2016 оны сонгуульд МАН МАХН эвсэж оролцох эсэх асуудал олны анхаарлыг удтал татаж эцэстээ эвсэхээр шийдсэн ч МАХН-ынхан тохиролцооноосоо буцаж илүүг ихийг шаардаж эхэлсэн учраас эсвэх асуудал цэглэгдсэн. Өөрөөр хэлбэл эвсэж, гэрээ байгуулах эцсийн мөчид МАХН-ын дарга Н.Энхбаяр ажлын хэсгийн гишүүдийн зөвшилцсөн тохиролцооноос “өөр” зүйл хүссэн тул МАН-аас тус намтай эвсэхгүй гэдгээ мэдэгдэж дангаараа сонгуульд оролцохоор шийдээд буй. Тэгвэл МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьяан “Эвсэх боломжтой. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу МАН-тай эвсэх асуудлыг шийдэхэд цөөнгүй хоног үлдсэн байна” гэх байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл эвсэх боломж үлдсэн эсэхийг МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяагаас тодрууллаа.
-МАХН-ынхан эвсэх асуудлыг ярьж эцэслэх боломж үлдсэн гэх мэдээллийг өгч байна. Хоёр нам эвсэх тухай яриа дахин гарч эхэлсэн гэх ойлголтыг төрүүлээд байна л даа. Үүнд хариулт өгнө үү?
-Сонгуулийн тухай хуулинд зааснаар дөрөвдүгээр сарын 28-нд аливаа нам сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэх ёстой юм. Бүртгүүлэхдээ есөн зүйл материалыг өгөх ёстойгийн нэг нь тухайн нам эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлт байх юм. Үндэсний аудитын газраас бидэнд “Энэ сарын 20-ны 17.30-ны дотор мөрийн хөтөлбөрөө ирүүлнэ үү. Үүний дагуу мөрийн хөтөлбөртэй танилцаж дүгнэлт гаргаж өгнө. Тус хугацаанаас хойш өгвөл дүгнэлт гаргаж амжихгүй байх эрсдэлтэй” гэсэн зөвлөмж өгсөн. Дүгнэлт гаргах ёстой байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу бид тус хугацаанаас өмнө мөрийн хөтөлбөрөө өгөхөөр зорьж ажиллаж байсан юм. Аль аль талаасаа. Өрөөр хэлбэл Сонгуулийн тхуай хуулинд заавал 20-ны дотор өг гэж заагаагүй ч тус мөрийн хөтөлбөрийг шалгаж дүгнэлт гаргах байгууллага нь амжихгүй гэж байхад хоцруулж өгөх нь МАН-ын хувьд эрсдэлтэй алхам.
-Эвсэх тухай дахин ярихад нэгэнт оройтсон гэсэн үг үү?
-Энэ долоо хоног өнөөдөр дуусч байна. Ирэх даваа гаригт мөрийн хөтөлбөрөө өгсөн тохиолдолд лхагва гаригтаа буюу хоёр хоногт амжиж дүгнэлт гарахгүй байх магадлал өндөр. Эвсэх тухай сар гаруйн хугацаанд уулзаж зөвшилцсөн. Гэтэл МАХН-ынхан зөвшилцлөөсөө татгалзсан. Одоо үлдсэн цөөн хэдэн хоног үлдсэн шүү дээ. Сонгуулийн тухай хуулинд захирагдах учиртай.
-МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьяан эвсэх боломжтой гэж мэдээлэл өгөөд байгаа нь ямар учиртай юм бэ?
-Сонгуулийн тухай хуулинд энэ сарын 28 гэж заасан байгааг л яриад яваад байгаа юм. Хуулийн тайлбарыг аль нэг нам, аль нэг намын дэд дарга хийхгүй шүү дээ.
-МАХН-ынхан эвсэх тухай хүсэлтээ МАН-д дахин ирүүлсэн гэж сонссон үнэн үү?
-МАХН-аас эвсэх нэгдэх тухай дурьдсан албан бичгийг ирүүлж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ тухай ярьж байна.
Д.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ
-
Нямаа (April 22, 2016 10:42:47 am )
Яг л хуулийнхаа дагуу ах нам ажиллаж байгаа юм байна. МАХН-д Эрдэнэжамьяан, Тулга, Сүхбаатар, Баянсэлэнгэ гээд юмтай залуус их байдаг бололтой. Дээр нь хөгшчүүд ч гээд олигтой хүмүүс алгадаа энэ намд… Дээр Энхбаярч одоогийн үйлдлээс нь харахад эрүүл бус сэтгэлгээтэй юм шиг харагдааж байгаам. Итгэхийн арга алга болсон байналээ!
