Ю.Цэдэнбал агсны гэгээн дурсгалд
Одоогоос 25 жилийн өмнө буюу 1991 оны 4 сарын 20-ны өдөр цагтаа Монголчууд бидний гүнээ хайрлан хүндэтгэж явсан их удирдагч Ю.Цэдэнбал долоон жил гэрийн хорионд байсны эцэст Москва хотын нэгэн эмнэлэгт амьсгал хураажээ. Энэ мөчид түүний дэргэд эмнэлгийнх нь сувилагчаас өөр хүн байсангүй, дараа нь гэр бүл ойр дотныхноос нь өөр хэн ч түүн дээр очсонгүй. Тав хоногийн дараа шарилыг нь тээсэн онгоц Улаанбаатарт газардахад түүнийг амьдад нь хаа нэгэн газар очих болгонд нь угтдаг байсан цэцэг барьсан улаан бүчтэй жаалууд биш юм аа гэхэд цэргийн хүндэт харуул ч жагссангүй.
Жар гаруй жилийн тэртээ 1952 оны хаврын хавсаргатай өдөр маршал Х.Чойбалсангийн шарилыг тээсэн галт тэрэг Москвагаас тав хоног довтолгон орж ирэхэд нь Монголчууд бид орон даяараа ямар их гашуудаж, яаж нулимсаа асгаруулан угтаж байсныг санах хүн өдийд өчнөөн.
Бал даргыг нас нөхцсөн тухай гашуудлын мэдээг сонссон жирийн иргэд, буурал удирдагчаа сүүлчийн удаа харахыг тэсэж ядан хүлээж байсан авч, Засгийн газрын комисс бүтэн долоо хоног мэдээ сураггүй таг чиг байсаар өргөн олныг түүнтэй салах ёс хийх боломж олгоогүйд гомдоллох хүн олон байсаан. Талийгаачтай салах ёслолыг 4 сарын 29-ний өглөөний 6-8 цагийн хооронд офицеруудын ордонд хам хум хийж дуусмагцаа Алтан өлгийд аваачиж оршуулсан юм. 90-ээд оны энэ үед Улаанбаатарт хувийн унаатай хүн хэд байсан билээ, нийтийн тээвэр хэдэн цагаас эхэлж явдаг билээ? Энэ өдрүүдэд засгийн газрын байгууллага, радио телевиз, сонин хэвлэлийн газрууд руу хүмүүс байн байн утасдаж, захидал цахилгаан илгээж, даргыг хэзээ, хаана нутаглуулах гэж байгааг лавлаж шаардаж байлаа. Оршуулгын өмнөх хоёр хоног Бямба, Ням гариг таарч байсан болохоор ядаж энэ өдрүүдэд их удирдагчтайгаа салах ёс гүйцэтгэх боломж олгох хугацаа тэр үеийн төр засгийн удирдагчдад байсан.
Тэр үед түүнийг хаана оршуулах талаар төрийн удирдлагууд хуралдаж, удтал маргалдаж зарим нь өвгөнийг Москвад нь орхичих гэсэн бол нөгөө хэсэг нь төрийн хэмжээнд авч үзэлгүйгээр төрөлх Увсад нь чимээгүй нутаглуулчихъя гэж байжээ. Тэдний увайгүй гэхэд дэндүү увайгүй зүйлийг сонсож суусан тухайн үеийн БХЯ-ны сайд, генерал Ш.Жадамбаа “Өнөөдөр төр ингэж улсын тэргүүнээсээ нүүр буруулж байгаа бол арми маршалаа цэргийн хүний ёсоор Монголд нь оршуулна” гэж хэлчихээд, ёслоод гарсан гэдэг яриа бий.
Ингээд эцэст нь “Нөхөр Ю.Цэдэнбалыг огцорсон генералын хэмжээнд” оршуулах тухай АИХ-ын тэргүүлэгчдийн даргын зарлиг гарсан болохоор олон хоногоор бүх нийтийг бужигнуулах шаардлагагүй гэж тухайн үеийн төр засгийнхан үзсэн бололтой. Гэвч радио телевизээр биш амнаас ам дамжсан эрэл сурагаар офицерүүдийн ордны өмнө тэр өглөө мянга мянган хүн зай завсаргүй цугласан байлаа. Багширсан түмний хилэнцэт шаардлагаар талийгаачид хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг төр засгийнхан ахин ганцхан цагаар сунгаж байсан юм.
“..ёслолын ажиллагаа ид дундаа ороод явж байтал аавынхаас гадна маршал Чойбалсан мөн Сталины үед Зөвлөлтөд хороогдсон хоёр удирдагч зэрэг дөрвөн хүний зураг барьсан хэсэг хүмүүс гэнэт ороод ирсэн. Энэ хүмүүс нь тухайн үед дөнгөж байгуулагдаад байсан социал-демократ намын удирдагчид байсан” гэж хүү Ц.Зориг нь дурссан байдаг. Оршуулгын ёслолыг нь хүртэл ингэж улс төрийн цуглаан болгож байсан нь одоо бодоход даанч ичгүүртэй.
“Удаан хэвтэснээс нуруу нь энд тэндгүй цоорч, хөлийн таваг нь нилэнхүйдээ идээлчихсэн байхад ганц ч удаа ёо гэж дуу алдаж байгаагүй. Аавынхаа тэсвэр хатуужлыг хараад биширч, өрөвдсөндөө уйлдаг байлаа. Бүх биеэ галд түлж буй мэт асар их өвдөлтийг өндөр настай хүн битгий хэл, залуу хүн ч тэсэхгүй дээ. Аав минь үнэхээр гүргэр хүн байсан юм. Бид өвдөлтийг нь нимгэлэх гэж морфин тарьж байхад ч аав минь би заавал нутаг буцах ёстой, миний паспорт хаа байна гэсээр л байсан даа” гэж Ц.Зоригийн “Сүүлчийн долоон жил” номонд бичсэн нь буй. Улс эх орныхоо төлөө тасралтгүй дөч гаран жил нойр хоолоо хасан зүтгэснийх нь эцэст нутаг нэгтнүүд нь ингэж амьдын тамд унагана гэж тэрээр яахин төсөөлөх билээ.
Үүнээс жилийн өмнө 1990 оны хавар түүний удирдлагад ажиллаж байсан нэгэн үеийн журмын нөхөд нь цуглан хуралдаж, намаас нь хөөж, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга асан П.Очирбат 97-р зарлигаараа БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатрын алтан соёмбот тэмдгийг маршалын цолных нь хамт хураан авах шийдвэр гаргаж байлаа.
“…Элчин сайд тэр удаа ирэхдээ аавыг МАХН-аас хөөж, бүх цол тэмдгийг нь хураан түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан улсын Прокурорын мөрдөн байцаагч хоёр ч удаа Москвад ирж, ааваас байцаалт авах гэж оролдсон боловч, тэрээр насны доройтолд нэгэнт орчихсон байсан ” гэж дээрх номонд дурьдсан нь буй.
Москвад цөллөгөнд байсан жилүүдэд тэрбээр төрөлх эх орноо хичнээн их санан гэгэлзэж, үүнээсээ болж сэтгэл санаагаар яаж унаж байсныг төсөөлөхөд бэрх. Дээр нь зовж зүдэрсэн хөгшин өвгөнийг насных нь эцэст яаж дарамтлан тохуурхаж байснаа бодохоос өнөөгийн төрд одоо хүртэл шигдээстэй байгаа эрүүл ухаантай заримынх нь дотор эвгүйцдэг болов уу? Эсвэл аль хэдий нь мартсан ч байж болох.
Нутаг буцах хүсэлтээ Москва дахь ЭСЯ-аар дамжуулан тухайн үеийн эрх баригчдад дахин дахин тавьсны эцэст 1988 оны намар түүнд эх орондоо түр ирэх зөвшөөрөл олджээ. Яалаа нөгөө 1984 оны намар түүнийг тархинд нь цус харвачихсан мэт онгоцоор явах нь бүү хэл эмнэлгээс нь ч гаргаж болохгүй, хөдөлгөх л юм бол үхнэ гэж батлаад байсан Кремлийн эмч нарын дүгнэлт!!! Тэр үед манай удирдагчид Москвагийн эрх баригчдын шахалтаар төрийн эргэлт хийхдээ Бал даргыг үхлүүт байгаа юм шиг бичиж ярьж, манийхаа тархийг яаж угааж байлаа?
Эмнэлгийн дүгнэлтэнд түүний нас баралтын шалтгааныг “цөсний сувганцрын хорт хавдар, идээт хордлого, элэгний үйл ажиллагааны архаг дутмагшил” гэж оношилсноос үзэхэд Кремлийн эмч Чазовын 1984 онд ярьж тайлбарлаад байсан шиг тархины уйланхай түүнээс огт илрээгүй юм билээ.
“Монголын албаны хүмүүсийн Москвад ярьсан үгэнд итгээд бид аавыг оршуулахаар Улаанбаатарт ирэхдээ хангалттай зардал мөнгөтэй ирээгүй юм. Шаардлага гарвал энд банкинд хадгалуулсан аав, ээж мөн ахын мөнгөнөөс хэрэглэнэ гэж бодож байв. Гэтэл биднийг ирсний дараа засгийнхан зангаа гэнэт хувиргаж, зочид буудал, унаа, хоол зэрэг оршуулгатай холбоотой зардлыг өөрсдөө төлөхийг шаардахад нь бид гайхшралд орлоо. Нөгөө банкинд байгаа мөнгөнөөсөө авах гэтэл Монголын прокурорын газар зөвшөөрөхгүй гэлээ. Мөнгийг прокурорын газраас тусгай зөвшөөрөл өгсний эцэст авахаар болсон боловч, хэцүү хүнд энэ өдрүүдэд нөгөө зөвшөөрлийг нь авах гэж хичнээн юм болсон гэж бодно? Зовж байж банкнаас авсан 20 мянган төгрөг нь долоо хоносон зочид буудлын хөлс, хоол, унаанд чүү чаатай хүрэв. Буцаж нисэх онгоцны билет авах мөнгө сох дутахад ашгүй БХЯамныхан Москвад очсоныхоо дараа ЭСЯ-аар дамжуулан эргүүлж өгөх болзолтойгоор бидэнд мөнгө зээлдүүлсэн шүү” гэж хүү Ц.Зориг нь дурссаныг уншихад өнөөдөр тэр үеийн төр засгийнхны өмнөөс нүүр бүү хэл хошного улаймаар санагддаг.
