Цэцийн даргыг өнгөрсөн өвөл гэнэт үүрэгт ажлаас нь чөлөөлөх ажиллагааг УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй АН-ынхан эхлүүлсэн. Тэд ч улмаар санасандаа хүрч Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг хугацаанаас нь өмнө чөлөөлж чадсан билээ. Бүр ээлжит бус чуулган зарлаж түүнийг чөлөөсөн.
Харин ийнхүү Цэцийн даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх болсон шалтгааныг эх сурвалжууд Цэцийн даргын суудалд УИХ-ын гишүүн, дэд дарга Р.Гончигдорж томилогдох гэж буй талаар мэдээлж байв. Бид ч дээрх томилгооны талаар бичиж байлаа. Р.Гончигдорж гишүүн харин үүнийг эсэргүүцэж байсан. Тэрбээр, “Нэг хүнийг дарга болгох зорилгоор нөгөөг нь огцруулж байгаа мэт мушгисан яриа гарахад эмзэглэж байлаа. Энэ бол тийм зорилготой зүйл огт биш юм” хэмээн тайлбарлаж явсан.
Дараа нь чуулган завсарлаж байх үед буюу өнгөрсөн сарын 18-нд Цэцийн гишүүн болох өргөдлөө Улсын Дээд шүүхэд гаргасан бөгөөд харамсалтай нь Дээд шүүх уг асуудлыг нууцаар хэлэлцэж чадаагүй юм. Гарцаагүй хууль зөрчсөн асуудал болох учир арга буюу хуулинд уягдсан хэрэг. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж гарч Улсын дээд шүүхийн бүх шүүгчдийн хурлаар Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдоржийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох хүсэлтийг хэлэлцэхийн тулд тухайн өдөр товлогдсон Эрүүгийн хэргийн хяналтын шатны хуралдааныг хойшлуулах замаар хуралдахыг хичээсэн ч хурал хойшлоогүй. Харин нэр бүхий зарим шүүгч арга сэдэж нийт шүүгчдийн хуралдааныг өглөөний 8.30 цагт буюу Эрүүгийн хэргийн хяналтын шатны хурлын өмнө амжуулахаар шийджээ. Гэвч нэгэнт илэрхий хуулийн заалтаас яаж бултах вэ дээ. Зарим шүүгчид үүнийг эсэргүүцэж тухайн асуудал хойшилсон юм.
Хаврын чуулган эхэлсний дараа Р.Гончигдорж гишүүн “Цэцийг тохинуулж, зөв төлөвшил тогтооно”, “Би хаана хэрэгтэй тэнд л очно” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн. Мөн Цэц рүү “явахгүй” гэдэг үгүйсгэлээ нэг ч удаа ашиглаагүй бөгөөд үүнийхээ хариуд хатуу хөтүү үгээрээ алдартай Н.Нямдорж гишүүнд баахан “баалуулсан”. Р.Гончигдорж гишүүн Цэц рүү дураараа “гүйгээд” очиж чадахгүй байгаа гол шалтгаан нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно, гэсэн заалт байдагтай холбоотой. Тиймээс УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг нэн яаралтай Цэц рүү “илгээх”-ийн тулд гишүүнээс нь татгалзуулж, чуулганаар энэ асуудлыг нь эцэслэх хэрэгтэй болчихоод байгаа юм.
Тэгвэл Р.Гончигдорж гишүүн Цэцийн даргын суудалд суух “ажиллагаагаа” дахин эхлүүлж байгаа аж. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн, дэд дарга Р.Гончигдорж өргөдлөө Дээд шүүхээр хэлэлцүүлэхээр Дээд шүүхийн зарим шүүгчид хамтарч ажиллаж байгаа гэнэ. Тиймээс тун удахгүй Улсын Дээд шүүхээр Р.Гончигдоржийг Цэц рүү “илгээх” асуудлыг хэлэлцэх бололтой. Түүнийг ийнхүү яаравчлан зүтгүүлэх болсон шалтгаан нь ирэх сонгууль болон ойрын өдрүүдэд яригдаад буй хуулийн өөрчлөлтүүдийг Цэц дээр унагахгүй байх гэсэн тактик гэж олон нийт хардаж байна.
Ер нь Р.Гончигдорж Цэц рүү явснаар гурван жилийн хугацаанд намынхаа төлөө хангалтай ихийг хийчих л байх даа. Ямартаа ч тун удахгүй тэрбээр Цэцэд томилогдох бас нэг дайралтаа хийх бололтой.
Ч.Ган
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Sambuu (April 27, 2016 8:26:50 am )
Гэзэгт намбир одоо болиоч ээ Дандаа дарга явна гэж юу байдаг юм бэ! Тэгээд ч ангерсен жилуудэд Гэзэгт намбаир гуай ер юу ч хийгээгуй Энэ тэр утгаар гэсээр байгаад еерийгее авсалсан! Хун еерийгее нэг л авсалдаг шуу дээ Суудлын хэнээтэн!
