antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 20, 2016 15 comments

Дүрэмгүй намын журамгүй гишүүд

нийтлэсэн Admin
ardchilal6-1024x544

АН-ын Хяналтын ерөнхий хорооноос 2014 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр нэгэн тогтоол гаргасан нь “Шийтгэл ногдуулах  тухай” байлаа. Энэ тогтоолоор Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай саналыг дэмжсэн АН-ын найман гишүүнийг намын гишүүнээс хөөхөөр шийдвэрлэсэн байв. Намаас хөөгдөх болзол хангасан найман гишүүн нь Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нар. АН-ын Үндсэн дүрэмд “Хамтарч байгуулсан Засгийн газар, Сонгогдсон Засаг даргыг огцруулсан нь тогтоогдвол намаас хасах” тухай заасан байдаг.

Дээр нэр дурдсан найман гишүүн бол хамтарч байгуулсан Засгийн газрын тэргүүнийг огцруулахад дэмжиж санал өгсөн хүмүүс. Тэгэхээр намын дүрэм үйлчилдэгсэн бол хөөгдөх болзлоо өөрсдөө хангасан хүмүүс. Гэсэн ч Хяналтын ерөнхий хорооны эл тогтоол одоо болтол хэрэгжээгүй, найман гишүүн АН-д харьяалалтай хэвээр байгаа. Нэг талаар Хяналтын ерөнхий хорооны тогтоолыг Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцэн баталгаажуулах ёстой нь найман гишүүнийг болзлоо хангачихаад байхад намаас хөөгөөгүйтэй нь холбоотой. Учир нь, Хяналтын хорооны тогтоол гарснаас хойш АН-ын ҮЗХ хуралдаж чадаагүй байв.

Харин уржигдар болсон хурлаар энэ асуудлыг сөхөлгүй, мөрийн хөтөлбөрөө л хэлэлцжээ. Тэгэхээр АН-ын Үндсэн дүрэм гэдэг нь ёс төдий бичиг баримт байсан бололтой. АН багаар тоглож чаддаггүй журамгүй гишүүдтэй гэдэг нь магадгүй “дүрэмгүй” болсонтой нь ч холбоотой байхыг үгүйсгэхгүй.

О.АМАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Балт (April 20, 2016 9:30:10 am )

    Наад анархистүүд чинь дүрэм ном гэж юм анхнаасаа байгаагүй хөөөё…ОДОО МЭДЭЖ БГААМУУ Яаж ч бодсон гудамжны гарууд дүрмээрээ зодолдоно гэж байхгүй ..дүрмээрээ гэчээ л газраас чулуу авдаг гарууд шдээ

  • шаабар (April 20, 2016 9:44:13 am )

    Хүн амьтанд ам асуулгаж байснаас Үндсэн дүрмээ сайн нягталж хэлэлцээд батлах хэрэгтэй юм даа. Тэгээд дүрмээрээ тоглолтоо хийвэл хэн хэндээ амар төдийгүй улс төрийн соёл шүү дээ. Дүрэмгүй болохоор хэн дуртай нь юу санаснаа хэрэгжүүлэх зохисгүй байдал нүүрлээд байна.

  • Үнэн (April 20, 2016 9:48:31 am )

    АН болж жудаггүй, хүний мөсгүй луйварчид, авилагалчдыг нэгтгэсэн нам гэж хэлж болно.

  • эрх мэдэлтэн (April 20, 2016 12:40:10 pm )

    Тиймээ энэ АН МАН худал ч луйварчдын арми ард иргэд нь өрнөөс өрний хооронд УИХ гишүүд мөнгөөс мөнгөний хооронд амьдарч яваа энэ жил МАХН этгээд гарчвал ЭНХБАЯР нилээд юм хиинэ дээ!!!

  • bumbar (April 20, 2016 12:41:01 pm )

    ardchilal ahij 10jildee garahgvi ee

  • injee (April 20, 2016 1:22:28 pm )

    Ардчилсан нам иймштэй улс орны хүнд ачааг ардын нам үүрэхнээ дээ өөр гарц алга даа

  • Зочин (April 20, 2016 1:48:29 pm )

    За ингээд АН дотроо задарч хуваагдаж сонгуульд ганц хоёр суудал ч авч чадахгүй бүр мөсөн дуусаж байга нь тэр. болж болж

  • ard (April 20, 2016 2:12:43 pm )

    anhnaasaa l gudamjnii nohod niilj garch irsen odoo sanasandaa hursen tedend eh oron ard tumen geh setgel zurh ugui tegeel oilgochih

  • unen (April 20, 2016 3:47:06 pm )

    оluulaa bish tsoohon hed ni bayjaad bh ym daa Ene nam

  • haliunaa (April 20, 2016 4:22:26 pm )

    argaa barahdaa humuus iddegee ideed ajilaa hiidegeereei hiigeed ybad bai boldoggui ymuu ediin zaggiig gatsaaj hiij buteesen zuilgui idej uutgaagaad bhiin hu nam tord bhdaa bas arai ch iim bgaaguiee ardchilsan namiinhan ym uzeegui ym shig idej uutsgaaj bn

  • зочин (April 20, 2016 4:34:39 pm )

    АН дахиж гарвал монгол улс гэж байхгүй болно шүү дээ

  • Anonymous (April 20, 2016 6:47:38 pm )

    huuli durem zavharuulagchid

  • Бичээч (April 20, 2016 9:31:11 pm )

    За За өөр шалтаг өө сэв олдохгүй байна уу. Сонгууль ойртсоны тэмдэг гэхээс биш наадах чинь нэг их ач холбогдол өгч дүгнэлт хийн шударга царайлан толгойгоо зовоох шаардлагагүй л асуудал. АМАР сэтгүүлч өөр ажил байхгүй бол зүгээр л АМАРЧ бай даа. Өөр тулгамдсан олон асуудал ар араасаа хөвөрч байна.

  • Sambuu (April 20, 2016 10:26:59 pm )

    bicheech hun gej bichdeg huniig helne Gar l baival boloo tolgoigoor yah yum be!

  • ИРГЭН (April 21, 2016 7:41:19 am )

    нийлээд идэж байгаа нь дүрэм.

antalya rent a car