-“Би ганцаараа УИХ-д сонгогдмооргүй байна. Залуу хүмүүстэй хамт УИХ-д суумаар байна шүү дээ. Шинэ хүмүүсийг УИХ-д оруулж ирмээр байна. Би халаагаа өгмөөр байна. Өгөхдөө парламентад нэг баг болж ажиллаж үзэл бодол нь үнэт зүйлтэй хүмүүсийг оруулмаар байна” гэж хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр онцоллоо-
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-ынхан хамтран “МАНАН ба Сонгуулийн хуулийн захиалга” нэртэй өргөтгөсөн хуралдаан хийлээ. Үндсэн хуулийн цэцээс энэ сарын 22-нд Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэхүү шийдвэрийг УИХ дахь АН, МАН-ын бүлгийн гишүүд дэмжихээ мэдэгдсэн. Тэгвэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-ынхан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ.
Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Үндсэн хуулийн цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байна. Цэц үндсэн хуулийг манаж байгаа нь үнэн юм бол нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь шүүхтэй адилхан шийдвэр гаргадаг байгууллага. Шүүх нэг хүнийг алуурчин эсвэл аврагч гэж дүгнэж болохгүй шүү дээ. 2012 онд Үндсэн хуулийн цэцээс намын жагсаалтаар сонгохыг хууль зөрчөөгүй гэж үзчихээд өнөөдөр хууль бус гэж байна. Сонгууль болохоос хоёрхон сарын өмнө ийм шийдвэр гаргаж байгаа нь аль нэг намын захиалга гэж харахаас өөр аргагүй болгож байна. Монголчуудыг хагалган бутаргасан большевик дэглэм рүү ойртуулсан аюултай алхам гэж үзэж буй учир энэ саналыг хэлж байгаа юм. Түүнээс биш ард түмэн өөрийнхөө төлөөллийг шууд сонгох гээд байхад нь бид саад учруулах гэсэнгүй. Сант-Маралын судалгаагаар МАН 21, АН 17, МАХН 11 хувийн рейтингтэй байна. Энэ гурван нам нийлээд 49 хувийн рейтингтэй байна. Энэ гурван намыг дэмжиж байгаа хүмүүс Монголын нийгмийн 49 хувь нь л юм байна. Тэгвэл нөгөө 51 хувь яах юм бэ. ИЗНН, МҮАН болон бусад нам дээрх 51 хувийн тодорхой хувийг эзэлж байгаа байх. Ингээд хуулийг бага, багаар үгүйсгэж байна. Нөгөө 51 хувь цөөнх болоод байна шүү дээ. Ийм шударга бус зүйл рүү шилжих гээд байгаа учир би эсэргүүцэж байна. Хүмүүсийн саналыг шууд авч байгаа гэх нэрийдлээр өөрсдийгөө дархалж, нийгмийн тал хувийн саналыг хогийн сав руу хаях гэж байгааг эсэргүүцэж байгаа юм. Дэлхийн олон орон дээрх системүүдийг хослуулж байж хууль бус олон асуудлаа шийдэж чадсан. Харин манайхан бие, биенийгээ саналыг ингэж хулгайлж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь Монголын ардчилал, зөвшилцлийг устгах эв нэгдлийг бусниулах байгууллага болсон гэдгийг албан ёсоор хэлэх ёстой. Ер нь улс орныг том баг удирдана. Багийг сонгосноор нэгдмэл бодлогын ажлыг хэрэгжүүлэх боломжтой болно. ҮХЦ-ийн шийдвэрийг дэмжвэл Монголын хувь заяа үүрд ийм болно. Надтай адилхан М.Энхболд, Д.Лүндээжанцан гэх мэт нөхөд тойргоос сонгогдоно. Би ганцаараа сонгогдмооргүй байна. Залуу хүмүүстэй хамт УИХ-д суумаар байна шүү дээ. Шинэ хүмүүсийг УИХ-д оруулж ирмээр байна. Би халаагаа өгмөөр байна. Өгөхдөө парламентад нэг баг болж ажиллаж үзэл бодол нь үнэт зүйлтэй хүмүүсийг оруулмаар байна. Үзэл бодол нь тогтоогүй, үнэт зүйлгүй хүмүүс өнөөдөр УИХ-д орж ирж байна. Итгэл үнэмшилтэй биш мөнгөтэй хүн одоо сонгогдох гээд байна шүү дээ” гэсэн юм.
