Өнгөрсөн 2015 онд Увс аймгийн түүхт 90 жилийн ой тохиосон билээ. Ойн арга хэмжээнд зориулан цуглуулсан хандивын мөнгийг зарим албан тушаалтнууд завшсан байж болзошгүй байгаа ажээ.Уг нь “Увс нутгийн хөгжлийн хөтөч” төрийн бус байгууллагын 5021533891 тоот Хаан банкны дансаар хандиваа цуглуулсан аж.
Ингээд аймгийн удирдлагууд анх хандив өргөхийг ард иргэдэд уриалахдаа 90 жилийн түүхт ойн хүрээнд нэр бүхий 90 ажлыг хийнэ хэмээн амлаж байжээ. Амласан ажлуудын ихэнх нь биелээгүй бөгөөд зарим хандивын мөнгийг хувийн дансаараа шамшигдуулсан байж болзошгүй байгаа аж. Тухайлбал Ардчилсан намын дэд дарга, “Увс нутгийн хөгжлийн хөтөч” ТББ-ын тэргүүн Т.Эрдэнэбат 2015.06.03 нд түрээс төлөх нэрийн дор хандивын данснаас өөртөө чек бичиж есөн сая төгрөгийг бэлнээр гаргасан байдаг бол Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Эрдэнэтогтох өөрийн бичсэн “Увс нутгийн бүтээлч эрхмүүд” номноосоо 100 ширхэгийг 5 сая төгрөгөөр ойд зарж хандивын данснаас бэлнээр зарлагаджээ.
Мөн “Ном хур” хэвлэлийн компани “Бага дэлхий Увс” альбомийн хэвлэлийн зардалд 25 сая төгрөгийг өөрсдийн өгсөн хандивт тооцуулж үнэгүй хэвлэж өгсөн байхад эргүүлээд 30 сая төгрөгөөр ойд худалдан авсан байгаа юм байна. Тэгэхээр эрх баригчид хандиваар хэвлэж өгсөн зүйлийг яагаад хандивын мөнгөөр дахин худалдаж авснаа тайлагнах ёстой ч өдийг хүртэл тайлбарлаагүй байна.
Мөн Ардчилсан намын ХЭГ-ын дарга Ж.Эрдэнэтогтохын хувийн 5084091370 тоот Хаан банкны дансаар “Хөрөнгө оруулалтын чуулганы бэлтгэл” нэрийн дор 2015.06.08-нд 7 сая 500 мянган төгрөг, 2015.06.15-нд 10 сая төгрөг, 2015.06.22-нд 20 сая төгрөг, 2015.07.01-нд 10 сая төгрөг, 2015.07.17-нд 7 сая 500 мянган төгрөг нийт 55 сая төгрөгийг шилжүүлж хяналтгүйгээр зарцуулсан байгаа юм байна.
Ойн үеэр “Увс нутгийн хөгжлийн хөтөч” ТББ-ын дансыг ашиглан Ардчилсан намынхан сонгуулийн зардалаа “босгосон” байж болзошгүй байгаа бөгөөд хандивт өргөсөн ихэнх компани ямар нэгэн эрх ашгийн зөрчилтэй өөрөөр хэлбэл эрх баригчидтай холбоо сүлбээтэй уул уурхай, барилга бүтээн байгуултад оролцдог аж ахуй нэгжүүд байжээ. Нэлээд их хандив цугласан ч Баянмөнх аврагын хөшөөнөөс өөр хандивын мөнгөөр босгосон бүтээн байгуулалт гэж нэрлэх зүйл алга байна.
Харин шагнал урамшууллын зардалд 634 сая 467 мянган төгрөг, зохион байгуулалтын зардалд 153 сая, бусад зардалд 157 сая төгрөг гэх зэргээр эргэн тайлагнахад төвөгтэй, урсгал зардалд их хэмжээний мөнгө оруулж “угаасан” байх магадлалтай байгаа юм байна.
