antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 3, 2016 26 comments

Алдаагаа засах нь Аймшигт гэмт хэрэг гэнэ үү?!

нийтлэсэн Admin
2f7c8bb32b1aeca5896c835f0eae5219
Уг нь манайх хүн бүрийн сонгох, сонгогдох эрхийг тунхагласан, “ардчилсан”, “эрх зүйт нийгэм” гэсэн тодотгол бүхий сайхан Үндсэн хуультай улс. Нэгэнт “ардчилсан” гээд зарлачихсан болохоор үе үе Үндсэн хуулиа зөрчих нь бас нэг маягийн “ардчилал” юм байна гэж ойлгогдоод байгаа юм. “Ардчилал”-тай учраас бас алдаа байхыг хүлээн зөвшөөрөх л болоод явчихаж байгаа хэрэг л дээ.
Гэтэл нөгөө “ардчилал, олон ургальч үзэл” гээч маань цааш лавшрахлаар алдаагаа засахыг “аймшигт гэмт хэрэгт” тооцох хүртлээ тэнэглэл рүү хөтлөдөг ажээ.
Ухаан санаанд багтамгүй ийм дүгнэлтийг манай олон намуудын дотроос “оймс гозолзуулдаг” гэсэн тодотголоороо ялгардаг нэг намын дарга мэдэгдэв.
Бүр тодруулж хэлвэл үүргээ умартан унтаж байгаад гэнэт сэрсэн Үндсэн хуулийн Цэц хожуу ч гэсэн алдаагаа саяхан засаж Монгол Улсын сонгуулийн тухай хуульд заасан “намын жагсаалтаар” 28 гишүүнийг УИХ-д “суулгадаг” заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан нь МАХН-ын даргын бодлоор бол “аймшигт гэмт хэрэг үйлдсэн” явдал гэнэ.
Гэхдээ тус намынхан УИХ-ыг 5 хоног саатуулан завсарлага авсны эцэст ямар ч гэсэн “ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авна” гэдгээ мэдэгдсэн нь “аймшигт гэмт хэрэг”-ийг хориглож болохгүй гэж үзсэн бололтой. Мөн ч хачин логик шүү.
Манай Ерөнхийлөгч “Ардчиллын амин сүнс” хэмээн магтан дуулах дуртай энэ “Ардчилсан элийрэл” Төрийн ордон дотор бугшин “сүг сүүдэр” болтлоо биежиж, хэн нэгний суган доогуур хулгайгаар шурган орж заларсан цатгалан ноёдын уур бухимдлаар амилан сүүлийн хэд хоногт гэгээн цагаан өдрөөр олны нүдний өмнө “шалдан” гүйв.
Ёстой л зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр өөрсдийн аминч үзэл, шунал хүслээ шулуухан илэрхийлцгээлээ.
С.Дэмбэрэл гишүүнийхээр бол ҮХЦ-ийн энэ удаагийн шийдвэр “Гадаадын гоё малгай өмсчихөөд тэр нь зохихгүй байгаа бол царай муутай өөрийгөө буруутгах ёстой. Гэтэл бид гадаадын тэр сайхан малгайг голж” тэнэгтэж байна  гэнэ.
Уг нь хүн царай төрхөндөө л малгайгаа тохируулж өмсдөг л дөө. Харин эрхэм гишүүн гадаадын өндөр үнэтэй “гоё” малгайд тохируулж нүүр царайгаа засуулах бололтой юм даг аа. Эсвэл царайд нь тохирохгүй ч байсан хамаагүй гадаадын өндөр үнэтэй “гоё” малгай л өмсөж байвал сэтгэл ханадаг шиг байна.
Ямар малгайгаар гоёж, хэрхэн сэтгэл ханах нь таны л хэрэг. Харин өөрийнхөө тэр гаж дур хүслээ нийгмийн жишиг болгох гэж тулгах нь наад зах нь бусдын эрхэнд халдах санаархал, тэр тусмаа гадаадыг шүтэх үзлээ Үндсэн хуулиас дээгүүр тавих нь Төрийн эсрэг гэмт хэрэг рүү чиглэж буй хэрэг юм.
Гэтэл уг “элийрэл” зөвхөн дээрх төдий биш, бүр төрийн ордонд залрагсдын олонхийн хэлсэн үгнээс дээрхитэй утга адил, Үндсэн хуулийг дагаж мөрдөх шаардлагагүй гэсэн санаа илт цухалзаж байлаа. Тэдний бодлоор бол ҮХЦ ийм шийдвэр гаргасан нь
– Парламентын хөгжил дэвшлийг ухраасан хэрэг боллоо гэнэ.
– Олон улсын жишгийг зөрчлөө  гэнэ.
– УИХ-д эмэгтэйчүүд суух эрхийг хаан боогдуулсан хэрэг гэнэ.
Буруутгах шалтаг хайж ядахдаа
– Олон жижиг тойрогтой, мөнгөөр уралдсан бохир сонгууль явуулах гэлээ гэж гонгинолдон жагсаж хүртэл үзэв.
