antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2016 1 comment

Бүхнийг фронтод, бүгдийг ялалтад

нийтлэсэн Admin
527-14627704085_16
Монголын хөдөлмөрчдөөс Улаан армийн байлдагчдад илгээсэн бэлгийн анхны цувааг Октябрийн хувьсгалын 24 жилийн ойгоор 1941 оны 10 дугаар сард илгээж байв.
Үүнд: Богино нэхий дээл  15000 ширхэг
Эсгий гутал                          15495 хос
Үстэй бээлий                       15000 хос
Цэрэг суран бус                  15000 ширхэг
Ноосон цамц                        600 ширхэг
Нэхий хөнжил                     440 ширхэг
Хувийн бэлэг                       2851 боодол
Бүгд 1813515 төгрөгийн бэлэг явуулав. Үүнээс гадна СССР-ийн улсын банкинд бие мөнгө 587000 төгрөг шилжүүлсэн байна. “Тус улсын нутаг бүхнээс олон хүн, ялангуяа партизануудаас өдий төдий захидал бичиг ирсэнийг үзвэл, тэд цөм фронтод явж фашистуудтай биеэр байлдах хүслээ илэрхийлжээ. Гэвс фронтод явах бололцоо байхгүй учраас манай ард түмэн Улаан армид туслах үнэн сэтгэлээ фронтод явуулах  бэлгээр илэрхийлж байна”.
1942 оны эхээр БНМАУ-ын маршал Х.Чойбалсангаас СССР-ийн бүх цэргийн ерөнхий жанжин И.В.Сталинд явуулсан захидалдаа , малчдаас фронтод бэлэглэсэн 3200 морь ЗХУ-д илгээснийг мөн мэдэгджээ.
Монголын хөдөлмөрчдөөс Улаан армийн байлдагчдад илгээсэн бэлгийн хоёр дахь цувааг Улаан армийн 24 жилийн ойгоор
6_17
1942 оны 2 дугаар сард явуулжээ.
Энэ удаа бүгд 7187140 төгрөгийн үнэ бүхий хүнс, дулаан хувцас 37 вагон зүйл явуулжээ.
Найрамдлын энэ галт тэрэгний хамт БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч С.Лувсан тэргүүтэй БНМАУ-ын төлөөлөгчид явжээ.
БНМАУ-ын 25 дугаар Бага хурлын тогтоол ёсоор тус улсын хөдөлмөрчдийн хуримтлуулсан мөнгөөр “Хувьсгалт монгол” гэдэг танкийн цуваа байгуулсан байна. Уг цувааг 1942 оны 2 дугаар сарын 12-нд Улаан армийн нэгэн нэгтгэл ангид шууд фронт дээр хүлээлгэн өгсөн болой.
Монголын хөдөлмөрчдөөс Улаан армийн байлдагчдад илгээсэн бэлгийн зүйлийн гурав дахь цувааг Октябрийн 25 жилийн ойгоор 1942 оны 11 дүгээр сард явуулжээ. Энэ нь бүгд /дөрвөн цуваа/ 236 вагон зүйл болно.
Үүнд: Богино дээл              30115 ширхэг
            Эсгий гутал              30500 хос
            Үстэй бээлий           31257 ширхэг
            Нэхий хантааз         31090 ширхэг
            Цэрэг суран бүс      33300 ширхэг
            Ноосон цамц           2290 ширхэг
            Нэхий хөнжил          2011 ширхэг
            Чанасан жимс         12954 кг
            Зээрийн мах            26758 ширхэг
            Мах                         316000 кг
            Хиам                        84800 кг
            Өөхөн тос                 9200 кг
            Хувийн бэлэг           22176 ширхэг
Бүгд 9252340 төгрөгийн бэлэг явуулжээ. Найрамдлын энэ галт тэрэгний хамт БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Х.Чойбалсан тэргүүтэй БНМАУ-ын төлөөлөгчид явжээ.
Монголын хөдөлмөрчдөөс Улаан армийн байлдагчдад илгээсэн дөрөв дэх удаагийн цувааг 1943 оны 3 дугаар сард явуулжээ.
4_17
Үүнд 5400000 төгрөгийн дулаан хувцас, хүнсний зүйл мөн 145396 төгрөгийн үнэ бүхий хувийн бэлэг нийт хоёр цува бэлэг явуулсан байна.
Мөн бэлгийг хүргэхээр МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй хөдөлмөрчдийн төлөөлөгчид явсан болой.
Ч.Ариунболд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ЗОЧИН (May 09, 2016 3:24:47 pm )

    МАНАЙ НУТАГТ УЛААН ДАМДИН ГЭЖ НЭГ ЭР ФРОНТОД ГЕРМАНТАЙ БАЙЛДАХ ХҮСЭЛДЭЭ МАРШАЛД ХҮРГҮҮЛЖЭЭ МАРШАЛ МАШИНДАА ХИЙЖ АВААД ДАВХИАД Л БАЙЖ ДАВХИАД Л БАЙЖ ТЭГЭЭД НЭГ ХӨДӨӨ ГАЗАР АВААЧААД ЗА ДАМИЙ ЭНЭ ДОВНЫ ЦААНА ГЕРМАНУУД БАЙГАА ДЭЭР НЬ ГАРААД Л БУУДААД БАЙГААРАЙ БИ ЯВЛАА ГЭЖ САИХАН Ч БУУ ӨГЧ ДОВОН ДЭЭР ГАРААД БУУДАХ ГЭСЭН ЧИНЬ ГЕРМАНУУД ХООЛОО ИДЭЖ БАЙНА ГЭНЭ ЗА ЖААХАН ХҮЛЭЭЕ БИ БАС ЦАЙГАА УУЯА ГЭЭД БОГЦНООСОО БОРЦОО ГАРГААД ШӨЛ ХИЙЖ ӨЛССӨН ГЕРМААНУУД ТА АЯГА ШӨЛ ӨГЧИХ ЯАСАН САЙХАН ҮНЭРТЭЙ ЮМ ГЭЭД Л ШАВЧХАЖ ХӨӨРХИЙ ХООЛ УНДГҮЙ ХЭЦҮҮЛ ЯВДГИЙН БИЛЭЭ ТЭГЭЭД ТА ХЭДИЙГ АЛАВ ГЭХЭД ОРОС ГЕРМАН ЯЛГАХГҮЙ ХЭЦҮҮ ЮМ БИЛЭЭ ГЭСЭН ГЭДЭГ

antalya rent a car