antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 25, 2016 2 comments

Төр техник спортын төвөө нэг ТББ-д дээрэмдүүлчихэж

нийтлэсэн Admin

4nuur_2111Монголчуудын хувьд олимпын наадмаас медаль горьдож суудаг цөөн хэдэн спортын нэг бол буудлага. Буудлагынхан олимпод оролцох бэлтгэлээ Монголд цорын ганц зориулалтын буудлагын төв клуб буюу Техник спортын төв дээр хийдэг. Гэвч олимп хаяанд дөхсөн энэ өдрүүдэд тус клубын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа юм. Шалтгаан нь өмч хувьчлал аж. 2012 оны долоодугаар сарын 5-нд Төрийн өмчийн хороо Техник спортын төвийн байрыг төрийн өмчид бүртгэж авах тухай 323 тоот тогтоол гаргаснаар Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл нэртэй Төрийн бус байгууллага, ТӨХ хоёрын дунд энэ байрыг булаацалдах маргаан тавигдажээ. Талуудын маргаан хурцаар өрнөж олон нуугдмал асуудал ил болоод байна. Түүх сөхвөл, социализмын үед ажиллаж байсан Улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлд БНГАУ 1980 онд Техник спортын төвийг үнэ төлбөргүй барьж өгсөн аж. Тухайн үедээ 740 мянган маркийн өртөгөөр баригдсан буудлагын спортын иж бүрэн байгууламж бол социалист орнуудын эв санаа, хамтын нөхөрлөлийн билэг тэмдэг болж байж. Социализм нуран унаж, 25 жил өнгөрчихөөд байхад энэ нийгэмтэй холбоотой барилга байгууламжийн зарга яагаад өрнөөд байгаа хэрэг вэ. Энэ асуултын хариу бол төр өмчөө олигтойхон бүртгэж байгаагүй явдал. Энэ барилга ч хоёр нийгмийн заагт замхарч, сувдаг шунахай хүмүүсийн гараар орсон олон үл хөдлөх хөрөнгийн нэг болохдоо тулжээ.
Ямартай ч 1997, 2001 оны Төрийн өмчийн үзлэг тооллогоор Техник спортын төвийг Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл Төрийн бус байгууллага өөрийн өмчлөлд давхардуулан бүртгүүлсэн байж. Германчууд 1980 онд энэ барилгыг барьж өгснөөс хойш нийгэм солигдох хүртэл энд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл хэмээх байгууллага ажиллаж байсан юм. Залуучуудын нийгмийн үйл хэрэгт оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэ байгууллага соц нийгэмтэй хамт үгүй болсон. Харин оронд нь яг ижил нэртэй Төрийн бус байгууллага байгуулагдаад энэ төвд үүрлэчихээд байжээ.
Ганц энэ барилга биш нам, олон нийтийн гэх статустай 40 гаруй байгууллага төр хоёрын дунд өмчийн маргаан байгаа. 2001 онд эдгээр олон нийтийн байгууллагуудын хөрөнгөд төсвийн хөрөнгө оруулалт хийгдсэн эсэхийг нягталж, Засгийн газрын 127 тогтоол гарч ТӨХ-ны дарга Л.Пүрэвдорж, Хууль зүй дотоод хэргийн сайд, Санхүү эдийн засгийн сайд Ч.Улаан нарт өмчлөгчийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх үүрэг өгсөн ч энэ ажил огт хийгдээгүй юм байна. Энэ бол өмчийн эзэн суухаар өрсөлдөгчдийн маргаан. Гэхдээ Техник спортын төв 1997 оноос хойш төсөвт байгууллагын зарчмаар Эрүүл мэндийн сайдын багцаас санхүүжиж байгаа. Энэ санхүүжилтийн хүрээнд төсвийн хөрөнгөөр төвийн өргөтгөлийг нэмж барьсан. Жил бүр урсгал зардал, их засварын мөнгйг төсөвт суулгадаг юм байна. Гэхдээ буудлагын тамирчид энэ байрандаа төвлөрч чаддаггүй аж. 2008 оны Бээжингийн олимпод буудлагын тамирчдын амжилтыг дэмжиж Засгийн газар энэ төвд 179 сая төгрөг төсөвлөж өгсөн ч Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа Бээжингийн Олимпоос мөнгөн медаль хүртэх бэлтгэлээ жирийн нэг гражид хийсэн гэдэг. Ийм түүхтэй байрны маргаан нэлээн ширүүн өрнөж байна. Төр үндсэндээ Техник спорт төвийнхөө байрыг нэг Төрийн бус байгууллагад дээрэмдүүлэхдээ тулчихсан явна. Төвийн байрыг өөрийн өмч хөрөнгө гэж үзэж байгаа Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл Төрийн бус байгууллага нь тамирчид байрлаж бэлтгэл хийх зориулалттай хоёр давхарт байрлах зочид буудлын хэсгийг 1997 оноос хойш айлуудад түрээслүүлсээр ирсэн байна. Үүнээс гадна тус Төрийн бус байгууллага хуучнаар УБХТН-ийн харьяанд байсан авто сургуулийн тодорхой хэсгийг хувьчилсан, баруун жигүүрт байрлах авто засварын лабораторийг хувь хүнд шилжүүлсэн, Унгарын тусламжаар баригдаж байгаад дутуу орхигдсон Радио спортын клубын барилгыг мөн л зарсан. Харьяанд нь байсан газруудаа ихэнхийг зараад орон сууцны хотхон бариулсан байгаа аж.
Монголчууд буудлагаар амжилт үзүүлэх магадлал өндөр гэж үздэг. Гэтэл цорын ганц зориулалтын обьектоо төр алдахдаа хүрч байдаг нь хөөрхий. ТӨХ татан буугдаж Сангийн яамны мэдэлд очоод буй энэ цаг үед салбарын сайд нь анхааралдаа авч холбогдох баримт материалыг цаг алдалгүй гаргаж гацаанд ороод буй өмчөө шийднэ гэдэгт найдаж байна. Төрийн бус байгууллага гэдэг нийгмийн тусын тулд, ашгийн бус үйл ажиллагаа явуулах учиртай төрөөс хараат бус байгууллага болохоос төр, олон нийтийн эрх ашгийг уландаа гишгэдэг байгууллага биш байлтай. Төрийн биш төрийн бус байгууллагын өмчид шилжих дээрээ тулж, буудлагын спортынхны шүдний өвчин болж байгаа уг байр хэний өмч болох талаар мөн тэнд тамирчид бэлтгэлтээ хийж чаддаг уу гэсэн асуултад хэн юу гэж хариулсныг дор сийрүүлэв.

