antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2012 5 comments

Г.АЛТАНШАГАЙ: ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨД ТЕАТРААС ГАРЧИХСАН, ГАЛТ ТЭРЭГ НЭГЭНТ ХӨДӨЛСӨН

нийтлэсэн Admin

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайг “Залуус” буландаа урилаа. Энэ залуу мөрөөдлөөр дүүрэн, биелүүлэхийн төлөө зүтгэж чаддаг нэгэн аж. Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрж, Норовлин суманд өссөн тэрбээр “Аав минь насаараа сумын клубийн эрхлэгчээр ажилласан хүн бий. Би мэдээ орох цагаасаа л урлагаар амьсгалсан. Сумын төвд зохион байгуулсан урлаг соёлын бүх л арга хэмжээнд оролцож, дуулж, хуурдаж, бүжиглэдэг “Жаран мэргэжилтэй Жамсран” гэдэг шиг хүү байлаа. Бөх, гар бөмбөг, дуу хуур гээд оролцохгүй зүйл байхгүй. Нийгмийн идэвх сайтай, сайн, муу бүх зүйлд ангийнхнаа уриална. Зуны амралтаараа өвөө, эмээгийндээ очиж мал хариулж, ойр зуурын ажилд нь тусална. Багадаа жүжигчин бус дуучин болно гэж боддог байсан” хэмээн бага насаа дурссан. Түүнтэй залуу нас, хүсэл мөрөөдөл, амьдралынх нь тухай ярилцлаа.

-“Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл амжилттай байлаа. Баяр хүргэе.

-Баярлалаа. “Өнөөдөр” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Бид өнгөрсөн онд уран бүтээлийн олз омог, амжилтаар дүүрэн, сайхан жил байлаа. Монгол Улсад мэргэжлийн театрын урлаг үүсэж, хөгжсөний 80 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Энэ ойтой давхцуулж, залуу уран бүтээлчид хүсэл мөрөөдлөөрөө нэгдэн “Мөрөөдлийн театр”-аа байгуулж, анхны уран бүтээлээ тавилаа. Үзэгчид сайхан хүлээж авсанд баяртай байна. Ийм жүжиг тавих нь бидний мөрөөдөл байсан. Мөрөөдөл биелдэг юм байна. Үүний цаана их том мөрөөдөл байгаа. Залуу насандаа цаг хугацаатай уралдаж ажиллах, зорьсон ажлынхаа ард гарах хамгийн аз жаргалтай байдаг юм байна. Өөрийгөө дайчилж ажиллана гэдэг ямар сайхан байдгийг одоо л мэдэрч байна.

-“Миний нууц хүү” жүжгийг үзээд Монголд ДБЭТ-аас гадна бас нэг театрын суурь тавигджээ гэж бодсон?

-Бид тайз, дэлгэцийн урлагийн бүх төрөлд хүч, авьяасаа сорино. “Мөрөөдлийн театр”-аа өргөжүүлж, театртай болох нь бидний мө- рөөдөл. Монголд одоогоор драмын мэргэжлийн ганц театр байна. Бүрэн хэмжээний томоохон уран бүтээл хийдэг театртай болох цаг ойрхон байгаа.

-“Мөрөөдлийн театр” гэдэг нэрийг яаж бодож олов?

-Хамтлагтаа ямар нэр өгөх вэ гэж бид удаан ярилцсан. Олон ч нэр санал болгосон. Бид будаан дотор хийж шигшиж үзээгүй, ярилцаж байгаад энэ нэрийг л өгье гэж санал нэгдсэн. Лам хараас ч асуусан.

-Хүн хүүхэд наснаасаа холдох тусам мөрөөдлөөсөө холддог. Харин чи хэр мөрөөдөмтгий вэ?

-Мөрөөдөл гэдэг агуу зүйл шүү дээ. Хүмүүс мөрөөдлөө сөө бүү холдоосой. “Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй” гэдэг. Мөн гө төлдөг байсан ч би мөрөөдөх л болно. Залуу хүн орчин тойрноо гэрэлтүүлэхийн тулд шатах ёстой гэдэг. Их сайхан үг шүү.

-Танай театрын дараагийн уран бүтээл юу байх вэ?

-Энэ онд их ажил төлөвл өсөн. Хонхны баярын үеэр залуусын хүсэл мөрөөдлийн тухай жүжиг тавина. Зун кино хийхээр төлөвлөж байгаа. Мөн телевизийн нэвтрүүлэг хийнэ.

-Хүссэн бүхэн өндөр босгыг нь давдаггүй УДЭТ-т ажиллаж, ирээдүйтэй жүжигчин гэгдэж, жүж гийн гол дүрийг авдаг болчихсоны дараа театраас гарахаар шийдэхэд тань юу нөлөөлөв?

