antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2016 23 comments

Эрх баригчид С.Ганбаатарыг боловсролоор нь “барьцаалсан уу”

нийтлэсэн Admin

1462834140573113dc43805

Энэ хаврын улс төр бантантайгаа хутгалдаж гүйцлээ. Эрх баригчид энэ сонгуульд дахин сонгогдохын тулд өөрсдөдөө дэндүү ашигтай сонгуулийн хуулийг өнгөрсөн оны “босго” дээр баталснаар энэ бүх зүйлийн эхлэл тавигдсан. Нөгөө талаас нь бодоод үзэхэд анхнаасаа л энэхүү гаргалгааг тэд хийчихсэн байсан гэсэн үг юм.

Тэгвэл яг одоо жижиг намууд болон “асуудалтай” нэр дэвшигчид, бие даагчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Хэн хаана, тэднийг дуудна тэнд нь шууд очоод л шургалахад бэлэн гүйцгээж байна. Мөн Цэцийн шийдвэртэй холбоотойгоор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор намууд хүмүүсээ энэ удаагийн сонгуульд 76 тойрогт нэр дэвшүүлж өрсөлдүүлэхээр болоод байна. Тийм ч учраас аль сонгуульд ялах боломжтой бие хүнийг намууд бараг л “булаацалдаж” байх юм. Эхний ээлжинд одоогоор  Н.Батцэрэг, М.Сономпил нар АН-ыг “түшлээ”.  Өчигдөр тэд шинэхэн намын бүлгийнхээ хуралд сууж харагдсан. Тэд ч яахав угийн л нааш цаашаа болж ирсэн хүмүүс.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлээд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуудал яалтгүй олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. ХҮН хэмээн нэг хэсэгтээ л бужигнуулсан С.Ганбаатарыг АН-д орж, улмаар АН-аас Дарханд нэр дэвших нь гэх яриа нэлээд хэдэн хэвлэлээр цацагдлаа. Тийм ч байх талтай. Учир нь энэ удаагийн сонгуульд Дарханаас АН-ыг төлөөлөөд дорвитой оролцох хүн байхгүй. Тиймээс АН-ынхан Дарханаас нэг ч гэсэн суудал авахаар хичээж байгаагийн илрэл нь С.Ганбаатар юм. МАН-аас Дарханд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан нар өрсөлдөхөөр төлөвлөөд байгаа. Мэдээж тэдэнтэй үзэж ялалт байгуулах магадлалтай хүн нь С.Ганбаатар юм.

 Өчигдөр тэрбээр мэдээлэл хийж ” “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг Ардчилсан намд орж байгаа талаар багагүй мэдээллээ. МАНАН-д орсон дорвол үхсэн нь дээр. МАН, АН-ынханд С.Ганбаатар биш, түүнд итгэж буй хүмүүсийн итгэл хэрэгтэй байж болно. МАН, АН-ын шударга олон дэмжигч намайг хайрладаг. Гэхдээ би МАН, АН-д элсэхгүй” гэлээ. Мөн “Ийм мэдэгдэл хийсний төлөө тэд намайг гэмт хэрэгт холбогдуулна, сонгуульд оролцуулахгүй байх бүх арга хэмжээг авах байх” гэж хэлсэн нь олны анхаарлыг татлаа.

Тэгвэл үүнтэй нь холбогдуулан улс төрийн хүрээнийхэн зарим дүгнэлтийг хийж байна. Тэдний мэдээлж буйгаар АН-ынхан С.Ганбаатарыг намдаа ор хэмээн шантаажилсан бололтой. Тиймээс С.Ганбаатар өчигдөр мэдэгдэл хийж, улмаар сонгуульд оруулахгүй байж магадгүй гэдгийг хэлсэн гэнэ. Түүнийг нэр дэвшүүлэхгүй байх шалтгаан нь мэдээж боловсролоо худлаа мэдээлсэнтэй нь холбоотой аж. Тэрбээр, бакалаврын зэрэг хамгаалаагүй байж, магистарт суралцаж төгссөн. Мөн Хаан банкинд дадлага хийж байсан гээд бүх зүйл нь худлаа болж олныг цочирдуулсан. Энэ удаагийн сонгуулийн хуульд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тиймээс эрх баригчид хэрвээ хүсэх л юм бол С.Ганбаатарыг хүссэн цагтаа улс төрөөс гаргаж дөнгөх юм.

Нөхцөл байдал хэцүүдэж дээрх шахаанаас шалтгаалж С.Ганбаатарыг АН-руу орох нь гэж таамаглаж байсан ч тэрбээр өөрөө орохгүй МАХН-д орж магадгүй гэдгээ хэлэв. Ийнхүү хүнд байдалд орсон С.Ганбаатар гишүүн “зовлон” нэгтэй Н.Энхбаярынхаа хаяаг түшихээр шийдсэн бололтой. Н.Энхбаяр ч мөн адил сонгуульд оролцох эсэх нь тодорхойгүй яваа.

