antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 20, 2016 31 comments

М.Энхболд:Дөрвөн жил удирдлага болгох баримт бичгээ МАХН дөрөв хонолгүй өөрчилсөнд итгэл алдарсан

нийтлэсэн Admin

МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН, МАХН-тай хамтрах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Ч.Хүрэлбаатар, IV бага хурлыг даргалсан Н.Энхболд нар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурлаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд М.Энхболд дарга хэлэхдээ “Бидний ач холбогдол өгч, анхаарал тавьсан асуудал бол МАХН-тай эвсэж, нийлэх тухай асуудал байсан. МАХН-тай эвсэх тухай асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг зургаан зүйлд тохиролцож гарын үсэг зурсан. Энэ асуудлыг манай Удирдах зөвлөл хэлэлцээд манай намын санал цөөн орсон байгаа ч гэсэн ажлын хэсгүүдийн ажлыг үнэлж байна. Эвсэж сонгуульд орох асуудал нь эх орны эрх ашигт илүү нийцтэй юм гэдгийг хүлээн зөвшөөрч Бага хурлаар хэлэлцэж, эвсэх шийдвэрийг гаргахаар болсон. Үүнийг хэлэлцэж байх явцад МАХН-ын удирдлагуудын зүгээс гарын үсэг зурж, баталсан гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулах  саналыг гаргасан. Та бүхэнд жишээ хэлэхэд бид 80:20 гэж манай нам санал болгосон. МАХН 60:40 гэсэн хувилбарыг гаргаж ирсэн. Ажлын хэсгийн гарын үсэг зурсан баримт бичигт 33:67 дээр тохирсон. Тэгэхээр хэн нь хүлээцтэй, хэнийхээ саналд хүндэтгэлтэй хандаж байсан нь тодорхой харагдаж байгаа байх. Бидний дөрвөн жил удирдлага болгож авч явах бичиг баримтаа дөрөв хонож чадалгүй өөрчлөх санал тавьсанд итгэл алдарсан” гэлээ.   МАХН-аас орон нутгийн сонгуульд 70:30-аар, Засаг дарга, ИТХ-ын даргыг орон нутагт ялбал хоёр намаас сөөлжүүлж тавих саналыг МАН-ын талд танилцуулсан юм байна. Хэдийгээр сонгуульд эвсэж орж  чадахааргүй болсон ч МАХН-ын гишүүд, дэмжигчдийн өмнө МАН-ын үүд хаалга нээлттэй байна гэдгийг онцолж байв. Цаашдаа хоёр нам эвлэж, нэгдэх асуудлыг ор тас орхихгүйгээр хичээл чармайлт гаргасан хэвээр байхыг МАН-ын удирдлагууд хэлж байлаа. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ талаар хэлэхдээ “МАН дангаараа ямар нэг намтай эвсэхгүйгээр 2016 оны сонгуульд оролцох нь ойлгомжтой болсон. Эцсийн мөч хүртэл, Бага хурлаа 2-3 удаа завсарлуулан байж эвсэх гэсэн хүлээлтэд хариу өгөх зарчим баримталсан. Харамсалтай байна. Олон зуун мянган гишүүн, дэмжигчийн маань 4-5 жил хүлээсэн зүйлийг улс төрийн зөвшилцөл, эвслийн механизмыг ашиглаж хийх гэсэн тохиролцоо, наймааны хэрэгсэл болж хувирах гээд байсан. Магадгүй хэт хүч тулгасан, хүлээж авахын аргагүй болзол тавьж байсан учраас эвсэх асуудал боломжгүй боллоо. МАН өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж байгаа. Сонгуулийн бэлтгэлээ базааж, ялалтын төлөө ажиллах болно” гэсэн юм.     Уулзалтын үеэр сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.

-Өчигдөр танай бага хурал 2-3 цаг завсарласан. ингэхдээ Н.Энхбаяртай Төрийн ордонд уулзсан гэсэн мэдээлэл байна. Уулзаж юу ярилцсан юм бэ?