Гэтэл Монголын Засгийн газар үүнээс ч илүү сюрприз тэдэнд бэлдсэн байж. Энэ тухай дээрх номонд дурсахдаа: “Оршуулгын ажиллагаа дуусаад биднийг зочид буудал руугаа дөнгөж ортол 1990 оны хавар аавын эсрэг хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байсан прокурорын мөрдөн байцаагчид ирлээ. Ээжээс байцаалт авах гэхэд нь “Нөхрийгөө оршуулсан өдөр би байцаагдахгүй” гэж ээж маань уурсав. 71 настай түүний бие нь их муу байсан юм. Гэтэл гэнэтийн энэ явдал түүнийг бүр шоконд оруулав. Ээжийг маань эрс татгалзсаны дараа мөрдөн байцаагчид буцлаа. Үүний дараа бид эцгийн шарил дээр очиж салах ёс гүйцэтгэхээр хувцсаа өмсөөд зочид буудлаас гарах гэж байтал нөгөө мөрдөн байцаагч эмэгтэй дахиад ирэх нь тэр. “Ямар ч байсан байцаалт явуулна” гэж шийдмэг хэлсэн нь тэрбээр буцаж очоод дээд удирдлагаасаа хатуу үүрэг авсан нь тодорхой боллоо.
Энэ удаа тэд Геологийн Яамны сайд асан Хурцыг гэрчээр дагуулж иржээ. 1980 онд тус яамны коллеги Монголын ашигт малтмалын дээжийг төрийн тэргүүнд барих шийдвэр гаргаж, аавд эрдэс чулуулгийн цуглуулга бэлэглэсэн ба тэдгээр янз бүрийн жижиг өнгөт чулууны дээж дотор жижигхэн алт байж.
“Чигчий хурууны хумсны толионы хэртэй, 25 грамм орчим алт байсан /одоогийн ханшаар 500-хан мянган төгрөг/” гэж Хурц энэ байцаалтын үеэр дүрслэн харуулав. Мөрдөн байцаагч Прокурорын газрын агуулахад хураагдан хадгалагдаж байгаа бидний хувийн эд хогшлыг зарж, өнөөх жижиг алтны үнийг төлүүлнэ гэсэн бичигт ээжээр гарын үсэг зуруулж авсан юм. Ингэснээр завсарлагагүй бүтэн зургаан цаг үргэлжилсэн байцаалт шөнө дунд дуусаж, мөрдөн байцаагчид явлаа…
…1984 оноос хойш манай гэрт нэг биш удаа нууцаар нэгжлэг хийснийг бид мэднэ. 1988 оны намар аав ээж хоёр Улаанбаатарт ирэхдээ манай гэрээс олон ховор бэлэг дурсгалын зүйлс, ном, мөн эрдэс чулуулгийн дотроос тэр жижиг алт алга болсныг аав мэдсэн юм. Эцэгт маань Зөвлөлтийн цэргийн нэрт жанжнууд болон гадаадын төрийн тэргүүнүүдээс бэлэглэсэн төрөл бүрийн бууны ховор нандин цуглуулгыг ч төр засгийнхан хураан авсан байсан. Хамгийн харамсалтай нь алга болсон эд зүйлсийн дотор манай гэр бүлийн амьдрал, эцгийн ажиллаж байсан бүх цаг үе, дэлхийн янз бүрийн орны төр, улсын удирдагчтай уулзаж байсан түүхэн үйл явдал, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, эрдэмтэд, зохиолчид, цэргийнхэн, малчин ажилчин гээд олон мянган хүнтэй уулзаж учирч байсныг харуулсан гэрэл зургууд альбомоос алга болсон байлаа. Эдгээр гэрэл зургууд юугаар ч орлуулашгүй ховор нандин зүйл байсан…” гэж дээрх номонд бичжээ.
Шүүхийн шийдвэргүйгээр хүний эд хогшлыг хураадаг, үрэн таран хийдэг явдал феодалын хөрөнгийг хурааж байсан тэртээ 30-аад оны үед л гарч байсан байх. Бал даргынхны амьдарч байсан төв шуудангийн өмнөх байшинг нь хүртэл түүнийг амьд дээр нь хурааж аваад гадаадын нэгэн компанид зарчихсан гэдэг юм билээ.
Монгол улсын сүүлчийн маршалыг “огцорсон генералын” формтой булчихаад, хумсын чинээхэн алтны үнийг бэлэвсэн хөгшнөөс нь нэхэж суусан эрх баригчдаас “Цэдэнбал даргыг маань минь цагаатгаад өгөөч” гэж өнөөдөр бид царайчлан гуйж суух юм уу. Багачуудын хэлдгээр ёстой яршиг л байна. Амьдад нь бэлэглэчихсэн ганц унци хүрэхгүй алтыг талийгаачаас ичихгүй нэхэмжилж байсан ардчиллаар овоглогчид өнөөдөр тавин тонн алттай гэх өвөг дээдсийг маань онголсон уулыг харийнханд өгөхөөр үхэн хатан зүтгэцгээж байгааг харахаас зэвүү хүрмээр.
“Бүү март, мартвал сөнөнө” гэсэн уриатайгаар өмнөх үеийн маань бүтээсэн болгоныг нурааж, сөнөөж, өнөөгийн энэ бурангуй нийгмийг эхлүүлснээс хойш даруй 25 жил өнгөрчээ. Бал даргын маань хойч үедээ үлдээсэн өв хөрөнгө болох хэдэн зуун үйлдвэр аж ахуйн газруудыг цөлмөн устгаж, дээр нь хатуухан хэлбэл Монгол төрийн дэг жаяг, удирдлагын тогтолцоог эд нар дахин сэргэшгүй болтол нь замбараагүйтүүллээ. Хонгилын үзүүрт гэрэл ёлтойдоггүй ээ. Харин ч авилгад нэвчүүлсэн улс орон маань өдрөөс өдөрт улам уруудан доройтсоор авилгатай тэмцэх газрын дарга нь хүртэл аргаа бараад хоёр гараа өргөн бууж өгч байна. Бал даргын багийнхны нөр их зүтгэлээр тавин жилийн өмнө устгасан улаанбурхан гэгч өвчинд дарлуулчихаад өнөөгийн төр засгийнхан яахаа мэдэхгүй бужигнацгааж байгааг нь хар. Ингээд бодохоор буурал даргынхаа ач гавьяаг бид хэзээ ч мартах ёсгүй юм.
Тэртээ хорин жилийн өмнө 1997 онд ерөнхийлөгч Багабанди нэгэнтээ цагаатгаад одон медалийг нь “буцаагаад өгчихсөн” түүнийг өнөөдөр ахин дахин өршөөнө цагаатгана гэж юу байхав. Харин Буурал даргын маань сүнс нь хоргодсон ч байж болох орон байрыг нь өнөө маргаашгүй суллаж, тоносон ном, эд хогшлыг нь цуглуулан 100 насных нь ойн өмнө эргүүлээд байранд нь тавьчихвал Бурханы оронд аль хэдий нь заларсан их удирдагчийнхаа өмнө үүнээс илүү нигүүлсэл цагаатгал гэж үгүй мэт.
Ингэж чадах аваас түүнийг хэлмэгдүүлэн харьд цөлж, үйл тамыг нь үзэх ажлыг гардан зохион байгуулсан тэр үеийн төр засгийнхан биш гэхэд нэр төрийг нь элдвээр гутаан доромжилж байсан ардчиллынхан, тэр тусмаа түүний дөч гаран жил удирдсан намыг нь хоёр хувааж авчихаад өнөөдөр албан тушаал ахих шат болгон ашиглаж буй хэсэг нөхдийн нүгэл нь бага ч атугай цайрах болов уу. Гэхдээ бүр нухацтай авч үзвээс Монгол төрийг хагас зууны турш удирдахдаа түүний удирдан зохион байгуулсан олон талт үйл ажиллагааны ачаар эрүүл энх өссөн, эрдэм мэдлэгтэй болсон, эх орныхоо их бүтээн байгуулалтанд гар бие оролцсон, үр шимийг нь хүртсэн хэн бүхэнд энэ асуудал хамаатай.