Ч.Ган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • зочин (May 10, 2016 8:21:25 am )

    диплом хамаагүй эх орон ард түмэн гэсэн сэтгэл байгаа чамд тэрэл болоо бид сонгоно мянган диплом байгаад сэтгэл байхгүй бол тэр хүн хулгайч лалар байж таарна

  • 123 (May 10, 2016 9:18:40 am )

    Боловсролтой луйварчдаас боловсролын дипломоо авч чадаагүй эх орон ч хамаагүй дээрээ гэж…

  • Anonymous (May 10, 2016 10:02:55 am )

    боловсрол дипломоор нь ч биш. гол нь худал хэлээд албан газар болон дээд сургуулиудад багшилсан нь асуудал.

  • Зочин-8989 (May 10, 2016 10:23:13 am )

    Диплом ямар хамаа бна аа .Хоньчин Бадмаа нямбуу гуай төр барилцаж л явсан юм.Хүний ухаан чадварыг үнэлэх хэрэгтэй.Хадаас хавтас/диплом/ 2-ын боол бсон хүмүүс их л бдагштэ

  • sanaj yav (May 10, 2016 11:15:16 am )

    diplomtoi ugui ni chuhal bish hudlaa helj mongoliin buhii l alban gazar bur UIKHural hurtel hudal helj huuran mehelsen ni yaltgui asuudal. ingej bolno gedgiig olon niited surtalchilsan huurch bolno huuramch bichig barimtaar Mongol ulsiin alban baiguullag UIKHuraliig khuurch bolon gej olon ulsad muu ulger duurial uzuulsend khariutslag tootsoh yostoi. Gadaadiin zarim uls ornii ikh deed surguuli tanai ulsad zaabal deed surguuli tugsuhgui huuramchaar bichih barimt burduulj bolno gej IKh khuraliin gishuun batlaad baigaa yum uu gej asuuj baisan. ankhaarah l asuudal shuu.

  • Болд (May 10, 2016 12:03:44 pm )

    Өөрсдийн эрх ашгийг хөндсөн ямарваа нэгэн үйлдэл хийнэ гэдэг нь тодорхой. Хаанаас ямар ч шалтаг гаргаж сонгуульд оролцуулахгүй байж мэднэ. Гэхдээ С.ГАнбаатар минь үзэл бодолдоо үнэнч шударга байж төрд байгаа МАНАН-гийн луйварчин олигархуудын дарамтнаас битгий шантраарай…

  • Цэцэг (May 10, 2016 12:51:22 pm )

    Тиймээ диплом хамаагүй. Гол асуудал нь ХУДЛАА хэлж явсанд нь л байгаа шүү дээ. Яаж ингэж худлаа ярьдгийг нь ойлгоход бэрх. Ямарч байсан ийм үлгэргүй хүн хууль батлалцана, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавина гэдгийг ойлгохгүй байна. Яаж ичихгүй худлаа үнэн юм яриад сууж байх зүрх байдаг байнаа.

  • Зочин (May 10, 2016 12:52:32 pm )

    Тиймээ диплом хамаагүй. Гол асуудал нь ХУДЛАА хэлж явсанд нь л байгаа шүү дээ. Яаж ингэж худлаа ярьдгийг нь ойлгоход бэрх. Ямарч байсан ийм үлгэргүй хүн хууль батлалцана, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавина гэдгийг ойлгохгүй байна. Яаж ичихгүй худлаа үнэн юм яриад сууж байх зүрх байдаг байнаа.

  • Anonymous (May 10, 2016 1:09:56 pm )

    ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ АН С БАЯРЦОГТ МЭТИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН ЛУЙВАРЧИН НАРААЛ БҮҮ ОРОЛЦУУЛ

  • ХҮН ХҮН (May 10, 2016 2:19:04 pm )

    ГАНБААТАР ОДОО ШУДРАГ ЁСНЫ ТӨЛӨӨ УЯНГАА НАРТАЙ ХАМТАР ТЭМЦЭЛД ХАМТАРАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ

  • zochin (May 10, 2016 2:20:24 pm )

    hudalch hun hulgaich baidag bizdee, ganbaatar darhand nuurgui bolsoon

  • Болд (May 10, 2016 3:10:55 pm )

    Хэн дуртай хүнийхээ амийг хорж аавын хаалга татуулж чадна гэдгээ баталаад байна. Н.Энхбаярын хэргээс хойш үнэхээр улаан цагаандаа гарчээ. Төрд гарсан эдгээр МАНАН-гийн новшнуудыг шалгах АТГ-н даргыг хүртэл өөрсдийн гар хөл болсон нэг хүнд гарт өгөх санаатай байх ч гэждээ. Ямарч хамаагүй үндэслэлгүй зүйлээр сонгуульд оролцуулахгүй гэж мэдэх л гарууд