-
bumbar (April 22, 2016 11:35:42 am )
TAILBARLAJ BOLNO SH DEE HUULIIN HVN L TAILBARLAHGVI YUM BOL HEN TAIBARLAH YUM
-
bumbar (April 22, 2016 11:36:20 am )
ER NI 90JILIIN TVVHTEI NAM NAMAA L DEMJII
-
bumbar (April 22, 2016 11:37:39 am )
HUULI ZVIN YAMNII DED SAID BAISAN HVN YGAAD HUULIIG TAILBARLAJ BOLOHGVI GEJ
-
зочин (April 22, 2016 11:38:03 am )
энэ явсаар явсаар гэрбүлийн нам болоод сөнөх учиртай байжээ хөөрхий одоо болноо Энхбаяр минь тонилж үз
-
Âààòàð (April 22, 2016 11:56:28 am )
Ýíõáàÿðûí ºìíººñ óéëæ áàéãààä íàìûí äýä äàðãà áîëñîí ç äýý îäîî õóóëèéã áóðóó òàéëáàðëàæ ãàðö áàéñààð áàéòàë ìàíàé äàðãûã ÌÀÍ ¿ë òîîëîî ãýýä ë äàõèàä á¿ð öóðõèðòàë óéëààä óç äýý òýãâýë æàãñààëòàä îðîîä ÓÈÕ- ãèø¿¿í ÷ áîëîõ øàíñ áàéíà äàà ÷è ìºí ä¿¿ãèéí ºìººð÷ áàéãààä äýä ñàéäààñ ìóëòàðñàí ø¿¿ äýý ÷è ÷ òàðõèíäàà þìòàé ãàð äàà ¯íýõýýð ñàéí õóóëü÷ ë þì áîë ýõ îðîí àðä ò¿ìíýý ºì㺺뺺ä óéëàà÷
-
цэцэг (April 22, 2016 12:25:35 pm )
Huulia medej bas zub tailbar hiij baigaa bol hen ch talbarlaj bolno huulind ter tailbar hiine ene tailbar hiij bolohgui gesen zaalt bii yu?
-
orgil (April 22, 2016 3:06:12 pm )
tiish dee huuli medeh bwal hench tailbarlasan yadgiin negnee bitfii engeh bgaachee
-
ХУУЛЬЧ (April 22, 2016 3:57:07 pm )
ХӨРӨНГӨЖИЖ БАЯЖИЖ ЗҮҮНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ ,ҮЗЭЛ БАРИМТЛАЛААСАА УХАРСАН 1921- 1990 ОНЫ ХӨГЖИЛ ДЭВШИЛЭЭ КОМИНТЕРТЭЙ ХОЛБОДОГ МАН нам ЗҮҮНИЙ ҮЗЭЛДЭЭ ҮНЭНЧ ХӨРӨНГӨЖИЖ ЧАДААГҮЙ МАХН -ЫН ХООРОНДОО САЙН ХЭРЭЛД ??? танай намын дарга уихдарга ерөнхий сайд ЕРӨНХИЙЛӨГЧ байсан хүнээ ЗАСАГ ,ТӨР БАРЬЖ БАЙХ ҮЕДЭЭ танай нам өнөөгийн БАТТУЛГЫГөнөөгийн төр ,засагт байгаа хүмүүс шиг анд нөхдийн хувьд хамгаалдаггүй юмаа гэхэд сэтгэл санаагаараа дэмж лүү ??? казиночидоо шоронд байх үед сүр дуулиан болж та нар эргэж сүржигсэний мөртөлөө ЭНХБАЯРЫГАА ЭРГЭЛ ҮҮҮ ??? тиймээс танай намыг хүмүүс найзгүй хүнлэг биш ОЛИГАРХИЖИСАН НАМ ГЭЭД БАЙГАА ЮМ миний дүү битгий хүний өмнөөс нохой бол ???
