Аавын хөвгүүдэд алаг булаггүй нь сайхан гэж ардын зүйр үгэнд байдаг даа. Улс орон, засаг төрөө эцэг эхийн их өргөө гэвэл 18 аймаг нь аргагүй л түүний адил өсөж хөгжсөн үр хүүхэд, өрх гэрүүд нь билээ. Би энд аймгийн статустай 3 хотыг оруулаагүй. Тэдэнтэй барьцах ч үгүй.
Харин Монгол төрийн гал голомт, Монгол нутгийн төв хүйс Өвөрхангай аймаг маань нэг л юман дээр шоовдорлогдоод байх юм. Тэр нь юу гэвэл манайхаас бусад бүх аймгийн туган дээр төрийн дээд шагнал Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны болон Сүхбаатарын одон гялалзаж байхад манай аймаг л ганцаараа одонгүй. Урд нь санал дэвшүүлсэн, тодорхойлсон нь цөөдөөгүй. Сураг дуулбал 2011 онд өгөхөө шахаад өөрчлөгдсөн юм гэнэлээ. Ард түмний минь амжилт, ололт, бүтээн байгуулалт аль ч талаараа бусад аймгуудаас хоцроогүй, зарим талаараа илүү, давуу явсаар улсын уралдаан шалгаруулалтад удаа дараалан манлайлж байсан. Ялангуяа сүүлийн жилүүдийн амжилт, бүтээл хэний ч нүдэнд тодорхой. Энэ тухайд хол ойрын аймгийнхан, нийслэл хотынхон, гадаадын зочин гийчид хүртэл талархаж, үнэлж, хүлээн зөвшөөрдөг билээ. Гэтэл манайхаас бусад бүх аймаг туган дээрээ 1-2 одонтой. Түүгээрээ ард түмэн, нийт иргэд нь бахархаж, биширч, урамшиж зоригжиж байна. Гэтэл хүн амаар ч, мал сүргээр ч улсдаа тэргүүлж, хөгжил дэвшлийн ахиц, амжилт, хөдөлмөр бүтээлийн ундрагаараа үлгэр жишээ байсаар ирсэн Өвөрхангай аймгийн ард түмэн туг сүлдэн дээрээ төрийн одонгүй ганцаараа ялгаварлагдан үлдэж байгаа нь юуны учир вэ? Төр, засаг минь Өвөрхангай аймгийн ард түмний хүчин зүтгэл түүхэн гавьяаг зүй ёсоор үнэлж, бусад аймгийн адил одонтой болгож өгөөч. Өдий болтол тунаасан юм чинь нэг мөсөн хамгийн дээд одонг өнөө маргаашгүй хүртээх байлгүйдээ гэж харж, хүлээж сууя даа. Энэ бол нэг, хоёр хүний биш, нийт олны минь хүлээлт юм шүү.
Ахмад сэтгүүлч С.Мөнхдалай
Холбоотой мэдээ
-
ИРГЭН (May 06, 2016 11:44:19 am )
АХ МИНЭДЭЭ УВ УЛААН АЙМАГ ЮМ ЧИНЬ ЭНЭ ЗАСАГ ЯАЖ ТАНАЙ АЙМГИЙГ ШАГНАХ ЮМ КК НОГООН ЭСВЭЛ ЦЭНХЭРТЭЖ БАЙЖ Л ОДОН МОДОН ГЭЖ ЯРИХ БАЙХ ШҮҮ ЗАНДАНХҮҮ БАТХҮҮ ЗОРИГТХҮҮ ЗӨВШӨӨРХГҮЙ БАС МААШ ОЛОН ЖИЛ ИХ ХУРАЛД СУУСАН ЛҮНДААХҮҮ ӨНӨӨ ХЭН БИЛЭЭ ХАШААТ ХАВИЙН НУТАГТАЙ АА ЯМАРХҮҮ БИЛЭЭ ТЭД Ч ЯС ЮМАНДЭЭРЭЭ ХУДЛААЛ БАЙХГҮЙ ЮУ.ОДОО ӨВРИЙН САЙХАН ХАНГАЙ ГЭЭЛ БААХАН ХАЙР ЗАРЛАНА ХЭНЭГГҮЙ ХАЛХЧУУД ӨӨРСДӨӨ БС ХӨӨНИЙ НАМАГУУД ШҮҮДЭЭ КК
-
ах (May 06, 2016 12:29:16 pm )
АПУ БАТХУЙ ТА НАР АРХИАР БОРОО ОРУУЛАНА
-
UNEN (May 06, 2016 4:27:33 pm )
Minii tursun nutag
Mongoliin saihan oron. -
Anonymous (May 06, 2016 4:56:19 pm )
arhinii muhlagiin hudaldagch altan gadas avdag bolson bhad tiim yumaar yana
-
Мөрөн (May 06, 2016 7:39:29 pm )
Одон гэж дэмийрч байхаар хөгжилд хэрэгтэй хөрөнгө оруулалт энээ тэрээгээ анхаарч хөөцөлдөө.Тэр та нар тийм их хэрэгтэй байна уу
-
Nutgiin khuu (May 07, 2016 9:01:13 am )
Guij avahgyi ee gudaj avna aa
-
Anonymous (May 07, 2016 3:47:59 pm )
Uvurhangai bol uur sh dee. Yag Uvs hun shig bichsen bna
-
P.Ganbold (May 07, 2016 7:33:21 pm )
Shuud Baatar aimag tsol pgoh gej baihad yun yaruu yum be!Nogoo hed chini bas chi tiimdee tulsan teneg bish bailgui dee …
-
Anonymous (May 07, 2016 7:56:05 pm )
Хулгайлаад авчих өмд гутал одон ямар ялгаа бна.,
-
irgen (May 07, 2016 10:04:59 pm )
Erhem hundet erhiilugch mn, ij, avin mn nutag Uvurin saihan hangain hudulmurch olon niit maani mgl ulsin huduu oron nutgin ajil hudukmurin gol uzuulelt bson malin too tolgoig suuliin olon jil usguj dandaa terguulj irseni ni unelj HUDULMURIN BAATAR aimag tsol olgoj ugnu uu.
-
Anonymous (May 07, 2016 11:06:13 pm )
Тэр гялгар төмөргүй бол хөгжихгүй байгаа юм байна л даа
11 Comments