antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2016 17 comments

“Сонгуулийг будлиантуулах эхлэлийг тавьлаа”

нийтлэсэн Admin

146304032457343944a22df

 УИХ дахь МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй гишүүд УИХ-ын тойрог, мандатыг хуваарилах асуудлыг дэмжсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж дэмжсэн. Тус байнгын хорооны хуралдаанаас МАН-ын бүлэг завсарлага авахыг хүссэн ч өгөөгүй юм. Ингэснээр МАН-ын бүлгийн гишүүд хурлыг орхин гарч, байнгын хорооны хуралдаан үргэлжлэн дээрх тогтоолын төслийг дэмжсэн билээ.

МАН-ын дарга М.Энхболд: Сонгууль будлиантай болох нь

АН-ынхан ирцийн олонхиор хандаж, зарчимгүй будлиантай үйл ажиллагааг зохион байгууллаа. 2016 оны сонгуулийг будлиантуулах эхлэлийг АН тавьлаа. Сонгуулийн тойрог, мандатыг хуваарилахдаа хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг сайтар харгалзан үзэх ёстой. Гэтэл аймаг, орон нутгийн тойргийг өөрчилж, тойрог нэг бат цул бөөн байх зарчмыг алдагдуулах, аймгийн төвийг дангаар нь нэг тойрог болгож, бусад сумдыг хомроголон нэг тойрог болгох шийдвэрийг гаргалаа. Үүнд МАН-ынхан эсэргүүцэж оролцсон ч цөөнх учраас гаргасан алдаа дутагдлыг засч залруулж чадсангүй. Иймээс би байнгын хорооны хурлыг орхин гарсан. Тэгээд ч зогсохгүй гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардаж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: АН-ынхан айж, ичихээ больчихож

 Айхаа арьсандаа боож, ичихээ эсгийд багласан хүмүүс гэвэл АН-ын УИХ дахь гишүүдийг хэлмээр байна. Дөрвөн жилдээ нэг болдог сонгуулийг АН-ын сунгалт болгох гэж байгаад харамсч байна. АН-ын дөрвөн гишүүн буюу Р.Гончигдорж, Н.Батбаяр, Г.Батхүү, Х.Тэмүүжин гэсэн дөрвөн хүний саналаар мандатын тоог хуваарилах зарчмыг эвдэж өөрсдөдөө таалагдсан хувилбараар оруулж ирж байгаад харамсч байна. Жишээ нь Өвөрхангай аймаг. Тус аймгийн 86 хувь нь нэг тойрог болсон. Үүнд нутаг дэвсгэр, хүн ам, засаг засаг захиргааны ижил тэнцүү байдлыг огтхон ч харгалзан үзсэнгүй. Ховд аймаг гэхэд 20, 12 мянган сонгогчтой тойрог байгуулсан нь тэгш бус юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Суурь нь буруу тавигдаж байгаа учраас сонгууль шударга болохгүй

Хүн амын хувьд ялимгүй зөрүүтэй аймгууд байтал нэг нь гурван мандаттай нэг нь нэг мандаттай саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж ирснийг ойлгохгүй байгаа. Арай ч ийм санал оруулж ирэхгүй байх гэж бодож байлаа. Хэнтий Булган аймгийн хүн амын тоо бараг зөрүүгүй байхад мандатын хувьд хоёроор зөрүүтэй байна. Энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байна гэж хэлэхэд ч багадаж байна. Суурь нь буруудчихлаа гэж хэлэхийг хүсч байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийг дорд үзлээ

Нэг намын санаачилгаар сонгууль болохоос хоёрхон сарын өмнө ийм бусармаг зүйл хийж байгаад эргэлзэж байна. Багахангай, Багануур, Налайх гэсэн нийслэлийн дагавар хотоо нэгийг нь Чингэлтэй дүүрэгт, Сүхбаатар дүүрэгт хувааж өгсөн нь шударга бус юм. Дангаараа нэг тойрог болох байсан 35 мянган хүн амтай дүүргийг хувааж байгаа нь ардчилсан сонгууль болохгүй гэсэн эргэлзээг төрүүлж байна.

Ийнхүү мэдээлэл хийх үеэр дараах асуултад хариулт авлаа.

-Тойрог, мандатыг хуваарилах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар одоо хэлэлцэнэ гэсэн. МАН-ын бүлэг хуралдаандаа суух уу?

-Төрийн байгуулалтын байнгын хороон дээр завсарлага авахыг хүссэн. Зөвшилцөж ойлголцохыг хүссэн. Хэт хүч түрсэн үйлдэл эцэстээ хор урхаг дагуулна гэсэн. Гэтэл хулийн хугацаатай гээд завсарлага өгсөнгүй. Олонхи өчигдөр АТГ-ын даргыг томилох асуудал дээр АН-ын бүлэг хуулийн хугацаа нэг хоногоор хэтэрчихээд байхад завсарлага авсан. Хуулийг ийнхүү ялгавартайгаар хэрэглэж байна. Тиймээс бид УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй.