Үндсэн хууль зөрчиж парламентаа бүрдүүлэх нь хөгжил дэвшил гэж ойлгодог эргүү бодол санаа төрийн ордон дотроос, эрх баригч улс төрийн намуудаас гарч байгаа нь үнэхээр гайхмаар хэрэг шүү.
Бусдыг гаднаас нь харж даган дуурайхаас бус өөрсдөө сэтгэх чадваргүй ухвар мөчид тэдгээр гишүүд, дарга нарт “Олон улсын жишиг” гээчийн барьж авах уг үндэс нь улс бүр өөр өөрийнхөө Үндсэн хуулиа ягштал дагаж мөрдөхөд оршдог юм гэж хэлээд ч ойлгохгүй л дээ!
Эмэгтэй хүн Үндсэн хууль зөрчиж, нийт ард иргэдийн сонголтоос гадуур УИХ-д суудаг байх ёстой гэж хээв нэг зүтгэж байгаа эмэгтэй гишүүдийн санааг дэндүү увайгүй явдал гэхээс өөр хэлэх ч үг алга.
Тэр ч байтугай “өмнө нь зөрчөөгүй гэж байснаа өнөөдөр зөрчсөн гэж нэг заалт дээр хоёр өөр шийдвэр гаргалаа” хэмээн ҮХЦ-ийг “улс төрчдийн тоглоомын” байгууллага болсныг зэмлэн буруутгав.
Уг нь ҮХЦ-д хандсан наад зэмлэлээ 4 жилийн өмнө л хэлэх байсан юм л даа. Гэтэл өдөр юм хардаггүй шар шувуу шиг, таг дуугүй мэлийж суусаар цаг алдаж, ард иргэдийн шахалт шаардлага, төрөө биш нам сонгодог буруу заалтаас үүдсэн гажуудлын уршигт үр дагавар нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүргэсний дараа, хожуу ч гэсэн алдаа гажуудлаа засаж залруулмагц нь буруутгаж байгаа нь “Чи миний мууг үзэх гэлээ” гэж зүхэхтэй утга нэг юм.
Чухам тэр “намын жагсаалтаар” УИХ-ын гишүүдийг гаргаж ирдэг болсон хуулийн заалтын гайгаар Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа үндсээрээ гажуудаж, Төрийн дээд байгууллага болох УИХ-ын суудал намын дарга нарын бизнесийн хэрэгсэл болсныг бүгдээрээ мэднэ. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэгч нь гажиж, гудамжны нэг намын дарга ордонд орж ирээд өөрийн намаас жагсаалтаар орсон гишүүнээ айлган дарамталж болдгийг ч харж байлаа.
Төр улсын эрх ашгийн төлөө ажиллах тангараг өргөсөн УИХ-ын гишүүд авилгач, луйварчин намын даргаа хамгаалан гудамжинд гарч “манай намын дарга танай намын даргаас бага идсэн, шалгаад байхдаа яадаг юм” хэмээн АТГ-ын үүдэнд эсэргүүцэн жагсдаг жишиг ч бий болсон. Энэ мэтээр улс орны эрх ашгийг биш, намын эрх ашгийг тэргүүнд тавьдаг гажуудал улам гаарч, төрийн ажлыг улс төрийн намууд талцан гацааж, Төр ажлаа хийж чадахаа больсны зовлонг улс орон бүхэлдээ амсаж байгаа.
Энэ бүх гацаа, уршигт үр дагавар л уг заалтыг цуцлахаас аргагүй байдалд хүргэсэн нь бодит үнэн билээ.
Гэтэл ил тодоор Үндсэн хуулийг эсэргүүцэж байгаа, “Ардчиллын сүг сүүдэр” болсон бугшмал булингарт бодол санаа Төрийн ордон дотор амилан босож Төрийн үйл, түмний хүслийн эсрэг элдэв гацаа саад үүсгэхээр хэвлэл мэдээллээр дамжин гадагшлав.
Ийм л хэмжээний ухвар мөчид сэтгэдэг этгээдүүдийг бид өнөөдөр төрд залчихаад сууцгааж байна. Өөрсдийнхөө тэнэгийг гайхуулан ам уралдан “цэцэрхэж” байхыг нь яана гээч!
Ухаантай хүн хэзээд ичих, эмээх мэдрэмжтэй байдаг. Харин эрх мэдэл гэдэг тэнэг хүний ичих, эмээх мэдрэмжийг алдагдуулан, хорт утаа цацах шиг тэнэглэлээ газар сайгүй ийнхүү савсуулдаг ажээ.
Одоо Төрийн ордон доторхи энэ “хорт утаа” нийгэмд хэр нөлөөлж, хэрхэн яаж замхарахыг хүлээх л үлдлээ!
О.Лхагвадорж 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • MGL (May 03, 2016 8:50:12 am )