Түүний ачаар л Монгол улс түүхэндээ анх удаа хил хязгаараа гортиглон татаж, хоёр их хөршөөрөө зөвшөөрүүлэн баталгаажуулж, тусгаар тогтнолоо НҮБ-ийн индрээс дэлхий дахинд зарлан тунхагласны ачаар эдүгээ бид эх орондоо айх аюулгүй амар амгалан амьдарцгааж байгаа бус уу. Бал даргын үеийнхний орон даяар барьж байгуулж өгсөн эмнэлгүүдэд нь бидний үр ач нар эсэн мэнд төрж, сургууль цэцэрлэгээр нь дамжин сурч боловсорч, Брежневээр бэлэглүүлж чадсан хуримын ордонд нь гал голомтоо асааж, хорооллуудад нь амьдарч, эзэнгүй тал дээр Эрдэнэт Дархан хотыг босгож, гэрэл цахилгаан, радио зурагттай болж, хоёр хөрштэй холбосон төмөр замаар нь нүүрс, зэс, жоншоо хойш нь урагш нь зөөж, Эрдэнэтийн ганц уурхайгаа тал талаас нь мэрж сорон амь зууж байгаагаа арай л үгүйсгэхгүй байлгүй. Энэ их бүтээн байгуулалтыг гардан зохион байгуулж,, Бал даргатай нэгэн баг болон ажиллаж байсан ахмадуудад “Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид” гэдэг нэр хочин зүүн эд хөрөнгийг нь битүүмжилж, хоёр жил хиртэй байцааж шогтсоны эцэст шүүхээс уг хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Өнөөдөр эзэн Чингисээрээ овоглосон Монгол дайчид НҮБ-ийн далбаан дор дэлхийн халуун цэгүүдэд алба хааж, Монгол офицер орон орны энхийг сахиулагчдыг командалж байна. Энэ том үйлсийн эх суурийг маршал Цэдэнбал тавиагүй гэх үү? Түүний үед Монголын зэвсэгт хүчин боловсон хүчнийхээ хувьд яаж бэхжсэнийг эрчүүд та бид мартаж болно гэж үү?
Буурал дарга маань харийн оронд амьдралынхаа сүүлийн долоон жилийг өнгөрөөхдөө дурсамж дурдатгалаа бичихийг оролдсон авч, Кремлийн эмч нарын хийсэн “эрчимт эмчилгээний” үр дүнд ой санамжаа аль хэдий нь алдсан байжээ. “БИ ХИЙЖ ЧАДАХ ЮМАА ГҮЙЦЭЭЖ ЧАДААГҮЙ НЬ ТООГҮЙ…” гэж босоо монгол бичгээрээ бичсэн хэдхэн үгтэй зурвас л бидэнд үлдсэн байна.
Эцэст нь хэлэхэд нас барахынхаа өмнөхөн тэрээр дөч гаруй жил амьдарсан байраа гэр музей болгочихоод мөнхөд дэргэд нь нойрсохыг хүсэж байгаагаа үр хүүхдүүддээ байн байн ярьдаг байжээ. Энэ байшин нь төрийн өмч огтхон ч биш бөгөөд түүний “хуурай эцэг” гэгддэг байсан маршал Чойбалсан гуай дайны дараа орос цэргүүдээр бариулан түүнд бэлэглэснийг нь өнөөдөр гэрчлэх хүн олон буй заа.
Төр өнөөдөр тэр муу жижиг байшингаар дутахгүй ээ. Тэгж яривал төрийн ордонд бүгсэн дээдсүүдийн нилээдгүй хэсэг нь энэ хүний хамгаалан авч үлдсэн орныг нь ил далд зарж, худалдаж, тэрбум тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй болцгоосон шүү дээ.
Даргын маань үе тэнгийн удирдагчид болох өмнөт их хөршийн Мао Це Дун, арлын жижиг Тайваны Чан Кай Ши нарт зориулсан том том бунхант шилтгээн шиг биш ч гэлээ түүний өөрийнх нь орон байрыг ядаж дурсах юмтай нь хойч үедээ үлдээе л дээ. Болохгүй гэж үү?
Ш.Пүрэвсүрэн
2016-4-15
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
CH.BURIAD (April 16, 2016 4:51:16 pm )
Ulsaa hugjuuleh gej 44 jil zutgeed
Ulavch halaad 2-oos uur zuilgui uldsen
Buyantai buuralin suulchiin 7 jiliig
Bodoh tusam uruvduh yum daa.
Hudargagui aashilsan humuusiig
Huvi zaya ni toohuurhah udur irne dee.-
zochin (April 17, 2016 12:02:32 am )
Demjij baina, Muuhai um hiisen hymyys hezee neg zagt oorsdoo zovdog horvoogiin bichigdeegui huuli baina. Yadaj dargiin yr sad eryyl enh saihan amdraasai gej hysej baina,
Aimshigtai haramsaj baina. -
kkkk (April 17, 2016 2:37:45 pm )
orosuud l alaa bizdee, ened mongolchuud buruutai um haa baigaan. Ene saihan ornii turiin terguuneer uchnuun jil baij, sain mah, saihan agaar , deer saihan amidrasan bizdee. Er ni mongolchuud ingej mongoloo muulahaa bolimoor um. Uchnuun jil doldignoson orosuud ni hussan um bishuu. Er ni ue ueiin udirdagchidad mongolchuud bol yagaach ugui, mongol humuus chin bas ch gej uhaantai ard tumen, er ni bodood baihad, oros , hytad, amerikuud um hiideg um bishuuu. suuliin ued bol tegej bodood baina shdee. Jaahan hunii ugeer tolgoi muutai garuudiig uuriin taldaa elsuulj, tuugeeree damjuulan mongoliig zahirah gesen bodlogo ueiin ued, hytad , oros 2 t baisan, suuliin 20n jil amerik nemegdsen shdee. Harin ch mongolchuud goliin olood ay eviin olood l baigaad baidag shuu.
-
-
Mongol (April 16, 2016 4:59:24 pm )
Hundelj yavah yostoi Mongol hunii neg… um sain amgalan boltugai.
-
Зочин (April 16, 2016 5:06:07 pm )
Энэ хүнийг амьд байхад нь хүндлээгүй байж одоо хүндлээд яах юм. Манай монголчууд аймар муухай хүмүүс, гайгүй улс төрчдийгөө амьд байхад нь элдвээр муулж хараан зүхчихээд, нас барсан хойно нь мундаг удирдагч байж билээ хэмээн ярина.
-
Mongol (April 16, 2016 5:08:10 pm )
Amid baihad ni muulj uzej yavsangui l de , chi ter muulj yavsan humuust ni ochij heleh heregtei!
-
Irgen (April 17, 2016 11:59:56 am )
Ter ued Bat uuliin helj baisan muuhai. Sanaand orj baina
-
-
-
Зочин (April 16, 2016 5:01:49 pm )
Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж яасан үнэн үг вэ.
-
ZOSHIN (April 16, 2016 5:20:07 pm )
odoogiin ene novshhyyd tuunees ch dor uilee ezekhiig bid kharnaa,
-
Anonymous (April 16, 2016 5:20:48 pm )
Teneg mongolian
-
Баярцогт (April 16, 2016 5:33:53 pm )
тэмбүүтэй үхэр монголчууд та нар иймл хүн чанартай хүмүүсдээ бүх эх орончдийг алж дууссан тэр хүмүүсийг хэлмэгдүүлсэн хүмүүс бүгд одоо тамд баигаа Н.Энхбаяр жинхэн эх оронч хүн баина титэм үг хэлээд табан толгойгоос сарын 100 мянган доллор цаилин абаад хэвтэж баихгүи
-
Magnai (April 16, 2016 5:39:55 pm )
Mongol bol aziin hamgiin muu undesten gej 1 franch mngol sudlaach helsen gsn ene bol hatuu bolovch unen ug shu! Buruu muu uildeld ert oroi hezee negen tsagt shiitgel n Deed Tengeres irdeg jamtai blhor onoogin uls orni nuur tsarai iltgej bna gchul buruutahgui gj bodoj bna!
-
Баярцогт (April 16, 2016 5:45:12 pm )
гой үг хэлдэг гой тйтэм үг хэлдэг хүмүүсээс болгоомжил тэд ямарч гой хүнийг фаналдаж чаддаг унаж тустал нй фаналддаг зайлан мэхэлэгч карманй хулгайч нар хулгайч улс төрчдөөс болгоомжйл много балтайт опасно брага
-
ээээчЗОЧИН (April 16, 2016 5:45:52 pm )
ЭНЭ ХҮНИЙГ БОЛОН Ц ФИЛАТОВА ХОЁРЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ҮЕИЙН ҮЕД ДУУРСАХ НЬ ДАМЖИГҮЙ ТӨР НЬ Ч ТЭГЭХ ЁСТОЙ КОМЕНТЕРНЫ АЛБАДЛАГА ДАРАМТ ЭЛБЭГДОРЖ РЕНЧИННОВЫН ШАХАЛТААР МОНГОЛЫН ТОМЧУУЛ ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХ АЮУЛД ХҮРСЭНЭЭ МЭДЭЭД ИХ ТЭНГЭРИЙН АМАНД ГУРАВ ХОНОГ НАЙРЛАХ НЭРЭЭР УУЛЗАЖ УЧИРСАН АЮУЛЫГ ЯРИЛЦАЖ БИД ЯАГААД Ч ГЭСЭН МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ АВЧ ХОЦРОХ ЁСТОЙ ГЭЭД ЧОЙБАЛСАНД ҮҮРЭГ ӨГСӨН ГЭДЭГ ЧОЙ Ч ГЭСЭН ЧАДЛААҮЗЭЭД ДИЙЛЭХГҮЙГЭЭ МЭДЭЭД ЦЭ ДАРГЫГ СОНГОНЦЭ ДАРГА Ч ДИЙЛЭХГҮЙ МОСКВАД НУХУУЛСАН ЕВРОПТАРДЧИЛАЛ ГАРСАНЫ ҮРЭЭР БИД САЯ ХАРААТ БИШ БОЛСОН ДАРГЫН ТЭР ИХБАРИМТ НОМ ЫГ ХЭН АВСАНЫГ ОЛОХ ЁСТОЙДААНСАНД НЬ ХОЁР ЗУУН ТӨГ Л БАЙСАН ГЭДЭГ МОНГОЛЫН БҮХ УХААНТАН МОСКВАД ОДООГИЙНХ АНУД ХАРВАРДАД ЮУ БОЛЖ БАЙНА АРДЧИЛАГЧИДАА ИЛ ТОД БАЙДАЛ ЭРХ ЧӨЛӨӨ ЭНЭ ҮҮ
-
магнай (April 16, 2016 5:53:20 pm )
монгол капут
-
ЧОНО (April 16, 2016 5:53:44 pm )
МОНГОЛЫН ТӨРД ЭЛБЭГДОРЖТОНГУУД САЙН ЮМ ХИЙХГҮЙ ГЭЖ ЗЭНЭЭ ХЭЛЭЭД Л ӨӨД БОЛСОН ОРССЫН КОМ НАМЫН ДЭЭД ТӨГССӨН ХҮН СОЦ ОРНЫ НАМЫН ДАРГА ЦЭРҮИЙН АКАДЕМИ ТӨГСӨН НЬ АФРИКЫН ОРНЫ ТӨРИЙН ЭРГЭЛТИЙН ТОЛГОЙЛОГЧ ХАРВАРДЫГ ХУРДАН ТӨГСӨН БУУРАЙ ОРНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛДОГ ГЭСЭН ДЭЛХИЙН ТОМ УЛС ТӨРЧДИЙН ЛҮГНЭЛТ БАЙДАГ ЮМ
-
zochin (April 17, 2016 12:05:17 am )
estoi ynen shdee, neeh ichmeer um medehgui baij harvard gej gyine, ter surguuli ruu um uzeegui doroi hymyys l guideg shdee, hogjiltei ornuudad terlyy yavdag hyn gej barag baidaggui.
