 am )

    Их өрийг барагдуулсны төлөө Энхбаярыг 10 ялаас чөлөөлж. их өрөнд оруулсных нь төлөө энэ хэдийг дахиад төрд гарах эрхийг нь насан турш нь хориглох хэрэгтэй

  • цэцэг (May 13, 2016 12:09:58 pm )

    Өнгөрсөн цагын бүх балмад хэлмэгдүүлэлтийн ард балмад шашин байсан хөшигний арын хорыг хүмүүс мэддэгүй ганцхан шашиний хүмүүс мэддэг харагдах байдал дээр хэн нэг эрх мэдэлтэй улс төрч хийсэн мэт харагддаг .үүний ялгаа заагыг хүмүүс ойлгон мэдэх өдөр ирнэ далай лам Данзанжамцын толгойлдог энэ улаан шарын шашин чинь монгол төрийн үе үеийн хэлмэгдүүлэлтийг хийж олон сайхан хүний амийг хороосон алуурчин шашин шүү дээ. Монголчууд мэддэгүй хоорондоо л алалцаад байдаг хөшигний ард нөгөө балмад шашин хор найруулаж суудаг

  • зочин (May 13, 2016 12:10:43 pm )

    Улс төрийн хэлмэгдүүлэлт гээд байхийн байхгүй,дээрэм хийхийн тулд улсын үйлдвэрийн захирлуудыг 1996, 97 оноос хойш хэлмэгдүүлж ,дарамталж, алж өгсийншдээ.

  • Богд эзэн (May 13, 2016 12:15:04 pm )

    Ардчилсан НАМ-д төрийн эргэлт хйих гэж байгаа чинь , гарахгүй гээ мэдээд тэгж байгаа ойлгож байна тэхдээ ардчилалыг та нар биш ард түмэн авчирсан юм шүү дарангуулалыг та нар авчирч чадна гэж бодож байхшиг байна бас ард түмэн гэж байдгыг умартаад байх шиг байна ардчилалыг авчирсан буцаагад дарангуйлалыг бас авчирч чадна гэж хуулийг гууль болгож өөрчилж засч болно хүнийг хэзээч өөрчилж болдоггүй юм итгэл сэтгэл гэж байдаг юм

  • GGGGGGGGGGG (May 13, 2016 12:23:09 pm )

    ЭНЭ БҮХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ НЬ ГАНЦ ХОЁР ХҮНИЙ ХУВИЙН ЭРХ АШИГААР ЯВЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА.

  • GGGGGGGGGGG (May 13, 2016 12:35:12 pm )

    ИЙМ БАЙХАД ЛУЙВАР ХУУЛИА ЗӨРЧИХӨӨС ЯАХАВДЭЭ. ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ. ШОРОНД ОРСОН ХҮМҮҮЧИЙН ТОО ХЭДЭН ЗУУ ДАХИН ӨСӨЖ БАЙГААГ ТА БҮХЭН ХАРЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. УЛС ОРНОО ГЭЖ ЯРИХ БҮХЭН БАРАГ ШОРОНГИЙН ХААЛГА ТАТАЖ БАЙНА. ЗАРИМ ТЭНД ҮХЭЖ БАЙНА. ҮР ЧИНЬ ҮЛДЭХ ХОРВОО ШҮҮ. ЭНЭ БҮХЭН ХАРГИСЛАЛ ЧИНЬ ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ТОХИОЛДОНО ШҮҮ АН МАН-Н ОЛГАРХИУДАА.

  • Улс төрийн эмгэнэл (May 13, 2016 12:40:41 pm )

    Өнгөрсөн 4 жилд ардчилсан намд албан тушаалыг дагалдан ирдэг хууль батлах ажиллагаа, шийдвэрт гарын үсэг зурах, захиран зарцуулах, бусдын гэм бурууг шүүх, яллах, шалгах шийтгэх гэх мэт эрх мэдлүүд үнэндээ тэднийг энэ жилүүдэд сорьж шалгасан билэ, хуулиас гадуур мөрдөн шалгах, шүүхээс өмнө яллаж шийтгэх үйл явц руу шилжсэн билээ

  • tor tvwshin (May 13, 2016 12:42:49 pm )

    enhbayriig tor barij baihad uls oron iim baigaagvi dee odoo toriin erhiig barij bga erhmvvd arai dendvv bn baahan or niigmiin hymral geed l

  • GGGGGGGGGGG (May 13, 2016 12:43:28 pm )

    ХЭЛС ХЭРЭГ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭС БОЛЖ ОЛОН ЧАДВАРЛАГА ЗАЛУУЧУУД АМГҮЙ ХЭЛГҮЙ ГАДААДААР АМЬ ЗОГООЖ БАЙНА ДАА.

