Манай улс “Чингис” бондын хүүгийн төлбөрт 2013 онд 98.9 тэрбум төгрөг төлжээ. Энэ нь ердөө хүүгийн төлбөрт өгсөн дүн. Харин үндсэн төлбөрийг ирэх оноос эхэлж төлөхөөр болоод байгаа юм.
Тэгвэл юу, юугүй уг бондын үндсэн төлбөрийг төлөх хугацаа хаяанд ирж, хаалга тогшчихоод байхад бид дотоодынхоо компаниудад өрөнд орж, өтөнд баригдсан, дэлхийд хамгийн муухай улс болж харагдаад байна.
“Гудамж” төслийн зам, барилгын ажил хийсэн үндэсний компаниуд уг төслөөс болж санхүүгийн хүнд байдалд орж, дампуурах дээрээ тулаад байгааг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
“Чингис” бондын мөнгөөр авто зам тавьж, “Гудамж” төсөл, Таван толгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц гээд урт хугацаанд ашгаа өгөх төслүүдэд зарцуулахаар төлөвлөж байв. Эдгээрээс амжилттай хэрэгжиж буй төсөл нь “Гудамж” төсөл юм.
Тэгвэл “Чингис бонд”-ын хөрөнгөөс “Гудамж” төслийн 33 уулзвар, 122 км хурдны зам барихад 200 сая ам.доллар гаргаж өгснөөс 37 сая ам.долларыг нь тус төсөлд зарцуулсан гэдгийг тус төслийн нэгжийн дарга Д.Батболд 2014 оны наймдугаар сарын 08-ны өдөр хэвлэлийнхэнд онцлон хэлж байсан юм.
Төслийн ажил эхэлж байсан 2013 онд нэг ам.доллар 1600 төгрөгтэй тэнцэж байсан гэж vзвэл 200 сая ам.доллараас 37 сая ам.долларыг нь өнгөрсөн хугацаанд зарцуулжээ гэж тооцвол энэ нь монгол төгрөгөөр ойролцоогоор 66 тэрбум төгрөг болж байгаа юм. 2013 онд ам.долларын хэлбэлзлээс хамаарч нэг км автозам барих жишиг үнэ орон нутагт 650 сая, харин нийслэлд 810 сая төгрөг байх тооцоо гарч байсан. Тэгэхээр 200 сая ам. доллараар нийт 122 км хурдны замын ажилд 99 тэрбум гаруй төгрөг зарцуулах боломжтой гэсэн үг. Нийт хөрөнгөөс хурдны зам барих 122 тэрбум төгрөгийг хасахаар үлдсэн 200 орчим тэрбум төгрөгийг 33 уулзварт зарцуулахаар болж байна. Ингэхээр нэг уулзварт ойролцоогоор зургаан тэрбум гаруй төгрөг зарцуулна гэсэн үг. Гэтэл нэг уулзвар засч сайжруулж, шинээр тавихад сайндаа л хоёр км автозам барьдаг аж.
Өөрөөр хэлбэл, автозамын жишиг үнээр бол нэг уулзвар барихад 1.7 тэрбум орчим төгрөг, тухайн үеийн бараа материалын үнэ ханш өссөн тохиолдолд ихдээ л хоёр тэрбум төгрөг зарцуулах боломжтой тооцоо гарч байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байсан. Тухайлбал, 2013 онд олны нэрлэж заншсанаар хорооллын ахуйн vйлчилгээний зүүн урд уулзвар болох “Минж плаза”-гийн өмнөх дөрвөн замын 1830 ам.метр талбайг зассан. Энэхүү зам нь хоёр километр хүрэхгvй гэсэн үг. Тиймээс л Монгол Улсын хэмжээнд мөрддөг зам барих жишиг үнээс дөрөв дахин давсан их хэмжээний мөнгө ямар хяналт, тооцоо судалгаатайгаар замын ажилд зарцуулагдсан талаарх задаргааг ил болгооч гэдэг хүсэлтийг олон нийт тавиад буй юм. “Гудамж” төслийн зарцуулалтын нэгдсэн мөнгөн дүнг бүхэлд нь биш задаргааг нь олон нийтэд дэлгэж, уг төсөлд ямар компани хэдэн төгрөгийн санхүүжилтээр аль уулзварыг хийсэн, гэрэлтүүлгийг нь хэн, хэдэн төгрөгөөр гэрээлж хийж, гүйцэтгэсэн гэх зэрэг задаргааг ил болгохыг шаардсан ч төдийлөн амжилт олоогүй юм. Тиймээс л “Гудамж” төслөөс мөнгө авсан компаниудын эргэн төлөлтийг олон нийтэд ил болгож, Авто худалдааны цогцолбор төв тэргүүтэй үндэсний 18, аймгуудын Автозам засвар арчилгааны Төрийн өмчийн 20, нийт 38 компани яагаад өнөөг хүртэл хийсэн ажлынхаа мөнгийг авч чадалгүй төрөөс мөнгөө шаардах болов гээд олон яагаад гэсэн асуултууд урган гарч ирж буй юм.
