antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2012 1 comment

Эсэргүүцлийн жагсаал орон даяар өрнөж, ШТС-уудыг үнээ буулгахгүй бол “дэлбэлж” магадгүй байна

нийтлэсэн Admin

Өнөөдөр МҮЭХ-ноос үнийн хөөрөгдлийн эсрэг Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болсон билээ.

Тэгвэл, энэхүү жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлж, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Гал үндэстэн” холбоо, “Миний Монголын газар шороо” зэрэг 10-аад хөдөлгөөний төлөөлөл мэдээлэл хийж мэдэгдсэн юм. Тэд “Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл, шаадлагыг олон жилийн турш үл тоомсорлож ирсэн МАНАН-ын бүлэглэл хоорондоо тунихдаа нийгмийн хямрал үүсгэж, ард түмнээр тохуурхах болсныг  шатахууны үнэ нэмсэн энэхүү үйл явдал харууллаа” гэсэн юм. Түүнчлэн “Одоогийн УИХ, шинээр  байгуулсан Засгийн газар ард иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө ажиллах хугацаа байхгүй. Тиймээс  эрх мэдлийн төлөө улайрсан бүлэглэлийг сонгуульд ялуулахын тулд Монгол Улсын төсвийг үр ашиггүй зүйлд зарцуулна” хэмээн иргэний хөдөлгөөнүүд үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Энэ үеэр О.Магнай “Нэн даруй УИХ-ыг тараах хэрэгтэй. Ард түмнийг эрх тэгш, шударга, шинэ сонгууль явуулахын төлөөх тэмцэлд нэгдэхийг уриалж байна. Бид өнөөдөр болох үнийн хөөрөгдлийн  эсрэг жагсаалд оролцох болно” гэв. Түүнчлэн шатахууны үнийг бууруулахгүй бол шатахуун түгээх станцуудын гадна жагсч, цаашлаад үйл ажиллагааг нь зогсоох хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлэв. Монгол Улсад ам.долларын ханш чангарснаас бензин, шатахуун, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнийн өсөлт үүсэн, улмаар ард иргэдийн худалдан авах чадварыг туйлдуулж, амьдралын нөхцөл байдлыг доройтуулж байгаа билээ. Жагсаалыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж үйл ажиллагаандаа ороод байгаа гэнэ. Нийслэлд болох жагсаалд 10 мянга гаруй иргэнийг хамруулахаар шийдвэрлэсэн бол орон нутагт 40 гаруй мянган иргэн жагсахаар бэлтгэлээ хангасан гэнэ.

Ийнхүү 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг санагдуулахуйц жагсаал цуглаан болох гэж байгаа тул цагдаагийн байгууллагаас МҮЭ-ийн төв зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Буянаад албан бичиг хүргүүлсэн байна. Үүнд, “Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийнхээ тайван замаар жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийг хүндэтгэж байна. Гэхдээ Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс жагсаал, цуглааныг зохион байгуулагч нарт “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” хуулийн 11 дүгээр зүйлд заасан үүргээ хэрэгжүүлж “Жагсаал, цуглааны үеэр хүний  амь нас, эрүүл мэнд, бусдын өмч хөрөнгөнд хохирол учруулахгүй байх, нийгмийн хэв журам зөрчсөн аливаа үйлдэл” гаргахгүй байхыг анхаарна уу” гэжээ. Мөн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу жагсаал, цуглааны үеэр цагдаагийн байгууллага нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж ажиллах болно. Жагсаал, цуглааныг зохион байгуулагчид, оролцогчид хууль дүрмээ хүндэтгэн сахиж, цагдаагийн байгууллага, ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллана гэдэг итгэж байгаагаа илэрхийлжээ. Ямартай ч энэхүү жагсаалыг тайван замаар хийхгүй бол хуульд заасны дагуу арга хэмжээгээ авахыг цагдаа нар сануулсан нь энэ юм.

Э.Мөнх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 20, 2012 11:44:01 pm )

    ymar teneg duraknuud be.Afrikt benzin nemsen geed jigsaal bolood galdan shataasan gd bsan duuraij bgam boluu ene mongolchuud teneg boltsiimuu esbel turhirch horlood bga humuus bnu.

antalya rent a car