antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2016 17 comments

Дүр эсгэсэн ардчилал

нийтлэсэн Admin
527-146295430655
Брежневын номыг уншиж байхад нэг өгүүлбэр туйлын их анхаарал татав “Брежнев шинэчлэлийг хүлээсэн, урагшлан хөгжихийг мөрөөдөж байсан улсыг хүлээж аваад,  урам нь хугарсан, илэрхий хоёр нүүрлэн завхарсан, өндөр хөгжилтэй орнуудаас хоцорсон улсыг үлдээжээ.
” Энэ өгүүлбэр маш товчхондоо энэ номны 700 хуудасыг агуулсан байлаа.
2011 оны намар намайг Монголд ирэхэд би ирээдүйдээ өндөр итгэлтэй, урагшлах хүсэл тэмүүлэлээр дүүрсэн ард иргэдтэй, эдийн засгийн өсөлтөөрөө үлгэр жишээ гайхуулсан  улс орныг олж харж байсан юм. Олон улсын валютын сангийн 2011оноос 2015 оны ирээдүйн таван жилийн эдйин засгийн өсөлтийг таамагласан судалгаанд Монгол орныг дараагийн таван жилд хамгийн өндөр өсөлт үзүүлэх орноор шалгаруулчихсан байсан.
Иймээс л би гайхамшигтайгаар бий болж буй Монгол орныхоо гэрэлт ирээдүйд өөрийн хувь нэмэрээ оруулахыг хүсэн яаран яаран эх нутагтаа ирж байсанаа маш тод санаж байна. Харамсалтай нь 2015 он өнгөрчихлөө харин би ирээдүйгээсээ айсан, урам зориг маань унтарчихсан, байдгаа тавьж авсан байрныхаа лизинг хэрхэн төлөх вэ гэхээс өөрийг бодож чадахаа больсон тийм л иргэн болсноо сая л анзаарлаа. Энэ улсад амьдарч байгаа иргэн бүр надтай адил золвонтой гэдэгт би итгэлтэй байна. Арчилсан нам ямар улсыг хүлээж аваад одоо ямар улс болгочихов доо.
Ардчилсан нам Монголын түүхэнд байгуулсан гавьяатай улс төрийн хүчин. Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, ардчилсан нийгмийг цогцлооход тэдний оролцоо маш их. Гэхдээ одоо хийх сонголтонд тэдний өнгөрсөнд байгуулсан гавьяа тийм ч ач холбогдолтой биш баймаар. Харамсалтай нь тэд сонгууль болгоноор хонхны дуу эгшиглүүлж, илтгэл болгондоо ардчилсан хувьсгалын тухай ярьдаг нь ард түмэн биднийг өөрсдөдөө өртэй гэж санадаг биш байгаа. Тэднийг өөрсдийн оролцож байсан өнгөрснөөрөө бахархаж байгааг ойлгож болохч. Бидний хувьд өнөөдрийн үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг хамгийн тулгамдсан сэдэв болоод байна.
Би Бат-Үүл даргийн илтгэлүүдээс Ардчилалаа аварьяа, ардчилал аюулд ороод байна гэх өгүүлбэрийг олонтоо сонсож байсан юм байна. Би санал нэгтэй байна. Гэхдээ тэдний яриа байгаа шиг хэн нэгэн хар санаатан ирээд дарангуйлагч нийгэм болгочихноо гэдэгт би лав итгэдэггүй. Бид өнгөрсөн 26 жилийн хугацаанд Парламентийн 7, Ерөнхийлөгчийн 6 сонгууль явуулжээ. Сонгууль бүрд л хэл ам, хэрүүл маргаан тасардаггүй байсан ч ямартай ч сонгуулийн дүнгээ бүгдээр хүлээн зөвшөөрөөд засгаа байгуулаад л ирсэн.
Муу ч сайн ч бид олон улсад ардчилсан улс гэж бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгддөг тэр дундаа ази тивийн ардчилалын үлгэр жишээ ч гэж яригддаг. Тиймээс тэдний яриад байгаа ардчилалаа аварьяа, арчилалаа хамагаальяа гэх үгийн цаад утга өмнөх нийгэмд байсан шиг айдсаар сүрдүүлэн сандал ширээндээ тогтон үлдэхийг санаархсан явуургүй арга л гэж дүгнэгдэж байна.
Ардчилалыг үнэн голоосоо хайрлаж түүнийг хамгаалахыг хүсэж байгаа бол түүнийг хэн нэгэн хар санаатнаас бус ардчилалын хамгийн том дайсан ядуурал, ажилгүйдэлтэй тэмц гэж сануулмаар байна. 1929 онд Нью Йоркын төв бирж дээр эхэлсэн уналт удалгүй бүх дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал болон гүнзгийрч Европын ихэнх ороныг туйлдуулсан түүний дотороос нэгдүгээр дайнд ялагдсан, олон өр төлбөрт унасан, эдийн засгийн чадавхи нь суларсан Герман ороныг бусдаас илүүтэйгээр доройтуулсан байдаг.
Ажилгүйдлийн түвшин 50 хувь давж, инфляци нь бүр гидроинфляци болж маркын ханш нэг сард л гэхэд 10000 хувиар унаж байсан юм. Энэ гүнзгий хямрал Гитлерт боломж олгож Германы ардчилалыг мөхөөж байсан түүхтэй. Ард түмэн ажил орлоготой, өмч хөрөнгөтэй байж л эрх чөлөө, ардчилалын үнэ цэнийг ойлгодог. Эсэргээрээ ядуу тарчиг, ажилгүй орлоггүй болох тусмаа алдах зүйлгүй тэд хэнийг ч сонгоход бэлэн болдог.
Өнөөдөр та нарыг өөр хоорондоо жийлцэн төрийг самууруулж улс орны эдийн засгаар тоглож байх хооронд иргэдийн нуруун дээр ирж байгаа дарамт өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Иргэд ажлын байраа алдаж, зээлийн дарамтанд орж, амьдрал нь улам бүр ядуурч байгааг харахгүй байна уу та нар. Ажилгүй, ядуу иргэд нийгэмд олшрох тусам та нарын үнэт зүйл хэмээн эрхэмлэн тунхагладаг ардчилал чинь улам бүр эрсдэлд орсоор. Хямрал гүнзгийрч иргэд идэх хоолгүй, ирээдүйдээ итгэх итгэлгүй болох тусмаа тэд эрх чөлөөнийхөө үнэ цэнийг гээж хэнтэй ч хамаагүй хямдханаар наймаалцахад бэлэн болдог. Энэ л үед Гитлер, Ленин нар олноороо мэндэлж хамгаалах гээд байгаа ардчилалыг чинь хормын төдийд л устгаж чадна.
Эцэст нь хэлэхэд хамгаалахыг хүсээд байгаа ардчилалынхаа булшлагч нь та хэд Ардчилсан нам өөрсдөө болчихов доо.
Нийтлэгч А.Болор-Эрдэнэ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • санчир (May 12, 2016 9:34:10 am )

