antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 15, 2016 5 comments

ШУУРХАЙ МЭДЭЭ: Япон улсын өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт боллоо

нийтлэсэн Admin
12932915_1988643348028158_4433201832029398015_n
Өнгөрсөн шөнө Япон улсын өмнөд хэсэгт орших Кюүшюү арал буюу Кумамото мужид 6.4 баллын  хүчтэй газар хөдлөсний улмаас 4 хүн нас барж, 780 хүн гэмтэж бэртээд байгаа талаар NHK мэдээллээ.
Газар хөдлөлтийн  голомт нь Машико хотын орчим газрын гадаргаас 10 км гүнд болсон гэж тус улсын цаг уурын агентлагийн газар хөдлөлт судлалын төвөөс мэдэгдлээ. Мөн үүний улмаас тус хотын 2 иргэн нас барж, 45 хүн гэмтэж бэртсэн талаар мэдээллээ.  Арлын цөөн цэгт чичиргээ 9 балл хүрчээ. Газрын гүн дэх чичиргээ одоо ч мэдрэгдсээр байгаа талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлсээр байна. Газар хөдлөлтийн  нөлөөгөөр гал түймэр гарах  болон цунами үүсэх аюул нүүрлээд байгаа аж.
Энэхүү байгалийн гамшгийн улмаас улмаас 20 орчим барилга нурж, 16 мянган өрхийн эрчим хүч тасарчээ. 2011 онд 9 баллын хүчтэй газар хөдлөлт цунами үүсгэж, Фукушима Дайичи атомын цахилгаан станцад осол гарахад хүргэсэн. Харин энэ удаагийн газар хөдлөлт харьцангуй сул байсан учраас Кюүшюү арал дээр ажиллаж байгаа цөмийн 2 реакторын үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэх тайлбарыг албаныхан хийлээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас тухайн бүс нутагт онц байдал зарлаад байна.
Энэ  талаар бид тун удахгүй дэлгэрэнгүйг хүргэх болно.
JapanEarthquakeRaw_qtp_640x360_665925187752
10328299_G
BBrLA1I_img
Эх сурвалж: MNB.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Зочин (April 15, 2016 9:45:15 am )

    Монгол сайхан орныг өвлүүлж үлдээсэн Эзэн Богд Чингис хаандаа талархая. Монгол сайхан оронд хүн болж төрсөн бид юутай азтай вэ

  • zocНАСАНin (April 15, 2016 10:44:44 am )

    ЭЗЭН ЧИНГИС ТАНДАА МӨРГӨЕ

  • Anonymous (April 15, 2016 11:56:50 am )

    Bid uursduu eh orondoo uuriisug handaj zub baij chadval ubug deedes mini bidend yamar amgalan taivan gazar nutag uvluulev ee jargal ni jad bochihgui bol…………..

  • уншигч (April 15, 2016 6:52:47 pm )

    Яасан ч хэцүү газар вэ, бид ядуу ч гэсэн жаргаж байгаа юм биш үү

  • Anonymous (April 17, 2016 6:48:11 pm )

    aimaar aa

antalya rent a car