АТГ-ын дарга Н.Ганболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч, түүнийг нь өчигдөр УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын чуулганаар оруулахаар гишүүд санал нэгдсэн.
Нэгэнт АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч байгаа учраас түүний хүсэлтийг ёсоор болгох нь ч тодорхой. Харин дараагийнх нь хүн хэн байх вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэр байтугай даргыг нь томилохтой зэрэгцэн хуульд нь өөрчлөлт оруулахаар зэхэж буй тухай жиргээ ордны хонгилоор таржээ. Уг нь Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно гэсэн байдаг.
Тэгэхээр дараагийн даргыг мөн л Ерөнхийлөгч санал болгох учиртай бөгөөд одоогийн байдлаар хэд хэдэн хүний нэр яригдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг тэргүүлж буй Б.Билэгт, Тагнуулын ерөнхий газрыг удирдаж буй Б.Хурц нарын нэр яригдаж байгаа. Тэдгээрээс хамгийн магадлал өндөртэй нь Б.Хурц. Учир нь мань нөхрийг хэзээнээсээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэлцдэг. Харин Б.Билэгтийн хувьд нэр нь яригдаж байгаа болов ч мөн л дараагийн сонгуулийн өмнө буюу 2020 онд тэрбээр 60 насны босгонд тулж ажлаа өгөхөөс аргагүй байдалд орно. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу зургаан жилийн хугацаатай байдаг АТГ-ын даргын албыг насны хязгаараар дөрвөн жил болгон өөрчлөх шаардлага үүснэ. Энэ утгаараа мань хүний нэрийн ард томоос том анхаарлын тэмдэг дагаж байгаа. Одоо ажлаа өгч буй дарга нь аль эрт энэ шийдвэрийг гаргасан ч дуулиан шуугиан багатай байсан нь дараагийн хүнийг нь сонгоход томилгооны асуудал үүсэх вий гэсэн болгоомжлолтой холбоотой ч гэх юм билээ.
АТГ гэж үндсэн чиг үүргийнхээ дагуу ажиллахаар нийгэмд буюу улс төрийн хүрээнд дандаа хардагдаж сэрдэгдэн, “захиалга” биелүүлдэг гэх нэрийг зүүх болсон. Тэр ч утгаараа АТГ-ын тухай хуульд нь өөрчлөлт хийх гэнэ гэсэн мэдээ Төрийн ордноос аль хэдийн хальжээ.
Улстөрчдийг “тайван байлгах”-аа больсон АТГ-ын дараагийн даргын нэрийг Ерөнхийлөгч санал болгодог байдлыг халах тухай яриа зүгээр ч нэг гараагүй байх. Сураг сонсоход АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баттулга нар уулзаж, энэ тухай ярилцсан аж. Мэдээж үүндээ АТГ-тай бараг л дайн зарлаад байгаа Н.Энхбаярыг хүчийг нэмэх шаардлагатай. Тиймээс мань хүн нь ч БНСУ-аас холбогдож, тохироо хийхэд нь санаа, оноогоо нэмэрлэсэн гэнэ.
Ийн АН болоод МАХН-ынхан АТГ-ыг өөрсдийн дураар буюу УИХ-аас хянаж байхаар хуулийн төсөл санаачилж, түүнийг тун яаралтай өргөн барихаар болсон юм байх. Өөрөөр хэлбэл улстөрчид АТГ-ыг ширээн дээрээ тавьж байгаад амттай бялуу хүртэх гэж буй мэт аяглан, хурууны дохиогоор хөдөлгөдөг болгох л гээд санаархаад байгаа бололтой.
Хэрвээ энэ нь үнэний ортой бол улстөрчдийн хувьд авлига хээл хахуулиа нууцлахын тулд чамгүй “зүтгэж” буйгийн илрэл болох биз.
Юутай ч АТГ-ын даргын хүсэлтийг хүлээн авч хэлэлцэхдээ дараагийн хүний нэрийг тодорхой болгох шаардлагатай, эс тэгвээс эзэнгүйдэж, задгайрна гэж үзэж буй гишүүдийн үг үнэн болохыг илэрийлж байна. Эрх мэдлийг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд хачин, жигтэй зүйл хийдэг хүн ч олшрох нь бололтойдог шүү.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochinzochin (April 14, 2016 11:35:27 am )
Еронхийлогчийн хуулийн зовлох Онорбаяр болж магадгуй.
