Амлалт нэхэх ард түмний холбооны дэд тэргүүн Г.Уянга мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ оны төсөв батлагдсанаар УИХ-ын 76 гишүүн юу хийсэн. Амлалтаа биелүүлсэн эсэхийг шалгаж болох нь. Гэтэл УИХ-ын гишүүд амлалтаа 82 хувь биелүүлсэн гэх юм. Иргэдийг дорд үзсэндээ тэд ингэж хэлж байна. 82 хувь биелүүлээгүй гэдэг нь бидний нүдэн дээр ил байна” гэдгийг онцолж мэдэгдэж байлаа. Түүнчлэн Шарын голын уурхайд ажиллаж буй уурхайчин 240 мянган төгрөгийн цалинтай байна. Гэтэл Шарын голд үйл ажиллагаа явуулж буй “Гоулд монгол” компанид төрөөс 18 тэрбум төгрөг гаргаж өгсөн байгаа. Энэ мөнгө монгол хүнд наалдахгүй байна. Түүнчлэн УИХ-ын гишүүд үүрэгт хугацаандаа нэг гишүүн тэрбум 600 сая орчим төгрөг хувьдаа завшсан гэсэн тооцоо гаргасан байна. Тухайлбал, тэдний амлалтаар бол дөрвөн ам бүлтэй айл дөрвөн жилд 67 сая төгрөг авах байсан гэж мэдэгдсэн.
Д.Баатарmminfo
Холбоотой мэдээ
Comments are closed.