Сонгуулийн чимээ ойртож сонгогдох тойргоо онилсон горилогчид олон зүйл л сэдэж яваа сурагтай. Аяга, бурхан тарааж ард түмэндээ хайртай дүр эсгэцгээнэ. Наадам болгоныг хэсч мөнгийг баруу солгойгүй тараах хүмүүс Б.Наранхүүгээс эхлээд цөөнгүй. Гэвч тэдний энэ үйлдэл тун нууцхан.
Аав, ээжийнхээ нэрээр сан байгуулчихаад аяга тараах нэгэн байхад, аймаг сумын хөгжлийн төлөө ажиллах Төрийн бус байгууллагын нэрээр зарим нь бурхан шүтээн тараадаг. Эргээд хууль зөрчсөн тухай асуудал яригдахад сайн эцгийнхээ, нутаг усныхаа хөгжлийн төлөө сайн үйлс хийсэн хэмээн хайцаалж өнгөрөхөө мэдэхийн дээдээр мэднэ, тэд. УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд суухын төлөө зүтгэж буй тэднээс хамгийн их хэл аманд ордог нь парламентын танхимд суугаа эрхмүүд.
УИХ-ын гишүүний ажлаар орон нутагтаа очихдоо буян хийгээд бидон, гурил, сүү тараачихаар түүнийг нь сонгуулийн сурталчилгаа гэж хардана. Тэгсэн атлаа нэр дэвшихээр горилж буй бизнесмэнүүд архи, хөзөр тараахаар авах ёстой юм шиг үг дуугүй авдаг гэнэ. Шүүмжлэлд хүчтэй өртсөн гишүүдийн нэг нь Д.Ганбат. Нутагтаа очиж хуванцар савыг халахыг уриалж нутгийн малчиддаа бидон тараахад өөрт нь бидон гэдэг хоч өгсөнд тун ч ууртай байгаа сурагтай.
Эрхэм гишүүний хувьд сонгуулийн сурталчилгаа гэхээс илүүтэй хуванцар сав хорт хавдар үүсгэгч хамгийн гол зүйл болж байгаа учраас сонгогдсон гишүүний хувиар нийгмийн хариуцлагаа ухамсарлаж бидон тараажээ. Гэтэл түүнийг нь сонгуулийн сурталчилгаа гээд харчихаж.
Гэтэл MCS компанийн үүсгэн байгуулагч Л.Элдэв-Очир сонгогдох тойргоороо Баянхонгорыг сонгочихоод тэнд гурван жил хэвтчихсэн талаар Д.Ганбат гишүүн тун ч бухимдалтай ярив. Тэрбээр, “Нэг компанийн хүн очоод гурван жил хэвтчихсэн. Баахан архи тараагаад л, хөзөр тараагаад л явж байна. Ийм зүйл байж болох уу” хэмээн бухимджээ. Эрхэм гишүүний энэ бухимдал тэгвэл үнэний ортой гэнэ шүү. Л.Элдэв-Очир тун ч эртнээс хонгор нутгийнханд хайр зарлаж эхэлсэн.
Бүр хөдөө тэр бүр тавигдаад байдаггүй Юнившны шилэн кабель татаж буян үйлджээ. Гэхдээ мань нөхөр хэрвээ та нар намайг сонгохгүй бол кабелийн сүлжээгээ буцаагаад тасална шүү гэж сүрдүүлэхээ мартаагүй сурагтай. Улаан цагаандаа гарч ингэж хэлээгүй ч ухуулгыг нь хийж яваа хүмүүс нутагт маань бүтээн байгуулалт хийсэн хүнээ дэмжихгүй бол буцаагаад таслаад хаячихвал балай юм болно хэмээн нутгийн иргэдийг ухуулж явна гэнэ шүү.
АН-ын гишүүд хийсэн ажлаараа бахархаж хэний гавьяаг асууж агсам тавьсан шиг Ардын намынхан хийчихсэн ажлаа буцааж нураана хэмээн дарамталж эхэлсэн бололтой.
