antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 19, 2016 10 comments

Б.Лхагвасүрэн: Ц.Элбэгдорж амжилт гаргасан цагдаагаас юм харамлаад хэрэггүй ээ

нийтлэсэн Admin

26b3c62bb3e1ddcf14a6cf45a83c5897

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, МУСГЗ  Б.Лхагвасүрэн Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойд зориулж “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” номонд өгсөн ярилцлагыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.

ХҮН ТӨР ХОЁРТОО ЭН ТЭНЦҮҮ  ХУВААГДСАН ХҮНИЙГ ЦАГДАА ГЭДЭГ

Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн талаар найман настай балчраас наян настай буурал хүртэл ярьж байна. Энэ удаа бид найрагчийн гэрт зочилж цагдаагийн алба хаагчийн талаар энгийн иргэний санал бодол талаас нь илэн далангүй ярилцлаа. Алдартай найрагч гэдгээр нь андахгүй сайн мэдэх ч аав нь цагдаагийн хүн гэдгийг тэр бүр мэдэхгүй. Ардын уран зохиолч маань товлосон цагтаа гэртээ биднийг уриалгахнаар угтаж, бодож санадаг бүхнээ харамгүй хуваалцлаа. Бүтээл бүхэн нь ухаан хайрладаг их найрагч Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, МУСГЗ Б.Лхагвасүрэнтэй ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэе.

ЦАГДАА БОЛ ИХЭМСЭГ БИШ ЭРХЭМСЭГ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ БИ БОДДОГ, ИНГЭЖ МЭДЭРДЭГ

Бидний дунд бэлдсэн асуулт, тулгасан санаа юу ч байгаагүй ч их найрагч “Манайд чихрийн тавагнаас илүү үнсний сав олон байдаг даа” гэх энгийн ярианаас эхлээд эрх зүйн шинэчлэл хүртэл багагүй зүйлийг ярилцлаа. Цагдаа бол хоёр харьяалалтай хүн. Хүн төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэдэг. Цагдааг ард түмэн хувцасладаг юм. Ард түмнээрээ хувцаслуулдаг гэж бодохоор их л сайхан санагддаг даа. Үүргийг нь харин төр өгдөг. Цагдаа гэдэг нэр хүндийг нь авч явнаа гэдэг нь ёсыг барьж харьцах л асуудал юм даа. Ёсонд захирагдах ёстой. Өөр юу байхав. Гол нь тэр шүү дээ. Хүмүүн болоод цагдаа бол хоёулаа ёсондоо захирагдах ёстой юм даа. Нэг үгээр хэлбэл ёс төрдөө захирагдах ёстой. Энэ тухай хүмүүс өөр өөрийнхөөрөө л хэлэх байх. Манай Тангадын Галсан найрагч бол хамгийн түрүүнд цагдаа гэдэг үгийг ЦАГИЙГ ДАА гэсэн үг л гэж хэлнэ дээ.

БИ ЦАГДААГИЙН ХҮҮХЭД

Би бол хувьдаа цагдааг хайрладаг. Яагаад гэвэл миний аав цагдаагийн алба хашиж байгаад тэтгэвэрт гарсан юм л даа. Би цагдаагийн хүүхэд. Тийм болоод ч тэрүү дандаа л би дотроо өрөвддөг, өмөөрдөг. Тэр үед их сайхан байж дээ. Олон нийтэд туслах бригадын гишүүн гээд сүүлт од шиг олон хүмүүс шөнө эргүүлд явдаг байсан. Өндөр настнуудаас эхлээд залуучууд цагдан сэргийлэхэд туслах бригадын гишүүн болчихсон. Тэмдэгтэй, бугуйн дээрээ бас эргүүл гэсэн бичигтэй зүүлт зүүчихнэ. Тэд бол сэргийлэгчийн маш сайн туслагч байсан даа. Баргийн амьтныг алхуулахгүй. Миний аав олон хороо, хорин хариуцна. Хамгийн сэтгэлд тод үлдсэн нь нэг сүрхий бүртгэл байсан. Гэмт хэрэг хийж болзошгүй, сургууль соёлгүй болсон, хорихоос суллагдаад ирсэн хүмүүсийн бүртгэлээ өврийн дэвтэр болгож хэрэглэдэг байсан. Тэр нь бол айл болгоноор ороод хүн хянаад цагдаад байхгүй ч гэсэн ерөнхий багцаа авдаг байсан бүртгэл юм л даа. Хүмүүсээ бүр нүдэлчихсэн. Эндээс би цагдаа хүн их л билгийн нүдтэй байх ёстой гэж ойлгосон.