М.Энхболд: -Бид 16.00 цаг гэхэд эвсэх, эсэх асуудлаар хариу өгөөч гэсэн. Сонгуулийн хуульд заасны дагуу холбогдох байгууллагуудын тавьсан шаардлагын дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх боломж олгох цагийг тооцсоны дагуу 20-ны 17.30 цаг гэхэд бид эввэл хамтарсан мөрийн хөтөлбөрөө өргөн барих ёстой. бид хоёр өдрийн турш хэлэлцсэн мөрийн хөтөлбөрт Бага хурлын гишүүдийн гаргасан саналын тодорхой зүйлүүдийг тусгах шаардлагатай байна гэсэн. Ингээд бид 17.00 цаг хүртэл хүлээсэн. Ямар ч хариу ирээгүй учраас Бага хурлаа өндөрлүүлэх тухай ярьж эхлэн дотоод шийдвэрүүдээ баталсан. 18.00 цагийн үед манайд нэг бичиг ирсэн. Хоёр намын даргыг ажлын хэсгийнхэнтэй уулзуулах санал тавьсан. ингээд 18.00 цагийн орчимд өндөрлөх гэж байсан Бага хурлын үйл ажиллагааг зогсоож, 00.00 цаг хүртэл хүлээлгэсэн. Төрийн ордонд очиж МАХН-ын ажлын хэсэг болон даргатай нь уулзсан. Уулзах хүсэлт тавьсан тал саналаа хэлсэн. Нэгдүгээрт, зөвшилцсөн зүйл дээрээ орж байгаа нэмэлт, өөрчлөлтүүдийг авч үзээч, орон нутагт манайх үнэхээр хүнд байна гэсэн. Хоёрдугаарт, 20-нд мөрийн хөтөлбөрийг заавал аудитын байгууллагад өгөх ёсгүй гэсэн. Гуравдугаарт, УИХ-д нэр дэвшүүлэхээр тохирсон тоонд тодорхой санал тавьсан. Үүнд пропорциональ хувилбараар нэр дэвшүүлэхээр МАХН-д ногдсон 10 суудлын зургааг нь жагсаалтын эхний 15-д заавал бичнэ. Тус намаас можаритар хувилбараар нэр дэвшүүлэх 15 хүн 48 тойргийн эхэнд сонголтоо хийнэ, дараагийн 33-т танайх хүнээ тавь гэсэн. Энэчлэн дахин дахин нэмж санал тавьж байгаагаас үзэхэд МАХН-ын удирдлага ерөөсөө эвсэх талд хичээл чармайлт гаргах бодолгүй, асуудлыг улам хүндрүүлж  байгаа нь биднийг хойш суулгах бодлого барьж байгаа юм байна гэж бодоход хүргэсэн. Ингээд МАХН-ын даргатай уулзаж, санал бодлыг нь сонссон учраас сонгуулийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага 20-ны 17.30 цаг гэхэд мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өг гэж хэлчихээд байхад эвсэх гэж байгаа намынхаа удирдлагын үгэнд орж, цаг хугацаа хойшлуулж чадахгүй. Сонгуульд эвсэж ороод амжилттай оролцохнь чухал. Гэхдээ сонгуульд оролцох нь ялалтаас илүү чухал. Орж чадахгүй бол ямар ялалт байх билээ. Тиймээс хуулийн ямар нэг зөрчилгүйгээр орох ёстой гэсэн байр сууриндаа хатуу байсан.

-Ч.Хүрэлбаатар, Улаан нар Төрийн ордонд тохиролцсон асуудлуудаараа мэдээлэл хийж байхад МАХН-ын дарга АН-ын даргатай уулзаж, ажлын хэсгийн дүгнэлтийг харуулан хэлэлцээр хийх маягтай явж байсан гэх мэдээлэл байна. Үүнд танай нам яаж хандаж байна вэ?

Ч.Хүрэлбаатар: -Ч.Улаан гишүүний хамт мэдээлэл өгсний дараа МАХН-ын дарга АН-ын удирдлагатай уулзсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Та бүхэн санаж байгаа бол бид өчигдөр МАХН-ын ажлын хэсэгт бичиг хүргүүлсэн. Юуны түрүүнд,та бүхэн хэлэлцэж, тохирсон зүйлээсээ буцаж байна, МАН-тай хамтарч сонгуульд оролцохоо мэдэгдээд, санамж бичигт гарын үсэг зурсны дараа бусад намын удирдлагатай уулзаж, яриа хэлэлцээ хийгээд байгаа нь байдлыг тодорхой бус болгож байна гэсэн. Бид тэднийг уулзаж байхыг хараагүй. Гэхдээ бидэнд өгсөн хариундаа “Бидний бусад намтай уулзаж, ярилцсан зүйл нь МАН-тай эвсэхэд нөлөөлөхгүй” гэсэн. Тэгэхээр тэд уулзсан, хэлэлцсэн зүйл байгаа байх гэж бодож байна.

