antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2016 3 comments

Өндрөөс үсрэх гэж байсан бүсгүйчүүлийг аварчээ

нийтлэсэн Admin
527-1462347596e1c297b246f8bb62big

Сүүлийн үед согтууран мансуурснаас болж өндөр байшингаас үсрэх гэж оролдсон тохиолдол гарч байгааг Нийслэлийн  ОБГ-аас анхааруулж байна.  Нэг өдөр ийм харамсалтай явдал хоёр ч удаа болж, аврагчид шуурхай очиж, үсрэх гэж оролдсон бүсгүйчүүлийн амь насыг аварчээ.  Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, “Жаст-Ойл” ХХК-ийн ШТС-ийн урд талын гүүрэн дээрээс 24 настай, согтуу  эмэгтэй үсрэх гэж байна гэсэн дуудлагаар Аврах ангийн албан хаагчид шуурхай очиж аварч, уг эмэгтэйг эрүүлжүүлэхээр цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн тус дүүргийн “Голден парк” хотхоны 101 дүгээр байрны 16 давхраас 27 настай эмэгтэй бас л үсрэхийг оролджээ. Согтуурхаж, амиа хорлохыг оролдсон түүнийг аврагчид амжиж тагтнаас буулган авчээ. Тус дүүргийн Цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж байна.
Ж.Батсайхан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (May 05, 2016 12:05:29 pm )

    амьдрал барзгар байна даа

  • чимэг-очир (May 05, 2016 12:52:44 pm )

    энэ тэдний тэнэгрэл

  • Anonymous (May 05, 2016 7:23:56 pm )

    энэ хүмүүсийн өөрсдийнх нь тэнэглэл.

antalya rent a car