-
зочин (April 27, 2016 8:44:54 am )
тэтгэвэртээ суувал таарсан хошного
-
Anonymous (April 27, 2016 8:53:11 am )
Математикчдын нэрийг гутааж байгаа хүндээ. Энэ сайхан толгойг ингэж ашиглахын оронд хэрэгтэй зүйлд хэрэглэсэн бол. Математикч хүн ингэж аяглахаар адгийн тэнэг Давгаа гишүүн болно гэж зүүдлэх арга ч үгүй биздээ.
-
математик (April 27, 2016 8:59:08 am )
математикч хүн хаана явна вэ тоогоо заавал яасын ардын хүүхдэд буян болно
-
Зочин (April 27, 2016 9:54:39 am )
Иймч академич байх гэж.Унэнхээр академич юм бол судалгааны ажилаа хий.Албан тушаалаа ашиглаж Унгарт айлчилахдаа доктор хамгаалсан нь ямар чадвартайг харуулдаг.Ер нь багшийгаа муулдаг Тэмуужин та хоёр бол яг адилхан хун чанаргуй монгол биш сэтгэлгээтэй албан тушаалын толоо ухэн хатан зутгэгч шуналын тулам.Чиний З.Энхболдтой хамтарч яаж баяжсаныг олон тумэн мэдэхгуй ч мэдэх улсууд олон бий.Чи ламын хуухэд гэж ярьдаг байж юу гэж нугэл хийж тамд очих нухээ малтаад байгаа юм бэ.Чавар байгаа юм бол судалгааны ажилаал хий.
-
uanjmaa (April 27, 2016 10:54:55 am )
neeree ene chini tiim ih l uul tolgoi saitai.hairan saihan etsegiin her.odoo aabiinhaa burnah tahiliig abaad gandand suu gezegt mini
-
zochin (April 27, 2016 10:55:46 am )
odoo gandand suu.
-
ХҮН ХҮН (April 27, 2016 11:06:19 am )
ЭНЭ ОДОО БОЛООСОЙ ИРГЭДЭЭС ИЧИХГҮЙ БАЙНА УУ
-
Зочин (April 27, 2016 12:20:14 pm )
ҮХЦ гэж тэтгэвэртээ гарсан хүмүүсийн орогнодог газар болсон юмуу, энэ Гончигдорж гэж төрд хийсэн ажилгүй худлаа ярихаас өөр рольгүй дуракийг тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй. Асуудлаа ч тодорхой илэрхийлж чадахгүй мянган юм ярьсан хүн яаж математикч байдгийн хэл сэтгэхүй хоёр холбоотой гэдэг дээ. Ирэх сонгуульд гарахгүйгээ мэдээд цэцэд хорогдох л санаа агуулсан амьтанг тэтгэвэрт гарга. Хэмжээ нь болсон төрөөс минь өчнөөн жил идлээ дээ.
-
Үзмээ (April 27, 2016 2:57:31 pm )
Гончигоо минь одоо блиочээ. Тэр Хужаа авгайгаа тэвэрч хэвтэж байгаад хадан гэртээ очсон чинь дээргүй юу.
-
Зочин (April 27, 2016 5:07:28 pm )
Энэ цадахгуй новш юм одоо зугээр идсэнээ зов шингээх хэрэгтэй бусад хумууст боломж олго ургэлж улсаар тэжээлэх бололтой
-
Anonymous (April 27, 2016 5:16:58 pm )
ХУЛГАЙЧ НАРЫН ХУЛГАЙЛАЖ ЛУЙВАРДАЖ ИДСЭН УУСАНЫГ ШИНГЭЭЛГЭЭД БАЙХ УУ ТЭД ХЭТ ДАВАРЧ БАЙНА
-
бб (April 27, 2016 6:29:59 pm )
МАНЖИЙН ЭФҮ ЦЭРЭНГИЙН УДАМ ГЭЖ УРВАГЧ ОДОО Л ТӨРД ХЭРЭГЭЙ ЗАЙРАН БОЛЖД ЭЭ ИХ Л ДАВАРЧ БЙНА ДАА
-
шаабар (April 27, 2016 7:43:47 pm )
Яагаад цэцэд байж болохгүй гээд байгааг ойлгосонгүй. Хууль тогтоох байгууллагад ийм олон жил суусан туршлагатай хүнийг тэтгэвэрт нь хөөгөөд гаргачихаж боломгүй. Нямдорж Лүндээжанцан гээд хэн нь ч гэсэн Цэцэд байж Үндсэн хУУЛИА ХАМГААЛАХ НЬ ЗӨВ.
15 Comments