-Ажлын хэсэг 10 удаагийн уулзалтаар тохиролцоонд хүрч чадсан. Энэ нь Н.Энхбаяр даргын оролцоо тэр хүртэл байхгүй байсан гэсэн үг үү.

Ч.Хүрэлбаатар: -МАХН-ын ажлын хэсэг дотооддоо ажлаа хэрхэн зохион байгуулж байсныг мэдэхгүй. МАН-ын ажлын хэсэг уулзалт бүрийн үр дүн, хэлэлцэж ярилцсан зүйлээ намынхаа удирдлагад тухай бүрт нь танилцуулж, зөвшилцөж байсан.

-Танайх мөрийн хөтөлбөрөө МАХН-тай эвссэн болон эвсээгүй тохиолдолд гэж хоёр хувилбараар гаргасан байсан уу?

С.Бямбацогт: -Сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах хоёр ажлын хэсэг тус тусдаа байгуулагдсан байсан. МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг би, МАХН-ыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хариуцаж

байсан юм билээ. Эвсэх асуудал нэлээд хүчээ аваад ирэхээр мөрийн хөтөлбөрөө хэрхэн нэгтгэх вэ гэдгийг ярилцсан. Үүнийг Ц.Цолмон сайдтай уулзаад хоёр намын мөрийн хөтөлбөрийг нэг өдрийн дотор нэгтгэх цаг хугацааны боломж байна гэж үзсэн. Хоёр тал ойлголцож болох нь гэж харсан. Өчигдөр орой 18.00 цаг хүртэл МАН-ын мөрийн хөтөлбөр батлагдаагүй байсан. МАХН-ынхан 15.00 цагийн үед сонгуульд дангаараа оролцоно гээд мөрийн хөтөлбөрөө баталчихсан байсан. Бид эвсэж орж магадгүй гэж хүлээж байсан. МАН-ын мөрийн хөтөлбөр ард түмний санаа бодолд тулгуурласан, өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэсэн. Өнгөрсөн хугацаанд манайх “Бид хамтдаа” аяныг зохион байгуулж, орон даяар иргэдийнхээ үгийг сонслоо. “Бид хамтдаа” үндэсний форумаар эрдэмтэн, мэргэдийнхээ санаа бодлыг сонсч, жил гаруйн хугацаанд мөрийн хөтөлбөр боловсрууллаа. МАН зүүн төвийн үзэл баримтлалтай, хүнийг нэгдүгээрт тавьдаг нам. Энэ үүднээс МАН-ын мөрийн хөтөлбөр гэдэс цатгалан, мөр бүтэн амьдрах бололцоо боломжийг ард иргэддээ өгөхөд тулгаарлаж боловсруулсан.Бид мөрийн хөтөлбөртөө хүүхдээ харж хүмүүжүүлж байгаа ээжүүдэд цалин олгох,  өнөөдөр оюутнуудын 30 хувь оюутны 70 мянган төгрөг авч байгаа. Тэгвэл бид оюутнуудад 100 хувь өгөхөөр тусгасан. Ардын нам, Ардчилсан нам хамтарч Засаг барих үедээ ярьж байсан 1072 ширхэг хувьцааг амь оруулах, үр шимийг нь иргэдэд хүртээх асуудлыг оруулсан байгаа. Энэ хямралтай хүндрэлтэй үеийн МАН-ынхан ард түмэнтэйгээ хамтдаа давж чадна.

 

-Бага хурлыг даргалсан хүний хувьд асуухад МАХН-тай эвсэх эсэх асуудалд Бага хурлын гишүүдийн  байр суурь ямар байсан бэ?

