Соц-Интернийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн байгууллагын Азийн бүсийн ээлжит чуулганыг НАМЭХ гардан зохион байгуулж байгаа тухай мэдээлэгдэж, энэ талаар телевизийн цуврал хэлэлцүүлэг, сонин болон цахим орчинд эмэгтэйчүүдийн ярилцлага, үзэл бодол цацагдах болоод нэлээд хэдэн долоо хоног өнгөрчээ. Товлосон өдөр тулж, өнөөдөр тус олон улсын хурал эхэлээ. Нээлтэд Соц-Интернийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн байгууллагын хүндэт Ерөнхийлөгч, Италийн парламентын гишүүн Пиа Локатилла болон УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нарын хүмүүс нээлтэд үг хэллээ. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа энэ индэрээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Эмэгтэйчүүд энх тайван, аюулгүй байдлын тухай 1325 тоот тогтоолыг баталж, олон улсын хөгжилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг ролийг хүлээн зөвшөөрсөн Мянганы хөгжлийн зорилтуудад аливаа улсын жендерийн тэгш байдлыг хангах зорилтын биелэлтийг хэмжих гол шалгуур нь үндэсний парламентад суух эмэгтэйчүүдийн хувь байхаар зааж, бүр 30 хүргэх зорилт анх тусгагдсаныг онцоллоо. Түүний илтгэлийн баримтад дурдагдсанаар 30 хувийн квотоо хангасан орон 1995 онд тав байсан бол 2015 он хүртэлх 20 жилийн хугацаанд 43 орон болтлоо нэмэгджээ. Энэ хугацаанд үндэсний парламентад суух эмэгтэйчүүдийн тоо ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн байна. Энэхүү ахиц дэвшил бүх улс оронд жигд явагдахгшүй байгаа ч Монгол Улс дэлхийд 95-д жагсаж байгаа нь Узбекистан 90, БНСУ 88, Киргиз 76 гэсэн үзүүлэлтүүдийн ард явж байгааг харьцуулан мэдээлж байлаа. XXI зуун дэлхийн эмэгтэйчүүдийн гарт байгааг олон улсын нэр хүндтэй судалгааны байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухалчилан сонордуулж буй нь улстөрд эмэгтэйчүүд хүчирхэгжин эдийн засгийн хувьд хараат бус болсон тохиолдолд гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй нийгэм болно хэмээн онцоллоо.
Холбоотой мэдээ
-
зочин (April 23, 2016 12:59:42 am )
янхигар авгай болжээ одоо боль нээх идвэхтэй дүр эсгэсэн хувьсгалт залуучуудын эвлэлийн дарга царайлж явхаа зогсоо орноос чинь ичиж үхэх нь хүний өмнөөс ичих ямар хэцүү юм бэ
-
Б дагва (April 23, 2016 8:15:37 am )
Эмэгтэйчүүд улс төрд ороод юу хийх вэ гэр орон үр хүүхдээ ая тухтай зөв хүмүүжилтэй болгож өсгөвөл тэр үр хүүхэдүүд ирээдүйн зөв боловсон хүчин болно
-
ххаааах (April 23, 2016 8:41:48 am )
энэ авгай эоүүл байна уу согтуу, эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй байна уу?
-
MGL (April 23, 2016 9:06:14 am )
Бурхан эмэгтэй хүнийг ХАТАН болгох гэж бүтээсэн юм гэсэн, гэтэл та нар минь ХААН болно гээд бүтгээд байх юм. Эмэгтэй хүнд эрх мэдэл өгч болдоггүй, тэхэл юм бол улам цаашилдаг зантай, нөгөө “Эхнэр хүнийг эрхлүүлэх тусам ДОГШИН болно” гэдэг үг чинь өвөг дээдсийн сургааль шүү дээ. Тэд зүгээр ч хэлээгүй байх шүү, цаанаа утга агуулагатай байх.
-
Төгс (April 23, 2016 11:40:39 am )
Авилгачин авгай одоо болноо. Зайгаа тавьж өг
-
ZOCHIN (April 23, 2016 1:08:17 pm )
tcogzolmaa egchee odoo ta zugeer l achaa haraad uls toroos hold ///////…,,,;;;””’
-
ondor nastan (April 24, 2016 12:08:25 pm )
odoo TSOGZOLMAA cni bolj uz MAN giin ued tenegtej yvsan ter ueeree l ungrug busddaa bolon uhaantnuuddaa bitii saad bol guiy
8 Comments