antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 19, 2016 6 comments

Д.Хурцаа: Засгийн газрын нууц гэрээгээр эрх мэдэлтнүүд мөнгө угааж байна

нийтлэсэн Admin
527-14610355421
Засгийн газар нууц тогтоол үйлдэж, 200 шонхор хууль бусаар хилээр гаргасан гэх мэдээллийн мөрөөр Монголын Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцаатай ярилцлаа.
-Манай улс хэзээнээс шонхрыг гаднын улс оронд гаргаж эхэлсэн бэ. Хамгийн олноор гаргаж байсан үе хэдийд байв?
-Анх 1993 оноос шонхрыг гадаадад гаргаж байсан. Түү­нээс өмнө ч гаргадаг байхад би судалгааны ажилд нь оролцдог байлаа. Тэр үед судалгааны багт ажиллаж байсан хүмүү­сээс Д.Ганбат гэж агнуур зүйч амьд сэрүүн байна. Бид хотын ойролцоо гарч, шонгийн мод дагаж дурандаад шонхрын талаар мэдээлдэг байлаа. Гад­наас шонхор барихаар ирсэн хүмүүс улсад мөнгөө тушаагаад барьдаг байсан. Социализмын үед төлөвлөгөөт ангаар маш их валют олж байсан нь үнэн. Гэхдээ одоогийнх шиг хэдэн зуугаар нь биш жилдээ 10-20 шонхор гаргадаг байсан. Ингээд шонхор гаргаж эхэлс­нээс өдий хүртэл нийт 4000 гаруй идлэг шонхрыг арил­жаалсан байна.
Эрчимтэй гар­гасан үе нь 1993 оноос хойш гэж ярьдаг. Шонхрын үнийг нэмж, их хэмжээний мөнгөөр гадаадад гаргаж, дундаас нь мөнгө олж болох юм байна гэх зам руу оруулсан хүн нь Байгаль орчны сайд асан У.Барсболдын үе байдаг. Энэ оргил гэх жилүүдэд 300-400 шонхор гаргаж байсан. Үүнээс хойш төрийн түшээд энэ аргаар маш их ашиг олж болох юм байна гэж ойлгоод идлэг шонхор шувууны улсад төлдөг үнийг нэмсэн. Жишээлбэл, 2500 ам.доллараас эхлээд одоо төлбөр хураамж нь 11760 ам.долларыг улсад төлдөг бол­госон.
-Засгийн газрын нууц тогтоолоор 200 гаруй шонхрыг хууль бусаар гаргасан гэж мэдээлсэн. Өнгөрсөн жил бас 100 шонхрын асуудлаар нэлээд маргаан дэгдэж байсан санагдана. Яг ямар үйл явдал өрнөөд байна вэ?
-Бидний маргаад байгаа асуудал бол өнгөрсөн оны дө­рөвдүгээр сарын 27-ны өдөр Засгийн газрын хурал­даанаар 100 идлэг шонхрыг гаргахаар хуралдаанд оруулахад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн эсэргүүцэж унагаа­­сан. Яагаад гэхээр шонхрын наймаа­наас хишиг “хүртэгчдийн дайн” бол­сон гэсэн үг. Тэр нь түүнд хүр­тээлгүй болсон учраас ийнхүү унасан хэрэг.
Үүний дараа бид “Улстөрчдөөс идлэг шонхор шувууг ангид байлгамаар байна” гэж хэвлэлийн хурал хийсэн. Байгаль Орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга байсан Су.Батболдын санаачлагаар CITES-ийн конвен­цид орсон амьтан, ургамлын талаар хэлэлцүүлэг явуулсан. Конвенцийн хоёрдугаар хавсрал­тад багтсан олон зүйлийг хэлэлц­сэн. Түүнээс шонхор шувууны талаар дурдах нь зөв болов уу. Уг хэлэлцүүлэгт Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Дамдинсүрэн бид хоёр хамт оролцсон. Надад үг хэлэх боломж олдож “Та бид бүгд хулгайч, би та нартай нийлж хулгай хийдэг байсан. Одоо больцгооё. Ард иргэдээ хуулийн шахаанд оруулж хулгайч болголоо. Харин одоо өөрсдөө энэ үнэ цэнэтэй амьтнаа тогтоол, журам үйлдэж зарж иддэг боллоо” гэж шүүмжилсэн. Бид хэлэлцүүлгээр үзэл бодлоо хуваалцаад нэгдсэн тохироонд хүрлээ гэж үзсэн. Өмнө нь 2013 онд Засгийн газрын тогтоол гаргахдаа “соёл, шинжлэх ухааны” гэдгийг нь үлдээгээд ашиг олох зорилгоор гаргахыг нь таван жилээр хориглосон.
Тэгсэн атлаа хориглосон жилдээ 30, 2014 онд 40-ийг гаргачихсан. Үүнийг Байгаль орчны иргэнийн зөвлөлийнхөн хатуу шүүмжлээд харилцан ойлголцоод арилжааны зориулалтаар гаргахыг нээж, олсон орлогоос нь идлэг шонхор шувууны зүй бус хорогдлыг багасгах арга хэмжээнд зарцуулбал бид эсэргүүцэхээ больё гэж тохирсон. Тэд ч саналыг дэмжиж, хүлээн авсан. Гэтэл өнгөрсөн оны долоогоос есдүгээр сард гурван удаа Засгийн газар нууц тогтоол гаргаж, 240 шонхор гаргасан байна гэж сонссон юм.
