antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2016 17 comments

Тавантолгойн нүүрсийг үнэгүйдүүлж үнс болгосон гавьяаг Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан үүрнэ !!!

нийтлэсэн Admin

14617234155720211742160

Өнөөдөр өглөө зарим цахим сайтаар “МАН-ынхан 350 сая ам.доллар авч тараагаагүй бол Тавантолгой иргэдэд ашгаа өгөх байжээ”  гэх утга нийтлэл гарчээ. Ёстой л нөгөө “бантсан хүн хүн ална” гэгчээр эрх баригчид өөрсдийн буруугаа бусдад нялзаах гэсэн башир арга л энэ байх даа. Тэд өөрсдийн хийсэн булайгаа МАН-д үүрүүлэх гэж мянга зүтгээд ч амжилт олохгүй нь тодорхой. Учир ард түмэн тэнэг биш болохоор бүгдийг нь үнэн зөвөөр нь дүгнэж цэгнэж чадна.

Манай уул уурхайн салбар дэлхийн нийтийн нүдийг баясгаж, “арааны шүлсийг” асгаруулж явахад “Чалко”-той Монголын хувь заяаг өөрчлөж чадах гэрээг хийж чадсан. Тийм ч учраас Хятадын талынхан дараагийн засаг гарч ирсэн даруйд ил далдаар “гүйлдэж” гэрээндээ өөрчлөлт оруулахаар хатгаж эхэлсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй хэвийн үргэлжилж байсан нүүрсний экспортын үнийг бууруулахын тулд зогсоолгож, “нүүрсийг чинь авахгүй” гэж бойкотлож байсан. Тэр үед л энэ гэрээний үнэ цэнийг учир мэдэх хүмүүс бүгд хүлээн зөвшөөрч байв. МАН-ынхан засгийн эрхийг барьж байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-н ирээдүйн экспортыг барьцаалж эхний ээлжинд 250 сая ам.доллар зээлсэн байдаг. Харин дараа нь 2012 оны хавар тус компаниас жилийн тогтмол 5 болон 7 хувийн хүүтэй зээлсэн 100 сая ам.долларын зээл авсан байдаг. Гэхдээ нүүрсээ 70 ам.доллараар нөхцөлтэйгээр гарын үсэг зуруулсан.

Гэтэл 2012 онд олуулаа болсон Ардчилсан намынхан буюу Н.Алтанхуяг “Чалко”-гийн гэрээг өөрчилсөн юм. Тэд гэрээнд өөрчлөлт оруулахдаа монголчуудад дэндүү гэхэд дэндүү ашиггүй, Хятадын талд дэндүү ашигтай байдлаар буюу нүүрсээ тонн тутмыг нь 25 ам.доллараар гаргахаар шийдвэрлэчихсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл ийм байдлаар Хятадууд Тавантолгойн нүүрсийг зөөгөөд бараг шувтрах тийшээ орж байх шиг байна.

Ийм байтал эрх баригчид сонгууль дөхсөн энэ өдрүүдэд өөрсдийн хийсэн алдаагаа МАН-д нялзааж уснаас хуурай гарахаар бэлтгэж эхэлсэн бололтой. “Муу нэр, луу данс” зүүгээд буй МАН-ынхан зээлсэн гээд буй 350 сая ам.доллараа иргэддээ эх орны хишиг болгож тараасан. Гэтэл “тонн тутамыг нь 70 ам.доллараар гаргахаар гэрээ хийчихлээ. Үүнээс муу гэрээ хаана ч байхгүй” гэж амтай болгон нь хоолой мэдэн орилож улстөр хийж явсан АН-ынхан засгийн эрхийг авсан даруйдаа улам муу болгоод 20 гаруйхан ам.доллараар гаргахаар болсон гэдгийг хамар хашааны Должин эмээ ч мэднэ. МАН-ынхан тэнэг биш учраас дэлхийн зах зээл дээр нүүрсний үнийн хэлбэлзэлийг тооцсон учраас л 70 ам.доллараар ашигтай гэрээ байгуулсан. Тэр ч байтугай энэ гэрээг чинь нөгөө “муу нэр луу данстай” Д.Сугар хийсэн байдаг шүү. Хэвлэлээр байнга муу нэр зүүж явдаг тэрбээр ядаж л ард түмэндээ хэрэгтэй хоёр зүйлийг хийсэн. Тэрнийх нь нэг нь энэ. Хоёр дахь нь өнгөрсөн долоо хоногт шийдэгдсэн намын жагсаалтыг байхгүй болгох шийдвэр байв. Цэцийн шийдвэр гарахад тэр гишүүдийг ард түмэн сонгох нь зүйтэй гэсэн байр сууриа бат хамгаалж харагдсан. Энэ нь ч багагүй нөлөө үзүүлсэн.