Хандив өргөсөн компаниудыг эрх ашигаар нь эрэмбэлвэл:
1. “Монголиан гладвилл Увс петролиум” ХХК – 400 сая төгрөг /Малчин суманд газрын тосны хайгуул хийж буй. Хэдийгээр Засгийн газартай 2015.04.20- нд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан ч 2015.10.06 нд байгуулагдсан болох нь тогтоогдож томоохон маргаан дэгдээгээд байна./
2. “Увс Бадрал” ХХК – 200 сая төгрөг / “Монголиан гладвилл Увс петролиум” ХХК-ны 20 хувийг эзэмшдэг Монгол талын компани гэх боловч 50 хувийн эзэмшигч нь Хятадын иргэн байдаг./
3. Отгонбаатар “Дэвшил-Увс” ХХК – 10 сая төгрөг / УБХ-ийн барилгыг барьсан, Гудамж төслийн замын гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэсэн./
4. “Шинжан шинфа” ХХК – 10 сая төгрөг / Гудамж төслийн 8.4 км замыг 27 тэрбумаар 3 жил гүйцэтгэсэн БНХАУ-ын компани. Мөн энэ онд дахин орж ирж дутуу орхисон ус зайлуулах системийг барина гэх/
5. Ө.Барсүрэн “Амарсанаа” ХХК – 8 сая төгрөг /Улаангом сумын 64-ийн урд талд хууль бусаар газар хашиж үйлчилгээний төв барихаар ажлаа эхэлсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй./
6. Х.Нямаа “Их барилга Увс” ХХК – 5 сая төгрөг / Баруун бүсэд баригдсан битүү худалдааны төвийг өөрийн газартаа байршуулж улмаар “эзэн” суусан/
7. С.Бэгзжав “Өгөөмөр өгөөж” – 3 сая 500 мянган төгрөг /УЦУОША-ны хойно үнэгүй газар авч орон сууц барьсан, Гудамж төслийн замын асьфалтад орох бетон нийлүүлсэн/
8. С.Цэгмид “Нарлаг төв” 3 сая төгрөг / Биеийн тамир спортын газрын арын талбайг хууль бусаар авч барилгын ажил эхлүүлсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй./
Үргэлжлэл бий…
Н.Ганаа
Dorgio.mn
Холбоотой мэдээ
-
Зочин (May 02, 2016 12:05:34 pm )
Больчихвол яасы МАН-\нхааан худлаа улс төржиж байхаар нутаг усныхаа нэрийг бодооч Энэ бичээд байгаа юмнууд аймгийнхаа ойд ямар хувьнэмэр оруулсы Нүхтэй мөнгө өгөөгүй байж яаж ичих ч үгүй ийм юм бичээд сууж байдаг бна Тэгээд бас том бэлэг ард олныхоо нүдэн дээр аваад малилзаад байгаамаа Энэ зурган дээрх залуу та нарын дэргэд ойг зохион байгуулахад хамгийн их сэтгэл гаргасан, хийсэн ажилтай хэлэх үгтэй, аймагт байтугай улс орондоо ихийг бүтээж байгаа залуу Дуурайж чадахгүй бол дуугуй байцгаал даа
-
ХБ (May 02, 2016 12:31:43 pm )
улаан луйварчид
-
Vher Mongol (May 02, 2016 2:04:07 pm )
Ugasaal tiim shdee ta nar odool medej bgamuu kkkk ATG bnuuu???
-
zochin (May 02, 2016 3:11:56 pm )
batsaihan tsaschiher CH. KHURELBAATAR 3 ODOO BOLIO NAADUUL CNIN TA 3 SHIG HUIVALDAJ BAIGAAD GAZAR NUTGAA ZARAAGUI TOSVIIN OLON JIL DAMNUULJ TOSVIIN NEMUULJ BAIJ BETON GUUR BARIDAG DUNDAAS NI CH.KHURELBAATAR 1 TERBUMIIG HUSDAG SHIGEE BODOOD BAIGAA YUM UU.TIIM BISHEE . CH . KHURELBAATAR UVSIIN TESED SONGUULIAR DEVSHIJ IRVEL TOLGOIG CHI HAGA TSOHINO GEJ MEDEEREI TA 3 NOVSH TESIIN ARD TUMNIIG BAGA DOROMJLOOROI. BOHMORON SUMIINHAND URIALJ BAINA .NAAD CH KHURELBAATARAA KHOOJ YAVUULAARAI TANAI HOTGOR SHANAGIIN UURHAIG SOLONGOSCHUUDAD OLON SAYA DOLLARAAR ZARSAN SHUU TARKHII NI HAGA TSOHIOD HOOGOOD YAVUULAARAI.AH NI SAYA DOLLARIIG MONGO GEDEG YUMUU GEJ TOMORDOG BOLSON GESEN SHUU.
-
ЗочинЗочин (May 02, 2016 3:37:05 pm )
МАН ыхан болимоор юм. Таануусын дэргэд монгол улсдаа гайхагдахаар аймгийнхаа ойг тэмдэглэсэн. Та нар баяр хүргээч малнууд минь. Гоё болсон гэж улс даяар яригдаж байна. Та нар дэндүү хорсч байна даа. Ёстой хөгийн лаларууд минь. хэлэх үг ч олдохгүй юм.МАН-ынхан тавьсан гүүрээ нэг харчих тэгээ л болоо. Ингэж улсын мөнгө иддэг байхгүй юу. Ичмээр юм. Увсыхан хэн яасныг мэдэж байгаа шүү.
-
Увс зочин (May 02, 2016 4:15:28 pm )
Батсайхан дарга та доороо ажиллаж байгаа хэдэн тэнэг мөнгө тараагч,Хүрлээгийн бөгс долоогч нарыг жаахан янзтай цэгцтэй байлгалдаа.Наадуул чинь хорио авдаггүй нохой шиг загинах юм.Ганаа гэнүү,Анхаа гэнүү,Бороо гэнүү хуруу даран тоологдох намын мөнгөөр гол зогоож яваа хэдэн банхараа уяж байл даа.Та уг нь аймаг удирдаж явсан гэмгүй цагаан сэтгэлтэй гудиггүй монгол эр.Даан ч наад банхарууд чинь увсын ард түмний дунд баас цацаж уналтаа эхлүүлээд байна
-
Anonymous (May 02, 2016 5:34:33 pm )
Bushuu shalgachiich barina gevel tegtene tegtene
-
ҮҮЛЭНБААТАР (May 02, 2016 11:51:38 pm )
МУУ ЛАЛУУД ДААНЧ ИХ ТАНСАГЛААД БСАН ЮМ.
-
zochin (May 03, 2016 12:47:41 pm )
iimermerxvv pizdanuud bidnii karmag ongichood bgashdee
9 Comments