-Манай улс шонхрыг үндэсний бахархалт шувуу гэж зарласан шүү дээ. Тэр үед хүмүүс энэ шувууг гаднынханд өгөхөө больж байгаа юм байна гэж ойлгож байсан. Гэтэл яагаад өчнөөн зуугаар нь гаргаад байна вэ?
-Идлэг шонхрыг “бахархалт шувуу” гэж бүү индүүр. Идлэг шонхор Монголын бахархалт шувуу биш. Яг бахархалт шувуу нь цагаан шонхор шувуу шүү дээ. Идлэг шонхор бол шонхор шувуун дотроо хамгийн том биетэй тул монголчуудын өвөг дээдэс ан авд хэрэглэж ирсэн түүхтэй. Нэг үгээр хэлэхэд, бидний өвлөж авах ёстой ангийн соёл юм. Өвгөдөөс өвлүүлсэн агнуурын нэгэн төрөл болох шонхроор гөрөөлөх соёлыг сэргээх цаг нь нэгэнт болсон. Цагаан шонхор бол нэн ховорт ордог. Идлэг шонхор дэлхийгээр тодорхой тойрогт нүүдэллэж амьдардаг. Нэг онцлог нь Монголд төллөдөг юм. Тиймээс эрх баригчид шонхрыг хүмүүсийн анхаарлын төвөөс гаргахын тулд шонхор шувуу гэх нийтлэг нэрээр нь үндэсний бахархалт шувуу болгосон гэдэг нь одоо л ойлгогдож байна.
-Амьтны тухай хуульдаа шонхор барих хугацаа болон төлбөрийн хувьд юу гэж заасан байдаг юм бэ?
-Амьтны тухай хуульд нууцлах ямар ч боломжгүй. Амьтны тухай хуулийн 9.8.4-т зааснаар идлэг шонхор шувууг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-наас дараа оны зургадугаар сарын 20-ныг хүртэл барихыг хориглодог. Мөн “Тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих эрхийг төрийн захиргааны байгууллага олгоно” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, нууцлах ямар ч шаардлагагүй.
Нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд “Амьдаар нь гадаадад гаргасан ан амьтны төлбөрийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувь гэж заасан байгаа. Мөн 2009 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын 112 дугаар тогтоолын 2-т зааснаар “Амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувууны жишиг үнийг 12000 ам.доллар, төлбөрийг 10800 ам.доллар, хураамжийг 960 ам.доллар байхаар тогтоосугай” гэж төлбөр хураамжийг нь заагаад өгчихсөн. Үүнийг л төлнө, үүнээс өөрөөр хөнгөлөлт эдлэх хуулийн гарц байхгүй.
Гэтэл манайх энэ үнийг баримтлахгүй нууц гэрээгээр гаргасан 200 шонхор тус бүрээс зургаахан сая төгрөг аваад бүх шонхроо арилжчихсан. Бид үүнийг л буруу гэж үзэж байгаа. Бидний тооцож байгаагаар ийм хямд үнээр гаргасан нь үнэн бол улсад 5.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Гадаадад гаргахыг хориглосноос хойш гаргасан 310 шонхроор тооцож үзэхэд ийм хэмжээний хохирол учруулчихаад байна. Улсад нэг шонхроос өчүүхэн хэмжээний мөнгө төлчихөөд бусдыг нь өөрсдөө идчихсэн. Түүнээс гадна эд нар өөрсдөө бизнес хийчихсэн байна. Нэг шонхрыг 20 мянган ам.доллараар зарчихаад зургаан саяыг нь улсад өгөөд бусдыг нь хуваагаад “идчихсэн” байх магадлалтай. Хэрэв ингэж тооцвол улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэсэн үг.
-Олон улсын конвенцид нэгдэн орсон орны хувьд шонхрын хууль бус наймааны талаар мэдээлэл хүргүүлэх боломжтой юу?
-Бид энэ асуудлыг яагаад олон улсын хэмжээнд ярьж болдоггүй гэхээр CITES-ийн kонвенци мэдвэл шонхор байтугай kонвенцийн хоёрдугаар хавсралтад орсон бүх ан, амьтныг гаргахыг хориглочихно. Манай улс ядарч байна гээд бүхэл бүтэн 26 жил ан амьтнаа “нооллоо”. 1990 оноос хойш ард түмэн, төр нь ч ан амьтан руугаа дайрсан. Хууль тогтоомжоо засч, журам боловсруулаад л агнаад байгаа. Улсад мөнгө орохдоо орж, ороогүй нэг нь хувь хүний олз болоод өнгөрсөн. Тэгэхээр бид энэ болж бүтэхгүй, хууль бус үйлдлээ олон улсын хэмжээнд бус “олгой хагаравч тогоондоо” гэдгээр дотроо хэлэлцэж, хуульдаа шинэчлэл хийхийг шаардаад байгаа юм. Гөрөөчдийн философи нь “Барж идэхээр мэрж ид” гэсэн зарчимтай. Яагаад гэхээр байгаль дээр зөнгөөрөө байгаа ан амьтныг өсгөж үржүүлнэ гэж байдаггүй юм. Тэгэхээр “олзонд нүд аньж”, ан амьтныхаа өсч үржих боломжийг нь хангаж өгөх ёстой юм.

