УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
–Пропорциональ тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн шийдвэрийг Та хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Сая Цэцийн гаргасан намын жагсаалтаар сонгогдох асуудлыг хүчингүй болгосон нь зөв шийдвэр. Нийгэм, иргэд түүнийг хүсэж байгаа. Гэхдээ цагаа олсонгүй. Цэцийн шийдвэрийн хувьд тэнэгийн ухаан хойно гэдэг л болж байна. Сонгууль хаяанд тулчихсан, нэр дэвшилт эхлэхэд хэдхэн хоног үлдсэн, тойргоо 150 хоногийн өмнө хуулиараа тогтоочихсон цаг үед ийм шийдвэр гарсан нь сонгуульд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Ийм нөхцөлд сонгуулиа сайн зохион байгуулахгүй бол үр дүнд нь эргэлзэх, үймээн самуун үүсэх нөхцөл байдал ч үүсч мэдэх юм. Үндсэн хуулийн цэцийнхэн өмнө нь энэ талаар асуудлууд хөндөгдөж байхад юугаа бодож суусан улсууд вэ. Тэр тусмаа хэдхэн сарын өмнө энэ асуудлаар маргаан үүсгэхээс татгалзсан зэрэг нь гайхал төрүүлж байна.
Цэц ер нь захиалгаар ийм алхам хийгээд байна уу гэх хардлага төрж байна. Сонгууль бүрт хуулиа өөрчилж, нэг хэсэг хүн өөртөө тохируулсаар өдий хүрэв үү ч гэж хардахаар.
–Даргыг нь УИХ-аас улстөрийн шалтгаантай огцруулсны дараа Цэц ийм шийдвэр гаргалаа. Үндсэн хуулийн цэц өнөөдөр үүргээ гүйцэтгэх чадамжтай эсэхэд ч эргэлзээ бий болж эхэллээ?
–Цэц Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх чадамжгүй болсон байна. Улстөрийн нөлөөллөөс ангид байж чадахгүй байна. Энэ бүхэн бол тэнд ажиллаж байгаа гишүүдийнх нь ёс суртахуунтай холбоотой.
Нөгөө талаар тэднийг улс төрийн шалгуураар томилсонтой холбоотой. Цэцэд маш өндөр ёс суртахуунтай нь амьдралаар батлагдсан, хуулийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх шалгуураар туршлагатай хуульчид томилогддог байх хэрэгтэй.
-МАН, МАХН эвсэх асуудал яригдаж байгаад бүтсэнгүй. Эвссэн бол ирэх хожил нь юу байсан бэ, эвсээгүй учраас гарах хохирол гэж үүсэх үү?
-Энэ асуудал эцэслэгдээгүй гэж бодож байна. Дээгүүрээ тохирч чадаагүй ч гишүүд, дэмжигчид нь доогуураа эвсэж, нэгдэх үйл явц өрнөж магадгүй.
-Одоогийн УИХ-ын 28 гишүүн нь намын жагсаалтаар орсон. Ийм бүрэлдэхүүнтэй парламентын онцлог ажиглагдах юмуу?
-Ийм холимог бүтэц бий болсноор төрд намын нөлөөлөл өндөр болдог юм байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн эрх ашиг хохирч болох талтай юм.
Иргэдээсээ эмээдэггүй, намын даргадаа хайртай 28 гишүүн байлаа гэсэн үг юм уу.
Одоо цэцийн дүгнэлт гарчихаар эдгээр гишүүдийн бүрэн эрх Үндсэн хуулиар түдгэлзэхэд хүрч байна. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4-д зааснаар Үндсэн хуулийн заалт үйлчилж эхэлнэ гэсэн үг юм.
-Энэ УИХ-ын ажлыг Та юу гэж дүгнэх вэ?
