Ер нь өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчид амласан амлалтынхаа хэдэн хувийг хийж гүйцэтгэсэн бэ гээд нарийн тооцоод үзвэл сонирхолтой л хариу гарах байх. Ямартай ч татварын шинэчлэл, зөвшөөрөл хүнд суртлыг байхгүй болгох гэхчлэн чухал ажлуудаа хийж чадсангүй гэдгийг С.Дэмбэрэл гишүүн хэлж байгаа юм. Тэрээр “Мэдээж бид асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэх байх. Гэхдээ бид 4 жил болоод огт шийдээгүй хэд хэдэн асуудал байна. Та бүхэн бүгд тойрог дээрээ очиж байгаа. Сонгогчидтойгоо уулзаж байгаа. Түүн дотор чинь бизнесийн хүмүүс байж байгаа. Энэ 4 жилд татварын шинэчлэл хийнэ гэж 2 нам хоёулаа амласан. 2 гол нам. Одоо хүртэл хийгдээгүй байна. Үүнийг яагаад хийхгүй байгаа юм бэ? Энэ 4 жилд бизнесийн орчныг сайжруулъя, хяналтын системийг сайжруулъя, зөвшөөрлийг хялбаршуулъя гэж бүгд намууд амласан. Хуулиуд нь орж ирээд зарим хууль нь ингээд гацаад бас одоо удахгүй тарах гэж байна. Яагаад хийгээгүй байгаа юм. Сонгогч дээрээ очоод юу гэж хэлэх вэ? Бид энэ 4 жилд татварын шинэчлэл хийх ёстой байсан амжсангүй. Сонгуулийн тогтолцоо ярьсаар байгаад таарлаа гэж хэлэх юм уу. Бид энэ 4 жилд зөвшөөрөл, хүнд суртлыг байхгүй болгоё гэж ярьсан. Үүнийгээ бас амжсангүй. Сонгуулийн тогтолцоо ярьсаар байгаад таарлаа гэж ярих юм уу гэх мэтээр хүмүүсийн амьдралд илүү ойрхон хүмүүсийн амьдралыг сайжруулах, ажиллах орчныг нь сайжруулах, орлогыг нь нэмэгдүүлэх, орлогыг нь ядаж тогтвортой болгох ийм хуулиуд байгаад байгаа. Удахгүй Их Хурал тарна. Энэ тохиолдолд хоёр намын бүлгээс би хүсэлт тавьж байна. Ард түмэнд хэрэгтэй, бизнес эрхлэгчдэд хэрэгтэй хуулиудыг хоёр талаасаа шахаад нөгөө хэлэлцэж ярьдгаараа яриад, ажлын хэсэг байгуулдгаараа байгуулаад тэгээд бушуухан яг өнөөдрийн олноороо цугларсан шиг шуурхай цуглаад шийдээд яваасай гэж хүсэж байна.” гэсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Монгол улсын сүйрэл (May 12, 2016 5:32:24 pm )
2012 онд МАН-ын мөрийн хөтөлбөрт инфляцийн төвшинг нэг оронтой тоонд барьж мөнгөний ханшны уналтыг тогтвортой байлгана гэсэн энэ асуудал шийдвэрлэгдээгүй.
-
Нэг л асуудал их сайн биелэв (May 12, 2016 5:36:04 pm )
Монгол улсыг дампууруулах ажилгаа л биелэв шив дээ гэж
-
өбйарбхаыйсчхыйаөс (May 12, 2016 5:49:14 pm )
хыйрабнхыбсёахб
-
Anonymous (May 12, 2016 5:52:59 pm )
Хэлсэн амалсан худалаа байсан улам дордож байгаа одоо жижиг аж ахуй хаалга барих гээд байна шүү дээ
-
arde (May 13, 2016 8:08:48 am )
oroi erdeg hvn yaj cnadah we
oroitson bna dendvv -
иргэн (May 13, 2016 8:37:54 am )
Энэ нөхөр өглөө 9 цагаас өмнө сэрэхгүй унатаж, хурал их тасласан мөртлөө харин цалингаа бүтэн авч байснаас л дээрх хуулиуд батлагдаагүй байлгүй. Жагсаалтанд хэрэггүй хүн оруулахын гай ямар байдгийг энэ хүн монголчуудад ухааруулсан гавъяатай.
6 Comments