-
-
цэцэг (April 16, 2016 5:55:37 pm )
Bal dargiin tuhai bodohoor zurehk ubduhk um hkaragdahk baidal deer ter ueiin erhk medel buhkii hkumuus shogtson um shig bolob ch hkushgunii ard Dalai lam danzan jamts bal dargiig mini hkaraaj alsan um shuudee mongolchuud buduuleg shashinaas salaad az jargaltai amidarch baigaa ni dalai lam gedeg tubduus hkuugdsun hkaraalch ubgund taalagdaagui um etsegiig ni alshihkaad hkeden balchir hkuuhkdiig uurchlun baiguultiin salhkiar hkuihkdaj turiig ezengui bolgood undsen hkuulin deer ni sandailaad suuchihksan ene turiig ystoi neg zabhkaruulaj duusaj b.na shuudee ter ueiin sehketnuud bugd buduuleg shashnii hkoriig bier amssan hkumuus bailaa odoogiin ed nar shig daatgaj baigaa ni ene geed Tsoijamj Dalai lam nert buguudad tur ulsaa hkorluulaagui um aa.Tsoijamj nariin dalai lam gedeg bug bas shugden gedg buguud mongol ulsaas mini uurd zailaj
-
цэцэг (April 16, 2016 6:03:30 pm )
Tsoijamtsaa chi bal dargiig yaj zobooj hkaraaj alsan be gedegiig mash sain medne tsoijamts ta mash olon umnii gerch bas mash olon hkunii amidaralaar togloch buhk builhkai chin ilehk ni hkaynd irchihksen b.na uy bodogdoj baina?!!!!!!!!!!!!!!!!!!!
-
ХУЛГАЙЧАА ХАМГААЛДАГ БОЛЬШЕВИК НАМ (April 16, 2016 6:06:50 pm )
УДИРДАГЧАА ХЭЛМЭГДҮҮЛЖ ХАЯЧИХААД ОДОО СОНГУУЛИЙН ПИАР БОЛГОЖ АШИГЛАХ ГЭЦГЭЭЖ БГАА ЮМ
-
Anonymous (April 16, 2016 11:58:56 pm )
cham shig eh ornoo hudalddag ardchilaliinhan helmegduulsen yum.odoo ted oorsdiigoo namnaj bna.ene ih sain
-
-
цэцэг (April 16, 2016 6:12:55 pm )
Tsoijamts tagarbaa geed mongoliin shashnii hkaraalchid udahkgui buhk hkereg ni ilerne. Tsoijamts hkungun yl abahkiig hkusej b.gaa bol ulaan burhanii ezeniig ard tumendee shudargaar nerelchihkbel zugeer shuu ene ard tumen chini odoo shashnii buguudiin jinhkene gem hkoriig ni hkarj ard tumen tur ulsaa ulaan shariin hkaraal ch lam naraas hkamgaaldag ezentei bolj b.gaa shuu hkotond orson chono shig b.gaa shashnii balmaduud turiin erhk medel ed baylagaas hkar sabaraa tataarai
-
цэцэг (April 16, 2016 6:21:57 pm )
Uuniig bichigch ta setgegdeluudiig unshij b.na uu?Bal dargiin amidraliin tugsguliin tuhkai Tsoijamtsaas yriltslag abdaa Tsaad hkamba chin yu gej burahk ni uu?Denduu todorhkoi umiig yaj guibuulahk gej eerch muurahk boloo?
-
Anonymous (April 16, 2016 6:41:57 pm )
Эвий дээ
-
dorj (April 16, 2016 6:42:41 pm )
Анхнаасаа До яамны гараар орж гарсан. Оросуудын мэдлийн хүн байсан. Дуусахдаа ч оросууд мэдээд дуусгасан. Цаг үе хувь заяа нь тийм байж дээ. Үүнд монголчууд хэн нэгийгээ буруутгаад байх хэрэггүй юм. Одон медаль цолыг нь хураах шийдвэрийг нь энхрий хайрт нам нь гаргасан. Хөөж явуулахыг ч тэд л КГБ-тэй хамтран зохион байгуулсан.
-
Ганаа (April 16, 2016 7:21:26 pm )
ЦЭДЭНБАЛ ДАРГА ХЯТАДУУДААС МОНГОЛЫГ ЦЭВЭРЛЭХ ИХ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН ЮМ. ТҮҮНИЙ ҮЙЛ ХЭРГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ХОЁР УЛСЫН АСУУДАЛ БОЛГОХГҮЙГЭЭР МАНАЙ ХУУЛЬ, ЦАГДАА, ТАГНУУЛ, ГАДААДЫН ИРГЭДИЙН БАЙГУУЛЛАГУУД ӨДӨР БҮР, ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙГЭЭР 10-ААС ДООШГҮЙ ХЯТАДУУДЫГ БУЦААН ХЯТАД РУУ НЬ ГАРГАЖ БАЙХААР АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЯМАР НЭГЭН ШАЛТАГ ОЛДОНО Ш ДЭЭ. ХЯТАДУУД БҮР ХЭТЭРЛЭЭ.
-
түвшээ (April 16, 2016 7:27:34 pm )
ОДоогийн төрд байгаа луйварчдийг бодвол эх орон ард түмнээ гэсэн их удирдагч байсан юм эх орноо алт хөтөлбөр гэж нутаг усыг минь төнхүүлсэн очирбатыг одоогийн луйварчидтай хамт бүх хөрөнгийг хурааж ЧИНГИСийн хуулиар шийтгэх ёстой
-
Зочин (April 16, 2016 7:33:34 pm )
Ардчилсан нэртэй хулгайчууд тэр үед юу гэж ярьж байсныг сайн санаж байна: Бал дарга 9000 төгний цалин авдаг, тусгай хангамжинд бна гэж. Гэтэл одоо тэд: Ах дүүс, намаараа улсаа дампууртал идэж, ханалгүй дээр нь гаднаас зээл авч идээд авилгалыг нь шалгах гэхээр бүгд нийлэн шуарга үнэн лүү шүлсээ савируулан дайрч байна.
-
Unen (April 16, 2016 7:59:30 pm )
yaag nuur tsarai tiim l baian da , uls oron hedhen ger buliin biznes boltloo dampuurch bolohgui
-
-
мкр (April 16, 2016 8:04:47 pm )
хөөрхий тэр үеийн улс төрийн товчоо унтах нойргүй ард түмнийхээ төлөө улс эх орныхоо төлөө гэж явсаныг мэдэх юм одоо эрх баригч гэх нэртэй хулгайчууд унтах нойргүй өөр хоорондоо булаалдан эх орноо цөлмөж ард түмнээ мөлжиж сууна өнөөдөр Бал даргын шарилд цэцэгтэй очиж харамсах хүн үй олноороо байна харин эд мөнх биш эдний шарлийг хойч үе минь цэртэй шүлсээр нулимах болно
-
zochin (April 17, 2016 12:09:44 am )
sanal neg bna
-
-
hvrlee (April 16, 2016 8:09:56 pm )
ullaan komnisitt
-
hvrlee (April 16, 2016 8:09:56 pm )
ullaan komnisitt
-
Dorjruu sheegch (April 16, 2016 8:15:30 pm )
Dorj bandi yu veeeee chi bandi chin ingej bichij bgaaaa Bol chinii ur huuhded haraal Ireh bh shuuu bandiaaa
-
Anonymous (April 16, 2016 8:41:00 pm )
ter veiin darga nar jydagtai saihan yls baisan odoonii ed nariig haralda nohoin gulug
-
Б.дагва (April 16, 2016 9:07:22 pm )
Одоо том хамар Очирбат амьд байж л байна элбэгээ үүл энтр тэй нийлж муулаад арзайталаа инээгээд бүх гавьяа шагналыг нь хураагаа биз дээ бал даргын хаана нь ч хүрэхгүй дээ жинхэнэ эх оронч хүн байсан даа хөөрхий дөө ОЧИРБАТ ӨӨДГҮЙ НОВШ
-
Irgen (April 17, 2016 12:05:26 pm )
Ochirbatiig said bolgoson hun ni Tsedenbal darga biz dee
-
-
зочин (April 16, 2016 9:10:06 pm )
Хамгийн харамсалтай нь Цэдэнбал даргын үед төрд өндөр албанд ажиллаж байсан нөхөд ямарч санаачлага гаргаагүй нь илт байдаг. Тэр үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг цөөнгүй хүмүүс бий дээ. Монгол эр хүний жудагийг харуулж, монгол төрийн ариун ёс хүндлэлийг умартаж, хар амиа бодсон мөн ч хуншгүй эдгээр хүмүүст ард түмэн өнөөдөр дүн тавьж байгаа даа. Энэ хүн шиг эх оронч, энэ хүн шиг ард түмнийхээ төлөө зүтгэх төрийн зүтгэлтэн одоо болоод ойрын ирээдүйд үгүй л болов уу.