Хамгийн гол нь бид 2017 оноос эхлэн бондын зарцуулалтад өдөрт 500 сая ам.долларыг шууд өгөх хуваарьтай байхад дотооддоо энэ мэт асуудлууд цаашид урган гарсаар байвал хүндхэн байгаа эдийн засаг улам сөхөрнө гэсэн үг.
Өртэй хэрнээ өөрийн мэт аашилсан “Гудамж” төслийнхөн
Түүнчлэн “Гудамж” төслийн шилэн дансан дахь ганцхан ширхэг гvйлгээ хийсэн баримт өнгөрсөн хугацаанд олны анхаарлыг яалт ч үгүй татсан юм. Энэ нь нөгөө дуулиан шуугиан тариад байсан алдарт 90 сая төгрөгийн Европ дахь томилолтын зардал. Тодруулбал, тус төслийн долоон хүн Европын арван орноор судалгаа хийхдээ 90 сая төгрөгийн зардал гаргаснаа шилэн дансандаа бичжээ. Гэхдээ уг 90 сая төгрөгийг ямар зүйлд, юунд зарцуулснаа тодорхой бичээгүй.
Харин энэхүү задаргааг “Шилэн” хэмээх иргэн Б.Цогтгэрэл олон нийтэд ил болгосон юм. Үүнд долоон хүний тийзний үнэ 20.6 сая төгрөг, зочид буудалд 40 орчим сая төгрөг, зам хоногт 13 орчим сая төгрөг, хот хоорондын зардалд 20 сая төгрөг, нийт 90 сая төгрөгийг “Чингис” бондоос зарлагадаж, гадаадын орноор “аялан” судалгаа хийсэн нь тодорхой болоод байна. Уг нь “Гудамж төсөл” нь өөрөө “Чингис” бондын эх үүсвэрээс санхүүждэг. Гэтэл гадаадын орноор зөвхөн судалгаа хийхийн тулд 90 сая төгрөг үрсэн нь зориулалтын мөнгийг өөр зvйлд зарцуулжээ гэж харагдаад байгаа юм. Тэгэхээр “Гудамж” төслийн тайлан “но-той, ноцтой юу” хэмээн дахин нэг асуухад хүргэж байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (May 10, 2016 9:48:33 am )
shalgaachee aria denduu yumaa batuuliin karma ruu l orson baij taaraa
-
Fuck (May 10, 2016 10:03:35 am )
Bat Vvl chilvvgen hoer ih zawchaa hiij bgadaa. ATG Buu???
-
баяр (May 10, 2016 11:07:33 am )
Токио хотын гудамж шигболгож мэрэгжлийн хүнээр удирдуулж сайхан ажил хийсэн. Бензины хэмнэлт их гарсан, үнэхээр хэрэгтэй ажил болсон доо. Чанар нь сайн бол хоёрын хооронд юмаар ажил хийсэн гудамж төслийн удирдалгыг шүүмжлэх хэрэггүй.
-
Anonymous (May 16, 2016 12:08:46 am )
Byh zardaliig n il gargaad l shalgachihgyi yu Yadaad baih yum yu baina Harim hotiin gudamj bol saihan bolson shyy!
4 Comments