Н.Энхболд: -Энэ хоёр намын эвсэх нэгдэх асуудал сая ярьж байгаа юм биш. Ер нь МАН-ыг хагалснаас хойш манай хоёр намын жирийн гишүүдийн дунд хүлээлт их байсан. Бид хамтарч байж улс орныг зөв удирдаж чиглүүлнэ гэдэг хандлага байнга байсан. Сая намын Бага хурлын өмнө ажлын хэсэг байгуулагдаж, олон удаагийн уулзалт зохион байгуулсан. Их хүчин чармайлт гаргасан. Бага хурлын гишүүд тодорхой ойлголттой байсан. МАХН-тай эвсэх асуудлыг Бага хуралд танилцуулсан. Би хурал удирдаж байгаа хүн учраас уур амьсгалаа мэдрэхийг хичээсэн. Танилцуулахад манай нам их буулт хийсэн байна гэж Бага хурлын гишүүд хэлж байсан. Гэхдээ улс орны эрх ашгийн үүднээс эвсэх асуудлыг цааш нь явуулах ёстой гэдэгт нэгдсэн. Энэ дагуу яриа хэлэлцээ явж байсан. МАХН-аас саналаасаа буцсан бичиг ирсний дараа ярилцах хэрэгтэй болсон. Нэг оролдож үзээд бүтэхгүй бол  цаг хугацаа тулсан үед явуулахаас өөр аргагүй. Бүртгүүлээгүйгээс болж сонгуульд оролцох эрхээ хасуулахвий гэдэг уур амьсгал байсан. Гэтэл МАХН-ынхан мөрийн хөтөлбөрөө баталчихлаа гэдэг мэдээ ирсэн. Энэ хүмүүст олон зүйл бодогдуулсан.  Дараа нь МАХН-аас уулзах санал тавьсан. Бага хурлаа дуусгалгүй ямар санал тавих нь вэ гэдгийг сонсох хэрэгтэй гэж үзээд хурлаа завсарлуулж, дөрвөн цаг хүлээсэн. Энэ хооронд заалны уур амьсгал “манай намын зүгээс чадах бүхнээ хийлээ, МАХН-ын удирдлагуудад эвсэх бодол анхнаасаа байгаагүй юм байна” гэдэг талруу эргэсэн. МАХН-тай эвсээгүй нь манайхаас  болоогүй шүү гэдэгт Бага хурлын гишүүдийн сэтгэл амар байсан болов уу. Гэхдээ энэ хоёр намын олон зуун мянган гишүүд дэмжигчдийн дөрөв, таван жил хүсч мөрөөдөж байгаа зүйл нөгөө талын тавьсан бүтэхийн аргагүй саналуудаас болж бүтэлгүйтсэнд гишүүд сэтгэл дундуур үлдсэн. Бид сонгуульдаа оролцоно, ялна. Гэхдээ хаалга хаалттай биш нээлттэй байгаа. Эхний ээлжинд анхан шатанд хамтрах юмсан гэж байгаа МАХН-ын гишүүд, дэмжигчид хүсвэл удирдлага нь ч гэсэн бидэнтэй сонгуулийн дараа хамтарч ажиллах боломж байгаа гэдэг ойлголттой Бага хурал өндөрлөсөн.

Ц.Оюунтунгалаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • МАХН ын гишүүн Дорж (April 20, 2016 2:59:58 pm )

    Сонгуульд Энхбаяраас болж хуваагдсан 2 нам эвсэж орох нь нийгмийн захиалга байсаан. Өнгөрсөн 4 жилд улс орон маань уруудаж доройтлоо. “Эвтэй байхдаа хүчтэй” гэж Энхбаяр ярих дуртай. Гэтэл Энхбаяр гишүүдээ, дэмжигчидээ сонссонгүй. амиа бодож үзэл баримтлал, үнэт зүйлсээсээ уравлаа,Зүүн төвийн үзлийг дэмждэг хүмүүсийн итгэл сэтгэл рүү ус цацлаа.МАХН нь энэ Энхбаяр биш шүү. Өөрийгөө “Үндэсний удирдагч” гээд бодчихсон энэ бие тоосон, иргэн Энхбаяр МАХН-ыг тараах сарниулах замыг шулуутгав. Энэ намын гишүүд, дэмжигчид одоо МАН руу хошуурах нь тодорхой , тэр нь ч зөв. Сонгуульд МАН-ын саналыг хувааж, төрийг нураасан АН-д далдуур дэмжиж санал өгнө гэвэл санасаны гарз шүү. МАХН-ын гишүүд ээ. Эртхэн сонголтоо МАН -д хийгээрэй гэж уриалья. Намын гишүүнчлэлээ сэргээцгээе.

