С.Зориг агсны эхнэр Б.Булганыг яллагдагчаар татсан байгаа бөгөөд чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьж байгаагаа хуулийн байгууллагаас тайлбарлаж хэлэлгүй өнөөдрийг хүрсэн юм.
Түүнд холбогдох хэргийг “маш нууц” хэмээн төрийн нууцад хамруулсан байгаа. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтаар хэрэг үүсгэн шалгаж байгаа нь ч тодорхойгүй байгаа юм. Тэгвэл олон сар хоригдсон Б.Булганы биеийн байдал маш муудсан байна гэдгийг өнгөрсөн долоо хоногт эргээд ирсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Л.Болд нар олон нийтэд хандаж мэдээлсэн байгаа юм. Тиймээс тэрбээр эмчилгээнд цаг алдалгүй оруулах шаардлагатай гэж үзэж, мөн эрхийг нь хангах, шаардлагатай эмчилгээнд хамруулж өгөх хүсэлт тавьсан гэх мэдээлэл бий.
Харин одоогоор Б.Булганы хүсэлт хууль хяналтынхан ямар ч хариу өгөөгүй байгаа аж. Биеийн байдал нь үнэхээр муу, эмчилгээ хийлгэх шаардлагатай юу гэдэг талаар ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү “Сэжигтэн яллагдагч хоригдоход хувийн хэрэг нээдэг. Тэнд бүх эрх үүргийг нь танилцуулж гарын үсэг зуруулдаг. Б.Булганы хувьд Цагдан хорих 461 дүгээр ангид ирж 14 хоног эмчилгээ хийлгээд буцаж очоод долоо хонож байна. Тийм учраас шинжилгээ хийлгэдэггүй гэж хэлж чадахгүй байна” гэжээ.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
өөжөө (April 21, 2016 2:23:29 pm )
хүн тамлахаа болиоч ээ
-
Зочин (April 21, 2016 4:49:13 pm )
ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭСЭН Л БОЛ УДАХГҮЙ ЯМАР НЭГ ӨВЧНИЙ УЧИР ӨНГӨРӨХ ЮМ БНЛДАА. ХҮНИЙ ҮРИЙГ ЭМЧЛЭХ НЭРЭЭР ХОРДУУЛДАГАА БОЛИХ Л ХЭРЭГТЭЙ ДЭЭ. ТА НАРЫН ҮР УДАМД ХЭРЭГТЭЙ ШҮҮ
-
Batbayr Monxoo (April 21, 2016 5:31:30 pm )
Яагаад эмчилгээ хийлгэсэн хүний бие муудаад байдаг байна но той юм бишүү
-
зочин (April 21, 2016 8:28:10 pm )
Энэ хүүхэн нөхөрөө алж байгаа хэрэгтэнг нууж байсанаас болж зовж байгаа юм одоо тэд нарыг хэлээд харин төрийн хамгаалалтанд орж үлдсэн амьдралдаа буян болох хэрэгтэй. Элбэг Батүүл нарын талаар ярих болуу гэж айж тэд төрийн нууц гээд хадаглаж байгаад эрүүл мэнд муутгаж байгаад чад хийлгэх гэж байна. Саяхан олон хүмүүсийг байхд хэвлэл мэдээлэл дэргэд ил болгох байсан.Элбэг Батүүл Отгонбилэг гээд энэ хүмүүсийн нэр нэг бол цайрах үгүй.бол өөр хэн нэг хүн холбогдох байх
4 Comments