Д.ЖАРГАЛ
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
гэрч (April 26, 2016 5:04:50 pm )
энхбаяр битгий хуц.
-
Балт (April 26, 2016 5:11:08 pm )
Гочигдорж шиг хэрэгтэй газраа очмоор бн гээч …ЛАЙ БОЛОХООР ЗАЙ БОЛДОО ..ОДОО ЧАМААС УЙДСАН .ЯРШИГ ЧИ ЗҮГЭЭР Л ГАДАГШАА ДОТОГШОО ЯВСАН ШИГ БАЙ ..ЮҮХЭВ
-
Цэнгэл (April 26, 2016 6:40:10 pm )
Хар Пихлуу зайлаад өгөөч
-
Б дагва (April 26, 2016 6:47:17 pm )
Энхбаяр төрд хэрэгтэй хүн дээ ард түмэнийг одоогийнх шиг ядуу байлгахгүй л байх энхбаярыг дэмжиж байна
-
ах (April 26, 2016 6:58:05 pm )
чи яасан монгол улсаар тоглож дуусдаггүй дандаа хууль бус юм хийнэ
-
Иргэн (April 26, 2016 7:17:07 pm )
Enkhbayraa ard olon chamaas unheer zalhaj guitslee,bitgii tsoohon hedhen hogchuuliin tolgoi erguuleed baigaarai.Ebe ene namiig huuli busiig n medseer baij bataldag n buruu.
-
Anonymous (April 26, 2016 7:21:29 pm )
Хууль бус үйлдэлийг арай өөр хүмүүс хийгээд байгаа юм биш үү
-
цэцэг (April 26, 2016 7:39:34 pm )
Ug ni tur ni shashinaa hyndag joloo tsulbuuraas ni sain barij b.dag getel manai tur shashindaa bariulchigaad b.na iim baih ni eruul bish shuu dee !!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
зочин 3-р сар15 2О16 12.О5 am (April 26, 2016 8:02:18 pm )
Энхбаяраа чи байнга даравгараасаа болж жингүйдэлд орох юм яасан албан тушаалд дуртай нөхөр юм чамайг арайч ийм гэж бодоогүй үндсэн хуулиндаа 76 их хурлын гишүүнийг бүх ард түмнээс сонгоно гээд заасныг албан ёсоор өөрчлөөгүй байхад юу яриад байнаа хэрвээ 28 хүнийг намын жагсаалтаар гэж үндсэн хуулиндаа заасан байгаа бол чиний зөв яахаараа хуулиа зөрчөөд урд сонгуулд гаргасан алдааг буцааж зассан байхад чи ингэж орилох нь зөвүү чи төрд МАН-ч гэнэ үү МАХН-ч гэнэ үү энэ намаас төрийн бүх том албан тушаалд тавиулсан даа толгой чинь хэдэн зуун градус иргэсэн байна
-
Zochin (April 26, 2016 8:40:00 pm )
Цэцийн шийдвэр зөв. Ард түмэн өөрсдөө шийдэх ёстой. Хэн нэгэн жагсаалтаар дархлагдаж болохгүй. Сонгох, сонгогдох эрхээ эдлэе.
-
Anonymous (April 26, 2016 9:43:26 pm )
SONGUULI URSULDUJ BAIJ GARJ IREH NI ZUB
-
Anonymous (April 26, 2016 11:04:04 pm )
YAS YUMAN DEER SAIN BODOOD BAIHAD ENHBAYRIIN ZOV YUM BAINA DAA. TSETS NEGEL BISHEE.YLAGDSAN BAG NI DURMEE OORCHLOOD BAIJ BOLOHGUI SHUU DEE
-
irgen (April 27, 2016 12:41:44 am )
taalagdahgui baigaa bol zailah gui uu. har aalz
-
Anonymous (April 27, 2016 9:40:00 am )
zass chi huleen zovshoornuu bnuu hend hamaa bn
15 Comments