  • bumbar (April 20, 2016 3:02:58 pm )

    2nam hegdwel uls orni ediin zasag saijrana gedgee mededgvi yum baihdaa zvgeer l 50 50 higeechee

  • Anonymous (April 20, 2016 3:21:36 pm )

    энхбаярын үнэн төрх, энэ .одоо АН-ыг яаж алав. эртхэн хол бай

  • Anonymous (April 20, 2016 3:46:50 pm )

    Энхбаяртангууд гэж Бат-Үүлийн хэлдгээр лаларууд шүү, улс төрийн увайгүй тоглолт бүх намуудтай хийж төрөөр тоглож дуусгалаа шахаж гаргамаар

  • сүхээ (April 20, 2016 3:54:34 pm )

    2 намын гишүүд орон нутагтаа эвсэхийг уриалж байна

  • сүхбаатар (April 20, 2016 3:58:30 pm )

    2 намын гишүүд эвсэж нэгэн зүг зориглон хөдөлвөөс чадахгүй зүйл үгүй билээ

  • Anonymous (April 20, 2016 6:09:43 pm )

    Ene ch oilgomjtoi l bsn n l daa , enkhbayar ulairch dontood bodit baidliig uhaarch uneleh chadvargui bolchihoj, esvel het biee toogood ooriigoo huvilgaan hutagt bolchihson gej oilgood tomrood baigaa baih

  • морьтон (April 20, 2016 8:09:47 pm )

    Өөрсдийгөө гаднаас хардагч болоосой. Өрөвдөлтэй амьтад .Яаж ч нэгдэж нийлээд нэмэргүй ээ…

  • Anonymous (April 20, 2016 8:11:36 pm )

    Ман битгий худлаа шаа н Энхбаяр та нар шиг хог биш гэдэгийг хатуу хэлмээр Байна

    • Б. Цэнгэл (April 20, 2016 11:55:41 pm )

      Наад Энхбаяр чинь жинхэнэ янхан пезда байна за Муу шоронд хоригдож үхээсэй .

  • Anonymous (April 20, 2016 8:17:38 pm )

    Ман туруулж худал мэдэгдэл гаргаж Байгаа цаана нотой ард тумэн тэнэг биш ойлгон танаа нам дотороо Маш их зорчилтой Байна гэж гадуур яриа тархаж Байсан унэн шуу дээ махн -руу битгий чихээд бай инээд битгий хургээд бай !!!!!!!!!!!!

    • МАН-ЫН гишүүн Нямаа (April 21, 2016 12:02:00 am )

      Ер нь нэгдвэл бид ялах нь тодорхой байлаа Манай намын дарга энэ удаад маш буруу шийдвэр гаргасан .Би одоо залгалаа эртхэн гишүүнчлэлээ сэргээгээд МАНд элсэх нь зөв юм уу даа Та минь сохор биш бол үзэж харж байгаа биз ээ тэнэг ээ

  • Anonymous (April 20, 2016 8:26:20 pm )

    Ман дотороо боон хэл ам Болсон гэсэн нэгдэх нэгдэх гуй гэж хуваагдах юм болж ийм мэдэгдэл гарагсан унэн шуу монголчуудаа ийм муухай явуургуй хумууст яааж итгэх юм энэ булаагаа оор намруу чихээд Байж болдог юм уу бас их хорчин хумуус юм байна

  • Anonymous (April 20, 2016 8:36:35 pm )

    Ман ичмээр юм хийсэн шуу ойлгомжтой яс юмандээр ингэж болохгуй л баймаар хумуус М энхболд ийг н Энхбаяр дээшин татсан ард тумэн бугэд мэднэ

  • Anonymous (April 20, 2016 8:39:24 pm )

    Ман естой хун чанар аа харуулсан ямар муухай хумуус Бэ

  • морьтон (April 20, 2016 8:58:39 pm )

    Энхболдын царай угаасаа улаан. Илүү улайх юм байхгүй.

  • Anonymous (April 20, 2016 8:59:51 pm )

    Ман махн нэгдэх болноо бид дэижинээ

  • Anonymous (April 20, 2016 9:01:09 pm )

    Ман махн мандах болноо ура ура ура

  • Anonymous (April 20, 2016 9:02:50 pm )

    Арчилсан намыг будаа болгоод огооч манай хоер нам нэгдэх юм бол жинхэн узуулээд огно

  • Anonymous (April 20, 2016 9:03:49 pm )

    Хоер намдаа маш их итгэлтэй байгаа бид

  • Anonymous (April 20, 2016 9:07:43 pm )

    Махн ман нэгдээд ялна арчилсан алуурчид маш их айж байгаа шуу шоно унтаж чадахгуй хар дарж ухэж байхдаа таарсан алуурчид ямар хучтэйгээ узуулээд ог !!!

