antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 25, 2016 1 comment

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдааг буудаж амийг нь хохироожээ

нийтлэсэн Admin

1461541329571d59d164f63Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдааг буудаж хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Есөнзүйл сумын цагдаагийн хэлтэст “Нөхөр нь архидан согтуурч агсам тавиад эхнэр хүүхдээ зодоод байна” гэсэн дуудлага малчны хотноос иржээ.

Ингээд дуудлагын дагуу Есөнзүйл сумын цагдаагийн албан хаагч очиж, согтуу гэрийн эзнийг тайвшруулж, эхнэр хүүхдийг нь хамгаалсан байна. Цагдаагийн алба хаагч сумын төв рүү буцах гэтэл түүний унаж очсон машин нь шаварт сууж, тэр айлдаа хоножээ. Ингээд бямба гарагийн өглөө 07.00 цагийн үед автомашинаа шавраас гарган сумын төв рүү хөдлөх гэтэл тухайн айлын эхнэр нь сумын төв рүү явах ажилтай гэдгээ хэлж, автомашинд нь дайгдахыг хүсч хамт явахаар болжээ. Тэр үед агсам тавьсан гэх нөхөр нь “Эхнэрээ цагдаагийн машинд суугаад явж бай. Би малаа бэлчээгээд араас чинь гүйцээд очъё” гэжээ. Тиймээс цагдаа эхнэрийг нь суулган сумын төв рүү явсан байна. Гэтэл нөхөр нь араас нь ирэхгүй удаад байхаар нь тэд замдаа түр саатаж хүлээжээ. Ингээд хэсэг хугацааны дараа нөхөр нь ирж, голын цаанаас цагдаа залууг дуудсан байна. Энэ үед цагдаа түүн рүү дөхөж очиход гэнэт Калибар маркийн буугаар цагдаа руу буудаж амийг нь хохироожээ. Үүнийхээ дараа гэмт этгээд өөрийгөө боомилж, амиа егүүтгэсэн гэх мэдээлэл байна.

Албан үүргээ гүйцэтгэж байгаад бусдад хорлогдсон цагдаа 23 настай байсан бөгөөд цадаагийн албанд ажиллаад гурван жил болж байжээ. Харин цагдаагийн аминд хүрсэн этгээд 1985 онд төрсөн, тус сумын малчин байсан гэдгийг эх сурвалж мэдээлэв.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (April 25, 2016 6:06:53 pm )

    Estoi muuhai yum AA huurhii zaluug uasan muuhai amitan Bj bee humuusee uhaantsi btchgaauya

antalya rent a car