antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 1 comment

Эмч нар өнөөдөр эсэргүүцлийн жагсаал хийнэ

нийтлэсэн Admin

1461628890571eafda8941c

Монголын эрүүл мэндийн ажилчдын эрх ашгийн төлөө ажилладаг ТББ-уудын нэгдсэн түр хороо, эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний хорооноос эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдал болон шинэ эрүүгийн хуульд орсон зарим заалтыг өөрчлөхийг шаардан өнөөдөр 13.00 цагт Чингисийн талбайд тайван жагсаал хийхээр холбогдох байгууллагаас зохих зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Түр хорооноос дараах мэдээллийг ирүүлжээ.

Үүнд: Түр хорооны гишүүд бид 2016 оны 4-р сарын 22-ны 22.00 цаг хүртэл холбогдох албан тушаалтнуудад тавьсан шаардлагынхаа хариуг хүлээлээ. Эрх баригч нам эвслүүд болон холбогдох газруудаас нэгч байгууллага хариу ирүүлсэнгүй. Доромжлол үргэлжилсээр байна. Тэд биднийг ноомой хүлцэнгүй хонь мэтээр харж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байгаа бөгөөд одоо хүлээн зөвшөөрч хүлцэнгүй хандах аваас хэдэн арван жилдээ хонь мэт байхаас өөр аргагүй байдалд орно. Иймд бид эрхээ хамгаалан олуулаа жагсана.

Бидний төлөө саарал ордны цонхоор харах эрх баригчид биш ажлынхаа төлөө ар гэрээ хүртэл умартагч бид өөрсдөө л тэмцэнэ. Эрүүл мэндийн салбарт ажиллагсад болон болон энэ салбарын цаашдын хөгжлийн төлөө санаа зовнигч хэн бүхнийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна гэжээ.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • irgen (April 26, 2016 8:41:58 am )

    zov shuu dee hariutslaga heregtei emch nar ih davarsan ulsuud heden tsagt yavaad heden tsagt ireh ni medegdehgui heterhii erh duraar gaigui uls bna gehdee ihenh ni hariutslagagui bson ene ni dooshoo dord ajiltandaa usersen bdag hunii amiig avarah bish buruu onoshlood hun alchhaad iim bsan yavaad zargald geh shig heruul ih hiine es surthuun uhamsar ih dutsan emch nar bolson, hariutslaga yarihaar temtseed boliochee oorsdoo yalzarsan baidalaa zasaad daraa ni yav eruul uhaan saruul …………….bolie…..emch naraa…..

antalya rent a car