“Замын хөдөлгөөнийг зохицуулах, хянан шалгах журам”ын дагуу “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах” ажил эрхэлдэг “Бодь транс” ХХК-ний ажилтан журмын хашаанд саатуулагдсан тээврийн хэрэгслийн эзэнд тохиролцох санал тавьжээ.
Ингэхдээ “Бодь транс” ХХК-ийн ажилтан Ц иргэн А-д “Ачилтын хөлс 60 мянга байдаг. Гэхдээ тохиролцоод, хөнгөлөөд өгч болно” хэмээн хууль бус үйл ажиллагаа явуулахыг тулган шаардсан байна.
Түүнчлэн ачилтын үйл ажиллагаа явуулахдаа УИХ-ын чуулганаар 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах шинэчлэгдсэн журмын зөрчин, цагдаагийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ачилт хийжээ.
Тэгвэл “Бодь транс” ХХК-ийн ажилтан Ц-г Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлд заасан Төрийн болон хувийн аж ахуй нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан “.. хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас .. иргэдэд.. хохирол учирсан..” гэх үндэслэлээр шалгах үндэстэй юм байна.
Хэрэв эрх бүхий байгууллагаас тухайн ажилтны буруутай үйл ажиллагааг тогтоовол түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх аж. Иймд иргэд машинаа ачуулбал даруй тухайн ачилтын компанийнхаа таны тээврийн хэрэгслийг ачиж, шилжүүлж, түр саатуулахыг зөвшөөрсөн цагдаагийн эрх бүхий алба хаагчийн шийдвэртэй танилцаж, дур мэдэн ачилт хийсэн нь нотлогдвол даруй зохих хуулийн байгуулагад мэдээлэх нь зүйтэй юм.
Х.Маргад
Холбоотой мэдээ
-
Төгс (May 11, 2016 4:42:35 pm )
Одоо чинь заавал цагдаагийн зөвшөөрөлтэй ачдаг журам гарсан биздээ
-
Зочин (May 11, 2016 5:03:08 pm )
Хувийн хөрөнгөд хэтэрхий харгис хандаж байгаа шүү.Энэ компанийхан болих хэрэгтэй.Бид үндсэн нуулинд заасан эрхээ эдлэмээр байна.
-
Vher Mongol (May 11, 2016 6:24:35 pm )
Neg yosnii luiwar deerem hiij bga nohdvvdshdee.
-
ЯАЛТЫН БАЯР (May 11, 2016 8:44:24 pm )
ЗӨВ ШҮҮ
ӨНӨӨДӨР 12:00 ЦАГИЙН ҮЕД СҮХБААТАР ДҮҮРГИЙН 01Р ХОРОО ПЛОРО ЦЕНТЕР ХХК-НЫ ЦЭЦЭГ ХҮРГЭЛТИЙН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДАА АВТО МАШИН АЧИНА ГЭСЭН ШҮҮ -
Anonymous (May 11, 2016 9:04:45 pm )
Угаасаа энэ ачилт чинь хууль бус батуул хууль зорчиж болдог энэ ачилтын жолооч хувиараа хууль зорчиж яагаад болдоггуй юм
-
Anonymous (May 11, 2016 9:12:07 pm )
Батүүл зөрчиж болдог бусад нь болдоггүй юмуу тэ угаасаа энэ бүгд хууль бус шүү.
6 Comments