-Монголд мэргэжлийн жүжигчин бэлтгэж байгаа олон сургууль бий. Жилд ойролцоогоор 200 гаруй хүүхэд жүжигчин мэргэжлээр төгсдөг. Гэтэл ажлын байр нь ганц театр, хэдэн продакшн л байгаа. Тийм учраас ДБЭТ-т орохыг хүмүүс мөрөөддөг. Би урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, гавьяат жүжигчин Л.Чаминчулуун багш нарын удирдлага дор жүжигчний мэргэжлийг эзэмшиж, 2006 онд сургуулиа төгсөөд УДЭТ-т ажилласан. УДЭТ-т ажилласнаар маш их зүйл сурсан. Алдартай уран бүтээлчид, алтан үеийн жүжигчидтэй хамт олон сайхан уран бүтээл дээр ажиллалаа. Жүжиг хэрхэн бүтдэг, яаж багаар ажилладаг вэ гээд энэ хугацаанд их зүйлийг ойлгосон. Тэнд сурч мэдсэн зүйлээ улам хөг жүүлж, өөрсдийнх өө үзэгчдийг бэл дэж, театрын урлагт өөрийн хувь нэмрээ оруулах ёстой гэж бодсон. Ингээд л гарсан. Үнэнийг хэлэхэд бие дааж ажиллаж үзмээр санагдсан. Хүн залуу насандаа олон зүйл амжуулах ёстой. Улсын театрт ажиллаж байж л сайн уран бүтээл бүтээдэг юм биш шүү дээ. Театраас гарлаа гээд уран бүтээлээс хөндийрөхгүй.

-Бие дааж ажиллах ямар санагдаж байна вэ?

-Хийж бүтээх хүсэл, эрч хүч оргилсон залуу насандаа өөрийн гэсэн баг бүрдүүлээд хэний ч хараат бус уран бүтээлээ хийнэ гэдэг сайхан. УДЭТ-т байхдаа найруулагчийн өгсөн дүрийг л сайн болгохын төлөө ажилладаг байсан. Өөрсдөө хамтлаг байгуулаад уран бүтээл хийхээр бүх зүйл толгой дээр ирж байна. Өдөр сургуулилалт хийж байхад жүжигчид маань өлсөж байгаа болов уу гэж бодохоос эхлээд бүх зүйлд санаа зовдог юм билээ. Захирлаас тогооч, оёдолчин хүртэл бүх ажлаа өөрсдөө хийж байгаа. Өнөөдөр хэдэн хүн манай жүжгийг үзэв, үзэгчдийн хандлага хэр байна гэж санаа зовно. Найман цаг унтахаа болиод зургаан цаг унтдаг болсон. Өмнө нь зөвхөн дүрээ бодоод л нисэж явдаг байсан бол одоо хариуцлага нэмэгдэж байна. Хариуцлага нь ажлын чанар, үр дүнг сайжруулж, амжилтыг дагуулдаг. Толгойд маш олон санаа эргэлдэж байна. Бие даахаар толгой илүү ажилладаг юм байна. “Миний нууц хүү” жүж гийг тавихад Эрхэмээ (жүжиг чин Г.Эрхэмбаяр) бид хоёр Оросын алдарт зохиолч В.Ванпиловын “Ууган хүү” зохиолыг сонгож аваад, бүх зүйлийг тэгээс эхэлсэн. Жүжигчдээ өөрсдөө сонгож, хувцас хунараа өөрсдөө бэлдсэн. Маркетинг, менежментээ ч өөрсдөө хийсэн.

-Бүх зүйл өөрийн толгой дээр буух хэцүү байна уу?

-Өргөдлөө өгөөд театраас гарсан, галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Одоо ухрах зам байхгүй. Өөрийнхөө хүчээр юм хийж бүтээнэ гээд бүх бололцоогоо дайчлаад зүтгэхэд хэцүү санагдахаас илүү сайхан мэдрэмж давамгайлдаг юм байна. Жүжгээ тоглоод ёслох бүрт их гоё мэдрэмж, омогшил төрдөг. Жүжгээ үзэгчдийн хүсэлтээр 30-аад удаа тоглолоо. Хүмүүс жүжгийг маань үзээд сэтгэл хангалуун байгаа нь ямар ч бэрхшээлийг баллуурдах том шагнал юм даа.

-Жүжигчний мэргэжил эзэмших гэж хотод ирж байсан Алтаншагайг эргээд дурсвал?

-Оюутан болж анх хотод ирсэн. Эхний жил гэрээ санаад ёстой баларсан шүү дээ. ХЭА гэсэн дугаартай машин харахаар нүдний нулимс цийлэгнээд л, гүйгээд очмоор санагддаг байлаа. Хаана автобусны буудал байдаг, хаагуур зам хөндлөн гарах вэ гэдгээ мэдэхгүй хөглөж яв сан тохиолдол олон бий. Манай сургуулийнхан хичээлээ давтаж, сургууль дээрээ хонож өнжих явдал олон. Бусад сургуулийнхан гэртээ хичээлээ давтдаг бол бид ангиараа, жүжиг давтдаг болохоор бөөнөөрөө байхаас аргагүй. Би сар шахам гэртээ харихгүй сургууль дээрээ амьдарч байсан удаатай. 100 төгрөгийн гөөхий, 50 төгрөгийн ундаа уугаад жүжгээ давтан ангидаа хонож байсан тэр үе л хамгийн дурсамжтай, сайхан байдаг юм байна.