ЦАГДАА ХҮНД БИЛГИЙН НҮД ХЭРЭГТЭЙ

Цагдаа хүнд билгийн нүд хэрэгтэй шүү дээ. Ам нууцаа алддаггүй нүд нууцаа алддаг гэдэг гэж мэргэд хэлсэн нь бий. Тиймээс цагдаа хүн бол гэмтэй хүний нүдийг нь сайн харж ярьдаг байх хэрэгтэй. Цагдаа нь ч дальдчаад хүн нь ч дальдчаад байлгүй цагдаа бүхэн гэмт этгээдийн нүд рүү нь эгц харж ярьдаг байгаасай гэж би боддог. Америкт цагдаа нь цөөн үг ярьдаг. Иргэн нь зөрчил гаргачихаад гуйна гувшина гэж ер үгүй. Замын цагдаа зогсоогоод гарсан зөрчлийг нь хэлээд торголоо. Тэгээд л болоо. Ялангуяа замын цагдаа нар бол зөрчил гаргасныг нь тогтоосон л бол олон таван үггүй ял зэмийг нь хэлээд арга хэмжээгээ дор дор нь аваад явчихвал энэ их зөрчил гаргадаг хүмүүс буурах байх гэж би хувьдаа боддог. Үүнээс гадна цагдаа хүнийг хамгаалах, өөрийгөө хамгаалах хоёр том үүрэгтэй юм шүү дээ. Арга буюу тулсан үед амиа өгсөн тохиолдол зөндөө л байдаг. “Тархиндаа сумтай” гэж орчин үед сагсуу хүнийг хэлдэг болж дээ. Албан үүргээ гүйцэтгэж байгаад тархиндаа сумтай ч гэсэн үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нарыг та нар мэддэг байх. Амиа үрсэн сэргийлэхийн гавьяатууд олон шүү дээ. Би танай байгууллагын хаалгаар ороод АРВАН ТАВНЫ ЦАГДАА-ийн хөшөө байхаар их сайхан санагддаг. Нэр дүр нь зохицсон сэтгэлд их ойр санагддаг.

 УЛАМЖЛАЛГҮЙ ШИНЭЧЛЭЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ

Цагдаагийн шинэчлэл бол уламжлалаа барьсан монгол хөрс шороо, монгол хүний зан суртахуун, сэтгэлгээ мөн чанарт таарсан шинэчлэлүүдийг хийгээсэй гэж би боддог. Уламжлалгүй шинэчлэл гэж энэ орчлонд байдаггүй. Заавал хуучин юмнаас үүсэж байж л шинэчлэл буй болдог. Магадгүй зарим тохиолдолд хамгийн хуучин юмыг шинэ юм гэж хардаг. Тиймээс дээр дороо их бодлоготой шинэчлэл хийгээсэй гэж боддог. Бие биеэ хайрлах гэдэг үг цагдаад хамааралгүй юм шиг хандлага байх юм. Хууль хүн хоёрын харилцаа бол хайр. Үүнийг хийж чадахгүй байна. Хүн хүнээ хайрлахаар юм болгоныг хайрлах нижгэр их хайр болдог. Цагдаа нарынхаа нийгмийн асуудлыг их анхаарах ёстой шүү.

  Би цагдаа нарыг муу хэлэх дургүй. Яагаад гэвэл миний мах ясанд шингэсэн нэг ойлголт байгаа юм. Эд маань үүрэг биелүүлж байгаа. Хамгийн аргамаг, эрмэг, догшин морьдын “эмээл”-ийг цагдаа хүнд тохдог. “Эмээл” гэдгийг би ёгтоор хэлж байна. Төрийн “эмээл” гэсэн үг. Төрийн “эмээл”-ийг цэрэг цагдаа хоёрт л тохдог гэдгийг санах хэрэгтэй. Үүнээс гадна цагдаа нарыг би их цэмцгэр, хялгас наалдаагүй хувцастай байгаасай гэж хардаг. Би аавыгаа ч тэгж боддог байсан. Тэр үед чинь улаан пагонтой, ногоон хувцас байсан санагддаг юм. Дарга нар нь арай өөрөө. Их л сайхан харагддаг байсан даа.