-
зочин (April 22, 2016 9:01:03 pm )
МАН өөрсдөө эвсэх дургүйдээ элдвийн арга хэрэглэж өөрсдийнхөө зөв болгох гэж яаран тайлбар хийгээд байгаа биз дээ..Жирийн гишүүд нь.ард түмэн нь энэ 2 намыг эвсэж нэгдэх цаг нь болсон гэж үзэж байгаа..Дээр нь байгаа АН тай наанаа сөрөг хүчин болж жүжиглээд цаанаа хамтарсаар ирсэн мөнгөний төлөө эх орноо зарахдаа сэтгэл нь өвддөггүй хэдэн гарууд Ман-н удирдлагад байхад эвссэн ч хор найруулга байсаар байх нь тодорхой..Эхнээсээ л зэс нь цухуйж МАХН-г тэр дундаа Н.Энхбаяр гэдэг хүнийг муухай харагдуулж байхгүй болгох гэсэн хорон санаа л яваад байна гэдгийг ард түмэн харж байна,Биш л юм бол элдвийн ялихгүй арга саам хийж байхаар ярьж тохирсноороо л байж эвсэж нэгдэх л хэрэгтэй ш дэ..Аль нь вэ гэдгийг харж байна !
-
Anonymous (April 23, 2016 2:06:10 am )
энэ явсаар явсаар гэрбүлийн нам болоод сөнөх учиртай байжээ хөөрхий одоо болноо Энхбаяр минь тонилж үз
-
ИРгэнг (April 23, 2016 10:57:09 am )
Энхбаяр авгай Цолмонтойгоо сэтгэцийн хувьд эрүүл биш болсон юм шиг байна лээ. Цолмонгийн нэг цацагдсан бичлэгээр арай ч дээ гэмээр ярилцлага өгсөн байсныг Монголын ард түмэн бүгд үзсэн шүү дээ. Сая тэр бага чуулганыхаа хурал дээр тэр Энхбаярын сууж байгааг харалдаа. Нэг л их ноён шиг урдаа ус,ундаа идэх юм тавьчихсан бохь жажилаад л хуралд ирсэн хөгшдийгөө хүндлэхгүй муухай харагдаж байсан. Эгээ л нэг хувийн компаний эзэн шиг л бүх юмийг өөрийн дураар шийдээд л. Чууулганы нь хөгшид бүгд л эвсэх тухай ТВ-гээр яриад байсан шүү дээ хөөрхий. Энхбаяр бол МАХН-ын нэрийг барьж хар амиа бодогч сэтгэцийн өөрчлөлтэй иргэн. Намын гишүүд гэх хүмүүсээ бүү доромжил л доо.
-
Төгс (April 23, 2016 11:34:40 am )
Энэ 2 нам устах тавилантай
-
IRGEN (April 23, 2016 5:28:08 pm )
WAHAHAHAHA UILDAG BATSAAN UU HOSHUGAA TSORVOILGOOOD WAHAHAHAA OMNOOS NI BOGS ULAIGAAD BHIIMAAAA
-
Anonymous (April 23, 2016 7:28:04 pm )
хэрвээ алсан талсан юмнуудад нүгэл хилэнц ирдэг бол энэ 2 намдл ирэх учиртай та нар анзаараач энд тэнд бурхан бүтээсэн хүмүүс ихэнх нь энэ 2 намаас бдаг юм
-
Anonymous (April 23, 2016 7:29:21 pm )
хэрвээ алсан талсан юмнуудад нүгэл хилэнц ирдэг бол энэ 2 намдл ирэх учиртай та нар анзаараач энд тэнд бурхан бүтээсэн хүмүүс ихэнх нь энэ 2 намаас бдаг юм буюн нэхээд байдгын болуу гэмээр
-
ХУУЛЬЧ (April 24, 2016 11:23:35 am )
МАН -ын Олихархжсан хүмүүс ЭНХБАЯРААС айгаад үхэхнээ ??? ТА БҮХЭН ӨӨРИЙН ШУНАЛААС БОЛЖ ” МАН ” -ыг хөрөнгөжисөн удамшлагдсан түшмэдүүд, эх орны баялгыг бүлгээрээ эзэмшсэн хэсэг бүлэг хүмүүс ,түүнээс тэжээгдэг бөгс долоогчдын нам болгон хувиргаснаа юу гэж хэлах вэ ??? шинэ үеийн ФЕОЛДОЛУУДАА ???
-
Anonymous (April 24, 2016 12:35:29 pm )
хүнд ойлгогддоггүй тайлбарладаг баахан хуультай юм байна даа монгол улс
18 Comments