-
nn (April 14, 2016 12:23:37 pm )
манай төрийн байгууллагуудаас доривтой ажил хийж байгаа нь АТГ .Түүнийг эзэнгүй хаяж болохгүй ерөнхийлөгч ямар насаараа суух биш . УИХ д мэдэлд очвол эрх мэдэлгүй эзэнгүй үхмэл байгууллага болно.ҮХЦэц шиг хэрүүлийн алим болно шүү!!!
-
zochin (April 14, 2016 12:26:19 pm )
yamar ch l bsan elbegdorjiin gart bj boloxgui yum bna.ex ornchidiig namnadag baiguulaga bolj xuvirax geed l bna shuu
-
Anonymous (April 14, 2016 12:47:03 pm )
Монгол улсдаа хуулийг сахиулах уургийг ард тумнээсээ хулээж авсан еронхийлогч монголд хууль уйлчилдэг юм шуу гэдгийг харуулж улс орныг хулгайч Баттулга эмх замбараагй байдалд оруулж байгааг таслан зогсоох хэрэгтэй хулгайчид хатуу арга хэмжээ авах хэрэгтэй байна даа
-
Ganbaa (April 14, 2016 1:08:18 pm )
ATG 76 nariin Buunii Nohoi mon
-
иргэн (April 14, 2016 1:47:59 pm )
УИХ угаасаа л өөрт ашигтай, өөрсдийн үйл ажиллагаанд тохируулж хууль баталдаг биз дээ
тэрнээс биш эхэлж хуулиа баталчихаад түүнийгээ дагадаг гэж бодож байна уу. АТГ-ын даргыг УИХ томилдог хууль баталлаа гэхэд гайхаад байх зүйл огтхон ч алга БҮГД ЛУЙВАРЧИД -
зочин (April 14, 2016 4:00:24 pm )
ЗА ХҮМҮҮС МИНЬ ХЭН ГЭДЭГ ЭХ ОРОН Ч НЬ атг -АР ОРООД ХЭЛМЭГДСЭН ЮМ БОЛОО ?ДАНДАА Л АВИЛГАЧИН ,ХУЛГАЙЧИД ,МЭРГЭШСЭН ЛУВАРЧИД Л ОРЖ БАЙГАА ДУУЛДДАГ ШҮҮ ДЭЭ? Ямар авилгачиний захиалгаар хэнийг хамгаалж буй нь ойлгомжтой бусуу?
-
Улс тор судлаач. (April 14, 2016 4:25:40 pm )
Энэ нохор чинь МАН-ын дарга М.Энхболдын найз шуу дээ. Би хувьдаа энэ хунийг одоо болох УИХ-ын сонгуулийг угтаж дарга нар болон найзынхаа даалгаврыг АТГ-ыг ашиглаж биелуулчихээд эцэст нь ажлаа огсон байх л гэж хардаж байгаа. Цаашдаа улс торжсон, дарга нарын захиалгаар гуйцэтгэх ажиллагаа хийдэг АТГ-ыг татан буулгаж, АТГ-ын ундсэн чиг уургийг нь энэ байгууллага байгууллагдахаас омно хариуцаж байсан байгууллагад нь шилжуулэх нь зуйтэй. “Ард тумнийг айдас, хуйдасаар жолоодно” гэсэн “Тэнэг сэтгэлгээнээсээ сал” гэж улс торчдоос хусье.
-
Боогий (April 14, 2016 4:29:44 pm )
хэнч байсан юхав гол нь хүний толгойгоор толгой хийдэггүй ажилаа шударгаар хийдэг хүн байх хэрэгтэй
-
Чойжил (April 14, 2016 4:30:56 pm )
АТГ гэдэг үнэн бүтэхгүй газар байна, хүнийг хэлмэгдүүлнэ, авилгал авна, цаанаас эрх мэдэлтнүүдээс ирсэн захиалгын дагуу ажилаа хийнэ. АТГ-ын даргаар Хурц очвол бүр сонин биз дээ. Тэр хүнийг хэн утсан хүүхэлдэй болгох нь тодорхой шүү дээ
-
Нам (April 15, 2016 12:56:57 pm )
Уул нь хэрэв зөв явбал маш хэрэгтэй байгууллага. Даанч хогийн Элбэгдоржийн захиалгаар ажилласаар байгаад ямарч нэр хүндгүй болчихсон болохоос. Одоо шорон Хурцтай сайн бүхэн нэр цэвэр үлдэж Ху намынхан шоронгоор дүүрэх байхоооо
11 Comments