  • Болд (May 10, 2016 3:12:44 pm )

    Хэн дуртай хүнийхээ амийг хорж аавын хаалга татуулж чадна гэдгээ баталаад байна. Н.Энхбаярын хэргээс хойш үнэхээр улаан цагаандаа гарчээ. Төрд гарсан эдгээр МАНАН-гийн новшнуудыг шалгах АТГ-н даргыг хүртэл өөрсдийн гар хөл болсон нэг хүнд гарт өгөх санаатай байх ч гэждээ. Ямарч хамаагүй үндэслэлгүй зүйлээр сонгуульд оролцуулахгүй гэж мэдэх л гарууд юм

  • 999 иргэн эмэгтэй (May 10, 2016 3:48:22 pm )

    Их хааны үед ямар боловсролтой хүмүүс эх нутгаа гээд дайлаад, байлдаад дэлхийг эзлээд байсийн бол……гэрчилгээ диплом нь олшрох тусмаа л балагтай нөхдийн тоо олшроод л …

  • zochin (May 10, 2016 4:01:55 pm )

    diplom obortolcon luiarchidaas deer shvv Ganbaataraa. Doplomtoi uls torchid chini hulgai luibar hiihiig ter surguulidaa surltsdag bolotoi. UIH gishvvnees tegeed hen ni deer baigaa yum be ta daichin shvv ard tvmen taniigaa demjinee

  • Bold (May 10, 2016 5:37:36 pm )

    Хэн дуртай хүнийхээ амийг хорж аавын хаалга татуулж чадна гэдгээ баталаад байна. Н.Энхбаярын хэргээс хойш үнэхээр улаан цагаандаа гарчээ. Төрд гарсан эдгээр МАНАН-гийн новшнуудыг шалгах АТГ-н даргыг хүртэл өөрсдийн гар хөл болсон нэг хүнд гарт өгөх санаатай байх ч гэждээ. Ямарч хамаагүй үндэслэлгүй зүйлээр сонгуульд оролцуулахгүй гэж мэдэх л гарууд юм

  • хш (May 10, 2016 5:53:59 pm )

    Ганбаатарыг тийм сүрхий гэж бодож байсангүй 80,90-ээд оны үед өөрөө ажил хийж төлбөр төлөөд, тэр үеийн 3-дагч оронд сурна гэдэг,чинь Дипломтой тэнэгүүдийн хэзээ ч хийж чадахгүй ажил, ,,,Тэгээд бас 1-2 дугаар курст хэд хэдэн сургуульд орсон гэсэн, ,тэрний хажууд улсын зардлаар /онц сурлагатан гэгдэж// Орос,Зүүн Германаас олж ирсэн диплом дэндүү жижигдэнэ,

  • Mongol (May 10, 2016 6:50:13 pm )

    eh oronch baij haragdaach bie daagch bolonguutaa dyyteigee niileed baahan gadnii tom tom margaantai gereend gariin ysgee zuraad avsan l bna lee shdee, ulssa hudaldchihaad yu geed baigaa um.

  • tug (May 11, 2016 12:19:07 am )

    ганбаатараа чинии диплом үндэснии үзэл тэрнээс том диплом үгүй уянгатай хамтар амжилт хүсье

  • Бадарч (May 11, 2016 1:59:15 am )

    Бүгдээрээ худалч хулгайч Дандаа амeркид төгссөн гээд байгаа улсууд хулгайг л сураа биз. Хулгайч худалч 2 ын аль нь дээр вэ
    .

  • Төгс (May 11, 2016 3:00:20 am )

    Ганбаагаа дэмжинээ

  • зочин (May 11, 2016 12:45:01 pm )

    ГАНБААТАРЫГ МОНГОЛЫН ХААНА НЬ ОЧСОН АРД ТҮМЭН ДЭМЖИНЭ.ТЭР ХУДЛАА ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛААГҮЙ.ТӨРИЙН МӨНГӨ ИДЭЭГҮЙ.ҮНЭН ШУДАРГЫН ТӨЛӨӨ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ҮГЭЭ ХЭЛЖ ҮЙЛЭЭ ЭДЭЛЖ ЯВАА АРД ТҮМНИЙ ҮНЭНЧ ЭЛЧ…..АРД ТҮМЭН СОХОР ТЭНЭГ БИШ ШҮҮ ДЭЭ…..

  • зочин (May 12, 2016 12:02:04 pm )

    Одоо цагт 1990 оноос хойших сэхээтэнүүд үнэн дипломтой хүн ховордоо .Бүгд мөнгөний диплом байгаа.

antalya rent a car