antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 15, 2016 22 comments

Сүхбаатар аймагт анх удаа цуглаан боллоо

нийтлэсэн Admin


1992 онд Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсанаар иргэд, улс төрийн нам, төрийн бус байгууллагууд тайван жагсаал, цуглаан зохион байгуулах эрхтэй болсон. Өнөөдрийг хүртэлх хугацаанд олон ч жагсаал, цуглаан болсны ихэнх нь Улаанбаатарт буюу Сүхбаатарын талбай дээр болсон байх юм. Харин өнөөдөр буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 10.00-12.00 цагийн хооронд эх орны наран ургах зүг болох Сүхбаатар аймагт анхны тайван цуглааныг иргэд Д.Сүхбаатарын талбай дээрээ зохион байгууллаа.

Цуглаанд оролцогчид аймгийн удирдлагыг Эрдэнэцагаан сумын нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдалд хөндлөнгөөс оролцож, хурлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгааг таслан зогсоох, иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн ажиллахыг, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг шаардсан байна. Дээрх цуглаанд ойролцоогоор 500 орчим хүн оролцжээ.

Энэ өдөр аймгийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан хуралдаж таарсан учир цуглаанд оролцогчдын төлөөлөл болох таван хүн хэвлэл мэдээллийн сурвалжлах хэсгийн хамт аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргал, аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нарт хандсан тодорхой шаардлагыг аймгийн ИТХ-ын хуралдааны дундуур хуралдааны танхимд орж уншин гардуулж өгчээ.

Гэтэл шаардлага хүлээн авсан П.Мөнхжаргал, Ж.Батсуурь нар иргэдийн шаардлагыг үл тоомсорлож, иргэдийн төлөөллийг хэл амаар доромжлох, гүтгэх, заналхийлэх, хөөж гаргах зэргээр увайгүй аашилсанд сүхбаатарчууд ихэд дургүйцсэн  байна.

Дээрх байдлаас харахад Сүхбаатар аймагт Засаг дарга Ж.Батсуурийг дураар авирлаж, бүхнийг шийдэгч байх эрх мэдлийн шуналтан, ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэгч, дарангуйлагч  хэмээн  иргэд дүгнэдэг болсон нь үнэн болохыг тод харууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Шижир (April 15, 2016 3:20:15 pm )

    Батсуурь гэж хүн зодохоос өөр юм хийдэггүй балай лаларыг түргэн зайлуулъя,Сүхбаатарчууд аа.

  • Цэнгэл (April 15, 2016 4:42:29 pm )

    Сайхан хүлээцтэй ард түмэн байна даа. Анхны цуглаан хийж байгааг бодоход.Харин дарга нар нь яасан муухай улс вэ.

  • Б.дагва (April 15, 2016 4:50:21 pm )

    Батсуурь сайн дарга байх шүү Сүхбаатар аймгийг тэргүүний аймаг болгосон ард түмний амьдрал харьцангуй гайгүй юм шиг харагдаад байдаг юм энэ бол минийй л дүгнэлт би энэ аймагийн хүн биш очиж үзээгүй зурагтаар л харж байлаа

  • зочин (April 15, 2016 5:30:10 pm )

    Батсуурь их ч идсэн дээ, хөрөнгөөрөө нэгд жагссан байсан биз дээ аймгийн дарга нар дундаа, өчнөөн олон тэрбумаар, энэ мөнгөний эх үүсвэрийг шалгах хэрэгтэй дээ

    • дамбий (April 17, 2016 4:55:36 pm )

      Жилд 5-6 хүн шанаадаж унагадаг Батсуурь цуглаан зохион байгуулагчдыг шанаадсан уу

  • Овгон (April 15, 2016 6:17:20 pm )

    Одоо бур УИХ- ын гишуун болно гээд мороодоод итгэчихсэняваад байгаа юм биш уу.

  • Батболд (April 16, 2016 12:03:21 am )

    Батсуурь гэж аймгаасаа баян засаг дарга байнаа. Аймгийнхаа яг төвд 3 тэрбумын үнэтэй дотроо бассейнтай, лифттэй хаустай байхад хажууд нь бгаа аймгийн нэгдсэн эмнэлэг нь лифтгүй, насилктай өвчтнүүдээ шатаар зөөгөөд явж байх юмдаа.

  • Баатар (April 16, 2016 12:05:33 am )

    Засаг даргын цалингаар 3 тэрбумын хаустай болно гэвэл 300 жил ажиллах байхдаа.

  • bagsh (April 16, 2016 2:39:06 am )

    zaa yadgiim uhsen baasnuud

  • иргэн (April 16, 2016 12:44:50 pm )

    СБ -ууд Хонгор морь чинь яасан бэ. Тал нутаг шигээ тайван амгалан ард иргэд юм.Харин нэг исгэрвэл Засаг дарга нь салхинд нь хийсч мэднэ.