-Өөрийн чинь асуултын хариуд хөгжлийн өсөлт жилийн 17 хувьд хүрч байснаа хоёр хувь болтлоо буурлаа, өр нэмэгдлээ гээд хэлчихбэл товч бөгөөд, хангалттай хариулт болох биз ээ. Ардчиллын хувьд ахиц дэвшил гарсангүй. УИХ үр дүнтэй ажиллаж чадсангүй. УИХ Хувийн явцуу эрх ашигт үйлчилсэн хууль их баталлаа. Би санаанд орж ирсэн нэг жишээ дурдья.
Өнгөрсөн жилийн эхэнд архи, спирт, түлш шатахуун импортолж буй манай томоохон компаниуд онцгой албан татвараа төлөхдөө нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож төлөх хууль батлуулж авсан. Гэтэл жирийн иргэн, жижиг бизнес эрхлэгчид хил дээр тухайн өдрийн ханшаар тооцож гаалийн татвараа төлж байна.
-Та 4 жилийн өмнө МАН-аас гараад 4 жил бие даагч гишүүнээр ажиллаад сая намдаа буцаж ирсэн. Бие даагчаар ажиллахын давуу тал, сул талууд юу байна вэ?
-Бие даагч гишүүн хүн иргэдийн хэлж, ярьж буй зүйлүүд, нийгмийн тулгамдсан асуудлуудын талаар санал, бодлоо харьцангуй чөлөөтөй илэрхийлэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, ингэж ярьснаар намын бүлгийн бодлоготой зөрчилдлөө, дагасангүй гэдэг асуудал үүсдэггүй.
-МАН-д яагаад эргэж ирэв. Намуудын нэр хүнд унасан үед дахин бие даагаад нэр дэвшихэд сонгогдох боломж байсан юм биш үү?
-Энэ алхмыг хийхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн.
Нэгдүгээрт, бидний гишүүн байсан намаас сонгуульд хамтарч оролцох санал тавьсан. УИХ дахь цөөнхүүд хамтарч сонгуульд орох нь үр дүнтэй байж болох.
Нөгөө талаар өмнө зөрчилдөж байсан асуудлуудаар нам нээлттэй болсон гэсэн үг юм. Бидний дэмжигч олон түмний эрх ашгийг намын бодлогын түвшиндээ авч үзэж байя гээд бидний төлөөллийг намын Удирдах зөвлөлдөө багтаасан.
Үүнийг бид намд шинэчлэл явж байна гэж харсан. Мөн бидэнтэй мөр зэрэгцээд Оюутолгойг ашигтай гэрээгээр ашиглая гэж явсан Б.Бат-эрдэнэ гишүүн, аваргыг маань Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн зэрэг нь өмнөх төсөөллийг бага багаар өөрчилсөн ч гэж ойлгож болно.
Хоёрт, хамтрах саналын талаар сонгогч иргэдээсээ судалгаа авч үзсэн. Дийлэнх хувь нь бие даагчид шийдвэр гаргах түвшинд цөөдөөд байна гэсэн санал илэрхийлсэн байсан. Энэ сонгуулийн хуулиар бие даагчид болон шинэ хүн гарч ирэхийг хааж хавчсантай хобоотой байх.
Бид хоёрын хувьд олон түмэн мэдэх учраас саадгүй л гарна л даа. Шинэ бие даагчид гарах магадлал муу байна, та бүхэн цөөднө гэсэн санаа л гэж ойлгосон.
Гуравт, бидний ард байгаа дэмжигчдийн санал, бодлыг мөрийн хөтөлбөртөө тусгаж сонгуульд хамтарч оролцох чухал санал тавьсан. Энэ хүрээнд, нэн тэргүүнд намын нэрийн ард жагсаалтаар сонгохгүй байх дээр санал нэгдсэн. Мөн эдийн засагт аюул нүүрлүүлж буй үүссэн өрийг төлөх схем, эрсдлийн сан бий болгох асуудлыг МАН-ын хөтөлбөрт тусгууллаа.
Эдийн засгийн хямралыг даван туулах арга зам, хөгжлийн бодлогын асуудлаар байр сууриа нэгтгэсэн. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс хамааралгүй тогтвортой хөгжлийн загварыг шавхагдашгүй баялаг болсон мал аж ахуй дээр суурилсан ХАА, хөнгөн үйлдвэрлэлийг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх замаар бий болгоно гэж төсөөлж байна.