Б.Эрхэс
Эх сурвалж: Dorgio.mn
Холбоотой мэдээ
-
Zochin (April 18, 2016 9:33:19 am )
Eldev-Ochir guai songogdvol harin jinhene zov songolt bolno doo. Ganbat shig l yamar ch gesen yumnii turuund hongodoj guij ochood baihgui, tulhtai, yum uzsen, zutgeltei sain tushee boloh baih. Bayanhongoriinhon Battulga, Eldev-Ochir 2-oo l songovol taarna.
-
Zochin (April 18, 2016 9:38:19 am )
Nutgiin huu, uhaantai, zagaragtai er hun. Ganbat shig bidon tsarailaad, Genkogiin uyany geleg bolood l yavahgui dee! Hongor nutgiinhan nutgiin huugee medekh bizee.
-
ZOCHIN (April 18, 2016 11:43:49 am )
MCS-IIN UYANII GOLOG. TEJEEVER NOHOI
-
Anonymous (April 18, 2016 11:49:54 am )
За харин ч бидон Ганбаагаас 100 хувь илүү хүндээ
-
Зочин_Төмөрпүрэв. (April 18, 2016 1:25:38 pm )
эргүү новш чи хэн юм бэ.ийм мал депутат болдогүй юм.
-
зочин (April 18, 2016 2:19:19 pm )
муу гадныхны БООХОЙ МСС-ын гөлөг
-
Anonymous (April 18, 2016 3:42:23 pm )
Бидон Ганбатаас л дээр байх
-
Anonymous (April 18, 2016 5:41:56 pm )
Bidon Gambaa chin Bayanhongoriig elch tuluulugch bish Jenkog tuluuldugiin shdee. Jenkogiin uyany banhar baihgui yu.
-
Anonymous (April 18, 2016 6:58:28 pm )
Хэн хаана хэдэн жил амьдрахаа бидон тараадаг хунээр заалгах естой юм байхдаа
-
irgen (April 18, 2016 7:18:31 pm )
baynhongorchuudaa ta nar aztai yum sain hun taarch baina shuu de. Bidon gehed goydnoo mudak gevel taarna ganbaagaasaa salaa baynhongorchuud mini ee iim davgui saikhan songolttoi baigaa da bayrlah heregtei.
-
зочин (April 18, 2016 8:02:46 pm )
архи хөзөр тарааж хуурч байгаа юм чинь ямар олигтой байх юм бэ
-
zochin (April 18, 2016 8:11:02 pm )
MSC bol mongliig mine gadniihand orondoo ogohgood ulaarch bgaag mgliin ard tumen buged medej bga. harah tsarianii hulgaich. Nutgiinhandaa arih muriita togloh hozor ogch bga hun MGLIIG mine samran daa. Hongorchuud mine tegeh tusam betgii songooroi
-
Anonymous (April 18, 2016 9:30:57 pm )
Женко, бидон 2 одоо болноо!! Хууль тогтоох биш хуулийг гууль болгох ажилдаа шамдсан нь дээр!
-
Нутгийн хүү (April 19, 2016 8:29:25 am )
Муу хүний заль их , архитай холбоотой энэ нөхөр хэдийдээ нутагтаа хайртай болов.Өмнө нь тоодоггүй л байсан одоо л хайр зарлаад л байх юм .Хүний хуучин дээлийн шинэ нь дээр гэдэг дээ, Элдэв-Очир дэмий шүү!
-
Mongol (April 19, 2016 8:31:11 am )
Hujaa bayachuud mongoliin ih hurald tejeeveruudee suulgah sanaatai yu goridvoo.bayanhongoroos eh oronch hun songogddog yum
-
Anonymous (April 19, 2016 9:36:32 am )
М си эс л гэх юм. Тэнд байдаг бүх хүн муухай биш шүү дээ. Ялангуяа Элдвээ захирал бол маш энгийн, ухаалаг, ажиллагсаддаа хамгийн их нэр хүндтэй нь байсан юм даг. Хэлсэн бол хэлсэндээ хүрдэг, шударга ийм хүн харин ч цөөн байх шүү. Олон хүний ажил амьдралыг зөв зүгт нь чиглүүлж өгсөн буянтай хүн.
16 Comments