-
хилчин (April 16, 2016 9:12:50 pm )
ОРСУУДЫГ ХӨӨСӨН ШИГ АРДЧЛАЛ НЭРЭЭР
ГАРСАН ЛУЙВАРЧДЫГ ЭХНЭР ХҮҮХҮҮДЫН ХАМТ БҮГДИИГ НЬ БАРИВЧЛАН ШҮҮХ ХЭРЭГТЭЙ -
зочин (April 16, 2016 9:32:54 pm )
одоогийн төрд байгаа нөхдүүдыг төрийн зүтгэлтэн гэх үү хулгайч луйьарчид гэх үү, ядахдаа гадаадад ОФШОР данс нээлгэхдээ хүртэл Монгол хүн гэж бичүүлэхээсээ ичих юм даа,
-
туяа (April 16, 2016 9:34:11 pm )
монгол улсаа жинхэнэ бүтээн байгуулалтаар нь мандан бадрааж ард түмэндээ маш том бүтээн байгуулалтын үндсэн суурийг тавьж өгөөд ямарч нэр хүндгүйгээр бурханы оронд очсон нэрт удирдагч таныхаа мэлмийд тань сөгдөж хүндэтгэл үзүүлье .? Аүгаа их монголын нэрт улс төрийн зүтгэлтэн таны болон таны гэргий Филатово хоёр монгол улсынхаа төлөө яаж зүтгэж хөдөлмөрлөж байсаныг тань монголын ард түмэн зүрх сэтгэлээсээ мэддэг учираас та хоёр минь одоо хүртэл монголын ард түмний зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн . Хэдийгээр хорвоог цаг хугацаагаар орхисон ч ….. одоо хүртэл та хоёрын хийж бүтээгээд чулуу болгон хойч үедээ үлдээсэн бүтээн байгуулалтаар тань = өөрийн эрхгүй эргэн дурсдагаа …… монголын их удирдагч та таны эхнэр Филатова хоёрын хийж бүтээгээд үлдээсэн бүтээн байгуулалтанд тань яг одоо монголын ирээдүй болсон хүүхдүүд нь хичээллэж ,, амарч ,, дугуйлан секцэндээ явж ,,, монголын эхчүүд мянга мянгаараа хүүхдээ төрүүлж ,, монголын айл бүхэн чанартай сайхан орон сууцанд тань амьдарч байна ,,, гэмтэж бэртсэн хүмүүс одоо хүртэл гэмтлийн эмнэлгт эмчлүүл ж ,,, хавдар судлалын төв эмнэлэгт тань мянга мянган монголын иргэд ирж хавдараа эмчлүүлж ,,,,, халдвар судлалын төвөөр монголын дөрвөн зүг найман зовхисоос иргэд ирж элдэв халдварт өвчинөө эмчлүүлээр л ……………….. бүхэл бүтэн москва хороолол тань монголчууд бид бидний үр удам одоо ч сайхан амьдарсаар л …… одоо төмөр замын арктай шар барилгаууд тань бас л монголын ард түмэн тань амьдарсаар л …… та хоёрын минь монгол улсад хийж бүтээсэн бүтээн байгуулалтыг тань зөвхөн хагас хугасаас нь дурьдахад …… ….. хороолоын гэмтэлийн эмнэлэг = эх нялхасын төв эмнэлэг = олон улсын хүүхдийн найрамдал зуслан = хүүхдийн пионерийн ордон = хавдар судлалын төв = халдвар судлалын төв = москва хороолол = хуучинаар хид нэгдүгээр дэлгүүр = хид хоёрдугаар дэлгүүр = мах импекс = талх чихэр = гурван ихрийн сувилал = хүүхдйин төв номынн сан барьж хойч үедээ үлдээсэн та хоёрын бүтээн байгуулалтаас харин тэр хүүхдийн төв номын санг татан буулгаад ажиллуулахгүй болгоод хэлбэр маягын өөрчлөөд хас банк орчисон байна лээ???? одоо монгол улсад хүүхдийн төв номын сан байхгүй болоод удаж байна ???? үүнд иргэд бид их харамсаж явдаг даа????? хүүхдйин төв номын сан байхад маш гоё байдаг байсан даа сургуулиасаа тарж явахдаа хүүхдийн төв номын санд очиж ном уншиж сууж байгаад л гэртээ харьдаг байлаа = их гоё хүүхдийн төв номын сантай байсан бидний үе та хоёрынхоо буянаар хүүхдийн төв номын сангаар үйлчлүүлдэг байсан = одооны хүүхдүүдэд улсын хүүхдийн төв номын сан гэж байхүй байгаа их азгүй хүүхдүүд гэж хэлэх үү дээ??? …… уг нь та хоёрын санаачилан барьж өгсөн хүүхдийн төв номын санг устгахгүйгээр хэвээр нь байлгаж байсан бол одооны өсвөр насны хүүхдүүдэд маш их хүмүүжил мэдлэг боловсрол олгох байсан ???? энэ сайхан бүтээн байгуулалууд тань монголын ард түмэн ашигласан хэвээрээ л байна . Их удирдагч та таны гэргий хоёрын тэр сайхан бүтээн байгуулал тань одоо ч үнэ цэнэтэй хэвээр оршсоор байна . та хоёрын бүтээн байгуулалтыг тань монголын ард түмэн зуун жилийн настай хөрөнгө үлдээсэн гэж ярьдаг даа . ийм сайхан эх орон ч сайхан удирдагчтай байсан монголын ард түмэн бид. Ю ЦЭДЭНБАЛ даргын амьдарч байсан байшинг тэр чигээр нь улсын хамгаалалтан авч түүний дотроос БАЛ даргын амьдарч байсан гэрийг нь эргэн аваад гэрт нь БАЛ даргын гэр музейг нь байрлуулж хойч үедээ үлдээх л дутагдаад байна??????? хэрэв БАЛ даргын амьдарч байсан байр нь зарагдсан бод монголын ард түмэн биднээс хандив цуглуулаад тэр байрыг нь эргээд орцтойн худалдан аваад МУЗЕЙГ нь байгуулах саналыг дэмжиж байна ???????????
-
zochin (April 17, 2016 12:12:17 am )
Zov zov, meddeg gazartai ni yarj ter bairiig ard tymnii tuslamjtai avch, dargiinhaa muzeig baiguulbal yadaj mongolchuud bidnii setgeliig devteeh ganz zuiliin neg bolno doo,
-
zochin Mijid,Orol (April 17, 2016 5:40:13 am )
YU.TSedenbal dargiin tuhai uneheer unen boditoi zuil buchij mash zov sanal devshuulsen SH.PHurevsurend talarhal ilerhiilie.TSedenbal dargiin udirdaj baisan MAHHam eh oron,ard tumniihee toloo gesen chin setgeleer ajillaj eh ornoo ajilguidel,yduuralgui,hun bur ajiltai,huuhed bur ysli,tsetserleg,surguulid hamragdsan,estoil eh orniihoo toloo gesen jinhene eh oronch setgelgee 8 nastai balchiraasaa 80garsan buurluudiin mini zurh,tarhind tolovshin togtson bailaa.Tiimdee ch onoogiin atdchilagchiin bag omsogchidiin tuulj ongoruulsen 26 jiltei tentseh hugatsaand mongol ulsaa NUB baiguulalgiin gishuund elsuulj,uls ornoo aj uildver, hodoo aj ahuin oron bogoj,eh orhiihoo tusgaar togtnoliig delhii dahind batalgaajuulj chadsan gaviyatai shalgarsan udirdagch baisan yum. Sosializmiin ueiin tur zasgiin udirdagchid bolon aimgiin darga nart huvidaa mal horongotei boloh ni buu hel hurdan mori uydag yvah zavgui tiim ulgergui ajilaas buren tatgalzsan zovhon eh oron ard tumniihee toloo hoyrgui setgeleer ajillasan humuus bailaa! Er ni ter ueiin buh bolovson huchin mon tiim l humuujleer tolovshson humuus baisan uchiraas eh oron mini bogino hugatsaand phiodaliin hotsrogdloos garch mash erchimtei hogjij baisan yum. Manai onoogiin tur zasgiin udirdah humuus yaj huvidaa ulsiin horongoor bayjin oligarhi boldogiin,yaj ondor erh medliin toloo ulairan temtsej hurdegiin ulger jijeeg zaluu hoich uedee ulgerlen manlalj eh oronch uzeliig ugui hiij uls ornoo.uruuduulsaar,gadaadiihnii zuush bolgj baigaad haramsaj baina! Odoogiin eronhiilogch,UIHural nugelee naminchilj Mongol ulsiin marshil,mongoliin ard tumnii shalgarsan udirdagch YU,TSedenbal dargiin ger muzeig ruunii mendelsnii 100 jiliin oigoor zaaval neehiig shaatdan husie! SHudraga sain uils buhen delgereh boltugai!!