  • Зочин (April 20, 2016 9:08:48 pm )

    Махн ман нэгдээд ялна арчилсан алуурчид маш их айж байгаа шуу шоно унтаж чадахгуй хар дарж ухэж байхдаа таарсан алуурчид ямар хучтэйгээ узуулээд ог !!!

  • Мижиддорж (April 20, 2016 9:46:50 pm )

    Бид монгопоо аварна , та нар Нямка ах шиг бай , Би ч Нямка ах шиг байна.

  • Төгс (April 20, 2016 10:40:45 pm )

    Улаан коммунистуудын үнэн төрх нь энэ шүү дээ

  • Жирийн иргэн (April 21, 2016 12:07:37 am )

    2 ах намд итгэж байлаа одоо энэ луйварчдыг ахиад гаргахаар болоо юу даа АН ын тэнэгүүд зайлаарай муу хулгайч лалар ууд

  • Уянгаа (April 21, 2016 12:54:11 am )

    МАХН-ын Бага чуулганы шийдвэрийн талаар тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъян, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, Нарийн бичгийн дарга Б.Тулга нар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан “Бага чуулган хоёр өдөр хуралдаж хоёр асуудлыг хэлэлцлээ. МАХН-аас 2016 оны УИХ болон нийслэл, аймгийн ИТХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Мөн МАХН-аас МАН-тай эвсэл болж сонгуульд орох асуудлыг хэлэлцсэн. Хурал өчигдөр өглөө эхэлж 16:00 цагаас МАХН-тай эвсэх асуудлаар МАН-аас зөвшилцөл хийсэн Ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонссон. Намын Бага чуулганд МАХН-ын дарга оролцож байр сууриа илэрхийлсэн. Хуралдаан явж байх үед бидэнтэй сонгуульд хамтран оролцохоор зөвшилцөл хийсэн МАН-ын Ажлын хэсгийн удирдлагаас эвсэж сонгуульд оролцох асуудал тогтоосон цагт багтаж хариу өгөөгүй учраас боломжгүй боллоо гэсэн мэдээллийг ирүүлсэн. Бид бага чуулганы хуралдааныг завсарлуулж хоёр намын дарга, Ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулсан. Энэ дагуу 19:40 цагт уулзалт хийх үеэр цаг хугацааны хатуу хязгаарт баригдаж эвсэх асуудал боломжгүй болсныг МАН-аас мэдэгдсэн. Бид хуулийн хүрээнд товлосон цаг хугацаанд Мөрийн хөтөлбөр өгөхөд 20 гаруй цагийн хугацаа байна. Энэ хугацаанд ойлголцлоо нэгтгэж, эвсэхийг үндэслэлтэйгээр тавьсан ч хамтрагч талууд хүлээж аваагүй. Удирдах зөвлөлдөө танилцуулж хариу хэлье гэж уулзалт өндөрлөсөн ч боломжгүй гэсэн хариу өгсөн.

    МАХН-ыг бага чуулган МАН-тай эвсэх асуудлыг үргэлжүүлэн хэлэлцлээ. МАХН анхнаасаа тогтвортой байгаа. Эвсч хамтарч ажиллах нь сонгуульд амжилт гаргах үндэс болно. Гишүүд дэмжигчдийн хүслийг харгалзан үзэж эвсэх боломж байгаа гэж үзсэн. Ингээд МАН-тай ажилласан Ажлын хэсгийн явцыг дүгнээд хоёр намын хоорондох хэлэлцээний чухал эхлэлийг тавилаа. Олон асуудлаар нэгдмэл байр суурьтай боллоо гэдгийг сайшаан тэмдэглэж байна. Тиймээс энэ чиглэлээр үзэл бодол зорилго чиглэл нэгтэй намууд цаашид хамтран ажиллах асуудлаар үргэлжлүүлэн ажиллахыг намын гүйцэтгэх байгууллагуудад чиглэл болголоо. Хамтран ажиллагч МАН-д хандаж МАХН-ын Бага чуулганаас уриалга гаргалаа. Хуулийн хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж байгаа учраас энэ сарын 22-ны өдөр хүртэл хамтран ажиллах асуудлыг авч үзэх, хамтын ажиллагаагаа үргэлжүүлэх саналыг уламжилж байна” гэдгийг онцоллоо. МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандсан уриалгадаа манай намын ажлын хэсэг эх орноо өнөөгийн хямралаас гаргахад хоёр намын хамтын хүчин чармайлт хэрэгтэй гэдэг зарчмыг тууштай барьж ажиллаж ирсэн. Хэлэлцээрүүдийн явцад хуулийн танай тавьсан саналд хүндэтгэлтэй хандаж ирсэн. МАН-аас эвсэхгүй гэсэн шийдвэрийг гаргасанд гүнээ харамсч байна. Манай хоёр нам УИХ-ын 2016 оны сонгуульд эвсэн орох асуудлаар эерэг шийдвэр гаргах талаар дөрөвдүгээр сарын 22-ны өдөртөө багтаан ажиллахыг дахин уриалж буйгаа дурьджээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас тохиролцоо буцсан, нэмж шаардлага тавьсан, мөрийн хөтөлбөрөө түрүүлж баталсан асуудал байхгүй гэдгийг хэллээ.