Д.ЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (May 12, 2016 7:31:52 pm )

    Та нар яах гэж нэрсийн жагсаалтаас татгалзаж бантан хутгасан юм бэ. Та нар буруутай. Буруу алдааг засах учиртай байтал дагаж далганаад. Сонгууль болохоос 2 сарын урд хуулиа самарч байдаг Улс гэж байх уу. Монгол л байна.

    • Yalalt (May 13, 2016 3:54:27 am )

      Хэнтий Дорнодоос том болчоо юу? Хун ам нь отцом нэмэгдээ юу?

  • цэцэг (May 12, 2016 10:44:34 pm )

    Сонгуулийн өмнөх бантан цөөхөн хэдэн хүнд үйлчлээд байгаа хар машиний цаад эзэнийг гардах нь чухал байна энэ төрийн ажилд дураараа оролцож байгаа хөшигний арын гэмт этгээд нь шашиний хүн байна шашин орчихоор нэг иймэрхүү хууль цаазгүй юм шиг болоод байдаг

  • Зочин 999 (May 13, 2016 6:42:22 am )

    Хэн хэн нь арьсаа хамгаалах аргаа хайж байх шиг байна даа. Олон жил бугишссан идээ бээрийг цэвэрлэх хэрэгтэй шүү Монголын ард иргэдээ.

  • Power (May 13, 2016 7:11:51 am )

    АН зөвхөн хар машиндаа л найдаж байгаа. Хэрэв сонгуулийн хуулийг ингэж өөрчилж байгаа юм бол хар машиныг халах асуудлыг оруулахаас наана хуулинд ямарч өөрчилөлт оруулахгүй гэх ёстой юм даа. Хар машинд гаднаас үйлчилж болох сүлжээтэй Улаанбаатар болон бнлтгэл хийсэн хэлэн аймгийн төвдөө бүх манадатаа хуваарилах гэж байна. Тойрогоо ч ингэж хувааж байгаа хэрэг. Сонгуулийн тойргуудыг аймгийн төвд биш сумын төв хийчихвэл хар машиндаа нөлөөлж чадахгүй болно. АН-ын цорын ганц найдвар нь хар машин болохоос өөр юу ч биш. Хар машины программчилалыг тэд хийсэн. Тийм учраас хар машиныг хакердаад бүх программыг нь устгаад харин гараар тоолохоос өөр аргагүй болгох хэрэгтэй дээ. Тойргийн хорооны бүх нам эвсэлээс бүрдсэн гишүүд хоёр нүдээрээ харж, камерийн хяналт дор тоолсон байхад яагаад түүнд итгэхгүй зөвхөн хар машинд итгэж байгаа нь тэдний программд л байгаа хэрэг. Одоо тойрог мандатын асуудлыг биш хар машины асудлыг л ярих хэрэгтэй цаг болсон байх даа.

  • зочин (May 13, 2016 7:26:51 am )

    яасан их тэвдэж байна та нар2000-2012 он хүртэл 12 жил төр бариад юу хиилээ дээ гарт баригдах зүйл байна уу ан нам8 жил төр бариад үзэг л дээ элэг бүсээ эртхэн тайлаад өгчих л дөө

  • батаа (May 13, 2016 7:33:10 am )

    tegeed bolichoo ch mal aa

  • Болд (May 13, 2016 8:38:16 am )

    Сонгуулийг ингэж анхнаас нь бүүр эртнээс зохион байгуулалттай будлиантуулж байгаа нь шууд гэмт хэрэг бөгөөд хуулинд оролцсон бүх хүнийг 5-10 жил ял шийтгэнэ мөн энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас болон эд хөрөнгө их хэмжээгээр хохирсон тохиолдолд 16-25 жил ял шийтгэнэ заалт байдаг. Даанч шүүж таслах эрх мэдэл АН-н гарт өөрт нь байгаа нь шууд ардчилал гэсэн нэртэй дарангуйлал болно…

  • гавар (May 13, 2016 9:03:53 am )

    сонгууулийг анхнаасаа ингэж будилаантууулах хэргэн зохион байгуулалтай хэрэг байна сонгууль дөхөөд ирхээр ингэж заваарсан юм хийхээ болиочээ. 82.1. зааснаар төрийн эрх мэдэлийг хуульбусаар авах хуйвалдаан зохион байгуулсн бол 16 аас 20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл оноогдон гэж мэдхүү тэнгүү дээ.