-
zochin Mijid,Orol (April 17, 2016 5:54:06 am )
YU.TSedenbal dargiin tuhai uneheer unen boditoi zuil buchij mash zov sanal devshuulsen SH.PHurevsurend talarhal ilerhiilie.TSedenbal dargiin udirdaj baisan MAHHam eh oron,ard tumniihee toloo gesen chin setgeleer ajillaj eh ornoo ajilguidel,yduuralgui,hun bur ajiltai,huuhed bur ysli,tsetserleg,surguulid hamragdsan,estoil eh orniihoo toloo gesen jinhene eh oronch setgelgee 8 nastai balchiraasaa 80garsan buurluudiin mini zurh,tarhind tolovshin togtson bailaa.Tiimdee ch onoogiin atdchilagchiin bag omsogchidiin tuulj ongoruulsen 26 jiltei tentseh hugatsaand mongol ulsaa NUB baiguulalgiin gishuund elsuulj,uls ornoo aj uildver, hodoo aj ahuin oron bogoj,eh orhiihoo tusgaar togtnoliig delhii dahind batalgaajuulj chadsan gaviyatai shalgarsan udirdagch baisan yum. Sosializmiin ueiin tur zasgiin udirdagchid bolon aimgiin darga nart huvidaa mal horongotei boloh ni buu hel hurdan mori uydag yvah zavgui tiim ulgergui ajilaas buren tatgalzsan zovhon eh oron ard tumniihee toloo hoyrgui setgeleer ajillasan humuus bailaa! Er ni ter ueiin buh bolovson huchin mon tiim l humuujleer tolovshson humuus baisan uchiraas eh oron mini bogino hugatsaand phiodaliin hotsrogdloos garch mash erchimtei hogjij baisan yum. Manai onoogiin tur zasgiin udirdah humuus yaj huvidaa ulsiin horongoor bayjin oligarhi boldogiin,yaj ondor erh medliin toloo ulairan temtsej hurdegiin ulger jijeeg zaluu hoich uedee ulgerlen manlalj eh oronch uzeliig ugui hiij uls ornoo.uruuduulsaar,gadaadiihnii zuush bolgj baigaad haramsaj baina! Odoogiin eronhiilogch,UIHural nugelee naminchilj Mongol ulsiin marshil,mongoliin ard tumnii shalgarsan udirdagch YU,TSedenbal dargiin ger muzeig ruunii mendelsnii 100 jiliin oigoor zaaval neehiig shaatdan husie! SHudraga sain uils buhen delgereh boltugai!!
-
-
туяа (April 16, 2016 9:43:01 pm )
их удирдагчийнхаа гэгээн дүрийг үүрд дурсаж явна . РАЯБАЛЬ УМ МАНИЙ БАДМОЙ ХУМ
-
enkhtetseg (April 16, 2016 10:06:17 pm )
iim saihan uhamsar undurtei hvn ene tsagt alga daa.vr hvvhdi ni mongol uisin irgenshil olgodogvi gej sonsoj bsan vm bna
-
Зочинчин (April 16, 2016 10:33:44 pm )
Энэ ардчилалынхан даанч хүн есноос гадуур ес бус юм хийсэн хийхч улс байгаа юм бал даргыг оршуулж ирэхэд нь эхнэриыг нь байцааж зовоосон юм гэсэн тэр агуу хүний зөвхөн номын сангийн нь үлдээсэн бол өдийд ямар гое номын сан байсан бол хүний есноос гадуур юм хийхэд баабар бат үүл хоер голож зүтгэсэн юм гэсэн зоргийн аллагад бат үүл хардагдаадл байсан ортойл хардсан байгаадаа
-
mongol eleg negt (April 16, 2016 10:41:50 pm )
Yamar orovdmoor yam be.Ene buhniig il ghargaj bichsen sh.Purebsurend bayarlalaa.Ene talaar songuuliin daraa zogz arga hemjee abch,yam hiih estoi.Mongoliin ard tumen tuund denduu ortei.ter oroo tuunii yas mahnii tasarhai ur huuhed ach guchid ni yamar neg hemjeegeer tusalj hariu barih heregtei.Mongold tuunii ger museig baihuulah heregtei
-
CH.BURIAD (April 17, 2016 8:20:30 pm )
ЭЛЧИН САЙД БАЙСАН ГҮРБАДАМ ГЭГЧ ХУНШГҮЙ НОХОЙ ПАСПОРТЫГ ХУРААЖ АВЧИХААД ӨГӨХГҮЙ БАЙСНААС ТЭР БУЯНТАЙ БУУРАЛ УДИРДАГЧ МААНЬ ЭХ ОРОНДОО ИРЖ ЧАДАХГҮЙ БЭТГЭРЧ СУУСАН ЮМ ШҮҮ.
-
-
гөлөг (April 16, 2016 11:27:37 pm )
Тэр муухай амьтны дүрд тоглосондоо ичиж байна,Төрийн шагналыг нь буцааж өгч байна гэж солиолрч байсан Ц.Төмөрбаатар яаж дахин маршалын дүрийг буртаглаж чадаж байнаа.Жинхэнээсээ ард олныг дарга нар бус ийм хулгайч л бузарлаж байна.
-
Zochin (April 16, 2016 11:32:35 pm )
Tsedenbal dargiig daramtand oruulj gaviya baiguulsan mul Bat-Uul baatar tsol avsan ym bish uu. Ene uguullegiig unshaad genet ingej bodogdov. Bal darga ymar uruvdmuur ym be.
-
Anonymous (April 16, 2016 11:32:50 pm )
Elbegee enhbayr metiin ymnuudiin hajud jinhn baatarlag aguu ih udirdagch bsan alsiin haraatai hvn baij de
-
zochin neg 1zochin (April 16, 2016 11:53:56 pm )
bal dargaa hundlie. um sain amgalan boltugai.
-
Irgen (April 17, 2016 12:07:45 am )
Mgl-n ardchilalihan elvegdorj ochirbat batuul gonchigdorj bayrcogt metuud 30 40 onii helmegteleesch olon irdedii ichnee alsan buzruudda arhi yduuruulalar
-
Anonymous (April 17, 2016 12:34:06 am )
Бал дарга Филатова гуай хоёрыг насных нь эцэст арай л эвгүй байлгасан шүү. Монголчууд цаашид ч бие биедээ иймэрхүү хандлага гаргамааргүй юм. Одоо төрийн түшээд улс орноо хөгжүүлэх чин сэтгэлтэй биш хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх байдлаар бие биеэ хэмэлцгээх нь хэрээс хэтрэх болж, заримыг нь залхаан цээрлүүлж, бүр их хор нөлөөтэйг нь олны нүдэн дээр цаазалсан нь яахав гэмээр л байх юм. хҮН ЧАНАРАА АЛДвал араатан лугаа болдог бишүү
-
enhee (April 17, 2016 12:59:47 am )
Ts. Tomorbaatar gej hagas ardchilagch golog odoo yamar nuureeree torin shagnalt gej ooriigoo heleed temdegiig ni zuugeed bainaa snagnalaa nulmaad hayasan bizdee er hun yum bol toriin shagnalaas odooch tatgalzsan hebeeree baigaach chi ooroo tatgalzsan biz dee odoo tor barij baigaa nam ajil alban tushaal ogoogui tul gomdollood olon yum yariad yabna lee
-
History (April 17, 2016 2:32:09 am )
Mongolchuud 200 jil Manjiin erhend baisan gedeg, tegvel heden jiliin daraa delhiin tuuhend Mongol bolon mongolchuudiin talaar :”Mongolchuud 200 jil Hyatadiin erhend baij baigaad daraa n’ 100 jil tusgaar uls gej yavsanii daraa ergeed Hyatadiin erhend erged orson yum” gej unshih yum shig baina daa bidnii hoich uye.
-
aaa (April 17, 2016 3:18:14 am )
Udirdagch gene uu? utsan huuheldeug. Ter baliar avgai n Mongol huniig uzen yaddag hun baisiim shuudee. Bolovsrol muutai teneg avgai. Decenbal gej hulchgar shaar hormoi door n baisan yum humuusiig Martana gej bodoo yu. Ene uvsiinhnii baliar muuhai zan baina aa, uvs hun bol chotgor baisan ch zovtgoh gej chardaidag. Tegehgui shuu, Orosod dagaa orono geed guij yavsan shaar shuu dee. Odoo ene buriadiig har. Ted nar orost 2-r zergiin hun bolood deerelhuulj yavna. Tiim bolgoh gej zutgej yavsan huniig udirdagch ch geh shig.
-
Зочин (April 17, 2016 3:23:16 am )
За худлаа гашуудахаа больцгоо, нийгмээрээ нийлээд нэгнийгээ хэлмэгдуулдэг хэвээрээ л бн . Унэнийг олох хусэлгуй, нэгийгээ хуцахаар дагаж хуцдаг нохой шиг монголоидууд. Фэйсбуук, тв -н шоуны зомбинууд, чиглуулээд огвол хэний ч махыг идэж чадна биз дээ.
-
даш (April 17, 2016 7:30:04 am )
Өмнөх үеэ хэт муулж яахаа алдсан дайсан дарсан мэт зан гаргаж ,засаж заларуулаад өөдтэй аваад явж чадаагүй байж ардчилалыг өмчлөх санаа чинь хэтэрсэнээс одоо ард түмэн чинь талцаад зарим нам нь дотороо талцаад өдөр ирэх бүр хэврэгшээд байгаа бусуу .Жолоо цулбуургүй морь унасан, толгойгүй хүмүүс…..
-
Монгу (April 17, 2016 8:27:26 am )
Ер нь хэн нэгний мууг узэх атгаг санаа энэ Дэлхийн хун торолхтний нийтлэг зан юмдаа.
-
чинзориг (April 17, 2016 8:36:44 am )
дэмжиж байна.социализм комунизм мандтугай
-
чинзориг (April 17, 2016 8:37:30 am )
дэмжиж байна
-
зочин (April 17, 2016 9:03:14 am )
Тэр үед хойд нөхдүүд удирддаг барьж байгуулдаг байж. Одоо урд зүгийнхэн суучихаад цөлмөж дампууруулж урагшаа эх нутагтаа нэгтгэх гэж байна. Энхболдууд г.м
-
ZOCHIN (April 17, 2016 9:10:37 am )
TSAG HUGATSAA L BUHNII SHALGUUR SHUU DEE. TER UEIIN UDIRDAGCH ODOOGIIN UDIRDAGCH 2OO HARITSUULAAD L HARCHIH. 40 JIL TOR BARISAN HUN 4 JIL TOR BAROSAN HUN 2IIN HARITSAA GHD ARAI L DENDUU.