-Хошин урлагийн продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан байх аа?

-Оюутан байхдаа “Шинэ үе” продакшнд ажиллаж байсан. Хамгийн анх үзэгчдэд хүрсэн дүр гэвэл “Улсын тэргүүний уран сайханч Алтаншагай”. Хүмүүст намайг танилцуулсан тэр үзүүлбэртээ хайртай, хааяа үздэг.

-Тэр дүрээр үзэгчдэд хүрсэндээ ч юм уу, үзэгчид чамайг харахаараа инээгээд байдаг?

-Тийм хандлага байдаг. Миний тоглосон уран бүтээл, гаргасан дүрийн олонх нь инээдмийн төрлийнх байдаг юм. Гэхдээ “Жүжигчин өөрийг өө эвдэж байх ёстой. Үр гэлж нэг маягаар тоглох юм бол нэг хэвэнд орно” гэсэн багшийнхаа үгийг бодож явдаг. Тийм болохоор жүжигчний ур чадварыг шалгах олон төр лийн уран бүтээлд өөрийгөө сорьё гэж боддог. Тэгээд зорилгодоо алхам, алхмаар хүрч байна. Энэ жил “Сайн, муу, хэрцгий”, “Дурлалын сум”, “Цэлмэг тэнгэр” , “Аравт” зэрэг дөрвөн кинонд тоглосон.

-Саяхан бүл нэмсэн гэв үү?

-Өнгөрсөн намар хүүтэй болж, Уужим гэдэг нэр өгсөн. Энэ нь “Аравт” кинонд миний тоглосон баатрын нэр л дээ. Хүүг маань нялх байхад жүжгийн ажил ид оволзож байсан болохоор уран бүтээлээ нэгдүгээрт, ар гэрээ хоёрдугаарт тавиад л явсан даа.

-Ууган хүүгээ анх харахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Эхнэрээ амаржихад хажууд нь байсан. Ингээд л аав болдог байж, энэ миний хүү- хэд гэж бодоход жингүйдэж, хөл газраас хөндийрөх шиг болсон. Эмч “Хүүхдээ тэврээд үнсээрэй” гэхэд нь үнс сэн. Баярлаж байсан ч гаднаа илэрхийлж чадаагүй. Бага зэрэг шооконд орсон байх. Эхний үед хүүгээ усанд оруулах гэж баахан сандардаг байлаа. Одоо гайгүй болсон. Хүүхэд шөнө уйлах л жаахан хэцүү.

-Эрчүүд хүүхдээ тэврэхээс нааш аав боллоо гэдгээ бүрэн мэ дэрдэггүй гэдэг шүү дээ?

-Би ч гэдсэнд байхаас нь эхлээд л аав боллоо гэдгээ ухамсарласан л даа. Шинэ хүнээ угтаж авах бэлтгэлээ сайн хийсэн.

-Залуу гэр бүлийн амьдрал хэр төвхнөж байна вэ?

-Аяга тавгаа нэг нэгээр нь нэмээд, ор сандлаа цувруулж аваад амьдралаа цэцэглүүлэх гээд зүтгэж л байна. Дөнгөж эхэлж байна. Санхүүгийн асуудал, лизинг гээд бусад залуусын туулдаг замыг туулж л явна. Сэтгэл дүүрэн, аз жаргалтай амьдрахын төлөө хөдөлмөрлөнө дөө. Хамгийн эрч хүчтэй ажиллах үе эхэлчихсэн. Дөч гартлаа энэ эрчээрээ ажиллана гэж бодож байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (January 20, 2012 1:55:41 am )

    yasan zuv bodoltoi zaluu ve amjilt husei. jujgiig chini uzsen. zugeer dajgui sanagdsan. sain hudulmurluj saihan amjiltand hureerei. tanai ger buld sain saihniig husei

  • Anonymous (January 20, 2012 2:42:39 am )

    amjilt hvsie demjdeg shvv shan amidraarai

  • Anonymous (January 20, 2012 4:39:39 am )

    ahiin duu han Hentiinhen zovhino uuduu setgel tsagaan uils ariun humuus shuu chamaas bas harahdaj bn a ene chanaraa buu geegeerei uragshaaaaaa deesheee niseed baiii buteegeed baiiii

  • Anonymous (January 20, 2012 5:37:28 am )

    baharhaj bnaa az jargal sain saihan amjilt buteeliin arvin olztoi baih boltugai!

  • Anonymous (January 21, 2012 12:00:43 am )

    Altanshagai busad zaluuchuuddaa ulger duurial bolj chadah zaluu shuu. Amjilt husie. Ulsiin terguunii uran saihanch Altanshagai….

antalya rent a car