antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2016 5 comments

Халаалтгүй, ордерыг нь банкны барьцаанд тавьсан “Могул скай” компанид ямар хуулийн хариуцлага хүлээлгэх вэ

нийтлэсэн Admin

8f5d98b2078f6d2189218e09098df78c

Сүүлийн жилүүдэд орон сууцтай холбоотой гомдол тасрахаа байсан. Ихэвчлэн зураг төслийнхөө дагуу баригдаагүй улмаас гүйцэтгэл дутуу, чанаргүй, стандартын шаардлага хангаагүй зэрэг асуудлаас болж худалдан авсан иргэд хохирогч болдог. Үүнийг дорвитой шийдэж оршин суугчдыг хохиролгүй болгох, тэдний эрх ашгийг хамгаалж буй ганц ч байгууллага алга аа.

Уг нь баригдаж буй барилга, байшинг мэргэжлийн хяналтаас шалгаж хариуцлага тооцох, улсын комисст хүлээлгэж өгөх, өгөхгүйг шийддэг. Гэтэл болсон, болоогүй барилгуудын эзэд хууль зөрчин оршин суугчдаа байранд нь оруулж дараа нь тэднийг хохирсоор байна. Үүний нэг тод жишээ нь “МОГУЛ ТАУН” хотхон.

“Могул таун” хотхоныг барьсан эзэд халаалт, халуун хүйтэн ус татах хоолойныхоо хөрөнгийг нарийлсан уу, төвийн халаалт аваагүй өнөөдрийг хүргэсэн юм. Уг нь тус хотхон ашиглалтад ороод таван жилийн нүүрийг үзэж байгаа билээ.

Тус хотхныхон халаалтынхаа асуудлыг уурын зуухаар шийдвэрлэж, тэндээ түүхий нүүрс ашигладаг зуух барьж, хорооллынхоо 4-5 орон сууцаа халаадаг гэх. Ингэж халаасан ч нэг айлын өрөөний дулааны хэм 14-16 хэмээс дээш явдаггүй. Үүний улмаас нэмэлт халаалт хэрэглэдэг гэдгийг оршин суугчид онцлов.

Оршин суугч н.Амар “Төвийн халаалалттай бүх зүйлийг шийдсэн гэж маш гоё зураг төсөл үзүүлж захиалгаа авсан. Иргэдийн зүгээс төлбөр тооцооны асуудал байхгүй. Гэтэл компанийн зүгээс дулаанд холбох асуудлыг анхнаасаа шийдээгүй. 1а, 1б байрнуудын ордер нь хүртэл байхгүй” гэлээ.

3ce222019cb1979a1dc57078c96be577

Уг нь “Могул таун” хотхон нь Улаанбаатар хотын хамгийн өндөрлөг цэгт сүндэрлэж, өөрийн гэрээс үзэсгэлэнт Богдхан уул, Зайсан толгой, нийслэл хотынхоо өнгө төрхийг тольдон харах боломжийг олгоно гэх сайхан уриа, гоё зураг төслөө үзүүлэн иргэдээс захиалгын авсан. Захиалга аваад нэлээдгүй удаж байж хэл ам нэлээн гаргасаны дараа оршин суугчдаа арайхийж байрандаа оруулсан. Гэтэл халаалтгүй, Дээр нь байрны ордергүй байгаа нь харамсалтай.

Тодруулбал, “Могул скай” компани оршин суугчтайгаа хийсэн гэрээгээ биелүүлээгүйн улмаас 250 айлын 1250 оршин суугчдын эрх ашиг зөрчигджээ. “Могул таун” хотхоны 1а, 1б байрнуудыг “Могул скай” компани Улаанбаатар хотын банк, ТОСК-д 6.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьжээ. Үүний улмаас мөнгө төлж өөрийн гэсэн байртай болсон хэмээн баярлаж байсан иргэд өмчөө баталгаажуулж худалдан борлуулах, захиран зарцуулах эрхгүй өнөөдрийг хүртэл явна. Өөрөөр хэлбэл тус хоёр байрны иргэд ордероо аваагүй байгаа гэсэн үг.

Улсын дээд шүүхэд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй шүүх хурал болж байсан удаатай.