Ер нь юм бүхнийг буруутгаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж бүх муу үйлээ өнгөрсөн цаг хугацаа руу чихэх гэж оролдож ард түмний тархийг угааж явдагаа эрх баригчид болих хэрэгтэй. “Чалко”-той хийсэн гэрээний үнэн түүх бол энэ. Хэрэв хуучнаараа явсан бол хамгийн багадаа 987  орчим тэрбумийн хөрөнгө улсын төсөвт төвлөрчих боломжтой байсан. Тонн тутмыг нь 70 ам.доллараар гаргаж байсан бол өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” хэд дахин ашигтай ажиллачихсан. “Чалко”-д төлөх өрөө бүрэн дуусгачихсан байхаас гадна эдийн засгийн ачааг үүрсэн хэвээр л байх байлаа. Эдийн засгийн ирээдүйн бүх тооцоо судалгааг нь хийгээд Монголын талд маш ашигтай гэрээ хийснийг бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж улс орноо эдийн засгийг гүн хямралд оруулсан Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа замхаруулсан шүү дээ. Яг дуусгасан хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Норовын Алтанхуяг.

Эцэст нь хэлэхэд 350 сая ам.долларыг МАН-ынхан ард түмэндээ тараасан болохоос АН-ынхан шиг улсын мөнгийг шамигдуулж, идэж уугаагүй шүү. Харин эрх баригчдын авилга хээль хахууль, улсын мөнгийг “буруу гараар” урсгасан явдлууд өнөөдөр захаасаа авахуулаад ил болж байна. Ганц жишээ дурдахад Женкогийн хэрэг. Женкод холбоотой хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа. Тэд 210 сая ам.доллараар төмөр зам барина гэж төсвөөс гаруулж авчихаад Монгол компаниуддаа 80 гаруйхан сая ам.долларыг өгсөн баримт байдаг. Үлдсэнийг нь Солонгосын Самсунг гэх нэр хаяг нь тодорхойгүй компанитай нийлээд “туучихсан” хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа. Түүгээр ч зогсохгүй Р.Эрдэнэбүрэнгийн хэрэг гэх “Барилгын үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой бас нэг хэрэг саяханаас шалгагдаж эхэлсэн.

Ингээд бодоход “Чалко”-гийн гэрээг замхаруулсан нь эзэн нь МАН уу, Н.Алтанхуяг тэргүүтэй байсан АН байж уу.

Г.Сүрэн

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • СонгогчЗочин (April 27, 2016 10:37:07 am )

    Маш үнэн бичжээ манай намынхаан. Бид гэмтэй чимээгүй л байцгаая. Тэгэхгүй бол наадуул чинь ингэж баримтаар цохиод болохгүй. Тус биш ус болно

  • bat (April 27, 2016 10:52:31 am )

    Yag unen ardiin namiin taraasan irgen bur taraasan 21 myangan tugruguus hichneen terbum taraasan ternees uls oron hyamrald urtsun yamar teneguud ard irgedtei belen mungu taraadag yum ardiin namiig arilgah heregte urialj bna.ardiin nam arilsan tohioldold mongol hogjinee

  • Anonymous (April 27, 2016 10:53:44 am )

    tavan tolgoi hichneen tom bailaa ch manai ulsiin bdg l uurhainuudiin neg ni.bvh l bvten uls hoer gurban uurhain hervvl hiij dooshoo oroh gjd.uls gedgee oilgoj bn u. uostoi shibshig.abah geed alaltsaad bgaa yum mcs ch bn u jenkod ni ch bn u ugchuuch e yu ch harsan vzsen sonsson ch nuguu l 2 tolgoi mgl chuud min alaagui baavgainhaa arisiig bulaaldaj shibshig blj bnd.

  • 123 (April 27, 2016 11:08:35 am )

    Үнэгүйдүүлсэн ч гэх шиг байгаа юм байгаагаараа байж л байг заавал газар шороо ухаж хэдэн төгрөг олж төсвийнхнийг тэжээх естой юмуу. Гар хөл байгаа л бол өөрөө өөрсдийгөө тэжээх ухаанаа олох хэрэгтэй ш дээ. Түүнийг ухаж яадийн ер нь.