  • tor tvwshin (May 13, 2016 12:44:21 pm )

    90jiliin tvvhtei namaa demjij enhbayriig l demjij bn

  • гавар (May 13, 2016 12:49:59 pm )

    УЛС ОРНОО ГЭЖ ЯРИХ БҮХЭН БАРАГ ШОРОНГИЙН ХААЛГА ТАТАЖ БАЙНА. ЗАРИМ ТЭНД ҮХЭЖ БАЙНА. ҮР ЧИНЬ ҮЛДЭХ ХОРВОО ШҮҮ. ЭНЭ БҮХЭН ХАРГИСЛАЛ ЧИНЬ ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ТОХИОЛДОНО ШҮҮ АН МАН-Н ОЛГАРХИУДАА. ТА ХЭДИЙГ АРД ТҮМЭН МЭДЭН ШҮҮ ОДОО НААД ЗАВХААРЛАА ТАСЛАН ЗОГСООМООРЛ ЮМ ДА

  • гавар (May 13, 2016 12:53:09 pm )

    та нар биш ард түмэн авчирсан юм шүү дарангуулалыг та нар авчирч чадна гэж бодож байхшиг байна бас ард түмэн гэж байдгыг умартаад байх шиг байна ардчилалыг авчирсан буцаагад дарангуйлалыг бас авчирч чадна гэж хуулийг гууль болгож өөрчилж засч болно хүнийг хэзээч өөрчилж болдоггүй юм итгэл сэтгэл гэж байдаг юм

  • Багаа (May 13, 2016 12:53:42 pm )

    Ерөнхийлэгчийг шударга байцгаая гэж уриаг гаргаж байхад хичнээн итгэж байсан юм. Гэтэл явуулж буй бодлого зорилго нь буруу тийшээ хандаж өш хонзон авахыг урьтал болгож байна. Хэлмэгдүүлэлт хэрээс хэтэрч улс эх орон, ард түмнийхээ төлөө шударгаар зүтгэж яваа улс төрчдийг нухлан дарж ард түмний хүсэл зоригыг мохоохын төлөө улайран зүтгэж байгаад харамсаад харамсаад барахгүй нь

  • Туулай (May 13, 2016 12:56:04 pm )

    МАНАН ерөөсөө МОНГОЛЫН үнэн хэлсэн хүмүсийг хуулийн байгуулгаар далайлгаж бна Албан тушаалаас болж бие биедээ их өс санаж хэлмэгдүүлж бна ЭНХБАЯРЫГ гэрээс нь бариж явахад хаалга эвдсний бурууг багаж үүрсэн гээ биздээ тэгэхээр УЛС төрийн хэлмэгдүүлэлт нь илт мэдэгдэж бна УУЛЫН том харыг ТУУЛАЙН ЦАГААН чинээ дийлнэ гэсэн үг бдаг шдээ МАХН мөрийн хөтөлбөр амьдралд их ойрхон хэрэгжинэ гэдэгт итгэлтэй бна . хангалттай цалин авбал 20 жилээр хөдөлмөрлөөд байр авах шаардлагагүй

  • ЗОЧИН (May 13, 2016 1:31:32 pm )

    эд нар ч энхийн цагаан тагтаа биш байх аа хийсан үйлдэл хорллолыг ард түмэн амсаад л явж байна

  • Пүрэв (May 13, 2016 1:39:36 pm )

    Их өрийг тэглүүлсэн ганц үйлдлийг нь дурдахад л Н.Энхбаяр гэдэг хүн хэн болох нь төсөөлөгдөх учиртай. Эрх баригчидын эсрэг шулуудсан түүнээс айн ардчилсан намынхан авиргүй аашилж байгаа нь түмний нүдэнд өрнөж байна

  • Naaya (May 13, 2016 2:16:07 pm )

    Ene setguulch ih zuv sedev hundsun baina.Minii medeh sain, chadvartai, hiij buteedeg humuus l shuuh prokuroriin baiguullagaar shalgagdaad hereg tulgaad bh um.Bid nar hen n zuv buruug harsaar btal ulaandaa garsan bna shuu dee.Tom alban tushaal hashij bsan humuusiig ingej chadaj bgaa um chin ard irged bol yu ch bish bolj. MANAN ardchilaliig daramtlal bolgoj bna. Ene humuusiig turuus zailuulj bid nar turuu tsevershuuleh heregtei shuu.

  • Болд (May 13, 2016 2:27:05 pm )

    Шударга байсан нь буруудаж, шунахай байсан нь зөвтдөг цаг иржэээ. Улс төрийн эрх мэдлийн төлөө өөрсдийнгөө ч барьж идэхээр болсон байгаа одоо цагт АН юу ч хийсэн тэд шийдчихжээ. Өөрсдийн эрх ашиг, сонгуулийг өөртөө ашигтай байдлаар хийлгэхээр улайран дайрч байна. Ийм л үед улстөрийн хэлмэгдүүлэлт жинхэнэ утгаараа болох болно.

