antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2016 Comments are off

Сэрэмжлүүлэг: Цас болон шороон шуурга шуурна

нийтлэсэн Admin

5d498ce99b4cdccad8d42bd0cbc8c592

Дохио!!! Цаг агаарын  аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

   Өнөөдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга, шөнөдөө Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч  шороон шуурга шуурна.

 2016 оны 05 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:   

  6-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төвийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 8-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 9-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 6-нд Алтайн уулсаар, 7,8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car