antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2016 Comments are off

Г.Ариунгэрэл: Зуслангуудын төлбөр 23-25 мянган төгрөг байна

нийтлэсэн Admin

4ojplio1icns5fc1oujpjdb5ft_700x700

С.САРУУЛ

Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүл Хөгжлийн газраас энэ сарын 7, 8-нд Хүннү Моллд “Хөгжлийн харандаа экспо”-г зохион байгуулах гэж байгаа болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаа Хүүхэд харах үйлчилгээний талаар “715 хүн хүүхэд харагчийн сургалтад сууж гэрчилгээ авсан. Эднээс 391 нь дүгнэлт гаргуулж хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авлаа. Өнөөдрийн байдлаар журмын дагуу зөвшөөрөл авсан 150 байранд 277 хүүхэд асрагч үйл ажиллагаа явуулж 1300 гаруй хүүхэд хамрагдаж байна. Цэцэрлэгт явах боломжгүй буюу 2-3 настай хүүхдүүдийг  харж, амраах, тоглуулах, асран хамгаалах үйлчилгээг үзүүлсний дагуу улсаас хувьсах болон хоолны зардал гэж 113300 төгрөг зарцуулж байна. Үүний 60 хүртэлх хувийг эцэг эхээс гаргуулж болно.  Харин хүүхэд харах үйлчилгээнд хүүхдүүдийн эцэг эхчүүдээс гадна Мэргэжлийн Хяналтын байгууллага, Дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүдийг ажилтнууд, яам хяналт тавьдаг” гэсэн мэдээллийг өгсөн юм. Мөн НХГБХГ-ын мэргэжилтэн Г.Ариунгэрэл “Өнгөрсөн онд хүүхдийн 20 зуслан ажиллаж, 17831 хүүхэд амраасан.Харин энэ жил Нарс, Нарлаг, Жавхлант зэрэг 24 зуслан үйл ажиллагаа эрхлэх гээд бэлтгэлээ хийж байна. Зуслангуудыг зөвшөөрлийг зургадугаар сарын эхээр холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг шалгасны дараа олгодог. Энэ сарын 22-ноос зуслангуудын бүлгийн удирдагч, захирал нарт  эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, эмч нарт халдварт өвчнөөс сэргийлэх сургалтуудыг зохион байгуулна.Зуслангуудын нэг өдрийн төлбөр  ойролцоогоор 23000-25000 төгрөг байна. Хамгийн эхний зуслан зургаадугаар сарын 08-наас хүүхдүүдийг авч эхэлнэ” гэсэн мэдээллийг өглөө.Хүүхдүүд зусланд амрахын тулд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэх хэрэгтэй. Харин хувийн болон харьяаллын бус эмнэлгээр бөглүүлбэл хүчингүйд тооцохыг анхааруулав. Мөн зусланд амрах хүүхдүүд дотор, арьс, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгөх юм байна. Харин 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх шаардлагатай гэнэ.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car