antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 2 comments

Холимог нь дээр үү, Мажоритар нь дээр үү

нийтлэсэн Admin
olloo_mn_1461631315_song
Эсрэг тэсрэг байр суурь

Иргэн Д.Ламжав: Их мөнгө өгч, жагсаалтад дээгүүр бичигдэх байдал ажиглагдсан

-Цэц УИХ-ын 76 гишүүнийг сонгох тухай Үндсэн хуулийн заалтыг нэг мөр тайлбарлалаа. УИХ-ын 76 гишүүнийг сонгох Үндсэн хуулийн суурь зарчмыг тогтоож байна гэсэн үг. Цэцийн шийдвэрийг Үндсэн хуулийн төвшинд дагаж мөрдөх ёстой байдаг учраас тэр л дээ. Хэдийгээр эцсийн шийдвэр гараагүй байгаа ч Сонгуулийн тухай хуулиас пропорционалиар сонгууль явуулах тухай заалтыг түдгэлзүүлчихлээ шүү дээ. Ингэснээр тухайн заалтыг хэрэглэж болохгүй гэсэн үг. Одоо яах вэ гэхээр, УИХ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг яаралтай хэлэлцэж хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрч байгаа бол хуульдаа өөрчлөлт оруулж, 100 хувь мажоритар тогтолцоог бий болгох ёстой. Хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Цэц эцсийн шийдвэрээ гаргана. Мэдээж өмнөх шийдвэрээ баталгаажуулах байх. УИХ цэцийн дүгнэлтийг үнэхээр хүлээж авах боломжгүй гэж үзвэл тэр тухайгаа нотолсон хөдлөшгүй хуулийн үндэслэл гаргаж тавих хэрэгтэй. Гэхдээ Цэцийн шийдвэрийг няцаах ямар ч тайлбар гаргах боломжгүй болов уу гэж бодож байна.

Тийм учраас Сонгуулийн тухай хуулийг зайлшгүй өөрчилж таарна. Гэхдээ энэ хэцүү зүйл биш л дээ. Амархан хийж болох зүйл. УИХ-ын сонгуулийг 76 тойргоор явуулах мажоритар тогтолцоонд шилжих байх гэж найдаж байна. Яагаад гэхээр, олон мандаттай тойргоор явуулж байхад сонгогчийн тэгш эрх зөрчигдөж байсан юм. Үүнийг “Хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалаад өгч байгаа саналынх нь жин адилхан байх ёстой” гэж тайлбарлах нэг хэсэг бий. Зарим газар нэг, бусад газар нь хоёр хүний төлөө гэх мэтээр ялгаатай санал өгч байгаа нь сонгогчдыг тэгш эрхээр хангах байдлыг зөрчиж байгаа юм. Олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулах нь өөр олон сул талтай байдаг юм. Тиймээс нэг мандаттай 76 тойргоор сонгууль явуулах зарчим руугаа шилжих нь илүү зохистой гэж бодож байна.

Хамгийн гол нь сонгуулиа зарласан хугацаанд нь багтааж хийх хэрэгтэй. Тиймээс хурдан л ажиллах шаардлагатай байна. Сонгуулиа Үндсэн хуульд заасны дагуу дөрвөн жилдээ багтаан явуулах нь ардчиллын нэг гол шалгуур. Мөн АСЕМ-аас өмнө сонгуулиа зохион байгуулж олон улсын өмнө нэр нүүрээ хамгаалах нь чухал. “Цэцийн шийдвэрээс болоод сонгуулиа товлосон хугацаандаа хийж чадахаа болилоо. АСЕМ-ыг зохион байгуулах үүднээс сонгуулиа хойпшууллаа” гэвэл шившиг болно. Пропорциональ сонгуулийн тогтолцоог 2012 онд л анх хэрэглэсэн шүү дээ. Энэ тогтолцоог хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл үүсч байна вэ гэхээр баян хүмүүс намд их хэмжээний мөнгө өгөх замаар жагсаалтад дээгүүр бичигдэх байдал ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн санал биш мөнгө асуудлыг шийдэх хандлага бий болсон. Ийм маягаар УИХ-ын гишүүн болоод зогсохгүй бүр цаашлаад Засгийн газрын гишүүн болох маягтай. “Давхар дээл”-ийг алга болгосон ч гэсэн үүгээр дамжаад Засгийн газрын гишүүн болчихно. Яагаад гэхээр, жагсаалтаас дараагийн хүн нь УИХ-д ороод ирнэ шүү дээ. Гүйцэтгэх засаглалд орж бодитой эрх мэдэлтэй болох сонирхолтой хүн олон байдаг. Иймэрхүү байдлаар манайд пропорциональ систем зохисгүй хэрэгжээд байна л даа. Үүнээс гадна өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өмнө нь болж байгаагүй олон зүйлийг харлаа шүү дээ. Тухайлбал, эмэгтэй гишүүд хэтэрхий нарийн ширийн зүйлсийг хуульчлах гээд л. Юм бүхнийг хуульчлах гэж зүтгэх нь зохистой хандлага биш л дээ.