    ҮХЦэцийхэн донгиотож ясаар нэг зөв замруугаар орлоо, гэтэл ҮХЦ-н өмнөх “амьтан уруу татсан” шийдвэрт жаргаж суусан эрхэмүүдэд боож үхэх дээс олдохгүй байх шиг байна. Анх 2012 оны шийдвэр өөрөө буруу байсан. Тиймээс ийм буруу шийдвэр гаргасан одоо

  • MGL (May 03, 2016 8:52:58 am )

    ҮХЦэцийхэн донгиотож ясаар нэг зөв замруугаар орлоо, гэтэл ҮХЦ-н өмнөх “амьтан уруу татсан” шийдвэрт жаргаж суусан эрхэмүүдэд боож үхэх дээс олдохгүй байх шиг байна. Анх 2012 оны шийдвэр өөрөө буруу байсан. Тиймээс ийм буруу шийдвэр гаргасан алдаагаа засаад өөрснөө огцрох хэрэгтэй.

  • оюун (May 03, 2016 9:14:26 am )

    алдаж болно л доо алддаггүй хүн гэж байхгүй гэхдээ АН ын алдаа арай дэндүү дээд хязгаартаа хүрсэн гэхэд болно нэг алдсан алдаагаа хэд хэдэн удаагаа давтана жинхэнэ өнгөрсөн борооны хойноос эдгээр хүмүүс л цув нөмөрч байна даа гэнэт ухаарсан юм шиг мөрийн хөтөлбөр нь зүгээр л тэдний тархи угаах хэрэгсэл болж байгаа гарсан хойноо тэр нь халхавч болох юм даа ер нь аль нь ч хамаагүй МАН ч гэсэн

  • оюун (May 03, 2016 9:14:58 am )

