Нийслэлийн хамгийн ууган сургуулиудын нэг гуравдугаар сургуулийн шинэ барилга өнгөрсөн есдүгээр сард сүр дуулиантайгаар нээлтээ хийж ашиглалтад орсон.
Нэг ээлжиндээ 960 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, дэлхийн стандартад нийцсэн байртай анхны сургууль гэж бараг амтай болгон нь шуугиж байсан цаг саяхан. Гэтэл барилгын ажил, сургуулийн орчин, тохижилтод нь 7.2 тэрбум төгрөг зарцуулсан гэгдэж байсан тус барилга ашиглалтад ороод жил ч болоогүй байхад гадна, дотор хана нь цуурч, зарим өрөөнийх нь хаалганы хажууд ан цав үүссэн талаар эх сурвалжууд мэдээлсэн.
Энэ талаар тус сургуулийн захирал Б.Хоролгараваас тодруулахад, “Зуун айл орчмын газар цэвдэгтэй хэсэгт ордог болохоор байшингийнхаа суурин доор нэлээд устай байгаа. Одоогоор хоёр янзын хагарал үүсээд байна. Нойтон байсан шавар хатахаараа хагарсан. Зүүн талд нэлээд гүн хагарал бий. Энэ нь байшингийн суурийг хоёр янзаар тавьсантай холбоотой. Дулаараад гүний цэвдэг нь гэсэхээр доошоо суулт өгч байна. Бид барилгын ажлыг гүйцэтгэсэн “Алтанбулаг трейд” компанид мэдэгдсэн. Тус компанийнхан ирэх сарын 1-10-ны хооронд засварлаж өгөхөөр болсон. Уг нь анх барилга хүлээлгэж өгөхдөө есөн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, 60 жилийн баталгаатай гэж хэлж байсан” гэсэн юм. Гэтэл ашиглалтад ороод ганц ч жил болоогүй хэрнээ ямар ч газар хөдлөлт болоогүй байхад, гадна, дотор хана нь цуурч, зарим өрөөнийх нь хаалганы хажууд ан цав үүсч маш богинохон хугацаанд чанар нь харагдчихлаа.
Хугацаанаасаа өмнө өөрсдийнхөө хөрөнгөөр яаравчлан барьж дуусгасан “Алтанбулаг трейд” компанийнхан улсын төсвөөс мөнгийг нь шийдэж өгөхгүй болохоор өөрсдийнхөө мөнгөнд тааруулаад хямдхан материалаар “халтуурдчихав уу”. Эсвэл үнэхээр барилга барьсан газараа цэвдэгтэй гэдгийг нь мэдэхгүй дээ ийн алдаа гаргав уу. Жил хүрэлгүй цууралт өгч байгаа дэлхийн стандартад нийцүүлэн барьсан гэх тодотголтой анхны сургууль маань хэзээ нурж, хэдэн хүүхдийн амь насыг эрсдэлд оруулахыг хэлж мэдэхгүй юм.
Т.Гэрэл
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
zochin (April 28, 2016 12:45:45 pm )
chanargui barilga barih ni moda bolson niigem. chanar bish too g erhemledeg niigem shdee. suuliin ueiin barilguud barag bugd iim bgaa
-
Зочин (April 28, 2016 1:46:04 pm )
Алтанбулаг трейд 60 жил засвар хийх юм байна л даа.Трейдийн захиралын нас гүйцэх үү.Хэцүү л юм болж дээ.
-
НИЙСЛИЙН АРДЧИЛСАН НАМ (April 28, 2016 4:10:35 pm )
БОЛЬЁ ОО
-
зочин (April 28, 2016 4:18:06 pm )
Мөнгөний нилээд хувийг нь яамныхан нь авсан байх аа даа, тэгээд л бага мөнгөөр халтуурдаад, үр дүн нь энэ шүү дээ, Гантөмөр сайд аа
-
Anonymous (April 28, 2016 4:37:36 pm )
Ичээсэй ийм юм хийж байдаг
-
Anonymous (April 29, 2016 12:53:19 am )
huuchin surguuli ni olon jil yaj zugeer baigaad bn yum stevdegtei gene shu hudal shaltag
-
zochin (April 29, 2016 8:08:23 am )
Улсын төсвөөр барьсан нэртэй , хугацаандаа ашиглалтанд орохгүй сунжирч сунжирчхаад, 1,2 жил бололгүй цууралт өгчихсөн, сантехник нь маш муу сургууль байж л бна шүү дээ. Уул нь хойч ирээдүйгээ боддог ухаантангууд бол тэр тусмаа сургууль, цэцэрлэгийн барилгын чанар дээр илүү анхаармаар санагдах юм даа!!
-
Bataa (April 29, 2016 9:26:01 am )
Газар хөдлөлтийн эрчим нэмэгдэж байгаа өнөө үед одоогийн барилгууд тэсэх үү энд анхаардаг хүн байна уу
-
зочин (April 29, 2016 9:50:16 am )
Хуучин сургууль нь олон жил болохдоо газар хөдлөлтөд 2-3 удаа өртөхдөө яагаач үгзй л юм даа. Ичээч. Буруугаа булзаруулах аргаа мөн олвоо.
-
Anonymous (May 01, 2016 9:23:27 am )
Ямар арчаагүй юм бэ. Төсөвлөгдсөн мөнгөнөөс нь цавчаад нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг болжээ. Энэ улс оронд болж бүтэж байгаа юм ховор болжээ. Сэтгэл маш их эмзэглэж байна.
10 Comments