    ардчилсан нам 2 дах удаагаа төр барьж чадахгүй ард түмний амьдралаар тоглож байна одоо болсон дахиад ардчилсан намд итгэх хэрэггүй шүү ард түмэн минь нүдээ нээгээрэй.

  • молом (May 12, 2016 9:41:17 am )

    Өнөөдөр та нарыг өөр хоорондоо жийлцэн төрийг самууруулж улс орны эдийн засгаар тоглож байх хооронд иргэдийн нуруун дээр ирж байгаа дарамт өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Иргэд ажлын байраа алдаж, зээлийн дарамтанд орж, амьдрал нь улам бүр ядуурч байгааг харахгүй байна уу та нар. Ажилгүй, ядуу иргэд нийгэмд олшрох тусам та нарын үнэт зүйл хэмээн эрхэмлэн тунхагладаг ардчилал чинь улам бүр эрсдэлд орсоор байна.

  • irgen (May 12, 2016 10:06:15 am )

    MONGOLIIN ARD TUMEN MAHAA HUDALDAJ AVCH CHADAHAA BOLICHIHLOO

  • Зочин (May 12, 2016 10:18:41 am )

    Та нарыг сонгохгүй сонголт ард түмний гарт,улс оронд минь ийм ардчилал хэрэггүй,хуулийг зөвхөн өөрсдөө ашигтайгаар батладаг үнэндээ ард түмэн ядуурч,өртэй,зээлтэй,ажилгүйдэл дээд цэгтээ хүрсэн орлогогүй,бүх төрийн байгууллага төрлийн алба болсон ямар ч боловсролгүй дарга нартай яам тамгын газруудыг бодохоор үнэхээр гомдмоор ардчилал гээд байгаа та нарын ямба хэрээ хэтэрлээ үүнийг ард түмэн бид л зогсоо чадна.

  • гавар (May 12, 2016 10:25:09 am )

    Иргэд ажлын байраа алдаж, зээлийн дарамтанд орж, амьдрал нь улам бүр ядуурч байгааг харахгүй байна уу та нар. Ажилгүй, ядуу иргэд нийгэмд олшрох тусам та нарын үнэт зүйл хэмээн эрхэмлэн тунхагладаг ардчилал чинь улам бүр эрсдэлд орсоор байна.

  • Зочин (May 12, 2016 10:26:15 am )

    АН-ны яриад байгаа ардчилал нь хувьдаа өөрсдөө их хөрөнгө, эрх мэдэлтэй болох аргаа нуух гэсэн тархи угаалт.

