antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2016 2 comments

Удирдагчийн аминд халдах гэсэн “террорист”-ыг Умард Солонгост барьжээ

нийтлэсэн Admin
fe13df187ea3c53a243717eea70c8b85
Батлагдаагүй эх сурвалжийн мэдээлснээр бол Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны амь насанд халдахаар бэлтгэж байсан хоёр ч хүнийг баривчиллаа хэмээн UPI мэдээлсэн байна.
Хятадтай хил залгаа Туманган голын бүсээс баривчилсан “алан хядагчид” удирдагч Ким Чен Уныг Хамгён-Пукто  умжийн Хверён хотод ирэхэд нь халдахаар төлөвлөж байжээ.  Эх сурвалжийн хэлснээр бол алан хядагчдыг хятадын газар нутгаас умардын хилчид баривчилж Улсын аюулаас хамгаалах яманд шилжүүлэн өгсөн байна.
Хилчдэд эрх баригчид талархал илэрхийлэн Солонгосын хөдөлмөрийн намын гишүүн болгох санал тьавьсан гэнэ.
Саатуулагдсан хоёр хүний нэг нь хятадын иргэн бол нөгөө нь Умардаас Өмнөд Солонгос руу зугтаж гарсан хүн байжээ.
Asia Press агентлагийг үүсгэн байгуулагч Зиро Исимару үүнийг  ирэх тавдугаар сард болох Солонгосын хөдөлмөрийн намын YII их хурлын өмнөх ээлжит суртал нэвтрүүлэг гэж үзэж байна.
Өмнөд Солонгосын “Донг А-Ильбо” сонин ч бас Умардын өнөөгийн удирдагч Ким Чен Уны дэглэмийн нэр хүнд, тогтвортой байдал нь хүн амын дунд түүний эцэг Ким Чен Ирийн үеийнхээс доогуур байгаатай холбоотой гэж бичжээ.
Эх сурвалж: www.assa.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (April 13, 2016 7:08:50 pm )

    ЛАЛУУД ИЙМ АЖИЛ ЭНЭ ГАЗАРТ ХИЙХГҮЙ ӨӨР УЛС ТЭДНИЙ НЭРИЙГ БАРИЖ БАЙНА

  • морьтон (April 15, 2016 10:25:58 pm )

    Муу удирдагч гэдэг ямар хөнөөлтэйг энэ муу тарган залуу мөн ч их харуулах юмдаа.Ард түмэн нь өлсөглөнгийн ирмэг дээр дахиад л гараад ирлээ. Манай ерөнхийлөгч бол тэс өөр.ардчилалын алтан хараацай.Гэвч гадна талаас нь харвал бага зэрэг төстэй харагдаад байна уу үгүй юу? Авилгалтай тэмцэх нэрээр дургүй хүмүүсээ явуулчих гээд л…39 оны Лхүмбийн хэрэг гэдэг шиг нэг л ёозгүй байх чинь.

antalya rent a car