In this Tuesday Nov. 13, 2012 photo, Iraqi professional falcon trainer Abu Badr al-Anazi prepares a falcon for a training session on the outskirts of Dubai, United Arab Emirates. While the methods to develop top-quality hunting falcons date back to antiquity, its transition into a modern Middle Eastern passion has brought in microchip tagging and price tags that can run well over $10,000 for a prime bird. (AP Photo/Kamran Jebreili)

-Шонхрыг Арабаас өөр оронд гаргаж байна уу?
-Араб руу буюу булангийн оронд л гаргана. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээний бичиг авдаг. Шонхрыг барьж авчраад хотын ойролцоо тусгай байр саванд байлгаад байдаг шүү дээ. Тэр нь шинжилгээ хийж байгаа хугацаа юм. Цаашлаад БОНХАЖЯ дээр ан амьтныг олон улсад худалдаалахыг зохицуулах CITES-ийн үндэсний конвенцийн төлөөлөл байдаг. Тэд идлэг шонхрыг хилээр гаргах конвенцийн эрхийн бичгийг олгодог. Ийм бичиггүй бол Монгол Улсын хилээр гаргахгүй. Тэр бичгийг нь олгохдоо төлбөр, хураамжаа бүрэн төлсөн эсэх, шинжилгээ нь байгаа үгүйг хянаж байж олгодог. Гэтэл сая БОНХАЖЯ төлбөр, хураамжийн дутуу төлөлттэй байхад конвенцийн бичгийг нь олгочихсон. Энэ нь давхар хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна.
-Хар тамхины бүлэглэлийг барилаа гэдэг шиг сүүлийн үед шонхрын бүлэглэлийг хил дээр саатуулж, шувууг байгальд нь тавьсан талаар мэдээлэл гарч байгаа. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Монгол Улсын иргэн ан амьтныг соёлын зориулалтаар авч ашиглаж болно. Тэр хэм хэмжээнд нь алдаа дутагдал гарчихсан. Одоо манайхан бүргэдийг 80-100 мянган төгрөг төлөөд л барьж байна. Баян-Өлгий аймгийнхан бүргэдийг соёлоо хөгжүүлэхийн тулд гаршуулж байгаа. Гэтэл шонхрыг барих гэхээр 3.2 сая төгрөг төлөх хуультай. Хэрэв энэ төлбөр бага байсан бол бид яг арабууд шиг өвгөдөөс өвлүүлсэн шонхор шувуугаар гөрөөлөх соёлоо хөгжүүлэх боломжтой байсан. Цаашлаад гадаад зах зээлд ч манай иргэд гаргаж болно. Гэтэл энэ эрхийг хааж байгаад эрхмүүд дээгүүрээ их мөнгөний бизнес хийгээд байна. Ард түмний эрхийг хааж байгаад гаднынханд морь, нохой мэт үйлчилж мөнгө олдог нь нууц биш ээ.
-Та арабууд шонхроор ан хийлгэдэг гэлээ. Яг ямар ан хийлгэж, тэдэнд ямар ашиг өгдөг юм бол?
-Монголчууд морь уралдуулж баясдагтай ижил юм даа. Арабууд шонхор шувуугаар маш том бооцоо­той тэмцээн явуулдаг. Би Кувейтэд хар керамикийн судалгаагаар нэг сар болж байсан. Гөрөөчин хүний хувьд шонхроор юу хийдгийг мэдээж сонирхсон. Шувууны зах дээр нь ерөөсөө 50-хан динараас эхлээд хэдэн зуун динараар хоорондоо наймаалцдаг юм байна лээ. Бооцоот тэмцээнээ явуулахдаа цөлийн жороо тоодог, туулайг гөрөөлүүлж эзэд нь зугаагаа гаргадаг. Тухайлбал, бооцоо нь өсч явсаар байгаад 60-70 сая ам.доллар болно гэсэн үг. Тэгээд сүүлд үлдсэн хоёр хүн дээрх жороо тоодог, туулайг талбайд гаргахад аль сайн шонхор нь түрүүлж ангаа агнана гэсэн үг. Тэр нь бооцоогоо авна.