  • doogii (May 13, 2016 2:28:58 pm )

    Delhiin uls ornuudiin tvvhend ulsiinhaa yronhiilogchiig helmegdvvlj barij horij baidag manai ulsaas oor oron alga vhsen hoino ni l uls orniihoo toloo ih l zvtgej bgaag ni genet meddeg bid. ymar huulitai ymar tortei oron geheeree iim bdag bnaa.

  • Мөрөн (May 13, 2016 2:35:58 pm )

    Улс төрд хэн нэр цэвэр ,туршлагатай ,жинхэнэ төрийг түшилцээд явчих чадалтай хүмүүсийг яаж ийж байгаад хуурамч хэрэг үүсгээд ч хамаагүй шоронд хориод ч хамаагүй ямар нэг байдлааар л гаргахгүй байх санаатай.Энэ их гүтгэлэг худал хуурмагыг биеэрээ давж гарч чадсан хүн бол Энхбаяр дарга.

  • saruul (May 13, 2016 2:40:51 pm )

    хэлмэгдүүлэлтийн үе дуусчаад байхад нэгнээ гүтгэж хэлмэгдүүлдэг нь элбэгдоржийн үе. энхбаярыгаа хэлмэгдүүлж ард түмэнд муу нэрт болгож харагдуулах гэж хичээсэн ч талаар болж өөрийгөө авархын тулд бусдыг хоролж сурсан гэдгээ ард түмэнд таниулсан. энхбаярыг дахин улс төрд оруулахгүй гэсэн санаагаар гүтгэж, алтанхуяг баттулга 2тойгоо түнжин хагармсанаас болоод хэлмэгдүүлж байна даа.

  • од (May 13, 2016 2:58:06 pm )

    Энэ хүмүүс нь хэлмэгдүүлэлт өртөж байгаа нь нөгөө мөнгө нуусантай холбоотой шүү ямартайч нээнтэг хийж байгаа ньг мэдээж

  • Гал (May 13, 2016 3:07:46 pm )

    монгол хүний мөн чанар гэж хаана байна нэг улсын иргэн улсаа түшиж явсан хүмүүс нэгийгээ хэлмэгдүүлэлт нэрээр шахамдуулж унгаах нь ёс зүйтэй баймаар байна

  • doogii (May 13, 2016 3:12:06 pm )

    ИЙМ БАЙХАД ЛУЙВАР ХУУЛИА ЗӨРЧИХӨӨС ЯАХАВДЭЭ. ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ. ШОРОНД ОРСОН ХҮМҮҮЧИЙН ТОО ХЭДЭН ЗУУ ДАХИН ӨСӨЖ БАЙГААГ ТА БҮХЭН ХАРЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. УЛС ОРНОО ГЭЖ ЯРИХ БҮХЭН БАРАГ ШОРОНГИЙН ХААЛГА ТАТАЖ БАЙНА. ЗАРИМ ТЭНД ҮХЭЖ БАЙНА. ҮР ЧИНЬ ҮЛДЭХ ХОРВОО ШҮҮ. ЭНЭ БҮХЭН ХАРГИСЛАЛ ЧИНЬ ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ТОХИОЛДОНО ШҮҮ АН МАН-Н ОЛГАРХИУДАА.шаардлагагүй

  • Хувьсгалч (May 13, 2016 3:18:13 pm )

    Иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Ард түмэн Энхбаярыг нэр дэвшүүлмээр байна, гарна гэсэн итгэл ч байхад хүний эрхийг ингэж ноцтойгоор зөрчиж болохгүй

  • Anonymous (May 13, 2016 3:24:47 pm )

    Монгол улсд үнэн эх оронч сэтгэл зүрхтэй байж хөгжилийн бодлогоор нэгдэж ажилсан нам улс төр ч даанч байхгүй байна байсаар ирсэн байна даа нийлж хувилдана хувилдахгүй нэгээ хэлмэгдүүлэх гээд

  • Зочин (May 13, 2016 6:55:45 pm )

    Ёстой үнэнийг бичижээ. Яг л монгол цустай жинхэнэ монгол эх орончид байна. ЭНЭ эх орончдыг үгүй хийчихвэл МАНАН.-н ямарч саадгүй улс орныг өөрсдийн дур зоргоороо удирдаж чадах учраас хамгийн түрүүнд халуун эх оронч энэ З хүнийг үгүй хийхээр улаан цагаандаа гарцгаая байна МАНАН болон түүний удирдагчид болох Элбэгдорж,С.Баяр нар эсрэг цаг алдалгүй нэгдэн нягтраж тэмцэхгүй бол эх орныг минь өрөнд оруулан барьцаанд өгөхөөр үйл явдал өрнөж байна шүү.

antalya rent a car