Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг өнөөдөр Их тэнгэр дэх гэр өргөөндөө хүлээн авч уулзлаа. Дотнын найз, найрсаг андын хувьд түүнийг ийнхүү гэр өргөөндөө хүлээн авч, халуун дотноор ярилцаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлээд зочноо хүндэлдэг монгол заншлаар хөөрөг барин мэнд мэдэв.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголд айлчлан ирсэнд нь ОХУ-ын Гадаад хэргийн сайдад талархал илэрхийлээд монголчууд хойд хөрштэйгээ эртнээс найрсаг сайн харилцаатай явж ирснийг тэмдэглэлээ.
Энэ онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байгаа. Монголд хойд хөршийн анхны консул суусны 400 жилийн ой мөн тохиож буйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдсан юм.
Тэрээр “Өнөөдөр таны айлчлалын үеэр Монгол-Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулсанд баяртай байна. Энэ баримт бичиг бол шинэ зуунд, шинэ нөхцөл байдалд манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах үндэс, суурь юм. Энэ нь хоёр орны харилцааг эдийн засаг, санхүү, хууль, эрх зүй болон бусад салбарт цаашид хөгжүүлэх нэмэлт боломжуудыг нээх болно. Оросын ард түмэн хэзээ ямагт бидэнтэй хамт байсан. Та манай оронд айлчилж, миний өргөөнд зочилж байгаад гүнээ талархаж байна” гэлээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хариу хэлэхдээ “Намайг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөө гэртээ хүндлэн зочлуулж байгаа нь гүн хүндэтгэл хэмээн хүлээж авч байна. Өнөөдөр бид Монгол-Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг байгууллаа. Манай хоёр орны хооронд өнө эртнээс тогтсон найрсаг, халуун дотно, уламжлалт харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ баримт бичиг чухал үүрэгтэй.
Бидний харилцаа эртний түүхэн харилцаа юм. Монголын ард түмэн Эх орны аугаа их дайны жилүүдэд ЗХУ-ын ард түмэнд тал бүрээр тусалж, ямагт нэг тал болон тэмцэж явсныг мартахгүй.
Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байгаагаас гадна сансрын хамтарсан нислэгийн 35 жилийн ой болж байна. Эрдэнэт хот байгуулагдаад 40 жил болж байна. Оросын анхны консулын газар Монголд 1616 онд байгуулагдаж байсан. Ийм эрт цагаас бид найрамдалт харилцаатай явж ирсэн. Энэ харилцаа өнөөдөр ч үр бүтээлтэй үргэлжилж байна” гэв.
Энэ 2016 оны 6 дугаар сард Узбекстаны нийслэл Ташкент хотод ШХАБ-ын ээлжит уулзалт болно. Энэ үеэр ОХУ-ын Уфа хотноо 2015 онд болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтаар яригдсан 3 улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах тухай саналыг батлан ажил хэрэг болгох байх хэмээн найдаж буйгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ОХУ, БНХАУ, Монгол Улсын Төрийн тэргүүн нарын 3 талт уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсанд талархал илэрхийлж, хөрш 3 улсын хооронд эдийн засгийн коридор байгуулахаар санал болгосныг дэмжиж буйгаа илэрхийлэв.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Гадаад хэргийн яаманд уншсан “ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого” сэдэвт лекцдээ “Бүс нутгийн болон ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын дээд хэмжээний уулзалт эдийн засаг, тээврийн коридор байгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг сайшаан дэмжиж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн билээ.
Холбоотой мэдээ
-
zocin (April 15, 2016 10:28:42 am )
ЭНЭ БОЛ ЁСТОЙ ЧУХАЛ УУЛЗАЛТ БИД ХОЙТ ХӨРШӨӨ ГЭХГҮЙ БОЛ ЮУН USA КОРЕЙ JAPAN БАЙХАВ БИДНИИГ ХЯТАДААС ОДОО БАЙГАА ТӨР БИШ ЗӨВХӨН ОРОСУУД ЛХАМГААЛЖ ЧАДНА
-
лхагва (April 15, 2016 2:26:39 pm )
нэг зvйлийн зовийг дурьдахдаа зэрэгцvvлээд бас нэг зvйлийг буруутгах хэрэггvйшдээ
-
-
болд (April 15, 2016 10:56:15 am )
МЭДЭЭЖ ЧУХАЛ УУЛЗАЛТ . ЭХ ОРНОО ХУДАЛДАГЧ
ТАРВАГАДОРЖ БУЮУ НҮҮРСЧИДЭД САНУУЛГА ӨГЧ БАЙГАА ЮМ -
Балт (April 15, 2016 11:37:59 am )
ЭНэ удаа элбэгииг магтанаа ..сайн байна…хоёр том хөршдөө сайнаар хандаж ухаалаг нүүдэл хиисэн ..гэр бүлиин гэмээр андын харилцаа .ямарч хуурай дипломат ёсноос илүү ойртуулна
-
иргэн (April 15, 2016 12:28:51 pm )
дээл өмсөж угтсан нь гоё харагдаж байна
-
z (April 15, 2016 2:16:31 pm )
sain horsh shuu. urgelj hamtdaa
-
Zochin (April 15, 2016 2:20:08 pm )
Bayar hurgie manai president mundag shuu ikh saikhan baina
-
ner (April 15, 2016 3:03:16 pm )
erenhiilugchuu amerkiig dagaj daldgandagaa l bolichih tuuhen hurshuudee buu mart
-
иргэн (April 15, 2016 4:20:07 pm )
гоё харагдаж байна
-
hehe (April 15, 2016 6:05:03 pm )
jujigchin bolson deer baijee elbegdorj nyalgansan hachin yariatai yum be
10 Comments