Буудлагын холбооны дарга, Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга агсан С.Мөнхжаргал:

-Анх энэ байрыг барихаас өмнө Жамъяан генерал над дээр ирээд, Германий талаас ийм тийм зүйлээр туслая гэлээ. Та энэ Буудлагын клубын барилга байгууламжийн төсөв мөнгийг шийдэх тал дээр туслаач гэсэн. Бид хоёр тэр өдөр хуучин Буудлагын клуб байрлаж байсан 40 мянгатын подвал дээр очиход бууны дуу чимээ дээр байгаа айлууддаа сонсогдож дургуйцэж байсан юм. Энэ байгууламжийн хөрөнгийг би улсын төсвөөс гаргуулж, улсын төсвөөр баригдсан обьект юм. Зураг төсвөөс эхлээд бүх хөрөнгө нь монголын талаас гарсан. Германы талаас бэлэг өгсөн зүйл бий, тэр төмөр хийц, автомат бай гэхчлэн, гэхдээ энэ чинь монголын хөрөнгөөр боссон байгууламж гэж амьд ахуйдаа ярилцлагадаа тодорхой хэлж байжээ.

МУГД Л.Ундралбат:

-1997 онд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл гэдэг ТББ техникийн таван спортыг хөгжүүлнэ гээд тус тусдаа байсан клубуудыг Техник спортын төвд нэгтгэсэн. Тэр нэрээрээ өдийг хүртэл улсаас төсөв аваад бид монголд буудлагын спортыг хөгжүүлж байна гэж ярьсаар ирсэн. Хүмүүс энэ тухай мэддэггүй болохоор тийм л байх гэж боддог. Тэгвэл яагаад монголчууд буудлагаар медаль аваад байгаа юм бэ гэж хүмүүс асуух байх. Тэр медаль аваад байгаа О.Гүндэгмаагаа медальтай нь хасчих, тэгвэл тэр буудлагын спортыг хөгжүүлээд байгаа Техник спортын төвд юу үлдэх юм. Гүндэгээ монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин болохоос БХТН-ийн тамирчин биш шүү дээ. 2014 онд гар бууны төрөлд монголын тамирчид 40 медаль хүртсэн. Тэрнээс 30 нь манай “Аваргаас аварга” клубын тамирчид авсан. Монголын буудлагын гар бууны топ тамирчид бүгд манай клуб дээр бэлтгэл хийж байна. Урт бууныхан маань харин 50 метрийн тир ганцхан ТСТ дээр байгаа учраас тэнд бэлтгэл хийдэг. Бусдын хийсэн бий болгосон хөдөлмөрийг өөртөө нааж хүмүүсийн толгой эргүүлэхээ одоо болих хэрэгтэй. Ядаж л эргэн тойрныхоо шарилжийг түүх хэрэгтэй. Үгүйдээ л тамирчдын харшил хөдөлнө шүү дээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (April 25, 2016 8:26:49 pm )

    Ulaandaa garsan luivarchin garuud bolimoor yum! Ulsiin yumiig idej duusdaggui iimerhuu garuud hezee duusah boloo!!!

antalya rent a car