-
бат (April 17, 2016 9:43:02 am )
өмнөх түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа адил.
-
zochin (April 17, 2016 11:53:01 am )
gegeen dvriig chin i vvrd dursah blno um mani ireedvi hoich ve chini
mundag udirdagch baicn um shvv sain muu ch bid hvndieh estoi hvnii neg shvv um maanii
-
Суги (April 17, 2016 12:31:13 pm )
Үнэн бид дэмжжиж бна. Бид хойч үeдээ үнэн түүхийг үлдээх учиртай. Агуу удирдагчийнхаа хөшөөнд монголчууд толгой гудайн уучлал гуйх учиртай. Энэ агуу хүний хүчинд бид тусгаар тогтнож тусгаар улс болж эрх чөлөөтэй амьдарч яваа. Өөрийнх нь байшин эд зүйлийг нь үр ачид нь өгөх хэрэгтэй. Цэдэнбал сангийнхан энэ ажлыг хтйгээсэй гэж хүсч бна. Одоогийн эрх барьж бгаа гэх хүнэнцрүүд зүгээр л энэ агуу удирдагчтйн дэргэд хог шаар хогийн ургамал шүү дээ
-
Эмчлүүлэгч (April 17, 2016 12:54:58 pm )
Энэ хүнд төр засаг нэгээхэнч анхаарал тавиагүйл дээ.Гэхдээ ч бас огт эрүүл хүнийг хүний нутагт аваачиж хориоогүй байхаа.Бид монгол гэдэг ард түмэн нэг бол тэнгэрт гартал магтаад эсвэл газарт ортол муулаад л байх юм.40 жил монголын төрийг залсан энэ хүнийг муулж огт болохгүй ээ.Эрх баригчид үүнийг хийхгүй лдээ Харин МАН гарч ирвэл яах бол.Ямарч байсан хүндэтгэж дурсч яваха хэрэгтэй.Та нар амеркийг хардаа Бүхэл бүтэн улс Ливээр тоглочихсон хүнд ял оноохгүй л байх юм.Обамагийн дэргэд бол жинхэнэ бурхан шүүдээ
-
Anonymous (April 17, 2016 12:55:35 pm )
uuniig unshaad uillaa. hogiin. adguusaas yalgagdahgui malnuud bairiig ni hudaldaj avaad muzie baiguuliya
-
Anonymous (April 17, 2016 1:34:17 pm )
Зориг агсан түүний дайны ухаантангууд, , “америкийн ардчилал бидэнд тохирохгүй, харин социализмаа сайжруулаад зах зээлийн эдийн засагт шилжих нь бидний жанжин шугам байна” энэ ямар үнэн санаа зорилго байваа, даан ч түүнийг энэ үзэл баримтлалынх нь төлөө америкийг баримтлагчид устгасан байх магадлалтай. Цэдэнбал даргыг ард түмэн хэлмэгдүүлээгүй, монгол төрийг монголын ард түмэнийг доод цэгт нь хүртэл дарласан, доромжлосон хүмүүс хийсэн, энэ үйлдлээ тэд ялалт гэж хашгирч байсан. тэд хэнийг ялсанаа одоо эргэцүүлэх ухаан байхгүй л яваа
-
zochin (April 17, 2016 2:21:18 pm )
mongolchuud gej ene xvniig chini ardchilaliin ner barig garch irsen xvmvvs l dald oruulsan shvv,vvx tvvxee mededgvi,onoo margaashaas ch ylgadaggvi odoonii tor zasgiin erx barigch medemxiirsen xeden teneg zaluuchuudiin xiisen zvilshvv’,Mundag xvn baisan shvv iim xvniig xezeed ch sanaj dursdag bgvi yu.tvvx gej neg yum bnshdee
-
даргын байрыг нь авах (April 17, 2016 2:26:32 pm )
их удирдагч ю цэдэнбал таныхаа гэгээн дүрийг үргэлж хүндэтгэж явдаг . тиймээ та бол монгол улсыг оршин тогтноход таны хүчтэй холч ухаан жинхэнэ улс төрчийн хатуу бодлого дор тань монгол улсын хилийн зурвастай болж монгол улс дэлхийд дахинд нэр данстай болгож үндсэн баталгаатай суурийг тавьж өгсөн удирагч гэдгийг ард түмэн бид мэднэ. яг энэ суурь үндсэн дээр тань монголын иргэд бид оршин тогтнож явж байна . ю цэдэн бал дарга эхнэр филатово хоёрын байрлаж амьдарч байсан байрыг нь улсаас эргэн аваад БАЛ даргын туулж өнгөрүүлсэн гэр МУЗЕИГ байгуулахыг дэмжиж байна хамгийн гол нь БАЛ даргын амьдарч байсан хоёр өрөө байр л үнэ цэнэтэй байна??????? амьдарч байсан байрыг нь эргүүлэн аваад амьдарч байсан гэрээр нь гэр музей хийх саналыг дэмжиж байна ? гол нь их удрирдагчийн амьдарч байсан байр нь гол чухал үнэ цэнэтэй үүнд л хамаг учир утга нь оршино гэдгийг л ард түмэн минь ойлгох хэрэгтэй юм шүү ? олдохгүй бол ард түмэн биднээсээ хандив цуглуулаад БАЛ даргын амьдарч байсан байрыг нь буцаан авья ???? хойч үед минь маш сайхан түүх үлдэг үлдээх болно доо монголын ард түмэн бид .
-
Ц.Со.Б. (April 17, 2016 3:06:47 pm )
Үнэхээр харуусалтай, хатуу шийтгэл оноосон шүү дээ, тэр үеийн хөөрцөглөсөн ардчилсан шинэковууд. Мөн Бугын Дэжид, улаан хамарт Даваахүү мэтийн НАХЯ-ныхан. Ард түмэн бид, би хэзээч Бал даргынхаа гавьяаг мартахгүй. Чойбалсан, Бал дарга нарын амьдарч байсан өргөөг нь хураан авсан юутай хээтэй нь цуглуулан авч баяжуулаад музей болгочихвол үнэхээр сайхан үзүүштэй, хүүхэд залуучууд болон бидэнд нэгийг бодогдуулсан Батаарын музейгээс ч илүү гадныхан сонирхох агуу зүйлийн нэг болж чадна даа. Жам ёсоороо өөрчлөгдөж байгаа өнөө үед өмнөх нийгмээ Соц гэнүү Коммунист гэнүү буруушааж буруутгахаа одоо болчихол доо….
-
Янжмаа (April 17, 2016 3:39:19 pm )
Бал даргын байрыг хэн авсан нь хамаагүй буцааж төрийн мэдэлд авч, музей байгуулаад 2 зууны бодит түүхийг үлдээеэ. Энэ музейд Бал даргын ургийн бичгийг дэлгэж тавихыг чухалчлаарай. 100 жилийн ойноос өмнө шийдэхгүй бол түүх хойшид хэн дуртай хүний санааны юм болно. Энэ үйл явцын амьд гэрч бидний үед үнэн зөвөөр нь сэргээж үлдээгээрэй.
-
CH.BURIAD (April 17, 2016 8:13:36 pm )
Байрыг нь музей болгож болно. Харин дотор нь байсан эд хогшил, баялаг ховор номын сан, бэлэг дурсгалын зүйлс нь олдохгүй болсон доо. Тэр үеийн НАХЯ-ныхан болон бусад шуналтнуудын гараар ороод урагш зарагдаа бизээ
-
-
зочин (April 17, 2016 3:57:13 pm )
Одоо худлаа матарын нулимс унагаад яахав дээ тэр уед махн гэдэг нам муу муухайгаа бал даргаруу чихээд хееж туугаад явж байсан ш дээ увс нутгаас манай нутгын хуу байгаа.юм алив нааш ир гэх хун байсануу одоо энэ тухай халаглаад харамсаад байгаа хумуус тэр уед харин хамгийн чангаар харааж нулимж байсан улсууд байгаа даа хуний нэр барьж хожоо хайсан хегийн юмнууд хов хутгаж хун талцуулж хор найруулж элдвийн юм дэвэргэж бичих юм
-
Anonymous (April 17, 2016 4:25:19 pm )
Оросуудын хийсэн ажил нь ч үнэн б//х лдаа Гэхдээ манай монголчуудад бас л хүн чанараа гээсэн хүмүүс ч нилээд б/гаа шүү дээ Бүх л талаараа оросын хараат б/сан үе шүү дээ Одоо ч мэдэхгүй хятадын хараат болчихоод б/гаа шүү дээ Ээж аавыгаа алдах нэг хэрэг Эх орноо алдана гэдэг бүр аймшигтай Тусгаар тогтнолоо алдах юм бол нэг даргаа битгий хэл ард түмнээрээ ч ийм байдалд орж магадгүй л болоод б/гаа шүү дээ ард түмний минь амьдрал доройтоод л гадны энэ их өр шир хэцүү л б/гаа шүү дээ дээр нь удирдаж б/гаа төр засгийн хүмүүсийн б/ж б/гааг царайг хар Цаашид үр хүүхдүүдийн минь хувь заяа яаж эргэх бол гэхээс үнэхээр санаа зовоосон асуудал
-
Dolgor (April 17, 2016 4:40:49 pm )
Tiim shuu bid ene mundag erunhiilugchuu uurd dursan haramsah bolno. Iim shudarga, hunleg, eh ornoo, ard tumnee gesen hun mongold dahij turuhguie. Filatova guain bas Tsedenbal dargin buteesen hot, suurin, uildver, aj ahui barilga bguulanj toochood barahgui mun Bal dargin uls turin zuv bodlogin hucheer tuhainuein ZHUlsin mongold buteesen tugeesen soel unelj barshgui! Tiimdee l bid Azin busad ornuudaas uur uvurmuts orchin uein soel, es zuitei bolj ussun. Tiimdee ch Hyatduudig tseverlesen uchraas hyatadtchilah bodlogogui uls shig uls bsan! Filatova helj bsan Mongolchuud ih muuhai humuus Tsedenbalig iim boltol ni turuu bariulchihaad ingej muuhai handaj bdag gej bid uneheer ene Ardchilal gej garch irsen Luivarchidaas bolj sain Udirdagchaa gomdooj tuunees hoish uudluhuu bsan daa! Tsedenbal dargin ued uls shig uls bsan, hun erhee hun shig edeldeg, shudarga es, huni hudulmurig zuv uneldeg system bsan!!Odoo ene turd unen yum 1 ch alga, ard tumen huchee negtgen bosoh, tentseh l uldej dee!!