  • ЗАЛУУС (April 27, 2016 11:08:50 am )

    ЭНЭ 3 НАМЫГ МОНГОЛЫН ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИХ ХЭРЭГТЭЙ

  • зочин (April 27, 2016 11:10:40 am )

    ЭРДЭНЭБҮРЭНГ АЛ БУУД

  • Zochin (April 27, 2016 11:39:53 am )

    MAN ard irgeded baahan dollariin zeel avch taraagaagui baisan bol , zeel telseer nuurs eneeder ingej uneguidehgui baisan yum, 4 jil zeel telseer duusaagui baina, ard tumnii amdraliig doroituulsan ene nam hariutslaga huleevel taarna

  • зочинЗоЗоЗочинчинчинЗочин (April 27, 2016 12:36:32 pm )

    МАн-ыхан идсэн ч гэсэн ард түмэндээ өгөөд иддэг хүмүүс.Харин ардчиллыхан идсэн дээрээ ард түмэнээ шулдаг нам.Тийм байж одоо битгий шударга царайлцгаа.

  • chuka (April 27, 2016 2:35:13 pm )

    газар шороо,байгалийн баялаг гэж тархи угаахаа зогсоогооч дээ 70 байсныг 25 болгосон юмаа даа эрүүл үү эргүүнүүлээ

  • z (April 27, 2016 5:21:10 pm )

    zuwhun chalkogiin 350say bish shv de. MAN niitde 3 ih naydiin zeel awch bvgdii n taraasan.

  • ZORIG AGSANII SUNS (April 27, 2016 8:46:05 pm )

    70 dollariig 25 bolgoson xumuusiin neriig batalgaatai ni bichcheech. tedniig ard tumen songohgui sh dee. GARIIN USEG ZURJ UNE BUULGAJ EX ORONDOO ELEGGUI NOBSHNUUDIIG ZARLAA ZARLA

  • Anonymous (April 28, 2016 7:54:11 am )

    МАН-ынхан тэнэг биш учраас ч гэх шиг … харин ч ингэж тэнэгээ бүү гайхуул , коммунист малнуудаа

  • shki (April 28, 2016 10:58:12 am )

    2011 онд нэг тонныг нь 115 доллар 60 цэнтээр худалдаж байсан коксжих нүүрсийг 2012 оны эхээр 70,0 ам доллар болгож үнэгүйдүүлсэншдээ. энэ гэрээг энэбиш гэдэг хүн хийсэндээ

  • СУДЛААЧ (April 28, 2016 11:08:42 am )

    Дампуурах эхлэлийг нь МАН-ынхан нь тавьсан шүү дээ. Занданшатар байна, Гадаад харилцааны сайд хүн байж гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг хууль санаачилж батлуулаад л, жинхэнэ том тэнэгтэж өгсөн дөө ер нь. МАН-ын бол мөнгө зээлж аваад өөрсдөө авахыг нь аваад, үлдсэнийг нь ард түмэнд хахуул хэлбэрээр тарааж өгөөд Монгол улсад ӨР үлдээсэн юм. АН ялгаатай нь мөнгө зээлж аваад олон олон Үндэсний үйлдвэрлэгч ААН- дэд хөл дээр нь босоход нь туслаж Монгол улсад Зээл үлдээсэн юм. Гэхдээ тэр зээлийг нь авсан ААН-үүд нь төлөхөөс татвар төлөгчид төлөхгүй юм. ЯЛГАА нь энэ……..

  • zochin (April 28, 2016 5:45:28 pm )

    Ene AN gj eostoi hoshnogo tsarialsan heden teneguudiig tejeeh gj bii bolson nam bna aa. Odoo boltol oligtoi tsoorson zaluu lider gj alga. Dandaa utulsun nuguu heden hujaa nar. Argagui shdee sots niigmiin ued hujaa gd deesh ni gargadagui bsan. Ardchilal nereer mungu l olj bwal yu bh ni hamaagui gdg huwia bodson humuus

  • zochin (April 28, 2016 5:47:17 pm )

    АН-ынхан дэндүү хувиа хичээсэн хүмүүс байхын би болж байвал бусад нь нам нь улс нь хамаагүй гэдэг философитой хүмүүс байна аа. Ядаж хуулинд захирагдах ёстой гэдэгээ мэддэг болмоор юм.

  • Улс тор судлаач. (April 29, 2016 8:11:07 am )

    Г.Сурэн гэдэг хун огт мэдээлэлгуй, судалгаа хийлгуй зовхон АН-ыг МУУХАЙ харагдуулахын тулд шал худал зуйл бичсэн байна. Тэгэж ярьвал Засгийн эрхийг АН барьж байгаа энэ уед МАН-ын Хятадын Чалко компаниас нуурс ээ барьцаалж зээлж 2012 оны сонгуульдаа зарцуулсан 350 сая долларийн 220 сая долларийг толж, “Эрдэнэс Таван Толгой” ХК нь жил дээ 5.8 сая тонн нуурс борлуулж Монголын туухэнд байгаагуй амжилт гаргасан байхад ингэж худал мэдээлэл тарааж болохгуй. Шаардлага бол чамд арга хэмжээ авна шуу.

antalya rent a car