antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2016 5 comments

Их маазралын ард нэр цэвэр үлдэгсэд буюу оффшор

нийтлэсэн Admin

opshor_01212

Хаврын тэнгэр ээ гэж. Яг л хүний ааш аяг шиг хачин хувирамтгай эд юм. Өчигдөрхөн нартай, дулаахан байсан нийслэл хот маань өглөө сэрэхэд цасан дээлээ нөмөрчихсөн, хээв нэг угтаж байх жишээтэй. Юу юунаас илүү зуныг хүсэх нийслэлчүүдэд өвлийг авч ирсэн тэр нэгэн өдөр улс төрийн үйл явдал “оффшор”-оор амьсгалав. Ганц улс төрийн хүрээнийхэн төдийгүй нийгэм тэр чигээрээ энэ л үгэнд анхаарлаа хандуулж, үзэл бодлоо уралдууллаа. Улстөрчид ч “Надад оффшор данс байхгүй” гэх ганцхан өгүүлбэрийг хэлэхийн тулд ээлж дараалан мэдээлэл хийж байхад эсрэгээрээ олон нийтийн сүлжээнээс “оффшор”-гүй нэгнийг олоход бэрх болов.
Нийгэм тэр чигээрээ “Би ч ийм оффшор данстай, тэр ч ийм оффшор данстай” хэмээн маазарч, нэгнээ хөгжөөж байх зуур жинхэнэ оффшор данстай, байх магадлалтай эрх мэдэлтнүүд ард нь цэвэрхэн гэгч нь “ял”-гүй үлдчихлээ. Энгийн иргэн гадны ямарваа нэгэн банкинд нууц данстай байж болох ч эрх мэдэл, албан тушаалтнууд оффшор данстай нь илчлэгдвэл өөр хэрэг. Шуудхан хэлэхэд “гэмт хэрэг”. Учир нь, хүнд хэлэх нь битгий хэл өөрөөсөө хүртэл “нуусан” тэрхүү нууц дансанд нь төсвөөс тоншсон мөнгө, эсвэл албан тушаалаа урвуулан ашиглаж олсон авлига байх магадлалтай. Яг ийм магадлалтай Монгол Улсын 49 албан тушаалтан, иргэнийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн консорциумаас оффшор данстай болохыг мэдээлсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Харамсалтай нь, өнөөдөр тэд олон нийтийн аар саархан маазрал, тоглоомын ард чимээгүйхэн хоцорчихлоо.
Өөрөөр хэлбэл, жинхэнэ оффшор данстай тэрхүү 49 нөхрийг хэн гэдгийг нь илрүүлж, нуусан мөнгө нь хаанаас угшилтай болохыг шалгаж, тогтоох байтал олон нийт, ялангуяа цахим ертөнцийн хэрэглэгчид халаасандаа мартсан мөнгө ч оффшор, эмээгийн авдарт нуусан чихэр ч оффшор, тэр битгий хэл нууц амрагыг хүртэл оффшор гэх мэтчилэн асуудлыг тоглоом болгож, өнөөх жинхэнэ оффшор данстай нөхдийг ард нь үлдэх алтан боломжийг олгов.
Гэтэл гадны ихэнх улсад өндөр албан тушаалтнаа оффшор данстайг мэдсэн даруйдаа хариуцлага тооцож, хуулийн өмнө өвдөг сөхрүүлж, гэмийг нь ухааруулдаг байх юм. Цахим хэрэглээ өндөр хөгжсөн, хүн өөрийн хүссэн мэдээллээ хаанаас л бол хаанаас олоод авчих боломжтой өнөө цагт оффшор данс нь илчлэгдсэн гадны өндөр албан тушаалтнууд ямар хариуцлага хүлээсэн талаарх ердөө л ганцхан жишээ л энд хангалттай.
Хэрэв уншигчид санаж байгаа бол Исландын Ерөнхий сайд Сигмундур Гуннлаксон гэгч эхнэрийн хамт 2007 онд “Wintris” оффшор компани худалдан авч, түүгээрээ дамжуулж хууль бус хөрөнгө оруулалт хийж, улмаар нэг тэрбум ам.доллар угаасныг “BBC” мэдээлж байв. Удаа ч үгүй Исландын ард түмэн жагсаал зохион байгуулж, Ерөнхий сайдаа огцруулсан билээ. Энэ мэтчилэн оффшор данс нь илэрсэн гадны орны өндөр албан тушаалтнууд улс, эх орныхоо төсвөөс, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж авлига авсан, өгсөнийхөө хариуцлагыг хүлээж, бүр “ял” хүртэл авч байсан баримт, жишээ олон бий.
Гэтэл энэ бүх зүйл манайд эсрэгээрээ. Оффшор данстайг нь илчилж, дэлхий нийтэд мэдээлчихээд байхад хүртэл хуулийн өмнө байтугай хувь хүн талаасаа ч тэдэнд ёс зүй хийгээд ичих нүүр гэж алга. Нуухдаа ичээгүй нөхдүүд нуусан нь илчлэгдэхээр яаж ч ичих билээ дээ. Харин түүнийг нь өөгшүүлж, маазарч суугаа бид өөрсдөө л буруутай. Үгүй бол оффшор данстай нь илчлэгдсэн тэрхүү 49 нөхрийн хэн болохыг нь илрүүлж, нуусан мөнгө нь хууль бус болох нь тогтоогдвол хуулийн хүрээнд зохих хариуцлагыг нь хүлээлгэе, та минь ээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (May 13, 2016 9:24:08 am )

    Bayartsogtiin offsjor dansnii ard yag heden dollar bsniig hen batlahuu. Ooroo bol 2-3 saya tugrug gd bsn. Offshort tugrug bmaargui. Dollar gheer 2000 dollar bsn gsn ug uu. Er ni ingeed l An tiimuu gd iljig tsarailj ulddegee bolimoor bgaan. Hariutslaga yaridag eronhiilohch Bayartsogtiig yagaad shalguulahgui bna.

  • Anonymous (May 13, 2016 9:46:40 am )

    Zaass Bayartzogtoos ih mungu nuuzan MAN iihan ter chigeeree bj lbn dag

  • zochin (May 13, 2016 5:57:13 pm )

    huushee, edgeeriig shalgaad bugd l hahuuli huuli bus mongo shdee, mongiig ed horongiig ni huraan avch ulsiin horhongod huraagaachee, ed naraar ter Mongol ulsiin oruudiig daruulyaa!!!!!!!

    Bugdiig ni shlagj barimchlaj arga hemjee odoonoos l avahgui bol Mongol uls udahgui sonohnee!!!!!!!!!!!!!

  • as (May 13, 2016 10:42:46 pm )

    Olon ulsiin hemjeend business hiideg yamar ch hun offshore danstai baihiig husdeg yumdaa. Hen ch olj baigaa orlogiinhoo 40%-iig 2 ulsad tatvar bolgoj uguhiig bodohgui shuu dee. Yamar ch teneg hun…

  • Anonymous (May 13, 2016 11:10:01 pm )

    Одоо л Монголын хууль хяналтынхныг харъя. Ялангуяа авилгатай тэмцэх газар. Ерөнхийлөгч ноён нуруутай биш, харин их нялгануур байр сууриа илэрхийлсэн байна лээ

antalya rent a car