С.Одонтуяа: Холимог тогтолцоог өөрчилбөл асар их мөнгөний тэмцлийг бий болгоно
/УИХ-ын гишүүн/

Сонгуулийн хуулийн шинэчлэлд ухралт хийснээр эмэгтэйчүүд болон нийгмийн бусад бүлгүүдийн төлөөллийн сонгогдох эрхэд шууд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаагаа илэрхийлэхийг хүслээ. Манай улс 2012 онд холимог системээр сонгуулиа хийж, хууль тогтоох байгууллагад анх удаа 11 эмэгтэй гишүүнийг сонгосон билээ. Тэд нийгмийн хүсэлт шаардлагад тулгуурласан олон хуулийг санаачлан, ажлын хэсгүүдийг ахалж, УИХ-аар батлуулахад сэтгэл зүрхээ зориулан ажилласан.

Тухайлбал, Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийсэн томоохон хуулиуд, Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлыг хуулиар зохицуулах нөхдөлийг бүрдуүлж, Гэр бүлийн тухай болон хүчирхийллийн эсрэг дуугарч, эрх зүйн шинэчлэлд эмэгтэйчүүдийн идэвх оролдоо нийгэмд хичнээн үгүйлэгдэж байсныг харуулж байна.

Гэтэл эдгээр хуулийг санаачлан батлуулсан эмэгтэй гишүүдийн маань бараг 40 хувь нь намын жагсаалтаар сонгогдсон. Энэхүү жагсаалт улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тогтолцоо байсан гэж хэлж болно. Мөн жагсаалтаар нам бүрээс хоёр эмэгтэй орох боломжтой болдог. Мажоритар тогтолцоо нь эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөлд халгаатай систем байдгийг олон улс орны судлаачид баталсан бол пропорционал төлөөллийн системийг парламентын засаглал бүхий 60 гаруй улс орон хэрэгжүүлж байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлаас гаргасан шийдвэрээр энэ тогтолцоонд өөрчлөлт орвол олон дахин сонгогдсон эрэгтэй улс төрчид болон улс төрийг илүү бохирдуулсан асар их мөнгөний тэмцлийг бий болгоно.

Сэтгүүлчийн өнцөг

Тэд намын биш хүний нэр хүндэд найдахаар шийдэв үү

Одоохондоо таамаглаж, acyvxaac өөр арга алга. Учир нь бүх зүйл тодорхой биш байна. Ганц тодорхой зүйл байгаа нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр. Цэцээс Сонгуулийн хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргачихлаа. Тэгэхээр Сонгуулийн хууль өөрчлөгдөж магадгүй байна. Ирэх пүрэв гарагг УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын тэргүүнд Сонгуулийн хууль бичигдэж орж ирэх болов уу. УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх нэг хувилбар бий. Гэсэн ч Цэц эцсийн шийдвэр гаргана. Дахиад л Үндсэн хууль зөрчсөн гээд гаргачихвал Сонгуулийн хуупийг өөрчлөхөөс өөр аргагүй болох юм.