ЦАГДАА БОЛ АМЬДРАЛЫН “ДАРХЛАА” ЮМ

Цагдааг хүн биш юм шиг ойлголт нэг хэсэг байсан ч одоо өөрчлөгдсөн шүү. Цагдаа бол амьдралын “дархлаа”. Энэ дархлаа гэдэг үгийг зөвхөн эмнэлэг дээр ярьдаггүй. Ерөөсөө хүний амьдралын тэр улс орны дархлаа юм шүү дээ. Байсан, байгаа, цаашдаа ч ийм байна. Гурван цагийн дархлаа шүү дээ. Ингэж ойлгох ёстой. Сандаг-Очир генерал ЦЕГ-ын дарга байх үед намайг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнасан. Аавын маань цагдаагийн албанд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалуудыг сайхан жаазлаад өгсөн. Би их баярлаж бараг уйлсан даа. Гэхдээ тэр тэмдгийг аавын маань энгэр дээр гялалзсан бол сайхан байж дээ гэж бодогдуулсан. Ер нь яруу найргийнхаа буянаар “онц хилчин”-ээс эхлээд төрийн шагнал гээд олон тэмдэг авсан. Ижийдээ үзүүлж чадаагүй юм чинь гээд нэгийг нь ч би зүүдэггүй. Би ийм л юм боддог. Үүргийн ялгаа л байна уу гэхээс дарангуйллын ялгаа байхгүй ажиллах ёстой гэж ойлгодог. Ард түмэн цагдаагаа хайрлах хэрэгтэй. Төр цагдаа нараа сайн тоноглох хэрэгтэй. Өөрийг нь хамгаалсан тоноглол. Хүнээ хамгаалсан тоноглол. Ганцхан гэмт хэрэгтэнд зориулсан тоноглол биш шүү дээ. Мөн онц гэмт хэргийг илрүүлсэн хүнд төр “гараа татах ёсгүй” гэж ойлгодог. Амжилт гаргасан цагдаагаас юм харамлаад хэрэггүй ээ гэж хэлмээр байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй уулзвал би шууд л ингэж хэлнэ.

  Бидний дунд ийм нэгэн халуун дулаан элдэв хачиргүй, дурсамж дурдатгал дүүрэн халуун яриа өрнөлөө. Хүний амьдралын хамгийн энгийн үнэн бүхнийг яруу найргаар илэрхийлж ил хэлж, далд гунигладаг энэ их хүмүүн ЦАГДААГИЙН ХҮҮ юмаа.

Эх сурвалж: Jirgee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • \\\\ (April 19, 2016 11:44:06 am )

    ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 95 ЖИЛ ЭНЭ ЗУН БОЛНО ҮЕ ҮЕИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛЛАГАД АЖИЛАЖ БАЙСАН ЦАГДААГИЙН АХМАДУУДЫН ЭНГЭРТ ТӨРИЙН ОДОН БАРАГ БАЙДАГГҮЙ ХЭРНЭЭ АРДЧИЛСАН ХУВСГАЛЬД ОРУУЛСАН ХУВЬ НЭМРИЙГ ҮНЭЛЖ ГЭЭД ТӨРД 1 ЦАГ Ч АЖИЛЛААГҮЙ УЛСУУД БААХАН АЛТАН ГАДАС ОДОН ОЛГОСОН ЦАГДААГИЙН ДАРГА НАР БОЛХООР АЛБА ХААГЧ НАРАА АЖЛЫН АМЖИЛТ ГАРГАХ , ЗҮҮЖ БАЙГАА ЦОЛНЫХ НЬ ДАРААГИЙН ЦОЛ ОЛГОДОХ ХУГАЦАА БОЛООД БАЙХАД ӨӨРӨӨС ИЛҮҮ ЦОЛТОЙ БОЛОХ ГЭЖ БАЙНА ГЭЖ БОДОЖ ДАРААД ХУРАНДАА ЦОЛЫГ ОЛГОХҮЙ АЖИЛ АЛБАН ТУШАЛААС НЬ ЗАЙЛУУЛАХ БОДЛОГО БАРИМТЛАН ЦЭРГИЙН АЛБА 25 ЖИЛ ХААСАН ГЭЖ ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛОО ГЭЭД АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ АЖИГҮЙЧУУДЫН ЭГНЭЭД ШИЛЖҮҮЛДЭГ ГЭТЭЛ ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОЖ БАЙГАА АЛБА ХААЧГИЙГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛ ГЭСЭН ХУУЛЬ БАЙДАГҮЙ ЮМ БАЙНА ЦАГДАА МААНЬ ИНГЭЖ ХУУЛЬ ЗАВХАРУУЛЖ АЛБА ХААГЧ НАРАА ХОХИРООХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙГАА

