Тендер гэх нэрийн дор тэвчишгүй олон зүйлийг нуудаг болжээ. Улс орны эдийн засаг өдөр ирэх бүр доройтож, өрөөс өр, зээлээс зээл гэсэн хэврэгхэн төсөвтөө захирагдан, цалингаа ч бүтэн тавиж чадахгүй энэ хүнд цаг үед зарим нэг нөхдүүд нь тендер хэмээх ганц үгээр халхавчлан, бусдын бүтээснээс хумсалж суух ийм л дүр төрх өнөөгийн нийгэмд нийтлэг болжээ. Анхдагч, алдартнуудын өлгий Булган аймагт энэ мэт будилаантай тендерүүд нэлээдгүй байдаг байна.
2013 онд Булган аймгийн бүх сумдын хэрэгцээнд хог хаягдалыг ландфилийн аргаар булах зорилгоор өргөх, түрэх, ачих үйлдлийг хийдэг Ковш тракторыг нийлүүлсэн байна. Байгаль орчны сангийн Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас гаргасан энэхүү машин меранизмийг нийлүүлэх тендерийг тус аймгийн удирдагууд өөрийн хүссэнээрээ найруулж, буцаад хянахгүй юм шиг туйгасан байна
Тендер гэх нэрийн дор “Да Чи Ву” хэмээх компанитай шууд нийлүүлэх гэрээ хийж WZ25-16 маркын ковш тракторыг нэг бүрийн үнэ 51 сая төгрөгөөр шахсан байдаг. Энэхүү техникийн зах зээлийн бодит ханш нь тухайн нийлүүлсэн хугацаанд БНХАУ-эрээн хотод 12-15 сая төгрөг, хүнд даацын машин техник оруулж ирдэг аж ахуй нэгжүүдийн хашаанд \22ын товчооны хашаанууд\ 19 сая төгрөг үнэтэй байсан байна. Улаанбаатар хотод 19 сая төгрөгөөр зарагдаж буй техникийн үнэ Булган аймагт ирэхдээ 51 сая төгрөг болсонд аймгийн иргэд олон нийтийн дургүйцлийг хүргэсэн том асуудал болоод байна. Хэрэв та энэхүү мэдээлэл үнэмшихгүй байгаа бол дэлхийн худалдааны хамгийн том цахим хуудас Alibaba.com –оос “WZ25-16” гэсэн маркаар хайж үзэхээрэй. Өнөөдрийн үнэлгээгээр тус техник 10000-12000 долларын ханштай зарагдаж байна.
Зах зээлийнхээ бодит үнэ ханшаас даруй 3 дахин илүү үнэтэй нийлүүлэгдсэн энэхүү будилаантай тендерийн асуудал авлигатай тэмцэх газарт энэхүү цаг хугацаанд шалгагдаж байгаа мэдээлэл байна. Аймгийн Засаг Дарга, ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, худалдан авах ажиллагааны алба, харьяалах агентлагын мэргэжилтнүүд гээд олон хүн ээлж дараалан авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа бөгөөд энэ хэрэг удахгүй үнэн мөрөөрөө шийдэгдэнэ гэж нутгийн олон чих тавин хүлээж сууна. Хэний балаг вэ.
Эх сурвалж: Танхай Өвөө Булган
Холбоотой мэдээ
-
зочин (May 04, 2016 2:18:38 pm )
Харамсалтай нь одоо энэ трактороос ажил гүйцэтгэж байгаа нь бараг байхгүй болсон гэсэн.Ирэхдээ замдаа эвдрээд,суманд очсон хойноо юун хог түрэх жаахан юм түрэхэд л өөрөө ойчдог гэсэн.Ийм л юманд олон зуун сая төгрөг зарж дээ.
-
zochin (May 04, 2016 3:50:04 pm )
Traktor baruunii hogjiltei orond ch tiim ynetei baidaggui , eroosoo l tatvariin mongiig zalilah arga hiihees oor um hiidgui tor baina. Gadnii ornuudad amdardag irgedee guij orolzuulj baival ingej shuluulahgui shdee, Gol ni luivarchid mongoliin ard tymniig medehgui , 2-rt jiriin hyn iim umand orolzohgui bolohoor duraaraa luivar hiih haalga ni byrelddeg um baina.
Nadaas asuuval bi lav ynegui tuslaad l ogno,,,iim l baina daa -
gast (May 04, 2016 6:46:01 pm )
ene tor zasgiig oorclon humuusiig hariuclaga huleelgedeg boloh heregtei. tegehgui bol mongol uls maani ulam l doroitoh baih. uls toroo avaad yavahaar schudarga hun manaid baina uu?
-
123 (May 04, 2016 7:35:10 pm )
bolzoloo hangachihsan bna
-
Солонгот Балдан (May 04, 2016 7:48:03 pm )
Ард түмнийг боддоггүй төрийн мөнгөөр ашиг хонжоо олж завшиж байдаг дарга нар
иргэдэд хор хүргэж хохироож байгаа нь дээрээ тэд хуйвалдаантай байхаа -
иргэниргэн (May 04, 2016 8:39:19 pm )
АН-ын хулгайчууд ийм л юм хийдэг дээ. Хогийн шаарууд бүгд адилхан шавхайд хутгалдсан дугуйнууд. Нүгэл нь нүдээрээ гарах цаг ирнэ вий.
-
mengu (May 05, 2016 3:53:39 am )
Гайхаад байх юу байна, Цавчиа хийгээд хуваагаад идсэн байна
-
ард. (May 05, 2016 8:04:30 am )
амжуулж чадсан л байна.тегехдее чанартай техник херегслел аваад тер нь одоо ажил уурег гуйцетгеед орон нутагт нь херег болоод яваа бол юу гехев дее ийм л замаар бааяжаад байгааа юм шуу дее.
-
ард. (May 05, 2016 8:09:51 am )
будлиантуулжее булганий хурган дарга нар.
-
od, (May 05, 2016 9:30:10 am )
gants bulganiix ch bish muusain nobshnuudiig sain shalgaad tatbar tulugch;iin mungiig butsaaj tuluuleed bugdiig ni shorond xiix xeregtei ingej chadbal ATG xan ajliig ard tumen dmjix bolno,
-
зочин (May 05, 2016 2:45:03 pm )
АН-ынханы ганц хийж чаддаг ажил нь энэ дээ, хулгай хийх, энэ намаас нэгч хүнийг бүү сонго
11 Comments