antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 14, 2016 Comments are off

Хүн хоногт зургаан цаг унтахад хангалттай

нийтлэсэн Admin
20150129-006   Калифорнийн их сургуулийн судлаачид хүн хоногт 6-7 цаг унтахад хангалттай хэмээн үзжээ. Судлаачид анчин-түүвэрлэгч амьдралын хэв маягтай хүмүүсийг судалсан байна. Энэ зорилгоор Танзаний хадза, Намибийн бушмен, Боливийн тсимане зэрэг орчин үеийн амьдралын хэв маягаас хол хөндий омгийн хүмүүсийг судалгаандаа хамруулсан аж. Судалгаанд оролцсон 94 хүнд унтах, сэрүүн явах, гаднах гэрлийн төвшинг хэмжиж, тэмдэглэх зориулалт бүхий бичил төхөөрөмж бүхий бугуйвч бэхэлжээ. Сайн дурынхан бугуйвчийг 1000 гаруй өдөр зүүж явсан ба тэдний олонх нь хоногт дунджаар долоон цагаас бага хугацаанд унтдагийг тогтоосон аж. Гэсэн хэдий ч тэдний эрүүл мэнд хөгжингүй орнуудын иргэдийнхээс сайн байж. Тэдний дунд таргалалт, даралт, зүрх, судасний төрлийн эмгэг илрээгүй байна. Судалгаанд оролцогсод гадаа харанхуй болсноос хойш наад зах нь гурван цаг 20 минутын турш унтдаггүйгээс гадна өдөр нойроо авдаггүй нь тодорхой болжээ. Мөн нойргүйдэл маш ховор ба нэг омгийн хэл ярианд энэ үзэгдлийг илэрхийлэх үг олдоогүй аж. Судлаачид энэ бүхнийг шөнийн агаарын хэмтэй холбон тайлбарласан байна. Агаарын хэм шөнийн турш буурч, задгай агаарт унтдаг оролцогчид үүрийн бүрийгээр буюу хоногийн хамгийн сэрүүн үед босч байсан нь үүнд нөлөөлсөн хэмээн судлаачид үзсэн байна.
Эх сурвалж: Unen.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car