  • хүслэн. (May 12, 2016 10:28:07 am )

    монголд ардчилал байхгүй. харин ардчилалын нэрийг барьж иргэдээ хуурж төсвөө хоосолсон луйварчид дарангуйлагчид л байна. ирээдүй хойчдоо ийм үлгэр дуурайлал үзүүлж улсаа мөхөх аюулруу мөлхүүлсээр. ардчилалын жинхэнэ утгаар нт хэрэгжүүлэх нам бол МАХН болоод байна.

  • ТҮМЭН ОЛОН (May 12, 2016 10:29:20 am )

    УГААСАА АРДЧИЛАЛД ИТГЭЛ ҮНЭМШИЛГҮЙ Л ХҮМҮҮС БАЙЖЭЭ. ЗХУ ЗАДРАН УНААД МОНГОЛ УЛСАД ХАРААТ БАЙДЛААСАА ГАРАХ СИЙМХИЙГ АШИГЛАСАН УЛС ОРНОО ЖИНХЭНЭ ХӨГЖҮҮЛЬЕ ГЭСЭН БИШ УЛС ТӨРД ГУДАМЖНААС ОРСОН ИТГЭЛ ҮНЭМШИЛГҮЙ ХҮМҮҮС АРДЧИЛАЛ БАЙГУУЛНА ГЭЖ ЮУ БАЙХАВ. эНЭ Л БАЙХГҮЙ ЮУ.

  • молом (May 12, 2016 10:30:34 am )

    үнэхээр дүр эсгэсэн байна гарч ирсэн амлалт нь юу ч алга ажилгүй орлоггүй ядууралттай нийгмийг бий болгосон үнэхээр хэцүү байна ЭНЭ НИЙГМИЙГ БИЙ БОЛГОСОН АН ыг үнэхээр ахиж сонгомооргүй байна

  • Anonymous (May 12, 2016 11:06:20 am )

    Олсоглон зарлаж гарч ирсэн хумуус тэр уеийнхээ ажил торол хийдэггуй орон байрны хулгайч залаасны хулгайчч сэтгэцийн эмггэгтэй гэх мэтийн есон шидийн амьтад байсан байна лээ одоо мэдэхэд тийм хумуус чинь хууль дурэм баримтлана гэж естой мэдхгуй юм

  • Ganbaa (May 12, 2016 11:21:34 am )

    Mongol in yaduural ene malnuud tai shuud holbootoi. Buudaj Alah heregtei bna!

  • Гоолингоо (May 12, 2016 12:11:17 pm )

    Бухимдал ихтэй ард түмэн үнэндээ ТЭНЭГ БИШ ШҮҮ. МАН, АН олигархууд нь шударга бусаар мөнгө идсэн төрөөс төрсөн тэр бумтангууд шүү дээ. Бүх идэж уусан булиаг нь дэлгээд төрөөс зайлуулбал таарна. Нуусан ооффшор дансан дахь мөнгөөр нь Монголынхоо өрийг дарж Ард иргэдийнхээ өрийг барагдуулмаар юм. Хоолноос хоолны хооронд амь зуулга хийж байгаа олон сайхан ажилсаг гэр бүлүүдийн нуруун дээрх ачааг хөнгөлөх хэрэгтэй шүү.

  • иргэн (May 12, 2016 12:26:17 pm )

    Би юу хийчихвээ

  • Anonymous (May 12, 2016 2:48:55 pm )

    Ardchilsan nam geech durakuud 2 udaa tord garaxdaa dandaa ingej ulsiig doroituulax yum oorsdiixoo 90 eed onii ter neg bichlegee vzeesei yrij xelj bgaa ni yag neg aimxai golog snig odoo tegeed ymar bolsoniig ni xardaa yadaj ichij nuuj idexgvi ileet doromjloj bgaad ulsiin mongiig idex yumaa

  • zochinzochinKKKK (May 12, 2016 4:04:10 pm )

    minii hussen ardchlal bish……

  • zochin (May 12, 2016 8:08:38 pm )

    MAN–n ued bidnii amidral arai ch iim bgaagui shuu. gehdee l sanjiin bayr, bayrtsogt, zorigt nar geh metiin luiwarchid bidniig alsan shuudee. tuuniig hezee ch martaj bolhgui/ oyutolgoin gereeg yaj hiilee/

  • зочин (May 13, 2016 7:48:42 am )

    Бидний хүсэн хүлээсэн тэр итгэлийг алдсан. Яаж би дахиж итгэж чадах юм бэ. Арай л биш байна. Бугалсан идээг шахаж гаргахгүй бол улс орон минь, ард түмэн бид ижилхэн мал болж хувирч байна. Дахиж битгий ийм хүмүүст итгэж саналаа өгч эх оронгүй болох аюулд орохгүй байхын тулд тэмц бас зөв сонголт хий.

antalya rent a car