-
ХУУЛЬЧ (April 17, 2016 5:48:45 pm )
Ухаарч амьдрах хорвоо гэж яасан үнэн үг вэ ??? ЭНД ГАНЦ АРДЧИЛАГЧДЫГ БУРУУТГАЖ БОЛОХГҮЙ тэр үед өөрийгөө бодсон МАХН -ЫН ДУНД ШАТНЫ УДИРДЛАГЫН БОЛЧИМГҮЙ ХҮМҮҮСИЙН БЯЛДУУЧЛАЛ ӨӨРИЙНХӨӨ ҮНЭТ ЗҮЙЛ ҮЗЭЛ БОДЛОО ХУДАЛДАЖ ХӨРӨНГӨЖСӨН ӨНӨӨ ЦАГИЙН МАН-аас харж болно ???
-
зочин (April 17, 2016 6:14:59 pm )
ЭХ ОРОНЧ ГЭВЭЛ А АМАР П ГЭНДЭН ГЭЖ ЯРИХ БАЙХ.БАЛ ЧОЙ 2-Г ОРОСУУД ТАВИСАН ОРОСУУД БУЦААГААД АВСАН
-
зочин (April 17, 2016 8:46:25 pm )
Энд сэтгэгдэл бичсэн хүмүүс Монгол хүн мөн бол одоо л эх орноо аврах цаг болсон байна дах
-
Anonymous (April 18, 2016 12:49:13 am )
Үнэхээр гол харлаж байна. энэ муу хуурамч ардчилалын баг зүүсэн новшнуудыг бодохоор үнэхээр уур хүрч байна. Бидний эцэг,эх,эмээ,өвөөгийн бүтээн байгуулж босгосон сайхан эх орныг минь сүйрүүлсэнд үнэхээр уур хүрч байна. Тэдний маань үлдээсэн тийм сайхан бэлэн бааз суурь дээр жинхэнэ зөв үнэн ардчилал цогцлоон сайхан нийгэм байгуулна гэж 2.5сая ард иргэд бид энэ ардчилалынханд итгэн дэмжиж, тухайн үеийн Батмөнх тэргүүтэй төрийн удирдагчид залуусаа дэмжин төрийн эрхийг ямарч эргэлзэх зүйгүй хүлээлгэн өгөхөд хожим нь ингэж улсаараа хулхидуулна гэж даанч бодсонгүй. Бид шилжилтийн хүнд байдлыг ирээдүйтэй итгэлтэйгээр тэсэж гарсан. Нэг мэдэхэд 26 жил буюу хоёр үе өнгөрөхөд ардчилалынхан 3сая ард түмний хувь заяа,улсаар минь тоглоод дуусчээ. Энэ хугацаанд бизнес хийхгүйгээр дэлхийн хамгийн баян 100 хүний хөрөнгийг нийлүүлсэнээс илүү баян хүн төрөөс төрдөг,улсын тэрбум долларыг хувийн дансандаа хийгээд тэрбумтан болдог бяцхан иргэдийнхээ эрүүл мэндэнд зориулах мөнгөөр машин аваад уначихдаг,гэмт хэрэг хийсэн хүмүүсийн эрх,нэр төрийг хамгаалж нэг хоригдол нэг өрөөнд байрладаг тансаг шоронг хотынхоо хамгийн чухал хэсэгт барих мөртлөө энгийн төрөх дөхсөн эх очих чадахааргүй алс хол хэзээ ч ашиглалтанд орохгүй эмнэлэгийн нэртэй дэд бүтэцгүй хоосон талд босгосон хоосон байшингаар ард түмнээ мэхэлсэн луйварчдад шударга ардчилсан,ард иргэдэд бол аз нь дутсан хохиноизм гэдэг нийгэм тогтжээ.
-
Anonymous (April 18, 2016 4:54:25 am )
1990 онд жүжиүчин нэр зүүсэн Төмөрбаатар ТВ гээр хэлэхдээ энэ төрийн шагналаа ав. Би муу хүний дүрд тогдосон гэж хээрхэж байсан чинь өчигдөр БАЛ даргын тухай шал өөр юм ярихдаа нүүрээ малгайгаараа нууж байсан. ХАМИЛОН гэж
-
Anonymous (April 18, 2016 6:37:38 am )
Темербаатар толгой муутай нэг л жужигчин. Тэдний энгийн нэгэн хэв шинжит дур хеерхий амиа хоохойлж юу ч хамаагуй хийдэг тийм л нэгэн. Харин амьдрал дээр уйлдэл хийгчид л хамгийн аймшигтай. Ардчилал гээч дэглэм ээ урвагч гээч Зоригоос хамгаалсан гээд бие биендээ улсын баатар цол олгож буй тэд хамгийн аймшигтай бусуу
-
хилэгнэсэн ард (April 18, 2016 6:57:13 am )
АН-ханы цөлмөсөн бүх хөрөнгө элбэгдоржийн нууц хувьцаа энэ бүгдийг очирбатын өмч хөрөнгийг хураах ёстой.
-
5555 (April 18, 2016 8:19:45 am )
үнэхээр өрөвдөлтэй хорвоог орхисон доо үүнийг уншаад нулимсаа тэвчсэнгүй гэр музейд зориулаад тэр байшинг нь өгөөч дээ бурхан минь
-
иргэн (April 18, 2016 8:48:52 am )
Тэр үеийн удирдагч нарыг тансаглаад гэж ардчилагчид хашгирч байсан. Одоо өөрсдийнх тансаглалыг хардаа.
-
Anonymous (April 18, 2016 9:58:24 am )
Тэр үед МАХН /одоогийн МАН/ засгийн эрх барьж байсан. МАХН-ынхан шагналыг нь хүчингүй болгосон. МАХН бүх шийдвэрийг гаргаж байсан. Одоо болохоор нэг их сайхан ярьсан хүмүүс. Яасан амархан мартаж байна аа
-
999 иргэн эмэгтэй (April 18, 2016 10:05:39 am )
Хүүхэд байхдаа Цэдэнбал даргатай гар барьж,уулзалтанд оролцож, хамт зургаа авахуулж, тэр хүнийг хэн байсан бэ? гэдгийг нь мэдэх олон олон миний үеийн хүмүүс байгаа, Гэр музейг нь сэргээх, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг нь цуглуулах ажлыг яаралтай эхлэх нь зүйтэй, утасны дугаар хаягаа илгээвэл оролцмоор байна, эцэг өвгөдийнхөө цусаараа гагнаж сэтгэлээрээ бүтээсэн, амьдралыг бид мөнхлөхгүй бол хэн мөнхлөх вэ? Миний аавын хамгийн их хүндэлдэг байсан удирдагч шүү дээ
-
Зочин (April 18, 2016 10:43:09 am )
Энэ хүн Монгол улсын ерөнхийлөгч байсан юм шүү. Анхны ерөнхийлөгч байсан. Юун Очирбат.Жинхэнэ дипломатч хүн байсан.Ямар ч байсан газар нутгаа зараагүй гадныханд ашиглуулаагүй. Бид нарч сайхан амьдарч байсан.Өвчин бага байлаа. Гуйлгачингүй байлаа. Архи уудаг хүн цөөхөн байлаа.Орон гэргүй хүн байдаггүй байлаа.Гол ус ширгээгүй байлаа. Байгаа амьдралдаа бүгд сэтгэл хангалуун байсан юм шүү.
-
Зочин (April 18, 2016 11:35:35 am )
ЦЭДЭНБАЛ ГУАЙ УЛСЫН БААТАР. БАТҮҮЛ Ч УЛСЫН БААТАР. ХАРЬЦУУЛ ДАА.ЁО ЁО ЁО.
-
Монгол (April 18, 2016 12:06:06 pm )
Монол хүний ёс жудаг ялангуя сүүлийн 25 жилд байхгүй болсон өнөөдөрч дээр дооргүй жудаггүй хэвээрээ л байна
үүнийг эргүүлж сэргээхэд дөрөвдэхь засаглалынхан ард түмнээ манлайлах ёстой -
R@R (April 18, 2016 5:42:59 pm )
Ховор хүн.
-
Зочин (April 18, 2016 6:32:16 pm )
Бал даргын гавьяаг хэлж, бичихэд цаг их шаардах нь олйгомжтой юм. Одоогийн гавьяагүй гавьяат нарын дэргэд жинхэнэ гавьяатай хүн л дээ.
Тэр гэр музей байгуулах хүслийг хангах арга л хэрэгтээдээ. -
huyhuygaagaa (April 20, 2016 12:47:24 am )
yagaadach orosuudal buruutai
96 Comments