antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2016 7 comments

Хар машинтай залуусын мөрөөр шалгалтын ажиллагаа эхэлжээ

нийтлэсэн Admin

1462332545-57296c811115d

Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригийн 19.00 цагийн орчимд 0006 УНК улсын дугаартай хар өнгийн G Class маркийн машинтай залуус МУБИС, Улаанбаатар их дэлгүүр, “Хүнсний 20”-ын автобусны буудлын ойролцоо их хэмжээний мөнгө тарааж, 10,000, 20,000 төгрөгийн дэвсгэрт цацсан.

Энэ асуудлын хүрээнд хуульч, өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад ““Цагдаагийн байгууллагын дээрх асуудлын хүрээнд шалган тогтоох үүрэгтэй. Хэрэв дээрх залуус сонгуулийг будлиантуулах үүднээс эсвэл аль нэг улс төрийн нам, хүчинд давуу байдал бий болгох зорилгоор мөнгө тараасан нь  тогтоогдвол ЭХ-ийн132.1, 821-ээр шийтгэгдэхээс өөр арга байхгүй.

Гэвч шалгалтын явцад иргэд өөрсдөө сайн дураараа мөнгө төгрөг тараасан нь тогтоогдвол хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэв.

Харин дээрх асуудлын мөрөөр цагдаагийн байгууллагын холбогдох албаны хүнээс тодруулахад “Иргэдээс энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж ирсэн зүйл байхгүй. Одоогоор мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагааг явуулж байна. Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг зүй бусаар захиран зарцуулсан гэх зүйл заалт бий. Энэ дагуу шалгах уу, эсхүл өөр асуудал уу гэдгийг шалгалтын хугацаанд тогтооно” гэлээ.

Дашрамд дурдахад, G Class маркийн автомашинтай залуус 6 сая орчим төгрөг тараасан гэх сураг дуулдаад байгаа юм.


Эх сурвалж: Nehk.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • zochin (May 04, 2016 12:51:35 pm )

    Sain l Biz dee uadarsan mungu heregtei bhad

  • иргэн (May 04, 2016 1:32:16 pm )

    хуурамч мөнгө дэвсгэт биз

  • shur (May 04, 2016 2:10:16 pm )

    Сайн л биз дэ. Шалгах юмаа олж ядсан хүүрнүүд вэ. Ирвэс хамгаалагчийг алсан хүмүүсээ олж шалгаач илэрүүлээч. Ажлаа хийхгүй ичдэггүй амьтад вэ. Ядарсан ард түмэнд мөнгө өгөхөд юу нь буруу байдагийн төрийнхөн шиг идэж уусан биш.

  • IRGEN (May 04, 2016 7:03:46 pm )

    OLON HVN HOOLNI MONGOTOIL BOLJ

  • zochin (May 05, 2016 12:51:29 am )

    Ter ih. Mungunuusuu tcatcaad bai bairnuud bolon Ger horoolold

  • bataa (May 05, 2016 8:38:05 am )

    mongotoi hun yanab iinab ooroo medne bizheseg hun hooltoi boloo biz

  • zochin (May 05, 2016 8:40:31 am )

    hotiinhoo zahruu tsatsal daa hha

antalya rent a car