    алдаж болно л доо алддаггүй хүн гэж байхгүй гэхдээ АН ын алдаа арай дэндүү дээд хязгаартаа хүрсэн гэхэд болно нэг алдсан алдаагаа хэд хэдэн удаагаа давтана жинхэнэ өнгөрсөн борооны хойноос эдгээр хүмүүс л цув нөмөрч байна даа гэнэт ухаарсан юм шиг мөрийн хөтөлбөр нь зүгээр л тэдний тархи угаах хэрэгсэл болж байгаа гарсан хойноо тэр нь халхавч болох юм даа ер нь аль нь ч хамаагүй МАН ч гэсэн

  • VIRUS (May 03, 2016 9:19:16 am )

    2012 онд ҮХ цэцийн дүгнэлтийг хуулинд нийцсэн манайд пропорционал тогтолцоо л хэрэгтэй гэж бүлгийн дарга Сайханбилэг нь өөрөө хэлж байсан одоо тэр нийцээд байсан хууль нь өөрт нь хэрэггүй болоод ирэхээр ҮХ цэцийн дүгнэлт нь буруу болчихдог энэ хүмүүс хуулиар тоглож төрд өөрсдийгөө хадаж байна арай хэтэрнэ,

  • Ардчилсан намд нэр бүтэн хүн үлдсэн (May 03, 2016 9:32:47 am )

    Бүтэн нэр, бүлээн зүстэй лидер¬¬гүй болтлоо өөрсдийнхөө гарт гутаагдсан энэ нам ард түмний өмнө ахиад нүүр бардам, нуруу тэнэгэр зогсч чадах эсэх ч эргэлзээтэй Албан тушаалыг дагалдан ирдэг хууль, шийдвэрт гарын үсэг зурах, захиран зарцуулах, төсөв мөнгө хуваарилах, бусдын гэм бурууг шүүх, яллах, шалгах шийтгэх гэх мэт эрх мэдлүүд үнэндээ тэднийг энэ жилүүдэд сорьж шалгасан юм эрх баригчдын дотоодын зөрчил тэмцэл гаарч тархи угаахдаа нэг хэсэг нь гаршиж, хуулиас гадуур мөрдөн шалгах, шүүхээс өмнө яллаж шийтгэх үйл явц руу шилжсэн гэхэд хэтрүүлэг болохгүй.

  • Hazel (May 03, 2016 9:34:27 am )

    ЭНЭ Л ХАМГИЙН ТОХИРСОН ГЭЭЛ 4 ЖИЛИЙН ӨМНӨ ТУЛТАЛ МАГТААД БАЙСАН ГЭТЭЛ ОДОО ЭНЭ НЬ ХАМГИЙН ТОХИРОМЖГҮЙ БОЛЧИХ ЮМ. ИНГЭЖ ХУУЛИАР ТОГЛООД УЛС ОРНООРОО Ч ТОГЛООД АН НАМ, САЙХАНБИЛЭГ МЭТИЙН НӨХДҮҮД БОЛИМООР ЮМ. АРД ТҮМЭНД ХУУЛЬ ШИГ ХУУЛЬ БАТАЛЖ ЧАДДАГ УДИРДАЖ ЧАДДАГ УДИРДАГЧ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

  • VIRUS (May 03, 2016 9:47:10 am )

    СУ. БАТБОЛД : Би улстөрчийнхөө хувьд холимог системийг манайд тохиромжтой гэж үзэж 2004 оноос хойш байнга санал бодлоо илэрхийлдэг хүн. Ер нь гадны зөвлөхүүд, улс төр судлаачид одоогийн Монголын нөхцөлд сонгуулийн холимог систем тохиромжтой гэдэг. Манай ажлын хэсэг сонгуулийн тогтолцоонуудыг харьцуулаад, олон улсад хэрэглэгдэж байгаа тогтолцоонуудын сайн, муу талыг судалсан. Олон судлаач эрдэмтэд ажлын хэсэгт багтсан байгаа. Ингээд одоогийн байдлаар манайд сонгуулийн холимог систем тохиромжтой ГЭЖ ХЭЛЖЭЭ ТА ХААНА БАЙНА