    • Anonymous (April 21, 2016 3:40:41 am )

      Хн 2 хар хэрээ биенийхээ харыг гайхав гэгчээр 2 худалч, хулгайч 2 бие бие рүүгээ бухаж бгаа юм биз дээ

  • Anonymous (April 21, 2016 3:37:55 am )

    Оюутнуудад 100% тэтгэлэг өгнө гэнэ үү энэ яасан танай намайн оюутнуудын саналыг худалдаж авах гсн арга уу? Яахаараа онц сурдаг нь аваад муу сурдаг нь авахгүй бж болдоггүй юм. Ажлаа муу хийдэг ажилтныг хувийн байгууллага ажлаас халаад цалин өгөхөө зогсоодог юм. Эцэг эхийнхээ өчнөөн сая төгрөгийг сургалтын төлбөрт зарцуулж бгаа оюутнууд онц сурах үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлж чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгийг тэтгэлэг болгож авах эрхгүй. Өчнөөн олон жил эрх барьчихаад унасныхаа дараа дахиад л ийм новшийн санал худалдаж авах гсн зорилготой мөрийн хөтөлбөр дэвшүүлж бгаад харамсаж бна. Танай намд үнэхээр шинэ замаар явъя улсаа өөд нь татъя гэж боддог, тэрийгээ шулуухан хэлчихдэг гишүүд бдаггүймуу эсвэл удирдлагууд чинь тийм гишүүдийнхээ үгийг тоож сонсдоггүй юмуу? Мөнгө тараана гэж ярихаа болиоч. Та нар өчнөөн жил мөнгө тараалаа манай улс сайжраад гийгүүлсэн юм хаана бна. Ер нь ч тэгээд өнгөрсөн 4н жилийн эдийн засгийн уналт бол дан ганц АН-ын буруу биш ш дээ олон улсын эдийн засаг өөрөө уначихаад бна. Ийм юман дээр дөрөөлж АН-ыг буруутгаж бж мөрийн хөтөлбөртөө мөнгө тараана гэж зарлаж бдаг, сонгуульд ялахын тулд ад үзээд эсэргүүцээд бсан Энхбаяртайгаа хүртэл тэврэлдэх гэж бдаг танай нам үнэн ялзарчихсан сэхэл авахаасаа өнгөрсөн юм бна

  • Төгс (April 21, 2016 8:29:19 am )

    Үнэхээр Энхбаяр гэж хүнээр яах юм МАН-ынхан хүлээцтэй байж эх орныхоо ирээдүйн төлөө хамтрах гэсэн том эрх ашгийг харлаа. Харин сайн боллоо. Энхбаярын үнэн төрхийг 4 хоногт таньж авсан болж. Одоо Ялалтын төлөө МАХН-ынхан МАН-ын төлөө саналаа өгөр хэрэгтэй

  • bumbar (April 21, 2016 10:13:36 am )

    odoo bolio huwaagdaj baisnaas negdeed orwol amjilt oliishdee mangaruudaa

  • Anonymous (April 21, 2016 2:38:31 pm )

    Энхбаяртай эвсэж ялснаас ялаагүй нь дээр шүү Тэр одоо АНыг яаж байгаа билээ

antalya rent a car