Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт “Жи Класс” маркийн автомашинтай залуус Багшийн дээд, Улаанбаатар их дэлгүүр, Хүнсний 20 орчмоор 10000, 20000 мянган төгрөг тараасан явдал ихээхэн дуулиан тарилаа.
Залуус уг үйлдлээ эцэг эхийнхээ буяны дурсгалд зориулсан гэж тайлбарласан байдаг. Тэгвэл цагдаагийн байгууллагаас машины эзэн хэн болох ямар учиртай мөнгө тараасныг шалгасан байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Мөнгө цацсан залуу нэгэн барилгын компанийн захирал. Тухайн өдөр эхнэртэйгээ муудалцсаны улмаас ийнхүү иргэд рүү мөнгө цацсан” гэжээ Одоогийн байдлаар мөнгөний хэмжээ нь 700-800 мянган төгрөг орчим болоод байгааг эх сурвалжууд мэдээллээ. Мөн дээрх үйл явдлыг ямар нэгэн сонгуультай холбоогүй гэдгийг ч онцолсон юм. Энэ талаарх мэдээллийг бид эргэж дэлгэрэнгүй мэдээлнэ.
Г.Лхагваа
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 02, 2016 12:45:08 pm )
Hutsdag al benaad Baagii chin jhn ohin Haltar mngo ogood ileed bsn usiin bichleg dree shalgaachee manai tsagdaa, ATG
-
1234 (May 02, 2016 5:25:59 pm )
Барилгын компанууд үнэхээр ашигтай ард түмэнг мөлждөг нь үнэн байна. Арайчдээ авгайтайгаа хэрэлдээд улсын мөнгөн тэмдэгт цацсан нь үнэн бол “Мөнгөн тэмдэгт” үэгдүүлсэн, гэмтээсэн асуудалд эрүү үүсгэж, бүх мөнгийг нь улсын орлого болгоё.
-
иргэн харц ард (May 02, 2016 6:18:22 pm )
Энэ бол эхлэл .баян ядуугийн ялгаа ямар хэмжээнд хүрч байгааг энэ үйлдэл харуулж байна. Төрийн суртал ухуулагад аятайхан боломж гарч байна даа
-
иргэн (May 03, 2016 9:29:19 am )
жинхэн ядарсан хүмүүст өгчихгүй дээ, маанаг
-
MGL (May 03, 2016 9:39:46 am )
Яахав дээ цаад нэг юм нь шуналтаад өгсөн мөнгийг нь голоо биз, түүнд нь уурлаад ав-гай”-хаа голсон мөнгийг хүмүүст тараагаа биз. Гэхдээ ухаан муу л байна даа өвдөж зовсон хүн өгчих байсан юм.
-
хх (May 03, 2016 11:02:22 pm )
За одоо барилгынханаа харж байгаа биз. Ингэж л шулж байна ш дээ. Монголын бүх залуус байрны лизингийн дор дөрлүүлэн зүтгэж байна. Манжийн дарлалаас гараад лизингийн дарлалд орсон монгол болов гэж. Оюутан залуусынх нь ганц хүрэх гэж зүтгэж байгаа цэг ч ганцхан байртай л болох. За тэгээд байрны үнийг дагаад түрээс ямар болов? Ямар ч баялаг бүтээхгүй хэдэн мөнгө хүүлэгчид. Ер нь бол монголын ард түмэн дарлалд орсон ш дээ.
6 Comments