antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 22, 2016 Comments are off

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна

нийтлэсэн Admin

146122663057188c867ef95

2016 оны дөрөвдүгээр сарын 21-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 22-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Алтайн өвөр говиор 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Халх голын саваар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө бүх нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 7-12 хэм, зүүн хэсгээр 4-9 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө     13-18 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 23-ноос дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 23-25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24,25-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Бусад  хугацаанд  дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car