Энэ чиглэлд, “Монгол мал” хөтөлбөр, мал аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг үргэлжлүүлэн эрчимтэй хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байгаа. Энэ мэт асуудлуураар бидний байр суурь нэгдэж, мөрийн хөтөлбөрт туссан.
Дөрөвт, тохиролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боловсон хүчний нөөцийн хувьд МАН бусад намаас давуу талтай байгаа нь ийм алхам хийхэд нөлөөлсөн гэж болно. Мөн нэгдсэн цул, эв нэгдэлтэй нам байх чиглэл рүү явж байгаа нь хямралаас гарахад эерэгээр нөлөөлөх нэг хүчин зүйл юм. Хямрал дээр улстөрийн шөргөлцөөн нэмэгдэхээр гэр орноо шатаачих гээд байгааг бид бас бодолцсон.
Ярилцсан Т.Бүдээхүү /www.gereg.mn/
Холбоотой мэдээ
-
tsoeo (April 29, 2016 11:22:19 am )
noen yrvaach nohoi sharvaach gedeg ene dee
-
zochin (April 29, 2016 11:25:29 am )
teheer darga ni oorchlogoddnd gesen ug uu
-
Anonymous (April 29, 2016 12:32:15 pm )
доогууроо хаагуураа ккк
-
Зочин (April 29, 2016 3:19:32 pm )
Хожуу ч гэсэн алдаагаа олж харсан нь сайн. Одоохондоо Монгол орныг арай гайгүй авч явж чадах нам нь зөвхөн МАН гэдэг нь өдрөөс өдөрт тод харагдсаар байна.
-
Anonymous (April 29, 2016 8:57:54 pm )
хэ хэ харин тиймээ 20 гаран жил дангаараа МАН төр барьлаа Монгол улс маань ч сайхан хөгжлөө овоо хэдэн МАН-ын баячуудтай боллоо
-
Anonymous (April 30, 2016 6:46:26 pm )
ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛСЭН БАЙНААА.
-
-
-
зочинзочизочиннзззочиночиночинЗочин (April 29, 2016 4:54:04 pm )
Даваасүрэн гишүүн зөв шийдвэр гаргасан байна үнэхээр үзэл бодол нэгтэй улсууд нэгдэж ажиллахгүй бол болхоо байлаа шүү дээ Ардчилсан нам үнэхээр хэнздэж байна бүх юмруу амаа ангайгаад ханцуй шамлаад л дайрчих юм тэгээд л өөрсдөө идчих юм ахиад төрд гаргаж болохгүй шүү дээ ард түмэн элгээрээ хэвсэн шүү МАН арай буурьтай хямралаас гаргахгүй бол болхоо байлаа шүү
-
zochin (April 29, 2016 6:36:35 pm )
4 jiliin umnu ch zov shiidver gargasan odooniih ni ch bas zov l shiidver
-
Зochin (April 29, 2016 9:04:07 pm )
ene neg hyn muutai urvagch odoo bolimoor um.
-
Zochin (April 30, 2016 4:30:04 pm )
Ene manai ulsiin chadaltai ediin zasagch hun ene 4 jild Ikh hurald suuhdaa ard tumend heregtei yu hiiv, yamar huul sanaachlav,zugeer suuj AN–iin hiisen bolgoniig harluulah ajliig sain hiisen , uneheer ikh yum ene hunees huleej baisan, oi gutsan daa,teheer bie daagchid gej hen be, yamar ur buteeltei uls be geheer uneheer noil.
-
зочин (May 01, 2016 9:29:17 am )
Биеэ унэлэгч
-
Anonymous (May 01, 2016 9:53:18 am )
ман муу””” гэхдээ ан- с дээр. иргэд аан- г дарамталж бсангүй. ан- жинхэнэ коммунист маягаар ажилласан.
12 Comments