  • бас иргэн (May 03, 2016 9:48:31 am )

    НЭГ АСУУДЛААР ХОЁР ӨӨР ШИЙДВЭР ГРАГААД БАЙХАД ЮҮ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ, УХААНТАН- БИЕ БОЛОН ОУЮН САНААГАА ҮНЭЛЭГЧ МИНЬ. ЭСВЭЛ ӨӨРӨӨ ИЙМ ХЭМЖЭЭНД БОДОХ ЧАДВАРГҮЙ НЭГ НЬ ҮҮ?

  • Anonymous (May 03, 2016 10:04:35 am )

    Өмнөх сонгуулийн тогтолцоог Су.Батболд пропорционалийн элементүүд орсноороо улс төрийн намууд төлөвших, бодлогоо боловсруулах, боловсон хүчнээ бэлдэх боломжтой болгодог гэж ярьж байсан. Одоо АН, цэц нэг талд орохоор барахгүй ардчиллын үнэт зүйлсээ умартаж байна

  • Өвгөн (May 03, 2016 10:04:58 am )

    МАХН Энхбаярын бөгс долоогчид ЗГ-ын шадар сайдын алба, ЭМСЯ, Барилгын яамыг дампууруулж орхилоо одоо болоо биш үү. Та нарт сандал суудал л хэрэгтэй юм бна, одоо зайлцгаа. Энхбаяртангуудыг дагавал Шоронд л очино шүү Залуусаа

  • sarhai (May 03, 2016 10:05:44 am )

    tsets ulsinhaa toloo bus hamin toloo ajillaj undsen huuiiig gajuuduuian saaral ordon maani ondor sentiid zalrah gesen erhemuudin hubildaahi uur bolon hubirsan bhad toriin ajil gatsaj uis oron yaj hogjih bilee erh medel ni huniig icheh emeeh emzegieh setgelgui bolgodog ym bh da

  • Монгол (May 03, 2016 10:07:18 am )

    Болдог бол Путинг хэд хоногоор хөлсөлж авчраад гадаад харилцааны талаар, төрт ёсны талаар лекц сонсгох юмсан энэ идэж уухаас өөр юм толгойд нь ордоггүй төрийн тэргүүнүүд нэртэй луйварчдад

  • марс (May 03, 2016 10:13:15 am )

    Өмнөх сонгуулийн тогтолцог Су.Батболд пропорционалийн элементүүд орсноороо улс төрийн намууд төлөвших, бодлогоо боловсруулах, боловсон хүчнээ бэлдэх боломжтой болгодог гэж ярьж байсан. Одоо АН, цэц нэг талд орохоор барахгүй ардчиллын үнэт зүйлсээ умартаж байна

  • марс (May 03, 2016 10:17:38 am )

    Өмнөх сонгуулийн тогтолцог Су.Батболд пропорционалийн элементүүд орсноороо улс төрийн намууд төлөвших, бодлогоо боловсруулах, боловсон хүчнээ бэлдэх боломжтой болгодог гэж ярьж байсан. Одоо АН, цэц нэг талд орохоор барахгүй ардчиллын үнэт зүйлсээ умартаж байна. -Марс

  • зочин (May 03, 2016 10:46:50 am )

    Сонгуулийн тогтолцоо чухал байх, гэхдээ 1 номерийн асуудал бол эдийн засгийн алуурчин нам болох АН-аас салж энэ орны эдийн засаг, ядарсан ард түмний амьдралыг өөд нь татах явдал, энэ цаашид байгаад байвал өрөндөө газар нутгаа өгөх, дээр нь үржил шимтэй газрыг нь чөлөөт бүс нэрээр өгөх, Элбэгдоржийн хуулиар хөрөнгө оруулагч нэрээр хэдэн зуун сая хятад орж ирэж үүдийг нээх гэж байна, АН-аас нэг ч хүн сонгож болохгүй,

