Улс төрийн хоёр том намын тохиролцоо жижиг нам, эвслүүдэд боломж олгосонгүй. Үүгээр барахгүй тэднийг өөрсдийнх нь хаяаг хүссэн, хүсээгүй түшилцэхэд хүргэв.
Өөрөөр хэлбэл, энэ удаагийн парламентын сонгуульд дангаараа, эсвэл ямар нэгэн намтай эвсэж оролцохоо эртнээс илэрхийлж байсан зарим жижиг нам, эвсэл сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Үүнээс гадна тэд хоёр том намын аль нэгийг нь дэмжиж ажиллахаа ч мэдэгдэв.
Тэд ийм шийдвэрт хүрэх болсон нь өнгөрсөн сарын 22-ны өдөр хуралдсан Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдааны шийдвэртэй холбоотой. Учир нь, Цэцийн гишүүд сонгуулийн холимог тогтолцоог хууль зөрчсөн. Нэг үгээр хэлбэл, парламентад жагсаалтаар орж ирэх нь буруу гэж үзсэн юм. Гэхдээ өнөөгийн улс төрийн өрнөл, үйл явцыг ажиглахад жижиг нам, эвслүүд МАН, АН-ын аль нэгийг нь дэмжиж, ирэх сонгуульд оролцохоос өөр сонголтгүй болгож байгаа нь “МАНАН-гийнхан хаалганы цаана наймаалцаж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нөлөөлсөн” гэх олон нийтийн хардлагыг баталж байх шиг дүр зураг харагдаж байна.
Жижиг намын удирдлагууд дээрх Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж, “МАНАН-гийн захиалга” хэмээн тайлбарлаж байсан. Энэхүү байр сууриндаа УИХ дахь “Шударга ёс” эвслийнхэн бат зогсож, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн шийдвэрийг хэлэлцэх асуудалд тав хоногийн завсарлага авсан бол бусад жижиг намын дарга нар ч өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байв.
Тухайлбал, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун “Цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Энэ бол хоёр том намын хийж байгаа зүйл. Өөрөөр хэлбэл, МАН, АН-ынхан өөр намуудыг гаргахгүй байх үүднээс ийм үйлдэл гаргаж байх шиг байна” гэх тайлбарыг өгч байсан бол МҮАН-ын дарга М.Энхсайхан “Жижиг нам, эвслүүдийг хавчсан тогтолцоонд гулсаж орж байгаа нь харамсалтай. Мэдээж энэхүү асуудлыг жижиг намууд хоорондоо ярилцана. Бид идэвхтэй сөрж зогсохыг эрмэлзэх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Гэсэн ч өнөөдөр удахгүй болох УИХ-ын сонгуульд дангаараа болон эвсэж орохоор сэтгэл шулуудаад байсан жижиг нам, эвслүүд МАН, АН-ыг бараадаж эхэлсэн хоёр том намын тохиролцоо, тэдний хүсэл ногоон гэрлээр батлагдах нь тодорхой боллоо.
Үнэндээ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт нам, эвслүүд Үндэсний аудитын газарт сонгуульд оролцохоо мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлж дууссан. Өнөөдрийн байдлаар энэ удаагийн УИХ-ын сонгуульд 14 нам, 85 бие даагч оролцохоо мэдэгдээд байсан бол дөрвөн жижиг нам Ардчилсан намыг дэмжиж оролцохоо илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, тэд энэ удаагийн парламентийн сонгуульд оролцохгүй, өнөөгийн эрх барьж буй намыг дэмжиж оролцохоор болжээ.
Тодруулбал, “ИЗНН”, “МҮАН”, “ХҮН” болон “Эх орон” намууд АН-ыг бараадаж, сонгуулийн өмнө болон хойно УИХ болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд удирдлагуудаа шургуулан оруулах боломжийг хайж, тохиролцоонд хүрэх нь тодорхой болов. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар бол тус намын нэр дээр ИЗНН-аас УИХ-ын гишүүн С.Оюун тэргүүтэй таван гишүүн парламентын сонгуульд, гурван гишүүн нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихээр болжээ. Харин МҮАН-аас УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, М.Сономпил нар ирэх сонгуульд АН-ын нэр дээр хүч үзэхээр шийдсэн гэнэ. Үүнээс гадна Эх орон намын дарга Б.Эрдэнэбат ч тус намыг дэмжиж сонгуульд оролцохоо мэдэгдсэн бөгөөд дотроо зөрчилтэй байгаа Хөдөлмөрийн үндэсний нам ч гэсэн өнөөгийн эрх барьж буй намыг дэмжиж, сонгуульд оролцохоо мэдэгджээ.