Тэгэхээр шууд жижиг мажоритар болохоос өөр сонголт бараг л үлдэхгүй нь бололтой. Өмнө нь Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байгаа талаар гомдол гаргасан байдаг л юм билээ. Гэтэд тэр гомдлыг хүлээж аваагүй байдаг. Харин энэ удаад хоёр иргэний гомдлыг Цэц хүлээж авч, дүгнэлтээ гаргасан нь “тавилттай жүжиг” байв уу гэж хардах гээд байна. Өмнөх сонгууль ердөө намын нэрээр явсан. Нам нэр хүндтэй байсан учраас жагсаалт гээчийг гаргаж ирж, чансаа багатай улстөрчдөө түүндээ багтаасан гэж ойлгож болохоор байгаа юм. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар намын нэр хүнд гэдэг хаврын цас оронгуутаа хайлдаг шиг л алга болсон. Аль ч нам ялгаагүй. Тэр нь нэр хүндтэй, энэ нь нэр төрөө алдсан гэж ялгаад байх ч юм байхгүй. Бүгд л адил. Дээрээс нь жагсаалтыг иргэд маш дургуй хүлээж авсан. Одоо ч дургүйцсээр байгаа.

Магадгүй ихэнх хүмүүс жагсаалтад бичигдсэн намын нэрийг дугуйлахгүй орхиж ч байж болох юм, сонгуулиар. Тиймээс намууд тохироо хийж, буцаад жижиг мажоритар руугаа орохоос шийдсэн ч байж болох. Тийм бол УИХ-ын чуулганаар шууд хүлээгээд л авчихна. МАН, АН-ынхан Цэцийн дүгнэлтийг зөвшөөрчихөд МАХН болон бусад жижиг намууд хэчнээн арвалзаад айлгаж чадахгүй шүү дээ. Нөгөө талаар холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар мөнгөтэй хүмүүс нь жагсаалтад багтаж байна ч гэсэн хэл ам их гарч байгаа. Тийм хандлага байсан. Хэрвээ энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор хийвэл мөнгөтэй хүмүүс жагсаалтын эхэнд бичигдэх магадлал бүр нэмэгдэнэ. Харин жижиг мажоритараар явуулбал мөнгөтэй хүмүүс сонгогдох боломж тийм ч их биш болов уу. Зарим улстөрчид мөнгөний тэмцэл болно хэмээн байр сууриа илэрхийлсэн байна билээ. Яг үнэндээ өнөө цагт ард түмэн мөнгөтэй, олигархийг сонгохоосоо илүүтэй шинэ залуу боловсон хүчин, эх орноо гэсэн сэтгэлтэй улстөрч, хийсэн бүтээсэн юмтай хүнийг сонгохыг зорьдог болсон.

Хэдэн тэрбумаар нь цацаад ч хэрэггүй. Мөнгийг нь авчихаад, сонголтоо өөрөөр хийчихнэ шүү дээ. Харин жижиг мажоритар системээр сонгууль болбол эмэгтэйчүүдийн улс төрд эзлэх хувь л жаахан буурах байх. Гэхдээ ард түмэн мэдлэг чадвартай, чадалтай эмэгтэй улстөрчийг сонгохгүй гэсэн үг биш. Тойрогт өрсөлдөөд ялалт байгуулсан чадвартай, иргэдийн итгэлийг хүлээсэн эмэгтэй улстөрчид зөндөө л байгаа. Тийм болохоор энэ асуудалд ч нэг их санаа зовоод байх хэрэггүй болов уу. Ямар ч байсан УИХ-д суудалтай намууд хүмүүсийнхээ нэр хүндэд найдахаар шийдсэн бололтой. Гол нъ нэр хүндтэй хүмүүсээ л гаргаж ирээсэй билээ дээ.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ИРГЭН (April 27, 2016 3:39:51 am )

    тэр их мөнгийг ард түмэн ,нефть баазуудад тараах нь зөв

antalya rent a car