    • бас иргэн (May 03, 2016 11:38:22 am )

      зөв шүү

  • Anonymous (May 03, 2016 11:02:50 am )

    Хаан хүн алдах эрхгүй
    Хатан урвах эрхгүй
    Харц цөхрөх эрхгүй

  • ZOCHIN (May 03, 2016 11:24:36 am )

    ene3 zailaa mongoliig bhgvi bolgoh nee

  • ZOCHIN (May 03, 2016 11:27:08 am )

    elbegeeg dagabal shongiin hool bolno

  • бас иргэн (May 03, 2016 11:32:43 am )

    Үндсэн хууль алдаад байвал яах вэ. Үндсэн хулийн дээр зөвхөн хөх тэнгэр гэдэг биздээ..Хөх тэнгэртээ л хандахаас биш.

  • рэг (May 03, 2016 1:23:32 pm )

    хүн төрхтэй ийм мангасуудыг толгой дээрээ гаргасан бид үйл лайгаа эдлэх гэгч энэ дээ. Хууль бус засаглалаа бататгаж авад ирэх жилээс 80 төрлийн татвараар массыг нүцглэж аваад харьд дүрвүүлэх гэж улайрч байна. 4 жил хууль бус толгой дээрээ залсан бид ч тэд ч ккккк

  • solar (May 03, 2016 5:44:08 pm )

    үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр биш Ерөхийлөгч Ерөхний сайд УИХ-н дарга тэгэхээр хөх тэнгэр биш гахай толгой тайрдасууд байгаа биздээ.

  • solar (May 03, 2016 5:49:04 pm )

    Аль хэдийн намын жагсаалтаар гарч ирсэн новшнууд нь аль өөдтэй болгоныг нь гадаадыхтай хувилдаад идээд уугаад дуусчлаа. Баярцогт мэтийн гөлөгнүүд нь 1сая долларыг мартаад, ард түмэнийг минь элгээр хэвтүүлчлээ ш дээ 4н жилд ингэж болохгүй ээ

  • Зочин (May 04, 2016 12:22:08 am )

    ҮХЦ нэг асуудал дээр хоёрөөр шийдвэр гаргаж хуулийггууль болгож байгааг аймшигтай явдал гэхгүй ариун явдал гэх юмуу. Хэсэг бүлэг гэмт бүлэглэлийн захиалгаар хуулийг гууль болгож ард түмэн монголыг самарч байгаа ҮХЦ ийн цэцийн гишүүдийг эрүүл саруул ухаант хүмүүс гэхэд эргэлзэж байна. Тэтгэвэрт гарсан гэмт хэргийн үүр уурхай болсон ҮХЦ-ийн гишүүдийг эхний ээлжинд авч хэлэлцэх хэрэгтэй

  • Монгол ард (May 04, 2016 8:29:30 am )

    Төр гэж зүхэхээсээ өмнө төрд бид ямар хүмүүсийг гаргаад байгаагаа бодох хэрэгтэй. Үнсэн хуулийн цэц нэг юм алдаагаа заслаа. Энэ сайн хэрэг, харин нь үүнийг буруутган намын жагсаалтыг шүтдэг бурхнаа болгон авирлаж байгаа хүмүүсийн жинхэнэ мөрөөдөл нь мөнгө, эрх мэдэл л байна шүү дээ. Тэр нь байхгүй болчихоор тэд бухимдах нь аргагүй. Нэг үгээр хэлэхэд ЯНХАН СЭТГЭХҮЙГЭЭР ТӨР УЛСЫГ ЗАХИРАХ ГЭСЭН АТГАГ САНАА.

antalya rent a car