Харин МАХН-ын хувьд дээрх жижиг намуудтай эвсэж сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Үүнээс гадна МАН-тай эвсэх асуудал хүчтэй яригдаж байсан ч тодорхой шалтгааны улмаас хоёр нам тус тусдаа сонгуульд оролцохоор болж, мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өнгөрсөн баасан гарагт хүргэж өгсөн билээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Иргэн (May 02, 2016 8:20:26 am )
Jijig nam gej yu ve,zugeer neg 2 hunees burdsen nam nertei Uls Tor sonirhogch l bna,ter hamar Ganbold gene uu HUN namiin yasan olon nam damjdag shaar ve!!!! Ene MAN n garaad hogiig sain shalgamaar bhiin!!!
-
SARNAI (May 02, 2016 11:33:17 am )
AN MAN NAMUUD NOERHOLO TOGTOOJ BNA EDNI BULHAI NI ILCHILEH SOROG HUCHIN BH HEREGTEI HERGEER BOLOMJ OLGOH NOHTSOLIG HAAJ BNA
-
MGL (May 02, 2016 11:49:07 am )
Монгол хүн монголын баялаг нь байдаг юм монгол хүнээ харынханд зарж ирээдүй болсон нялхас нь өвчнөөр хорвоог орхиж байхад залуус бид нэгдэж энэ төрд шургалчаад байгаа АН хөөн зайлуулах хэрэгтэй
-
марс (May 02, 2016 11:54:51 am )
тэгсэн ч МАХН хэнтэй ч эвсээгүй дангаараа өрсөлдөнө гээд явж байна, МАНАН одоо болиосой өчнөөн л идэж уулаашд, ард түмэн тэнэг биш
-
SARNAI (May 02, 2016 12:25:48 pm )
Mонгол хүн бид чинь улс орныхо эзэн нь байж эрдэс баялага хүртмээр бна харийхан цөлмөөд дуусах нь
-
Зочин (May 02, 2016 2:22:02 pm )
АН-ынхан сонгуулийн булхай их хийж байна жишээ нь халамж,НД -д ажилладаг бүх ажилтай хүн болгон Баянгол дүүрэгт С.эрдэнээг дэмжиж сонгуульд оролцоно гээд БГ дүүрэглүү шилжилт хөдөлгөөнийг хйилгэж амжилттай дууслаа.
-
Болд (May 02, 2016 2:54:30 pm )
АН-н мөрийн хөтөлбөрийг санахад одоогийн улсын байдал 180 градусын зөрүүтэй байгааг ард иргэд мэдэж байгаа шүүдээ. Одоо АНг түших хэрэг байхгүй шүүдээ бусад жижиг намууд. АН одоо сонгуульд хэзээ ч олонхийн саналыг авч чадахгүйшүүдээ.
-
Зочин (May 02, 2016 8:14:54 pm )
МАНАН хэмээх бүлэглэлийг зайлуулая.
-
сарнай (May 03, 2016 5:50:26 pm )
МАН-ын бүлгийн дарга Ө. Энхтүвшин гишүүний хэлснээр АН-ын санал буюу нийслэлийн ИТХ-ын тэргүү¬лэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай адил тогтол¬цоогоор буюу 76 гишүүний 48-ыг нь тойргоос, 28-ыг нь намын нэр¬сийн жагсаалтаар явуулах шаард¬лагыг хүлээн авахаар болжээ. Ингэхдээ нийслэлийн ИТХ-ын харьцааг 30-15 гэж тогтох нь зүйтэй гэж 2012,4,9 хэлсэн байдаг одоо яагаад эсэргүүцэх болов …..
9 Comments