antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2012 Comments are off

Д.Хаянхярваа гишүүн Хонгорыг зорьжээ

нийтлэсэн Admin

Сангийн сайдад горилж буй Д.Хаянхярваа өчигдөр Ерөнхийлөгчөөс хатуухан үг сонсч, нүүрээ хийх газраа олж ядсан.

Ерөнхийлөгч түүнд хандаж “Хонгор сумын иргэдээс надад маш их захидал санал гомдол ирдэг. Чиний сайд болох гэж байгаагаас ч чухал. Долоо хоногт 2-3 хүн хавдраар нас барч байна. Хонгор сум үнэхээр хордчихсон юм биш үү. Та Хонгор сумандаа очиж сонгогчидтойгоо уулз. Ерөнхийлөгчийн даалгавар гэж бод. Мөн төрөөс ямар арга хэмжээ авах, шаардагдах хөрөнгө мөнгийг судал” гэсэн үүрэг даалгавар өгсөн.

Сангийн сайдад нэр дэвшихэд нь саад болохуйц энэ асуудлаа цэгцлэхээр Д.Хаянхярваа гишүүн өглөө эртлэн Хонгор сумаа зорьжээ. Ерөнхийлөгч Өмнөговь аймагт ажиллахаар мөн өнөөдөр өглөө аян замд гарсан. Төрийн тэргүүн ирэх даваа гаригт буцаж ирэхээс урьтаж Хонгор сумандаа ажиллаж бүх зүйлээ тэрээр жин тан болгохоор шийдсэн бололтой.

Б.Ирээдүй


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car