  • мөөгий (April 16, 2016 8:33:04 pm )

    Харин тиймээ манай аймгийн Засаг дарга Батсуурь нь Засаг дарга хүнд байхааргүй ухамсаргүй хүнийг зодох, өөрийнх эсрэг нэг үг хэлсэн хүнийг дархамтлах ажилгүй болгох эд хөрөнгийг нь хураах гэх зэргээр байнга иргэддээ дарамталдаг.Аймаг маань шилдэг аймаг болсонд үнэхээр гайхаж байна ард иргэд нь амьдрал нь ядуу ажилтай хүн гэж ховор сүүлийн үед гудамжинд архи уудаг хүмүүсийн тоо өссөөр байхад яахаараа шилдэг аймаг болдог байна аа энэ бол цэвэр хээл хахуулиар хийсэн ажил Тэр сайхан билэг Баярцогт нартайгаа их найз юм билээ

  • Dorjoo (April 16, 2016 8:36:24 pm )

    Aimagt hen bayn bna Zasag darga Batsuuriin ah duus l bayjij bna. Aimgiin tuvuun buh alban gazriin gaduur hiisen hashaa chini duugiinh ni biznes , Ene hun bogino hugatsaand amarhan huljij bgaa hun dee 3.5 ter bum hurungutei gej bgaa mun buduuleg haritsaatai , hudlaa yridag yg l Elbegee gesen ug de.

  • BIBI (April 16, 2016 8:38:54 pm )

    Tanai aimag yaj yvaad Zorigt Batsuuri gedeg 2 hunuug songodog bn aa. ene 2 alialagchaasaa salah tsag boloogui yu Darigangachuud aa

  • Сүхээ (April 16, 2016 10:04:23 pm )

    Энэ жагсаал Засаг даргаа их айлгасан байна шүү. Барьж жагссан лоозонг нь фотошопдож янзлаад хүний эрх зөрчөөд.Сүхбаатарчууд нэг босвол дийлдэхгүй дээ,

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (April 17, 2016 7:45:24 am )

    Ogcruulah heregtei dabarsan teneg amitan baina hun zoddog ter muu yuyy

  • Хосоо (April 17, 2016 11:02:55 am )

    Батсуурь их давраад байгаа энийг АТГ аваад явах болоогүй юм байх даа

  • nn (April 17, 2016 12:10:26 pm )

    сонгууль ойртхоор намуудын гар хөл болсон нөхдүүдийн хийж байгаа мөнгөний ажилын нэг биз

  • Хосбаяр (April 17, 2016 7:49:02 pm )

    Аав шигээ хүнийг зайл гарга гээд хөөж гаргадаг үнэхээр даварсан гардаа.Сүхбаатарт өөдөөс нь олигтой дуугарах хүн байхгүй бүгд гар хөл нь болсон нохдууд удахгүй АТГ рүү цувраад явах хүмүүс одоо л өөрийнх нь хэлдэгээр чацга цайрайлаад хүн амьтан руу ярьж хамаг үнэнээ яриад эхэлсэн байгаа дуулдна шүү.арай чдээ

  • ,,,,,, (April 18, 2016 1:10:34 am )

    MAN-iinbaasnii har hereenuud booj uheed bor shidmes dutsan bololtoi.Batsuur huuchin uuriin zuuhiig zasvarlaad orshin suuj amidarch bgaa bizdee.Aimag aimguudiin dundaas Suhbaatar aimgiig iluu hugjuulj zon olonoo amidraliin batalgaatai bolgoj ugsun bizdee,,
    haa saigui horchin

  • аймгаа хайрлая хамгаалъя (April 18, 2016 1:24:28 pm )

    МАН нам ингэж тэмцэж хөдөлж байгаа нь зөв байна шүү.Батсууриа чи арай даварч байна шүү. Аймгаа хөгжүүлэхэд .нэмэр болсон гээд хэт их хүнийг дарамтлаад байгаа юм бишүү. Болиочээ

  • аймгаа хайрлая (April 18, 2016 1:25:05 pm )

    МАН нам ингэж тэмцэж хөдөлж байгаа нь зөв байна шүү.Батсууриа чи арай даварч байна шүү. Аймгаа хөгжүүлэхэд .нэмэр болсон гээд хэт их хүнийг дарамтлаад байгаа юм бишүү. Болиочээ

  • зочин (April 19, 2016 9:59:06 am )

    Батсуурь архичдаасаа салж чадаагүй, жижиг сажиг урьд өмнө хэдэн жил хийсэнээ рекламдсаар тэргүүний аймаг нэр зүүсэн дээ. ичиж амьдраач. Сонгууль дөхөхөөр энэ нэр хэрэгтэй байсан байх л даа . Засгийн газрын танил хэдээ сайн зулгуйдсаны үр дүн гэрчээ гарч хэ хэ

antalya rent a car