  • зочинз (April 19, 2016 12:45:16 pm )

    ,,Үе үеийн цагдаа нарын алдар хүнд бадарч байг ,их зохиолчийн хэлсэнчлэн төр ард олон 2-тоо энэ тэнцүү зүтгэж яваа хүмүүсээс нийгмээ дагаад ажилын шинэ арга барил хүнтэй харьцах эв ухаан улам нарийн шаардах болжээ,миний бодлоор цагдааг нарийн шалгуураар авч цалин хангамжийг нэмж ,харьцааны тал дээр залуу цагдаа офицер нарт лекц сонсгож байвал зүгээр санагдах юм

  • зочин (April 19, 2016 1:01:35 pm )

    цагдаагийн байгууллагын бэлтгэсэн боловсон хүчнүүдийг цэргийн алба 25 жил хаасан гэж цэргийн тэтгэвэрт гарган цагдаагийн байгууллагыг самарсан 25 жил ажиллсан бэлтгэгэсэн 43-55 насны болвсон хүчнүүдийн орон тоон дээр ажилд орж байгаа хүмүүс төрийн тусгай алба цагдаагийн ажлын а үсэг чбайхгүй улсууд нь ажил хийж байгаа нэртэй хүний эрх зөрчин иргэдийг чирэгдүүлж хохироож байгааг харсаар байж боловсон хүчнээ 25 жил ажиллсан гэж ажиллаас нь чөлөлсөн хууль бус шийдвэрээ өөрчлөх асуудалаа яагаад хийхгүй байгад иргэд гайхаж байна

  • BAAGII (April 19, 2016 1:15:41 pm )

    Цэргийн тэтгэвэр тогтоолгосон бол ажлаас нь чөлөөлөөд л байгаа юм. Гэтэл яг тэтгэврийн хүн мөн үү гэхээр та тэтгэврийн насанд хүрээгүй байна гээд ахмадуудын эдлэх эрх, зарим нэг хөнгөлөлтийг эдэлж чадахгүй. За тэгээд завсарын амьтан л байх юм даа. За тэр Төрийн одон, тэмдэг энэ тэрийг бол цагдаагийнхан бараг өгөхгүй дээ, өөрсдөө л тодорхойлдоггүй байх, түүнээс биш тэр байтугай нь одонтой болчихсон л цохиж явах юм байна ш дээ. Ер нь алба хаагчдынхаа гавъяа зүтгэлийг нь үнэлэх үнэлэмж байхгүй гэхэд болно. Удирдлагууд, дарга нарынх нь сэтгэхгүй их жижигхэн дээ. Тийм л байдаг, тийм л байсан, цаашдаа ч өөрчлөгдөхгүй биз дээ. Түүнээс төр нь цагдаагаас одон, тэмдэг харамлаагүй байхаа.

  • orgil (April 19, 2016 2:57:00 pm )

    ug ni bol tsagdaa bidnii l adil mahan bietei hun…harin turiin huvtsas umsuuleed uureg ugchihuur zarim neg uhamsar doroi ulsuud ni tsagdaagiin ner hundiig unagadagt l humuus durgui baidag,,,tsagdaa bolgon tiim bish shuu…uhamsar doroi zarim negen etgeeduuded………….

  • зочин (April 19, 2016 4:18:57 pm )

    Цагдаа байна гэдэг эр зоригийн ажил шуу

  • zochin (April 19, 2016 8:18:49 pm )

    tsergiin tetgeber togtoolgoson zaluuchuud emnelegiin uichilgee abaad hogololtee abah gehleer 60nas hureegui hongololtond hamaarahgui gedeg ajild oroe geleer tsergiin tetgeber togtoolgoson geed ajild abahgui tuhailbal ih medegch temuujigiin sanachilj batluulsan tahariin huuliar tsagdaad ajillaj baigaad tsergiin tetbere togtoolgoson huniig ajild abahiig horiglson mon gemt hergees urdchilan sergiileh huuliin daguu olon niitiin zoblold oroh gehleer tsergiin tetgeber togtoolgoj bol 5 jil orj ajillah erh baihgui geed tsgdaad ajillaj baisan zaluusiig yaj ajilgui bolgoh be yaj ajild oruulahgui baih be yaj niigemiin halamj tuslamjiig olgohgui baih be gesen sanaanuudaa hulchilan gargaj hunii undsen huulid zaasan hun ajil hodolmoroo songoh ajil alban tushaal horongo chinee nas huis shashinaar yalgahiig horiglono gesen zaalt esrgeeree tsgdaad ajillaj baigaad tsergiin tetgeber togtoolgoson zaluust tulgarch olon bolbson huchuud gudamjind ajilguichuudiin egneend alhaj baina