Оршин суугчид дулаанаа холбуулах гэж өөрсдөө хөөцөлдөж. Гэтэл анхнаасаа дулааны худаг татаагүй. Худаг гаргаж техникийн боломжоор нь хангаагүй болохоор дулаанаа татуулж чадахгүй байгаа юм байна. Цэвэр усаа гүний худгаас татаж, халуун усаа долоон хоногт хуваарийн дагуу халаадаг ажээ. Нэг айл м.кв-ээсээ шалтгаалж 250-980 мянган төгрөгийн төлбөр төлдөг байна. Ийнхүү үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдрах гэсэн иргэдийн хүслийг боосон “Могул скай” компанид ямар хуулийн хариуцлага хүлээлгэх вэ. Дээрх асуудлыг шийдэж өгдөг холбогдох байгууллагынхан анхааралдаа авч 1500 гаруй оршин суугчдын эрх ашгийг хамгаалж, амар тайван, дулаан орчинд амьдрахад нь тус болмоор байна.

d6eba9e0bb129f5fe952a3114ef4214b

93fd9689b8b5ad7e8eb0bfd54659da3d

Эх сурвалж: Dorgio.mn Х. Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (May 04, 2016 1:14:41 pm )

    яана даа. иргэд хохироод л дууслаа. мэрэгжлийн хяналт улсын комисс юу хийж бна?????

  • sanaach (May 04, 2016 1:17:37 pm )

    ene chin uuriin zuuhaar haldag towiin shugamand holbogdoogui ordergui geed zaragddaggui bair biz de

  • УНШИГЧ (May 04, 2016 3:30:32 pm )

    ҮҮНИЙ БАС НЭГ ЖИШЭЭ БОЛ: БЗД-ИЙН 5-Р ХОРОО, “НОЁД” КОНСТРАКШН ХХК-ИЙН ЗАХИРАЛ НЬ БИЛЭГТ ГЭХ ЭМЭГТЭЙН БАРЬСАН “ТАРВАЛИН” ХОТХОН БАЙНА, 1 БАЙРАНДАА 120 ГАРУЙ АЙЛТАЙ, НИЙТ 5 БАЙРНЫ 600 ГАРУЙ АЙЛЫН ЭРХ АШИГ ХОХИРСОН, УТААГҮЙЖҮҮЛНЭ ГЭЖ БАЙТАЛ ЭСРЭГЭЭРЭЭ ХОТЫН ТӨВД, БАЙРНЫХАА ХАЖУУД ЖИЛИЙН 4 УЛИРАЛ НҮҮРС ТҮЛЭЭД АЯГАНЫ ТОС АРИЛГАХГҮЙ ХҮЙТЭН УС ӨГЧИХӨӨД ХАЛУУН УСНЫ МӨНГӨ АВДАГ, НОЁДЫН ЗАХИРАЛ БИЛЭГТ ТАРВИЛАН ХОТХОНЫ ОРШИН СУУГЧДЫГ ХЭЗЭЭ ТӨВИЙН ШУГАМД ХОЛБОЖ ӨГЧ, ХАЛУУН УСТАЙ БОЛГОЖ БУЯН ҮЙЛДЭХ ВЭ?, ХОТЫН ЗАХИРГАА, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ХААНА ЯВНА, ЯМАР АРГААР, АВЛИГА БАЙР ТЭДЭНД ӨГЧ БАЙГААД Л УЛСЫН КОМИССТ ӨГСӨН Л БАЙГАА ЮМ ДАА. БИЛЭГТЭЭ ТАРВАЛИН ХОТХОНЫГ ХАЛУУН УСТАЙ ТӨВИЙН ШУГАМД ХОЛБОЖ ӨГӨӨЧЭЭ

  • Ард (May 04, 2016 5:03:53 pm )

    Энэ Могул таун бохироо Туул гол руу явдаг үерийн суваг руу хийж байгаль орчныг сүйтгэж байгааг МХЕГ мэддэг болов уу

  • Anonymous (May 04, 2016 6:05:25 pm )

    Захирал нь Жаргалсайхан, Болд гээд зальт этгээдүүд байдаг. Өмгөөлөгч нь Жигмэд гээд аймаар тэнэг өвгөн байгаа. Яаж ч өмгөөлөгч хийдэг юм. Ямар ч мэдлэггүй, соёлгүй

antalya rent a car