-Шонхор барих зөвшөөрөлтэй арабууд өвөл болчихоод байхад шонхроо гаргахгүй байлгаад байдаг гэх мэдээлэл бий. Тэр ямар учиртай вэ?
-Шонхор барихыг хориглох хугацаа нь арваннэгдүгээр сарын 15 гэж байхад шонхор барьсан этгээдүүд буцдаггүй нь үнэн. Яагаад гэхээр, конвенцийн нэгдүгээр хавсралтад орчихсон байгаа бидний нөгөө шүтдэг цагаан шонхор хойноосоо манайд орж ирэх үеийг хүлээж байгаад орж ирэхээр нь бариад нөгөө идлэг шонхрынхоо тоонд оруулаад хилээр гаргачихдаг. Олон улын конвенциор цагаан шонхрыг худалдаалахыг хориглочихсон.
Үүнийг олон хүн мэдэхгүй байх. Тийм ч учраас арабууд арванхоёрдугаар сар гартал буцдаггүй. Мөн нэг шонхор барьчихаад түүнийгээ шууд эзэмшдэггүй. 20 шонхор барих зөвшөөрөлтэй байлаа гэхэд 40 шонхор барьж тэднээсээ шилж сонгож, үхүүлэхийг нь үхүүлж, тавихыг нь тавьж зөвшөөрөлтэй 20-ийг аваад явж байна. Уг нь байгалиас шонхор барьсан бол шууд тэр хүний өмч болгож төлбөр хураамжаа авах ёстой. Ийм л учраас хууль журмаа сайжруулах ёстой гэдгийг хэлээд байгаа юм. Одоо өсч үржих боломжоор нь хангая. Олзонд нүд аних цаг нь болсон. Барж идэхээр мэрж идмээр байна. Төрийнхний бузар булайг уудлаад барагдах биш. Өчүүхэн өчиг өргөхөд ийм л байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • bal (April 19, 2016 1:32:29 pm )

    ene baigal orchinii yaam gej heseg yuugaa ch medehgui heseg zaluuchuud nuhud bna aa. mergejliinh ni yumiig orood asuuhaar yuuch medehgui bie bieruugee yavuulna heleheer urdaas aashlaj zagnana. uguiee neeree heleh ch ug oldohgui. ter door ni suudag 2 nariin bichig huuhen gej avah yum bhgui huntei ogt haritsj chadahgui uneheer gutamshig.

  • Anonymous (April 19, 2016 2:56:27 pm )

    Тэнгэрт нисэж бгаа шувууг хүртэл амар заяаг нь үзүүлэхгүй яасан төрийн шуналтангууд вэ?.шувууны хараал хэцүү шүү.

  • etseg (April 19, 2016 3:09:19 pm )

    ideh l yum bol yu ch golohgui idetsgeeh yum

  • алтантуяа (April 19, 2016 7:40:33 pm )

    иш нэг чгэсэн эх оронч сэтгэлтэй хүн баймаар люмдаа

  • Anonymous (April 20, 2016 6:41:53 am )

    Баярцогтын балаг шүүдээ

  • zochin (April 20, 2016 9:46:33 am )

    unen hudliig ni togtoogoogui yamnii tuluu eh oronch bolj jujigleed zasag turiinhuu ner hundiig unagaad baihaar ene uls oron chini yaaj hugjih yam bol doo hezee uuniig oilgoh yam bol mongolchuud huvia hicheehees tsaashgui yam daa

antalya rent a car