  • zochin (April 19, 2016 8:46:18 pm )

    TSERGIIN TETGEBER TOGTOOLGOSON 45 NASTAI MANAI NAIZ ONGOSON JIL NUD HI GENET HARAHGUI BOLOOD BOLR SUULGUULSAN BOLOR SUULGUULSAN MONGOO BAH GEHED ONDORNASNII TETGEBER TOGTOLGOOGUI TUL OLGOHGUI GEED OLGOOGUI TSGADAAGIIN DARGA CHINGES TA TSAGDAAGIIN 95 JIIIN OIGOO UGTAJ AHMAD AJILTANUUDAA ENE SARIIN 28 HULEEN ABNA GEJ BAINA GESEN TERHULEEN ABALTAND OCHIJ BAIGAA AHMADUUDAAS HEDEN HUN SALBARIIN TERGIIN AJILTANAA ABSAN HEDEN AHMAD AJILTAN AJILLAJ BAIHDAA HURANDAA TSOL OLGOGDOH HUGTASAA BOLSONCH DARGA BLOOGUI GEDEGSHALTGAAR HURANDAA TSOL NI OLGODOOGUI HEDEN AHMAD AJILTAND TORIIN ODN HI OLGOGDOOGUI BAINA GESEN SIUDALGAG GARGAJ UZEEREE AJILLAA HIISEN BOLSON GEED GARGASAN BOL TOR ZASAG YAMNAAS OLGOH TSOL TORIIN ODOND TODORHOILOOD OLGUU;J BOLMOOR YUMDAA ENE AHMADIIDIIG CHINE NAASHAA GEJ HARAH HUN BAIGUULLAGA BAIHGUI BOLSON AHMADIIN ZOBLOL GEED HEDEN ULSUUD OORSDOO AMIA BODHOOS AHNMAD GESEN TODGOLTOI ULSUUDIIN TOLOO YUU HIIJ BAIGAA NI TODORHGOGUI ERH MEDELGUI ULS BAIH YUM AHMAD AJILTANDTSGDAAGIIN ERONHII GAZRIN DARGA TSOL OLGOHOD HORIGLSON ZAALT TSOL OLGOH JURAMD BAIHGUI TORIIN ODON BOLON SALBARIIN TERGUUNII AJILTAND TODORHOILOHIIG HORIGLSON HUULI BAIHGUI SALBAR SALBARIIN AHMAD AJILTANUUDIIG HARHAD AJLLLAJ BAISAN SALBAR NI SALBARIIN BOLON TORIIN ODOND TODORHOILOOD OLGUULJ BAIAH YUM GETEL TSGADAA BOL HOER YAS SAKLSAN GEDEG SHIG AHIJ BUU UZEGDEEREE GEDEG SHIG MARTAH YUM DA

  • zochin (April 19, 2016 10:11:14 pm )

    tsergiin tetgeber togtoolgoson zaluuchuudiig yasan gej ulsad ajillah erhiig hyazgaarlsan huuli gargaj baigaa yum tednig toriin tusgai alband ajillsanih toloo erhiig hyzgaarlaj harutslaga tootsoj baigaa yum uu eruugiin gemt hereg uildsen hudel toriin ajill erhleh erhiig ni hyazgaarsan nemegdel yal huleelgedeg zaalttai tsagdaad ajillaj baisan huniig ajillsaa garsanaas hoish 5 jil olo niitiin zoblold ajillahiig horiglono gedeg chine toriin alband ajillhigg horiglson eruugiin hariutslagiin nemegdel yaltai aguulga neg baigaa bizdee erhem huulchid aa

  • Anonymous (April 20, 2016 10:31:54 am )

    tsagdaa nar tsagdaagiin baiguullagadaa daramttai daidag uchur garaad irgeded buhimdlaa gargadag bhaa. Deer Baagii yer n unen helchlee shuu.

antalya rent a car