  • Хатан (May 13, 2016 9:14:26 am )

    Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байгаа АН МАН засаг барьж барилцаж байгаа эрхэмүүдэд Монгол хүний үнэлэмжийг ингэж дорд үзэж болохгүй сонгуулийн тухай хууль үндсэн хууль зорчиж байгаа эрүүгийнхан та нарт хариуцлага заавал тооцох ёстой

  • Хувьсгалч (May 13, 2016 9:35:18 am )

    Хар машиныг хэрэглэдэг улсууд нь дандаа ардчиллын хүч сул, хөгжил дорой улсууд байдаг юм билээ. Манайд энэ тохирохгүй. АН, МАНтай хуйвалдаж хуулиа өөрчилчихөөд өөрсдөө мэхэндээ унаж байгаа, мандат дээр бол бүгд захиалаад авчихсан л харагдаж байна. СЕХ ингэж ажиллаж болж байна уу, бас худалдагдчихаа юу. МАНАН Эрүүгийн хуулиа зөрчөөд л явж байгаа, сонгууль будлиантуулах зүйл заалт байдаг. 15-20 жилийн хорих ялтай. МАНАН уг нь хуулийн байгууллагад шалгагдаад явж байх ёстой, гэсэн ч хуулийн байгууллага эдний талд үйлчилж байгаагаас хойш

  • Болд (May 13, 2016 9:36:20 am )

    Төрийн эрхийг барих гэж алаан болж байгаа энэ МАНАН. Ард түмэн, улсын ажил гэх ам дугарах нэг ч хүн алга байна. Ингэж эрх мэдлийн төлөө улайрах нохдын эсрэг ард түмэн босох цаг нь болжээ. Бид удаан тэвчихгүй шүүдээ.

  • namuun (May 13, 2016 10:31:39 am )

    ehleliig n songuuliin huuli uurchulsunuus ehelj tawisan. odoo harn shudarga bus songuuli bolno gedegiin uursdiin ug uildeleer batalaad bgan n. songuuliig AH, MAH 2 yaj ch budilaantuulsan irged zuw songolt hiij MAXH-g demjitsgeey.

  • Болд (May 13, 2016 11:57:25 am )

    Төрөө замхруулжаад одоо сонгуулиа будлиантуулж байна. Сонгуулийг мөнгөөр худалдаж авах жижиг 76 тойргоор сонгуулиа явуулхаар болсон. Ард иргэдийг өнгөрөгч 4 жилд ядууруулж хоосруулж байгаад эргээгээд мөнгөөр нь саналыг нь худалдаж авах гэх тодорхой. Монголчуудыг ингэж тархийг нь угааж 2 төрийн эрхийг барихийг төлөө алалцсаар МАН ба АН..

  • Anonymous (May 13, 2016 12:22:48 pm )

    ард түмнээ доромжлохоо болимоор бн даа

  • зочин (May 13, 2016 1:58:36 pm )

    ЗА МАНАН БИТГИЙ ЛАЛАРТ ЛУВИРААР ГАРАХ ГЭЖ УЛААРЧ БАЙХШИВДЭЭ МУУ ХУЛГААЧ НАР АН –Д ХУЛИХДУУЛСАНУУ ХОР НАЙРУУЛАХ ИЙМ ХОРТОЙ Ш ДЭЭ АРД ТҮМЭНИЙГ БИТГИЙ ДОРОМЖИЛ МАНАН МАНАН Л БАЙНА ХЭЗЭЭЧ ТӨРД ГАРЧ ЧАДАХГҮЙ ТАНАЙ НАМ ЯМАР Ч ЛЕДЕР БАЙХГҮЙ БҮГЭД ХУЛГААЧ ЛУВИРЧИД ТҮМЭН НҮД ХАРЖ БАЙНА БИД ТЭНЭГ БИШ ЗА ЛАЛАРУУДАА МАРТАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ

  • Мөнх тэнгэрийн ЭЛЧ (May 16, 2016 8:18:50 am )

    Аа яа яа.!!! Үнэн гарамгай!!!.Гарамгайд одоо АН-ынхан баатар цол хайрла. Баатар нь багадах янзтай бол Чингисийн одонгоо хүртээгээд Их хаанд өргөмжилж Чингис тосгоныг түүний аураг ордон хэмээн зарлахыг санал болгож байна. Түүнчлэн Хэнтий аймгийн бүх газар нутгийг түүнд өмчлүүлж есөн гэмээс хэлтрүүлэн Зүүн Монголын хан болговол нэн зохилтой.Цагаан соёот гэдэг хочийг нь Их гарамгай хэмээн дэвшүүлэн соёрхвол Монгол түмний хишиг буян хийгээд Монроуд компанид ихэд өлзийтэй гэж Тэв тэнгэр бөөгийн онгод айлдав. Ёсоор болгогтун!

antalya rent a car